НЭМЭЛТ: "Гэрлийн
дүрслэл" баримтад кинонд дурдсанаар уг бүтээлийн дүрслэлийг шедевр гэж
тодотгон магтсан байдаг ба зураглаачаар алдарт Витторио Стораро ажилласан бөгөөд
тэрээр баялаг өнгө, 1930-аад оны хувцас загвар, олон тооны ер бусын камерийн
өнцөг болон урссан камерийн хөдөлгөөнийг гайхалтай ашигласан. Кино шүүмжлэгч
Робин Бассын бичсэнээр; киноны зураглал нь гол дүр Клеричигийн
"хэвийн" бодит байдалтай нийцэж чадахгүй байгааг харуулдаг буюу
тухайн үеийн бодит байдал нь "хэвийн бус" аж. Мөн Бертолуччигийн кино
хэл нь экспрессионизм ба "фашист" киноны гоо зүйг нэгтгэдэг. Түүний
хэв маягийг 1920, 1930-аад оны Германы классик кинонууд, жишээлбэл Лени
Рифеншталын "Triumph of the Will" болон Фриц Лангийн
"Metropolis" бүтээлүүдтэй харьцуулдаг.
The Conformist (1970). Benito Mussolini-ын дарангуйлалын Итали орон..
дэлхийн хоёрдугаар дайны үе дэх Ром хот.. фашист намын гишүүн Marcello нууц
даалгавар аван Парис орно.. залуугийн даалгавар бол Италиас зугтсан үзэл
сурталын хувьд анти-фашист, чухал соён гэгээрүүлэгч нэгэн профессорыг устгах
юмуу өөрийн талд элслүүлэх зорилготой байв.. Marcello энэ үеэр чинээлэг айлын
охинтой хуримлаж таарах ба бал сарын аялалаа энэхүү чухал ажлынхаа халхавч болгон
эхнэрээ ч дагуулан явна..
профессортой уулзах ба профессорын залуухан
эхнэр болох бүсгүйд Marcello дурлаж орхих агаад тэд өмнө нь танилууд байсан
бөгөөд мэдээж тэдний дунд энгийн бус харьцаа үүснэ.. энэ зуур фашист ажил
хэрэгтээ эргэлзэхийн дээр дөнгөж амьдралаа холбосон эхнэр болон шинэ амрагууд
нь тун дотно (найзаас илүү) болсоор байдлыг хурцатгана.. өдөр хоног өнгөрөх бүр
Marcello өөрийнхөө итгэл үнэмшил хийгээд хүч чадалдаа эргэлзэнэ, түүгээр
зогсохгүй дөнгөж хуримласан эхнэртээ ч эргэлзэж, жинхэнэ хайр нь шинэ амраг нь
байх гэж төөрөлдөж эхэлнэ..
Marcello-ын дүрээр
номхон мөртлөө аймхай ард түмнийг бэлгэдсэн гэлтэй бөгөөд өөрийн гэх толгойгүй
хүмүүст сайн муу ч хамаагүй удирдагч хэрэгтэй байдаг ба гол дүрээсээ ч,
Marcello-ын эхнэрээс ч бид гол дүрд таарах зоримог сайхан дүрийг олохгүй.
Marcello-ын эхнэр тэнэгдүү, чалчаа хүүхэн бол нууц амраг нь нуугдсан, хэтэрхий
“ичсэн” нэгэн ба аливаа хүн, ер нь ямарч хүн байлаа гэсэн тухайн улс оронд нь
хэрэгжиж буй улс төр, нийгмийн тогтолцооны “боол”, эрэг шураг байдаг гэсэн
санааг уг кино агуулна.. сэтгэлзүйн болон улс төрийн жанрын оргилд гарсан энэ бүтээлийг
конформизм болон фашизимыг сэтгэлзүйн талаас судлах судлахуйн бүтээл гэдэг
бөгөөд Marcello бол хүнд сурталтай, соёлтой, сэхээтэн боловч жирийн нэгэн
байхыг маш ихээр хүсэх агаад хүүхэд насандаа амссан бэлгийн дарамтын хар
дурсамж түүнийг зовоох тул энэ дүр нь бүх хар дурсамжаа ардаа орхин энгийн
амьдралтай хүн болохын төлөө үнэ цэнэтэй болгоноо золиослогч болой..
Италийн
кино найруулагч Bernardo Bertolucci-ын (Alberto Moravia-ын ижил нэрт романыг Bernardo Bertolucci
кино зохиол болгосон) сор бүтээлийнх нь нэг болсон энэхүү кино нь фашист
засаглалын муу муухайг дотоод гаднагүй хурцаар шүүмжилсэнээс гадна кино хэлний
хувьд экспрессионизм болон фашист киноны хэлбэрүүдийг нэгтгэн дундаас нь онцгой
гоо зүйтэй киног гарган авчээ.. киног аугаа болгож буй нэг хүчин зүйл аугаа
зураглаач Vittorio Storaro-ын ажиллагаа болно, тухайлбал баялаг өнгө, гучаад
оны гоо зүйтэй загвар маяг болон энгийн бус камерын өнцөг, камерын уян налархай
хөдөлгөөн зэрэг нь гоо зүйн нарийн мэдрэмж төрүүлнэ..
кино болон кинон дээр
гарах уран барилгуудын хооронд холбоо буйг онцолдог ба кинон дээр гарах өрөө,
гудам болгон барокко загвараар зураглагдсан бөгөөд сцен бүр уран зураг шиг,
яруу найргийн оносон шад шиг гоо үзэсгэлэнтэй.. судлаачид уг бүтээлийг
хүчирхэг, гуа сайхан, үр нөлөөтэй гээд зөвхөн кино биш жинхэнэ арт гэж
өргөмжлөх бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 83-р байрт жагсах экспрессионист
шедевр.. уг кино олон кино найруулагчдад нөлөөлсөний дотор Francis Ford Coppola-ын
суут бүтээл The Godfather, Part II (1974) киног жишээлж болох ба мөн далаад оны
шинэ холливууд хөдөлгөөнийхөнд урам зориг өгчээ.. киноны гол дүрд Канны наадмын
шагналт Францын жүжигчин Jean-Louis Trintignant гайхалтай тоглосон..
Comments
Post a Comment