Надад хүрээч!




The Rocky Horror Picture Show (1975). Дөнгөж гэрлэсэн хосууд болох Brad \
Barry Bostwick - Америкийн жүжигчин, дуучин\, Janet \ Susan Sarandon - Оскарын шагналт Америкийн жүжигчин \ нар бал сараа тэмдгэлж яваад айхтар бороотой тэр нэгэн шөнө зам төөрөн мухардана. Усархаг бороотой шөнийг гэмгүй өнгөрөөхөөс гадна машиныхаа хагарсан дугүйг засуулах тусламж дуудахаар явж байгаад ойр харагдах цайз руу очно.. түнэр харанхуйд гялс хийх цахилгааны гэрэл цайзыг зэвүүн бөгөөд ёрын харагдалууна.. аргагүй эрхэнд очсон цайзыг transvestite гэж нэрийдэх бөгөөд хосуудыг жирийн бус үйлчлэгчдээс авхуулаад эгэл биш гаж орчин хүлээж авна.. Riff Raff \ Richard O'Brien – Англи-Шинэ зеландын жүжигчи, хөгжимчин\ нэртэй бөгтөр үзлийн төрхтэй даамал болон Magenta гэх амилсан шулмас нар төөрсөн, зовсон хосуудыг цайздаа угтаж авна.. цайзын өнгө төрх хийгээд дотоод заслаас авхуулаад цайзын бүх зүйл \орчин\ энгийн биш, муу муухайг ёрлон бэлгэдэнэ.. цайзын эзэнг Dr. Frank-N-Furter \ Tim Curry - энэ кинонд тоглож алдаршсан Английн жүжигчин, комедиан\ гэх ба гайхалтай гоёж гоодсон хатагтайн дүрд хувирсан эр хүн байх ба тэрээр хуримлаад удаагүй байгаа хосуудад цайздаа хоноод яв, өнжөөд яв гэх мэтчлэн уриалгахан хандана.. докторын энэхүү аяг ааш сэжигтэй санагдахын дээр доктор мөн энэ үеэр өөрийн нэгэн насны суут бүтээлдээ амьдрал хайрлаж, амилуулан байхтай таарчихна.. маш гайхалтай эрдэмтэн үү? Мангар гаж амьтан уу? Гэдэг зөвхөн үзэгчдэдийн ухаалаг шүүлтээс хамаарах буй..
ямар их гайтай учирсанаа ухаарсан хосууд зугтах гээд чадахгүй \үнэндээ өөрсдөө хүсэхгүй?\ байх ба цайзад өнгөрүүлэх цаг, минут тутамд хоёр биендээ итгэхээ больж, бие биенээ хуурч эхэлдэг.. 
шинжлэх ухааны уран зөгнөлт, рок мюзикл болон хоррор комеди төрлийн энэхүү киног үзэж, сонсож, мэдэрч байж ойлгон таашаах цэвэр мэдрэхүйн артхаус төрлийн классик мюзикл бүтээл бөгөөд эхнээсээ төгстөл зугаатай, рок хөгжимтэй, хааяа эвгүйцэм, тух алдуулам кино.. кинонд бөгтөр зарц Riff Raff-ын дүрийг бүтээсэн жүжигчин Richard O'Brien киноны зохиолыг бичсэн бөгөөд багадаа дуртай байсан шинжлэх ухааны уран зөгнөлт төрөл, Б кино төрөл хийгээд хоррор элементүүд, мөн өөрийн дуртай glamour рок, rock and roll гэсэн олон холимог хэв шинжийг тусгаж өгөн энэхүү үнэмлэхүй гаж мюзиклыг бүтээсэн ба кино болохоосоо өмнө театрт мюзикл хэлбэрээр тавигдан амжилт олсны улмаас кино болжээ.. кинонд гарах олон сцен болон кадр гучаас далаад оны шинжлэх ухааны уран зөгнөлт болон хоррор алдартай олон бүтээлүүдийг дуурайн хүндлэл үзүүлсэн байдаг, жишээлбэл: Dr. Frank-N-Furter-ын станц руу авирдаг үзэгдэл бол “King Kong” ба мөн өөрийнх нь байдал “Dracula-г” санагдуулахын дээр “frankenstein”-ынх шиг орд харшид амьдардаг зэрэг нь кино бүтээгчдийн бодож олсон сонирхолтой ажил юм.. Австралийн кино найруулагч Jim Sharman-ын хамгийн шилдэг бүтээл болох тус кино нь хамгийн шилдэг мянган киноны 828-аар байрт жагсдаг бөгөөд киноны тавилт, тайз гайхалтайгаас гадна нүүр будалд, хувцас култ болтлоо дэлхий даяар тархан эдүгээ Halloween баярын гол чимэглэлийн нэг болжээ.. 
кино $1.4 саяар бүтээгдэж нийт $140.2 саяын орлого олж, Америк болон Их британид онцгой үзэгдэл болж шууд култ кино болсон, мөн мэдээж ижил хүйстнүүдэд тодорхой хэмжээнд нөлөөлж тэдний хайртай бүтээл болсон ба бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий култ киноны нэг гэгддэг.. уг кино нийгмийн урлаг, соёлд нөлөөсний дотор ТВ болон өөр бусад кинонуудад үлэмж нөлөөлсөн байдаг, тухайлбал: The Simpsons, The Venture Bros, Glee болон That '70s Show гэх мэт ТВ цувралууд, мөн Vice Squad (1982), Halloween II (2009) хийгээд найруулагч Rob Zombie-ын House of 1000 Corpses (2003) гэх мэт кинонууд бүтэхэд нөлөөгөө үзүүлжээ.. киног алдартай болгож байгаа бас нэг зүйл бол киноны хөгжим юм.. рок мюзикл жанраар хийгдсэн энэхүү бүтээл хөгжим сонирхогчдод үүрдийн бэлэг болсон бөгөөд киноны хөгжмийг Richard Hartley бичсэн ба 1978 онд киноны саундтрак цомог Billboard-ын шилдэг 200 цомгийн 49-р байрт жагссан байдаг.. мөн онцлууштай өөр зүйл бол киноны ил задгай байдал юм, өөрөөр хэлбэл кино угаасаа насанд хүрэгчдэд зориулсан ба дэлгэцнээ дүрслэгдэх “заваан”, эротик шинж бүхэн киног амьдруулна.. гол дүрийг төгс бүтээсэн Tim Curry-ын дебют кино байсан, мөн түүнийг тус бүтээлд үлдээсэн дүрээр нь дэлхий дурсах бий.. Тус кино Америкт гардаг шөнө дундын кинонуудаас хамгийн алдартай нь ба жил болгоны Halloween баяраар гардаг ажээ.. сонирхуулахад, киноны постер дээрх гал улаан уруул бол Playboy модел Lorelei Shark гэгчийнх ажээ..

Comments