Бие биенээ яг адилхан хайрлах тохиолдол гэж үгүй, нэг нь заавал арай илүү
хайрладаг гэж Жек Лондоны нэгэн роман дээр гардаг.. энэ үг Romy болон Alain
нарын хоромхон хурцаар гэрэлтээд унтарсан хайр сэтгэлийг хэлсэн мэт.. Romy
Парисын нисэх онгоцны буудал дээр ирэхэд олон фенүүд нь түүнийг угтлаа, тэр
хүмүүс дунд сарнай цэцгийн баглаа барьсан Alain байсан агаад цаг үеийнхээ
хамгийн сайхан хос байсан тэд анх ингэж танилцжээ.. тэд "Christina"
гэдэг кинонд хамт тоглохоор болж Romy Парист хүрэлцэн ирж Alain хамтран
тоглогчоо тосож байгаа нь энэ бөгөөд энэ бол 1958 он байлаа.. анх танилцаад Alain-д
хамтрагч нь таалагдаагүй гэдэг, ер нь тэд их өөр хүмүүс байв: Romy Германы
хатуу чанга хүмүүжлээр хүмүүжсэн бол Alain тэвчээргүй, тэсрэмтгий Франц эр
байсан ба Romy “хатан хаан Сиси” кинонд тоглоод алдартай од болчихсон байхад Alain
бараг хэн ч биш байлаа.. Rosemarie Magdalena Albach буюу Romy 1938 оны есдүгээр
сарын 23-нд Венад төрсөн бөгөөд түүний ээж, аав, мөн эмээ нь жүжигчид байсан
учир Romy-ын ирээдүй бага байхын л тодорхой болсон гэхэд болохоор ба 15 настайгаасаа
кинонд тоглож эхэлжээ..
Alain Fabien Maurice Marcel Delon 1935 оны apван
нэгдүгээр capын 8-нд Парисын ойролцоо төржээ.. түүнийг бага байхад эцэг эх нь
салсан, уг явдлаас болсон уу тэрээр маш хэцүү зан араншинтай хүн болж төлөвшсөн
бөгөөд биеэ барьж чаддаггүй зангаасаа болж амьдралынхаа турш асуудалд орж
байв.. Alain цэрэгт явсан байдаг, цэрэгт ч засарсангүй байнга сахилгын шийтгэл
хүлээдэг байлаа.. цэргээс халагдаад ажил олдохгүй юмуу, эсхүл тогтвортой
ажиллаж чаддаггүй хэцүүхэн явсан Alain-д нэг найз нь кинонд тоглоод үзэхийг
санал болгосноор ирээдүйн дэлгэцийн сүпер од, секс симбол мэндэлжээ.. киноны зураг авалт
дуусч Romy Парис руу ниссэнээр Alain тэр хоёрын романс эхэлсэн, тэд их удалгүй
хамт амьдарч эхэлсэн байдаг, уг явдалд Romy-ын эцэг эх цочирдон албан ёсны
хурим хийхийг шаардсанаар 1959 онд Alain, Romy нар сүй тавьсан ч тэдний хооронд
хэрүүл, шуугиан үргэлжилсээр байв..
залуу хосууд бие биедээ дасч чадахгүй
байлаа, хэрүүлийг үргэлж Alain гаргах ба Romy-той маргалдсаныхаа дараа олон
хоногоор алга болно, эргэж ирэхдээ уучлалт эрэн юу ч болоогүй юм шиг аашилна.. 1963
оны зун сэтгүүлчид Alain-г нэг шаргал үстэй хүүхэнтэй хамт байгаа зураг
дэлгэсэн бөгөөд Alain найзаараа дамжуулан Romy-д өөр хүүхэнтэй болсон учир
түүнээс салах хүсэлтэй байгаагаа хэлүүлжээ.. удалгүй Alain-г гэрлэсэн байсныг,
бас хүүтэй болохыг Romy олж мэдэв.. хоёр жилийн дараа Alain эхнэр Nathalie
болон хүүгийн хамт холливуудыг байлдан дагуулахаар нэгдсэн улсыг зорьсон ч
тэрээр холливуудад тийм ч их амжилт олоогүй билээ.. салалт Romy-д хүнд тусав,
бүр амиа хорлохыг завдсан гэх цуурхал байдаг.. ингээд Romy Берлиний театрт
ажилладаг Harry Meyen гэгчтэй болзож эхэлсэн бөгөөд Harry эхнэрээсээ салаад Romy-той
гэрлэн тэд David гэдэг хүүтэй болсон ба эндээс амьдрал сайжирч байгаа мэт
харагдавч үнэндээ өнгөц хуурмаг зүйл байлаа.. 1969 онд Alain Romy руу залгаад
хамт кинонд тоглох санал тавив, Romy ч зөвшөөрсөн бөгөөд сэтгүүлчид алдартай
хосууд дахин нэгдлээ хэмээн шуугиан болоход Romy бидний эргэн нэгдэлт цэвэр
ажлын журмаар болохоос хувийн шинжгүй хэмээн няцаасан боловч тэдний тэврэлдэж
буй зургууд хэвлэгдэн гарав.. Romy үнэндээ Alain-тай дахин уулздаг нь ажлын
хувиар байв уу, хуучин мэдрэмжээ сэргээхийг хүссэн үү гэдэг асуулт агаад
ямартай ч тэдний эргэн уулзалт жаргал авчирсангүй, харин Romy-ын гэр бүлийг
сүйрүүлэв.. Romy-г Alain-тай эргэн холбогдсонд Harry уурсан түүнийг
уучилсангүй, өөрөө ч архинд орж, улмаар сэтгэл гутралд оров, ингээд тэд 1973
онд салж, Romy хүүгээ өөр дээрээ үлдээв.. Harry-гаас салаад Romy архинд оров,
мөн эрүүл мэндийн асуудлуудтай тулгарч эхэлсэн ч жүжигчний хувьд шилдэг
дүрүүдээ бүтээж байв.. Romy өөрийн нарийн бичиг Daniel Byazini гэгч өөрөөсөө
дүү залуутай суув, энэ залуу нь Alain-тай маш адилхан байсан гэдэг бөгөөд Romy Daniel-аас
Sarah гэдэг охинтой болов, гэвч энэ гэрлэлт удаан үргэлжилсэнгүй мөн л салсан
агаад Daniel охиноо өөр дээрээ авчээ..
1979 онд Harry амиа хорлов, үүнд Romy өөрийгөө
буруутган сэтгэлийн хямралд орсон бол Alain энэ үед хэд хэдэн хүүхэнтэй сууж
бас салж гэр бүлийн амьдралд тохирохгүй хүн болохоо харуулсаар байлаа.. 1981
онд Romy-ын хүү David золгүй байдлаар амь үрэгдсэнээр Romy тайтгаршгүй уй гунигт
автан гэрээсээ гарахаа больж, хүн амьтантай ч уулзахаа больсон ба зөвхөн Alain-тай
уулздаг байв, Alain хүүгийнх нь оршуулгад туслан сэтгэл санаагаар дэмждэг
байлаа.. 1982 оны таван сарын 29-нд Romy гэртээ нас баржээ.. амиа хорлосон гэдэг
ч эмч нар зүрхний шигдээс гэсэн дүгнэлт гаргасан байдаг.. Romy-ын оршуулга дээр
Alain Парисын нисэх онгоцны буудал дээр анх танилцахдаа сарнай цэцгийн баглаа
барьсан байсан шигээ сарнай цэцгийн баглаатай зогсож байв..
Comments
Post a Comment