Шанхайн сараана


Shanghai Express (1932). Уншигчаа, иргэний дайны хөлд нэрвэгдсэн 1931 оны Хятад улс, Бээжингээс Шанхай руу зорчих хөл үймээн болсон галт тэрэгнийг буудлыг төсөөлөхийг хүсье.. эл буухиа галт тэрэгний зорчигчид болох гадаадын иргэд манай киноны гол баатрууд ба галт тэрэг хөдлөхөөс өмнө тэдэнтэй амжиж танилцая: Их британий ахмад Donald бол ихэмсэг, соёлтой намба төрхөөрөө Англи эрийн байдлыг шууд илтгэх нэгэн бол галт тэрэгний бүх зорчигчдын анхаарлыг Шанхайн сараана хочит нэгэн хүүхэн татах ба энэ хүүхэн хээнцэр ганган, бардам агаад Хятад даяар зартай, шулуухан бас хатуу хэлэхэд дээд зиндааны янхан гэж хэлж болно.. 

Шанхайн сараанаагийн дэргэд ижил мэргэжилтэй гэмээр болов уу Hui Fei гэх Хятад хүүхэн явах бөгөөд мөн галт тэргэнд христийн номлогч Carmichael, мөрийтэй тоглогч Sam, тамхины наймаачин Eric, Францын офицер Lenard болон хятад-европын эрлийз нууцлаг Chang гэх мэт хүмүүс өөр хоорондоо танилцсанаар замд гарна.. галт тэрэг хөдөллөө, энэ үед Donald болон Шанхайн сараана хоёр уулзалдах ба тэд бол таван жилийн салахаасаа өмнө янаг хайраа шимэлцэн, бараг суух дээрээ тулж байсан хосууд агаад хүүхнийг үнэндээ Madeline гэдэг.. таван жилийн өмнө Madeline сахилгүйтэн, хайраа шалгах нэрийдлээр Donald-р тоглосон нь ахмадыг гүн шархлуулж, улмаар гомдсон, үл ойлголцсон зүрхэс эв зүйгээ олохгүй байсаар салцгааж одоо ахин уулзаад буйн энэ ажээ.. гэхдээ хэн, хэн нь одоо хүртэл ганц бие байсаар, мөн хоёр биенээ мөрөөдөн хайрласаар ба Donald-г харсан Madeline илэрхий түүн рүү тэмүүлэх бол ахмад одоо ч хүүхний зургийг биедээ авч явдаг нь илчлэгдэнэ.. гэвч гомдлын мөс хайлах хаа ч байсан, тэд энгийн танилууд шиг харьцаж байлаа..

гэнэт Хятадын засгийн газрын цэргүүд галт тэргэнд дайрч ороод аюултай босогчийг хайж, нэгжиж эхлэх бөгөөд энэ үед нууцлаг Chang телеграфын газарт нууцаар нэг тийшээ морз бичиж байдаг.. энэ явдлаас хэдэн цагийн дараа босогчдын арми галт тэргийг зогсоож гадаадын иргэдийг барьцаалах агаад босогчдын армийн жанжин нь эрлийз Chang болж таарах бөгөөд түүний зорилго нь гадаадын чухал хүн барьцаалаад эргүүлээд өөрт ашигтай солилцоо хийх байв.. ингээд явж явж жанжины хүссэн хүн Donald-д болохоос гаднаас хүүхэмсэг жанжин Madeline-г хамт явах санал тавихад хүүхэн мэдээж эсэргүүцэхэд жанжин түүнийг хүчиндэхээр завдахад ахмад зориг гарган зогсоох ба ахмад жанжинд хэрэгтэй учир яаж ч чадахгүй өнгөрөөж, мөн Madeline-г ч бас явуулдаг боловч Hui Fei-г хүчинддэг.. эрлийз засгийн газартай хүссэн солилцоогоо хийдэг ч Donald-г суллахыг хүсэхгүй, учир нь тэр өчигдөр доромжлуулсан өшөөгөө авахыг хүсэн ахмадыг алахыг завдахад Madeline жанжинтай уулзаад ахмадын оронд өөрийгөө өгье гэнэ.. ингээд яаж суллагдсанаа ойлгоогүй Donald Madeline-г сайн дураараа жанжинг дагасан гэж бодох бол нөгөө талд Hui Fei эрлийзээс өшөөгөө авахаар зэхэж байдаг.. 

Австри – Америкийн нэрт кино найруулагч Josef von Sternberg болон Герман – Америкийн домогт жүжигчин Marlene Dietrich нар хамтран нийт долоон кино бүтээсэн байдгаас энэхүү гучаад оны хамгийн тансаг загвартай киноны нэг маань дөрөвдөх хамтрал нь болдог ба хөнгөн ээдрээтэй сүүдэрлэсэн кадр болон дүрүүдийн өөрчлөгдөмхий бүтэц нь киног философлог шинжтэй болгодог.. кино их хямралын ид үед нээлтээ хийсэн ч тухайн оныхоо Америкийн хамгийн их ашиг олсон кино болсноос гадна мөн Josef von Sternberg, Marlene Dietrich нарын хамгийн их ашигтай хамтарсан ажил нь болжээ.. киноны зохиолыг ерөнхийдөө Harry Hervey-ын “Sky Over China” хэмээх хэвлэгдээгүй роман дээрээс сэдэвлэснээс \Jules Furthman кино зохиол бичсэн гэдэг ч үнэндээ Howard Hawks-той хамтарсан байдаг\ гадна 1923 онд Бээжингээс Шанхай руу зорчих буухиа галт тэргийг Шандонгийн жанжин хүчээр барьцаалсан бодит явдлаас бас сэдэвлэсэн бөгөөд галт тэргэнд барууны 25 иргэн, орон нутгийн 300 иргэн байсан гэдэг бөгөөд мөн Guy de Maupassant-ын "Boule de Suif" хэмээх богино өгүүллэгээс зарим нэгэн санаа авсан ажээ.. 

кино тухайн жилийнхээ Оскарын наадамд гурван төрөлд нэр дэвшиж Lee Garmes зураглаачийн ажлаараа алтан баримал хүртсэн \ихэнхдээ Josef von Sternberg өөрөө зураглаачаар ажилласан гэдэг\ ба уг бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 999-р байрт жагсдаг.. жүжигчдийн бүрэлдүүний тоглолтыг судлаачид өндрөөр үнэлсэний дотор замнал нь бараг далан жил амжилттай үргэлжилсэн Marlene Dietrich-г уг киног хэрэв машинтай зүйрлэвээс мотор нь байсан гэсэн бол Хятад – Америкийн жүжигчин Anna May Wong болон Английн жүжигчин Clive Brook нарын тоглолтыг анхаарахгүй өнгөрч болохгүй гэжээ.. уг кино нь арьс өнгө болон колоничлолын талаар хөндсөн нь сонирхол татахуйцаас гадна кинон дээр гарах хүндлэгдсэн цагаан арьстай ихэнх дүрүүд расист хийгээд хуурамч байдаг ба зөвхөн Donald, Madeline болон Hui Fei гэсэн киноны гурван гол дүр л моралтай байдаг ажээ.. Marlene Dietrich-ын дүр хүчирхэг, эзэрхэг эмэгтэй хүнийг үзүүлсэнээр феминист хэмээгддэг.. сонирхуулахад, уг кино Freddie Mercury-ын дуртай киноны нэг байжээ..  

Comments