Унтлагын өрөөний асуудал


Pillow Talk (1959). Нью Иоркт амьдрах гуч орчим настай Jan дотоод засал чимэглэлийн салбарт амжилттай яваа ганц бие, үзэсгэлэнтэй, бие даасан эрх чөлөөт хүүхэн ба өөртөө тун итгэлтэй түүний амьдралд нөхөр, хүүхдээс бусад нь бий, өөрөө ч энэ амьдралдаа сэтгэл хангалуун агаад байр, хувцас, мөнгө гээд санаа зовох зүйл үгүй ч амьдрал төгс бусыг мэдрүүлсэн нэгэн асуудал ойрын үеэс Jan-ын толгойг нь өвтгөх болжээ.. энэ асуудал бол утас юм, өөрөөр хэлбэл Jan-ын гэрийн утасны шугам ойрхон орших байранд амьдрах Brad гэгч залуугийн гэрийн утасны шугамтай давхцах буюу тэд дундаа нэг шугамтай, ингэснээр нэг нь ярьж байхад нөгөө нь ярих боломжгүй болох ч харин сонсож болох ажээ.. 

энэ Brad гэгч нь Jan-тай нас ойролцоо хөгжмийн зохиолч бөгөөд тун аятайхан энэ хөгжмийн зохиолч найгүй шалиг, хүүхэмсэг эр байсан учир бараг өдөржин янз бүрийн хүүхнүүдтэй ярих юмуу төгөлдөр хуураар дуу дуулж өгөх ба хоржоонтойн нэг дуугаа бүх эргүүлдэг хүүхэндээ тусгайлан зориулж зохиосон мэт нэг аян дээр өөр үг хийн дуулах үнэнч ханхүүгийн дүр эсгэнэ.. их хотын завгүй хүүхэн Jan-д утсаар ярих хэрэг их, харин утсаар ярихаар харилцуурыг авах бүрт Brad аль нэгэн хүүхэнтэй романтиклаж байна, ингэхдээ цаг наргүй утаснаас дүүжлээстэйн аймшигтай агаад бухимдаж үхэх шахах Jan эхэндээ соёлтойгоор эв зүйгээ олохыг хүссэн ч Brad түүнийг үл тоох ба тэдний харилцаа өдрөөс өдөрт муудан, хэн хэнийгээ хараагүй ч хэдийнээ биесээ үзэн яддаг болсон нь хөгтэй.. Jan харилцуураа авахад Brad-ын өнөөх тусгай дуу эгшиглэж цаана нь нэг хүүхэн найрагдаж байгааг ухамсарлах тусмаа Jan Brad-г моралгүй, завхайгаар нь дуудахад Brad хариу болгон ганц биеэрээ байсаар хөгширч байгаа атаархуу, мөн ор хөнжлийн асуудалтай, битгий хувийн хэрэгт ор хэмээн загнана..

галзуурах шахсан Jan утасны компанид дээр очиход мэргэжилтэн нь, анхааралдаа авлаа, гэхдээ ойрын үед засах боломжгүй гэх ба ингэж яваад Jan өөрийг нь эргүүлдэг Jonathan гэх саятан залуутай таарна, энэ саятан эр тун зүгээр хүн боловч гурван ч удаа гэрлэлтээ цуцлуулсан, мөн бүхнийг мөнгөөр шийддэг зан нь Jan-д таалагддаггүй агаад Jan эр хүнийг үнэлэх өөрийн өндөр үнэлэмжтэй.. Jan утасны талаарх асуудлаа Jonathan-д хэлтэл саятан маань өөртэйн хуримлавал бүтэн барилга авч өгье гэнэ, мэдээж Jan зөвшөөрөхгүй, ингээд энэ яриа өндөрлөх бөгөөд сэтгэлээр унасан Jonathan сэтгэлээ засахаар найз дээр очно, харин найз нь Brad байв.. эрчүүд дотно андууд бөгөөд Brad-ын зохиосон хөгжмийг Jonathan танил талаараа хөөцөлдөн борлуулж өгдөгийн дээр хувийн амьдралаа ч хуваалцдаг агаад Jonathan найздаа хандан, найз нь нэг хүүхэнд дурлаад шаналж явна, түүнтэй л гэрлэмээр байна, тэгсэн тэр маань утасны шугамаа нэг шалиг юмтай хуваалцдаг юм байна гэж сонирхуулж хэлэхэд Brad сортос гээд явчих ба хүүхний нэрийг асуухад өнөөх шулам гэж боддог нэг шугам хуваалцдаг хүүхэн болохыг мэддэг ч найздаа үл хэлнэ, найзынх нь хэлсэн гоё хүүхэн гэдэг үг Brad-ын гижгийг хүргэнэ.. 

бараг ажлын тулгалтаар Jan нэг залуутай уушийн газар явж байгаад мөн тэнд ээлжит хүүхнээ эргүүлж явсан Brad-тай таарна, мэдээж хэн хэнийгээ танихгүй ч нэрүүдээ мэддэг байсан ба санамсаргүй байдлаар Brad Jan-ын нэрийг сонссоноор найзынхаа дурлалт, утсаар хэрэлдэгч хүүхэн болохыг олж мэдээд дурлаж орхихоос гадна хорломоор чадмаар санаа төрөх бөгөөд энэ үед Jan-ын хамт явсан залуу согтоод улмаар шогтож эхлэхэд Brad байдлыг  гартаа авах оновчтой цаг ирлээ гэж үзэн өөрийгөө Техасаас ирсэн газрын Rex гэж танилцуулаад Jan-г эвгүй байдлаас гаргаад зогсохгүй гэрт нь хүргэж өгнө, ингэхдээ хөдөөний аялгуугаар ярихаа хашир аварга мэдэлгүй яахав.. хөдөөний гэнэн, гэхдээ соёлтой, тун эелдэгийн дээр ганц бие Rex Jan-д туйлын ихээр таалагдах ба салахдаа өөрөө түрүүлж дугаараа өгнө, тэр шөнөдөө Rex буюу Brad Jan руу залгаад маргааш болзохуу гэхэд Jan уухайн тас хүлээн зөвшөөрөх ба Brad тэр даруй хоолойгоо өөрчлөн муу залуудаа хувираад та хоёрын яриаг сонслоо, наад хөдөөний эр чинь чамайг ашиглах гэж байна, маргааш болзоо чинь сайхан байх боловч хөдөөний эр чамайг эцэстээ буудалдаа авч орсноор төгсөнө дөө гэхэд Jan дэлбэрэх дөхөх бол Brad үхтлээ инээнэ..

 ингээд болзоо болно, оройн хоол, дарс, бүжиг гээд төгс үргэлжилж байтал Rex хүрмээ аваатахья гээд Jan-ын дагуулан буудалдаа ороход хүүхний царай хувхай цайх боловч Rex элдэв зүйлгүй хүрмээ л аваад гарсанаар Jan-ын итгэлийг баттай олох бол нөгөө талд хүүхэн Rex-д хайлан урсаж байв.. сэтгэл хангалуун Jan Brad руу залгаад миний хөдөөний залуу чиний бодсон шиг, чамшиг шалиг биш боловсон болохоо харууллаа гэхэд Brad тийм бол бүр ч муу, наадах чинь чамайг огт сонирхохгүйг бодоход гомо юм байна гэсээр Jan-г нойргүй хонуулна.. Jan Jonathan-тай уулзаад Rex гэдэг хөдөөнөөс ирсэн залуутай болзож байгаагаа, ер нь сайн болсоноо хэлэхэд Jonathan гадна талдаа жаргал хүсэх ч цаагуураа энэ Rex-г мөрдөж олуулаад сайн найзыгаа болохыг мэдээд шүдээ зууна.. энэ үеэр Rex болон Jan хоёр болзож байх буюу Jan Rex-г гомо биш болохыг мэдэхийг хүсэхэд Rex буюу Brad хүүхэнд чин сэтгэлээсээ дурлаад байх үед Jonathan ганцаарчилан Brad-тай уулзаад чи баригдсан, миний хөдөөний байшинд очиж хэсэг хугацаанд дуугаа бичиж суун бүг, эсвээс бүх үнэнийг чинь Jan-д хэлнэ шүү гэснээр Brad заналхийллийг хүлээж авах бөгөөд тэгэхдээ Jonathan-д мэдэгдэлгүйгээр Jan-д гэнэтийн ажлаар хөдөө явах боллоо, хамт агаарт хэд хоноё гэсээр Jonathan-г дахин нэг дөнгөж чаддаг.. тийнхүү Rex болон Jan хөдөө агаарт, ил галын өмнө дарс шимэн романтиклаж байхад Jonathan хууртагдсанаа ухаарсан амьтан тэднийг бут ниргэхээр ууртайгаар давхина.. энэ үед хайрын шувуухайнууд маань ид амраглаж байх агаад сандарч, анхнаасаа бэлтгэлгүй гэрээсээ гарсан Brad хөгжим бичсэн цаасаа аваад ирсэн ба золгүй байдлаар үүнийг Jan олоод сониуч зангаар төгөлдөр хуур дээр тоглоход өнөөх үзэн яддаг Brad-ын садар ая эгшиглэж таарна.. 

Америкийн кино найруулагч Michael Gordon-ын энэхүү кино нь үнэнхүү инээдэмтэй, хөгжилтэй, зугаатай, урам зориг бадраам романтик комеди бөгөөд Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг хүсэл тэмүүлэлтэй зуун кино жагсаалтын 99-р байрт жагсааснаас гадна New York Times сэтгүүл 1959 онд гарсан шилдэг арван киноны нэгээр нэрлэсэн байдаг.. мөн тус бүтээл 1959 оны онцгой хит кинонуудын нэг байсан ба Оскарт шилдэг эмэгтэй гол дүр (Doris Day), шилдэг хөгжим болон шилдэг тайз засал гээд нийт таван төрлөөр нэр дэвшээд шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулжээ.. кино зохиолыг Russell Rouse, Maurice Richlin, Stanley Shapiro болон Clarence Greene гэсэн дөрвөн эрхэм бичсэн ба кино болгохоор аль дөчөөд оноос яригдаж хойшилсоор 1958 онд кино болох шатандаа оржээ.. киноны гол дүрүүдэд: Америкийн жүжигчин, нэрт дуучин Doris Day болон тавиас жараад оны холливуудын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг байсан Америкийн жүжигчин Rock Hudson нар тоглосон агаад шүүмжлэгчид тэднийг тухайн оны дэлгэцийн шилдэг хосоор нэрлэж байв.. Rock Hudson, Doris Day хоёр энэ кинонд тоглосноор замналаа сэргээсэн гэж үздэг, тухайлбал: Rock Hudson-ын хувьд энэ кино анхны комеди нь байсан агаад хэтэрхий эрсдэлтэй дүр гээд анхандаа хоёр, гурван ч удаа киноноос татгалзаж байсан бол Doris Day хотын дэгжин, сексий хүүхний дүрээр өөрийгөө эвдэн замналаа эргүүлсэн бөгөөд түүний оронд Marilyn Monroe тоглохыг хүсч байжээ..

Comments