The Hustler (1961). Нэгэн бильярдны газрын үүдэнд машин ирж зогсох ба машинаас хоёр эр буугаад бильярдны газрын зүг алхлан явж ороод чанга дуугаар өнөөдөр би бүгдийг нь хожно, төдий хэмжээний мөнгө олно хэмээн өөр хоорондоо асар итгэлтэй ярилцацгаах эрс тус газарт байх эрчүүдийн сонирхолыг эрхгүй татахаас гадна уншигч таны сонирхолыг татаж байгаа болов уу гэж найдаад тэднийг танилцуулъя.. тэдний арай залуу бас царайлаг эрийг Eddie \Paul Newman – Оскар болон Канны наадмын шагналт Америкийн жүжигчин бас авто уралдаанч\ гэдэг ба зан араншин нь харин царай шигээ биш буюу хамгийн аугаа бильярдчин болохыг хүсэгч, үүнийхээ төлөө чөтгөрт ч сүнсээ худалдаж чадах бильярдны донтой, мөн мэдээж гайхалтай авъяаслаг бильярдчин бөлгөө.. тэрээр түрэмгий, зөрүүд, онгироогоос гадна өөртөө итгэлтэй ч холыг харж чадах ухаангүй тэнэгдүүхэн эр бол нөгөө эр нь түүний хуурай ах, хамтран зүтгэгч Charlie гэгч болно.. тэд хотоос хот руу бильярд мөрийтэй тоглон аялж явдаг жижиг гарын луйварчид буюу дээд түвшинд тоглодог Eddie өөрийн авъяасаа нууж өөрөөсөө хэд дахин доогуур түвшиний тоглогчдыг мэхлэн мөнгө ологч мэхлэгч бол зөвлөх нь Charlie юм.. тэд энэ бильярдны газрыг хоослохоор ирснээс гадна энэ хотын үнэмлэхүй аварга, арван таван жил босоо байгаа Minnesota Fats \ Jackie Gleason - Америкийн жүжигчин, комедиан, хөгжмийн зохиолч\ гэгчийг буулган авахаар ирсэн бөгөөд тэдэнд мөнгө болон гол нь хамгийн шилдэгийг хожиж шилдэг болох тэсэшгүй хүсэлдээ Eddie шатаж, шөнө ч унтаж чадахаа болиод галзуурах дөхөж байв.. ингээд өрсөлдөгч ирсэн сургаар Minnesota Fats хэмээх бүдүүн эр хүрэлцэн ирсэнээр бильярдын газар их тулаанд бэлдэж, тэр хавийн нөлөө бүхий улс цуглацгаасны дотор Minnesota Fats-ын ивээн тэтгэгч, энэ хотын хамгийн том муу гар Bert \ George C. Scott - Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч ба тэрээр Оскарын шилдэг гол дүрийн шагналаас татгалзсан анхны хүн \ бас ирсэн байлаа, энэ Bert амьд чөтгөр буюу түүнтэй холбогдсон хүн сайнаа огт үзэхийн биш..
Eddie удахгүй өөр
хот руу явж том тоглогчтой тоглох болсноо хийгээд удахгүй буцаад ирэхээ Sarah-д
хэлэхэд хүүхэн түүнийг эргэж ирнэ гэдэгт нь огт итгэхгүй байгаагаа, бас баян
хөгшин амраггүй, мөнгийг нь аав нь явуулдаг болохыг, мөн төрөлхийн хөл
муутайгаа хэлээд хайраа илчлэхэд Eddie түүнийг дагуулж явахаас өөр аргагүй
болно.. ийнхүү Eddie, Sarah Bert гурав ойролцоох хотруу хамт явцгаах ба замын
туршид Sarah Bert-г муу хүн болохыг, Eddie энэ янзаараа амьдралаа сүйтгэхийг
олж таних агаад Bert хүүхэнд далдуур унтах санал тавьсаар байв.. өөр хотод
ирээд Bert маш баян бөгөөд бильярдын донтой эрхэмтэй Eddie-г өндөр
бооцоотойгоор тоглуулах ба Eddie навсайтлаа хожигдож байх үед Sarah зантайхан
ууж байлаа.. Eddie сүнсгүй ялагдаж, Bert одоо боль гээд мөнгө ахиж өгөхгүй
гэхэд Eddie өөрийнхөө мөнгөөр тоглоод мөн л хожигдож байхад Sarah хүрч ирээд
Eddie-д наадуул чинь чамайг ашиглаж байна, энэ амьдралд чинь ямарч утга алга,
чи энэ хэвээрээ хэнд ч хэрэггүй амьтан болох нь гэж хориглоход Eddie тоохгүй
бөгөөд харин ч Bert энэ явдлыг ашиглан Eddie-д мөнгө зээлдүүлэх бол Sarah
буудалдаа харичихна.. тус мөчөөс Eddie хожиж эхлэх бөгөөд баян эрхэмийг
цөлмөнө, ингээд Eddie болон Bert зэгсэн мөнгөжиж Bert шууд таксигаар буудалдаа
харих бол Eddie би алхаад харина гэсээр үлддэг.. буудалдаа ирсэн Bert шууд
Sarah-ын өрөөнд орж түүнийг эзэмдэх бөгөөд хэзээ хойно Eddie-г ирэхэд хүүхэн
амиа хорлосон байлаа.. энэ явдлаас хэсэг хугацаа өнгөрч Eddie Minnesota
Fats-тай дахин тулалдахаар ирэх бөгөөд тулаан мөн л удаан үргэлжилсэн ч Eddie
бүрэн ялах ба маш их мөнгө хожсон Eddie-г Bert олзныхоо талыг өг эс бөгөөс
дээрх шиг хурууг чинь хугалуулна шүү гэхэд Eddie чи намайг гүйцэт алахгүй бол
би эргэж ирээд чамайг ална гээд мөн Sarah-ын үхлийг бас ярьснаар Bert бууж өгөн
Eddie-г сул тавихдаа дахиж пүүл бильярд тоглохгүй гэсэн тангаргийг нь авдаг..
Америкийн
кино хүрээлэнгээс уг бүтээлийг хамгийн шилдэг арван спортын драм киноны тоонд
нэрлэж, уг бүтээлээс болж нэр хүнд нь унаад байсан пүүл бильярд Америкт дахин
сэргэсэн гэдэг.. Оскарын шагналт Америкийн кино найруулагч Robert Rossen өөрийн
амьдралаас бага зэрэг оруулан Walter Tevis-ын ижил нэрт романыг Robert Rossen
болон Sidney Carroll нар кинонд хөрвүүлсэн бөгөөд кино олон нийтээс,
шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, эдүгээ модерн классик статустай болжээ..
найруулагч Robert Rossen залуудаа пүүл тоглож мөнгө олдог байсан туршлагаасаа
үүдэн зохиолыг хэтэрхий пүүл бильярдын талаар өгүүлэмжтэй болгоод хүнийг, хүний
сэтгэлийг орхидуулсан хэмээн охин нь шүүмжилж байсан агаад туршлагатай Sidney
Carroll-той хамтарсанаар зохиол бэлэн болжээ.. киноны суурь санаа бол ялсан ч,
ялагдсан ч бай гол нь хүн байхын утга ба Robert Rossen киноныхоо талаар: миний
гол дүр бол агуу тоглогч болохыг хүсэгч юм, гэвч кино маань үнэндээ өөрийгөө
хөгжүүлэх гэж, хүн байх гэж тэмцэж буй хүний тухай ба түүний амьдралд орж ирсэн
хүмүүс даанч саад болж түүний баллах бөгөөд гол баатар маань эмгэнэлтэй
алдааныхаа дараа л буруу улстайгаа нөхөрлөсөнөө, мөн итгэж явсанаа сэхээрдэг
хэмээжээ.. мөрөөдлийнхөө оронд бодит байдлыг буюу ялагдлаа хүлээн зөвшөөрдөг
Америкийн цөөхөн кино гол дүрийн нэг гэж судлаачид уг киноны баатар Eddie-г
үздэг бөгөөд кинон дээр гарах эрчүүд Eddie-г эс тооцвол дандаа царай муутай,
хүйтэн \киноны бүх дүрийг дотроосоо ялзарсан, мөн кинонд сайн дүр байхгүй\ төрхтэй
байхад Eddie л ганцаараа царайлаг сайхан байдаг хэдий ч тэрээр энэ муухай,
бохир ертөнцөд байх ёсгүйгээ ухааран, улмаар ялагдан буцдаг нь амьдралын
бараан, хэрцгий, хайр найргүй шударга бусыг харуулна.. кино маань бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 397-р байрт жагсдаг ба киноны зохиолыг Америкийн
кино зохиолчдын холбооноос гаргасан хамгийн шилдэг зуун кино зохиолын 96-р
байрт эрэмбэлжээ..
кино тэр жилийнхээ Оскарт есөн төрөлд нэр дэвшиж шилдэг тайз
засал болон шилдэг зураглаач төрөлд ялалт байгуулсан бөгөөд киноны гол дүрүүдэд
Paul Newman \тэрээр анх уг кинонд тоглохоос татгалзаж байгаад сүүлд зохиолынх
нь талыг уншаад шууд зөвшөөрсөн байдаг\, Jackie Gleason, George C. Scott, Piper
Laurie нар А үнэлгээ авахаар тоглосон гэж шүүмжлэгчид үздэг, үүнд ялангуяа Paul
Newman энэ киногоороо холливуудын дээд зиндаад заларсан бол Jackie Gleason,
George C. Scott нарын туслах дүрийн сайн тоглолтууд киног улам өргөжээ.. Paul
Newman Eddie-ын дүрийг авахаасаа өмнө огт пүүл тоглож байгаагүй ажээ.. ингээд
бэлтгэл хийж, мөн чадвараа сайжруулахын тулд гал тогооныхоо өрөөний ширээг авч
хаяад оронд пүүл бильярдын ширээ суулгаж өдөр болгон бэлтгэл хийж байжээ.. Ганц
хэсгийг үл тооцвол Киноны пүүл бильярдтай бүх зураглалд жүжигчид (Paul Newman болон
Jackie Gleason) өөрсдөө бильярдаа тоглоцгоодог ажээ.. Уг кинонд бүтээсэн
дүрээрээ Оскарт нэр дэвшсэн Piper Laurie гэр бүлдээ анхаарлаа хандуулж
дараагийн кинонд тоглох хүртэл 15 жил болсон ба түүний дэлгэцийн эргэн ирэлт
Carrie (1976) бүтээл байсан бөгөөд энэ бүтээлээрээ хоёрдахь удаагаа Оскарт нэр
дэвшиж байв..
Comments
Post a Comment