Жокер буюу Инээмтгий хүн




Гол дүрээсээ илүү шахуу алдаршсан туслах дүр буюу эсрэг талын дүр Joker-оос өмнө бүх комик ертөнцөд болон кино урлагийн ертөнцөд байсангүй, хойшид ч төрөхгүйн тодорхой.. Joker бол хүний төсөөлөн бодож олсон хамгийн шилдэг эсрэг талын дүрийн нэг ба тасралтгүй хөгжиж ирсэнээр өөрийн гэсэн өвтэй, соёлтой, манай гаригийн хамгийн алдартай зохиомол дүрийн нэг болжээ.. аливаа жүжигчин хүнд бүтээхийг хүсдэг мөрөөдлийн дүр гэж байдаг, жишээн: Фауст, Ромео, Жеймс Бонд нар бол эрэгтэй жүжигчдийн хүчээ сорихыг хүсдэг дүр бөгөөд орчин цагт Joker нь жүжигчдийн авъяасаа харуулж, олонд танигдах хүслийн бай болох болсон ба олон шилдэг жүжигчид Joker-ын төлөө “алалцах” болжээ.. энэ дүр бол бүтээхэд амаргүй дүр бөгөөд одоогийн байдлаар маш цөөхөн, онцгой жүжигчид л Joker-г өөрсдийнхөөрөө амилуулаад байна.. ингээд Joker-тэй холбоотой зарим баримтыг хүргэж байна..

Бүх комикийн турш Joker-ын жинхэнэ нэр, гарал үүсэл ил болдоггүй ба түүний тодорхойгүй байдал нь түүнийг улам аюултай болгодог.. энэ үл танигдах байдал нь судлагдахуйныг зориуд хязгаардагдмал байдалд аваачдаг ба зарим нэг түүхэнд түүнийг Joker бол лабораторийн туслах ажилтан байсан, эсхүл комедиан  болохыг оролдогч нэгэн байсан гэж өгүүлдэг..
Яг одоо Joaquin Phoenix-ын дурлаж бүтээсэн Joker дэлхийг байлдан дагуулж байна.. тэгвэл Joaquin Phoenix-ын охин дүү Summer жүжигчин Casey Affleck-тай хуримласан агаад Casey Affleck-ын ах жүжигчин Ben Affleck бол саяхныг хүртэл Batman-ын дүрийг бүтээж байсан билээ..
Францын их зохиолч В. Хюгогийн “Инээмтгий хүн” романы гол дүр Gwynplaine-аас Joker-ын дүрийг санаа аван бүтээсэн бөгөөд Joker-ын урагдаж, зэрэмдлэгдсэн ам, эрүүг ойлгоё гэвэл “Инээмтгий хүн” романыг унших хэрэгтэй ба гэхдээ Gwynplaine,  Joker хоёр шал өөр дүр болохыг анхаарууштай..
1940 онд Batman-ын анхны комик хэвлэгдэн гарсан ба Joker анхнаасаа л Batman-тайгаа хамт дүрслэгдсэн бөгөөд анхандаа Joker эрт үхдэг ч тэрээр Batman-ын эхний арванхоёр комикийн ест нь гардаг ажээ..
Бид бүгдээрээ Harley Quinn-г Joker-ын туслах, шүтэн бишрэгч гэж мэддэг ч Joker-ын дотно нөхөр, баруун гар Gaggy гэгчийг барагтаа мэддэггүй бөгөөд Gaggy гэх энэ дүр дөчөөс тавиад онд л оршин байгаад орхигдож унтарсан дүр юм..
Олон судлаачид, фенүүдийн үздэгээр Heath Ledger болон оддын дайн киноны баатар Luke Skywalker-ын дүрийг бүтээгч Mark Hamill-ын дуу оруулсан Joker хамгийн шилдэг агаад Mark Hamill бол Batman: The Animated Series-ын Joker-т хорин жил дуу оруулсан жинхэнэ Joker бөлгөө..
Joker-ын дүр маш их алдаршин, Batman-тай эн зэрэгцэх үеэр тусад нь комик гаргасан хэдий ч бүх эсрэг талын дүр төгсгөлдөө баригдах ёстой гэсэн зарчмаар Joker-ын дүр хөгжих боломжгүй болсон ба яг Joker-оор даганасан есөн сэтгүүл анх гарсан байдаг ажээ..
Joker хэн Batman гэдгийг мэддэг ч хэзээ ч үүнд анхаарал хандуулж байгаагүй агаад үргэлж Batman-аас урьтаж сэтгэж, Bruce Wayne-ын дотны хүмүүсийг онилдог нь ийм учиртай..
Alan Moore анхны Joker-ын бие даасан түүхийг бичихдээ 1951 оны “The Man Behind The Red Hood.” Хэмээх түүхээс санаа аван бүтээсэн ба үүнээс болж Joker-г Red Hood гэж нэрлэх болсон агаад Alan Moore-ын энэ түүхээс Joker химийн торхонд унаж дүрслэгддэг..
Кино урлагт Joker-г найруулагч Tim Burton “Batman” киногоороо оруулж ирсэн бөгөөд Jack Nicholson Joker-д гайхамшигтай тоглон уг дүрийг амилуулахдаа нүүр будалт, хувцас загвараа Tim Burton-той хамтран Joker-г бүтээжээ.. Jack Nicholson-ын бүтээсэн Joker хойш хойшдын энэ дүрд хүчтэй нөлөө үзүүлсэн буюу түүний Joker дунд насны эр байснаар хожмын зохиолчдод Joker нь Bruce Wayne-ын эцэг эхийг алсан алуурчин болох “боломжийг” олгожээ..   
“Suicide Squad” киноны зураг авалтын үеэр сэтгэл мэдрэлийн эмч байнга хамт байж жүжигчин Jared Leto-г ажиглан хяналтандаа байлгаж байсан нь Joker-ын дүрд тоглосноор амиа хорлосон гэж шуурах Heath Ledger-ын хэрэгтэй холбоотой ба Heath Ledger дүрдээ орохын тулд кино зураг авалтаас сарын өмнө өөрийгөө бусдаас тусгаарлаж, буудалд ганцаараа дүрдээ бэлтгэхдээ Joker-д бие махбодь, сэтгэл зүрхээрээ уусан шингэсэн бөгөөд Heath Ledger дүрийн маш их судалгаа хийхдээ аугаа Stanley Kubrick-ын “A Clockwork Orange” киноноос ихээхэн урам зориг авсан байдаг.. Heath Ledger-ын амиа хорлох гол шалтгааныг Joker-ын дүрдээ хэт автсан, улмаар сэтгэцэд нь нөлөөлж, уг байдлаасаа гарч чадахгүй байсан гэж ярьдаг ч үнэндээ тийм биш ба тэрээр Joker-г бүтээж байхдаа амьдрах урам зоригоор дүүрэн байсан гэж ойр дотныхон нь хэлсэн байдаг..
Joker-ын галзуурсан гол шалтгааныг жирэмсэн эхнэр нь ослоор нас барсантай холбож үзэгсэд байдаг ба түүний эхнэрийг Jeannie гэдэг байжээ..



Comments

  1. Энэ номыг анх 9 р ангид байхдаа уншиж байсан юу ч ойлгоогүй. дараа нь цэрэгт байхдаа дахиж уншаад л хайр сэтгэлийг үүнийг өөр илэрхийлэх аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн зэвүүн нь залуу хүн үзэшгүй царайтай гэтэл охин гайхалтай үзэсгэлэнтэй гэхдээ сохор гэж бичсэ нь зохиолч хайр сэтгэлд өнгө зүс нас хүйс сонин биү хайр гэдэг бол хүний зүрхэнд байдаг зүйл гэдгийг баталж чадсан гайхалтай бүтээл.

    ReplyDelete
  2. Dark Knight дээрээс Брюс Вэйнийг хасаад зөвхөн Жокер Цагдаагийнханы 2 гэсэн бол бас л гоё кино зохиол болох байсан байхдаа.Гэхдээ төстэй санаатэй кино нь law abiding citizen юмуудаа

    ReplyDelete

Post a Comment