Roman Holiday (1953). Мөрийтэй тоглоомын ширээний араас Joe хувхай
хоосрохоосоо өмнө босох бөгөөд тэрээр Ром хотод ажиллаж, амьдардаг нэгдсэн
улсын сэтгүүлч ба маргааш өглөө гүнжийн хэвлэлийн бага хуралдах оролцох тул
эртхэн харьж амрахаар шөнийн Ромын гудмаар алхаж яваад сандал дээр нэг хүүхэн
унтаж байхыг олж харна.. бас ч гэж моралтай, хүнлэг Joe хүүхэнг тийм байдалтай
орхиж төвдсөнгүй сэрээх гэж оролдох агаад хүүхэн согтуу биш боловч тун нойрмог,
ганцааранг нь орхиж боломгүй байсан учраас Joe түүнийг гэртээ аваачина.. хүүхэн
бараг Joe-д үүрүүлэн байж умгар өрөөнд нь орчихоод гэрийг нь цахилгаан шат юмуу
гэж доромжлоод зогссонгүй хувцас тайлж өгөөд оронд оруул хэмээн захиргаадах нь
үнэнхүү эгдүүтэй.. Joe түүнийг өөрийнхөө оронд унтуулаад өөрөө буйдан дээр
залрах бөгөөд энэ хүүхэн үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэйг, өмссөн зүүсэн
хийгээд төрх байдал нь дээд зиндааных болохыг харж байлаа.. шөнийн адал явдал Joe-г
нам унтуулж ажлаас нь хоцроох ба гэрээсээ яаран гарахад үл таних хүүхэн орон
дотор нь хүүхэд шиг нойрссоор үлддэг.. сандарсан Joe гүнжээс ярилцлага авчихсан
гэж редактортоо худал хэлж өөрийгөө аргалах гэтэл гүнжийн бие гэнэт өвдсөн учир
хэвлэлийн бага хурал хойшилсон байхад чи битгий худал ярь хэмээн хашир редактор
уурлан Ann гүнжийн зурагтай сонинг Joe руу шидэх бөгөөд энэ Ann гүнж нь яг одоо
Joe-ын орон дотор нь унтаж буй хүүхэн болохыг тэрээр мэдээд барагалж ухаан
алдчихсангүй..
энэ зугаалгын үеэр Irving тувт нөгөө “асаагуураараа” нууцаар зураг
авч байсан ба тийнхүү орой болж манай гурав үсчин залуугийн хэлж байсан бүжгийн
цэнгүүнд очиж бөөн үймээн дэгдээх буюу тусгай албаныхан тэднийг бүжиглэж байхад
дайран орж ирж гүнжийг хүчээр авч явах гэж оролдоно, харин Joe гүнжийг дагуулан
зугтааж чадна.. уг явдал тэдний сэтгэлийг хөдөлгөх буюу Joe хүүхэнд дурласнаа
ойлгох бол Ann Joe-г хичнээн сайхан сэтгэлтэйг харж улмаар хоёр биедээ татагдан үнсэлцэх
бөгөөд гүнж одоо буцах хэрэгтэйгээ ухамсарлана, мөн хэн хэн нь хоёр биенээ ямар
хүн болохыг мэдсэн ч анх танилцсан шиг байсаар салахыг илүүд үзнэ.. Joe гүнжийг
хүргэж өгөхөд гүнж түүнийг араас битгий харж бас дагаарай гэж хэлнэ, энэ нь
хүүхэн Joe-ын сэтгэлд гүнж биш Anya-аараа үлдэхийг хүссэнийх болов уу.. маргааш
нь гүнжийн хэвлэлийн бага хурал жинхэнээсээ болж Joe, Irving хоёр очсон байна, Anya маань ч
буцаад гүнж болсон байх агаад Joe гүнжтэй маш удаанаар ширтэлцэх бөгөөд бүх
зүйлсээ ярилцсан энэ хайрын харц үүрд дурсаж явна гэсэн хагацлынх байлаа..
гүнжийг сэтгүүлчидтэй гар барилцахад Joe бүх зургийг нь өгч амжина, энэ нь
тэрээр мөнгөнөөс татгалзсаны шинж ба хэвлэлийн бага хурал дуусч, мөн гүнж явсан
хойно Joe ганцаараа танхимд үлдээд танхимын хонгилоор бодлогширонгуй алхана..
Бүх
цаг үеийн хамгийн алдартай романтик киноны нэг гэгддэг эл бүтээл дээр Ром хот
кино дэлгэцнээ хамгийн сайхнаараа гэрэлтэж, Gregory Peck хамгийн сэтгэл булаам
дүрээ бүтээсэн байдаг бол Audrey Hepburn энэ кинондоо хамгаас үзэсгэлэнтэй
харагддаг.. Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагналыг гурвантаа хүртсэн
цорын ганц эрхэм, нэгдсэн улсын найруулагч William Wyler-ын энэхүү бүтээлийн
зохиолыг Америкийн алдартай коммунист зохиолч Dalton Trumbo бичсэн ба Dalton
Trumbo-г коммунист хэмээн ад үзэн ажлуудыг нь хар жагсаалтад оруулчихаад байсан
учраас уг киног бүтээгчдийн тоонд түүний нэрийг оруулахгүй байж байгаад дөнгөж 2003
оноос л оруулж эхэлжээ.. кино тэр жилийнхээ Оскарын наадмаас шилдэг эмэгтэй гол
дүр, шилдэг кино зохиол болон шилдэг хувцас загвар гэсэн гурван шагнал хүртсэн
бөгөөд Америкийн кино хүрээлэн уг бүтээлийг хүсэл тэмүүлэл бадраах шилдэг зуун кино
жагсаалтынхаа 4-р байрт, мөн Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг арван
романтик комеди кино жагсаалтынхаа 4-р байрт тус тус жагсаасан байдаг ба бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 800-р байрт жагсаж байна.. киног
мартагдашгүй болгож байгаа хоёр шалтгаан бий гэдэг: нэгдэх нь гайхамшигт Audrey
Hepburn бол хоёрдахь нь энэ кинонд чухал байр эзлэх Ром хотын газар орны байдал
ба кинонд газар орны байдал хэрхэн онцгой тэргүүлэх чанартай байж болдогийн нэг
жишээг найруулагч William Wyler харуулсан гэдэг.. William Wyler анх Joe-ын дүрд
Cary Grant-г тоглуулахыг хүссэн ч Cary Grant татгалзсан агаад шалтгаан нь
гүнжийн дүр өөрийнх нь дүрээс том байна гэжээ.. ингээд Joe-ын дүрд дөчөөс
жараад оны үед ид мандаж явсан Оскарын шагналт жүжигчин Gregory Peck тоглосон
ба зураг авалт дууссаны дараа Audrey Hepburn гүнжийн дүрээрээ Оскар авах болно
гэж хэлж байжээ.. үнэхээр Audrey Hepburn гүнжийн дүрээрээ Оскар авсан бөгөөд
энэ түүний цорын ганц Оскар байсан агаад энэ кино бол Audrey Hepburn-ын кино,
сцен болгоноос түүний төгс гуа үзэсгэлэн хийгээд бишрэм тоглолтыг харна..
найруулагч
William Wyler од жүжигчид гаргаж ирдэгээрээ алдартай нэгэн, тэрээр энэ киногоороо
Audrey Hepburn-г дэлхийд таниулсан бөгөөд анх гүнжийн дүрийг Elizabeth Taylor-д
тавихад Elizabeth Taylor завгүй байж таарсан нь Audrey Hepburn-д аз болсон
хэдий ч багагүй шалгалт өгч байж тэнцсэн байдаг.. энэ кино Audrey Hepburn-ын
хувьд нэгдсэн улсын кинонд тоглосон анхны тохиолдол байснаас гадна анхных нь
том дүр байсан ба тэрээр кино урлагт орохоосоо өмнө нь театрын урлагт амжилт
гаргаад байв.. William Wyler хожим Audrey Hepburn-ын талаар “тэр бөгсгүй,
хөхгүй, намхан, мөн өндөр өсгийтгүй шинэ од байсан, гэхдээ тэр төгс байсан”
хэмээжээ.. Richard Curtis-ын “Notting Hill” бүтээл энэ киноноос санаа авсан
гэдэг бөгөөд мөн уг кино нь бүх зураг нь Италид авагдсан анхны Америк кино
ажээ..
Comments
Post a Comment