The Bitter Tears of Petra von Kant
(1972). Өгүүлэх нь, сэргэн мандалтын
үеийн асар том уран зураг ханандаа өлгөж, өрөөнийхөө хаа сайгүй маникен тавьсан
гэртээ, бүр тодруулбал орон дээрээ алдартай загвар зохион бүтээгч Petra суух
бөгөөд тэрээр дөч орчим насны, туранхай хүүхэн бол түүний тушаалыг үг дуугүй
даган биелүүлэх, мөн адил загвар зохион бүтээгч хүүхнийг Marlene гэх агаад бие
галбир, насны хувьд Petra-тай ойролцоо гэж хэлж болно.. Petra-ын Marlene-нд
хандах хандлага дээрэнгүй, захирсан, яг боол юмуу зарцтайгаа харьцах мэт бөгөөд
Petra киноны турш Marlene-г толгой түрүүгүй загнах нь тэдний дунд энгийн бус
хайр сэтгэл хийгээд бэлгийн шинжтэй харилцаа байгааг илтгэх ба Petra Marlene-г боол шигээ
үзэн садист харьцаж, өөрөөсөө хамааралтай болохыг үүгээрээ илэрхийлнэ..
харин
энэ бүхэнд Marlene хүлцэнгүй байж үг дуугүй захирагдахаас гадна доромжлолыг ч
тэсэх ба ер нь Petra-ын гэрт хэзээ ирээд хэр удаж байгаа нь мэдэгдэхгүй болов ч
үргэлж л бичгийн машинаар юм шивж, эсхүл юм зурна, нэг үгээр Petra-ын бүхий л
юмыг зарц шиг хийх бөгөөд киноны турш огт яридаггүй.. ингээд нэг өдөр Petra-г
дөнгөж сэрж байхад түүний хамаатан Sidonie гэгч хүүхэн зочлон ирэх бөгөөд
хүүхнүүд элдвийг ярих буюу Sidonie нөхөр хийгээд ер нь эр хүний талаар ярихад Petra
өөрийн амжилтгүй болсон хоёр гэрлэлтийн талаар ярих ба анхны гэрлэсэн залуу
гайхалтай хүн байсан ч харамсалтайгаар ослоор нас барсан бол хоёрдахь нь
харгис, хэрцгий буюу сексийн тал дээр “аймаар” байсан тул салсанаа Petra
хүлээхэд Marlene түүнийг хардаж харамласан харцаар холоос харж байдаг..
оргилуун дарс болон оргилсон сэтгэлийн хөөс асгарсанаас хойш зургаан
сарын дараа Petra болон Karin хоёрын харилцаанд үлэмж ан цав гарах буюу Karin
юу ч хийхгүй орондоо хэвтэхдээ байнга архи авчруулан уух ба Petra-ын үнсэх
хүсэлт тэргүүтэй янаг хайраас татгалзаж, нэг үгээр Petra-г бүхийл зан
байдлаараа үл ойшоож, үзэн ядах сэтгэлээ нуухгүй байхад Petra тэр тусам
гуйлгачин, өрөвдөлтэй царайлна.. энэ үед Karin-ын нөхөр утсаар залгаж уулзахыг
хүсэхэд Karin-ын нүдэнд гал асах агаад Petra-ын сэтгэлд хуй салхи эргэлдэх
бөгөөд Karin яаж ч, хэрхэн доромжилсон ч Petra хайр гуйн царайчилна, ингэхдээ
хамаг уураа Marlene-д гаргана.. хүч чадлаа мэдэрсэн Karin одоо Petra-ын ачаар
нэртэй модел болж, зураг хөрөг нь сонинд гардаг болсон байх агаад Парис руу
нөхөртөө явахдаа Petra-г яаж ч загнаж, уурлаж, чухам учирлаж уйлж дуулахыг үл
хайхран нүүр руу нь нулимчихаад яваад өгнө.. уг явдлаас хойш хэдэн өдөр өнгөрсөнийг
мэдэхгүй ч Petra-ын төрсөн өдөр болж байлаа, нэг гартаа утсаа, нөгөө гартаа
архи барьсан Petra шал согтуу Karin-г адгийн муухайгаар харааж, эсхүл өргөн
магтаж, бас хайр сэтгэлээ тунхаглан уйлан хайлах ба утас дуугарангуут л Karin
минь хэмээн шүүрэн аваад биш өөр хүн байвал ууртайгаар утсаа чулуудаж байв..
Petra-ын
төрсөн өдөр гээд түүний ээж нь, охин Gaby болон Sidonie нар хүрэлцэн ирж, Sidonie Petra-д өөртэйн
ижилхэн тоглоомон хүүхэлдэй бэлэглэх бөгөөд мөн Karin Парисаас хэд хоногийн өмнө ирсэн гэдгийг
хэлнэ.. гэтэл архи болон хайрандаа согтсон Petra тэднийг хөөж туун, элдвээр
харааж доромжлохдоо та нар бүгдээрээ нийлээд ч миний Karin-ын чигчийн хуруунд
хүрэхгүй гээд хамаг юмаа хагалж шидэлж эхлэх бөгөөд ээж, охин хоёр нь үүнд
хэрхэн гайхсаныг асуух хэрэггүй.. тийнхүү байтал орой болж Petra-ын архи гарч
ээжээсээ уучлалт гуйх ба би Karin-д дурлаагүй зүгээр түүнд автчихаж гэж хэлэх
үед утас дуугаран Karin төрсөн өдрийн мэнд хүргээд уулзая хэмээх бөгөөд Petra
эелдэгээр дараа уулзая гэдэг.. ингээд зочид явж Petra, Marlene хоёр үлдэхэд Petra Marlene-д хандаж:
өнгөрсөн бүхэнд уучлаарай, одоо би чамтай бүх юмаа хуваалцмаар байна гэж
хэлэхэд Marlene шууд л юм хумаа цүнхэлж эхлэх бөгөөд цүнхэндээ гар буу, бас Sidonie-ын
Petra-д бэлэглэсэн хүүхэлдэйг хийж аваад явж одох ба Petra ганцаараа үлдсэнээр
кино төгсдөг..
Германы кино найруулагч, жүжигчин, тайзны найруулагч, хөгжмийн
зохиолч, мөн эсээ бичигч Rainer Werner Fassbinder бол Европын тэргүүн кино
урлаачдын нэг байсан агаад эл бүтээлээ өөрийнхөө театрын жүжгийг кино урлаг руу
хөрвүүлэн буулгасан нь замналынх нь, мөн найруулагчийг өөрийгөө илэрхийлсэн
чухал кино нь болжээ.. театрын жүжгээс сэдэвлэсэн болохоор киноны тавилт,
хэлбэр театрын жүжиг шиг буюу ганц байшин, тэгэхдээ бараг ганц өрөөнд бүх үйл явдал
өрнөх бөгөөд үүгээрээ хавчигдам, бүгчим мэдрэмж төрүүлэхээс гадна киноны уур
амьсгал, өнгө хэлбэр, хувцаслалт энгийн бус, хачирхам гоо зүйтэй.. киноны гол
дүрийн артист бүсгүй хүсэл тачаал, хайр сэтгэл, хардалт болон гоо
үзэсгэлэнгийнхээ хоригдол болдог буюу Rainer Werner Fassbinder-ын энэ бүсгүй
бол эмэгтэй хүний дотоод сэтгэл хийгээд урлагийн хүний дотрохыг уудлан
гаргаснаараа кино урлагийн түүхэнд эмэгтэй хүнийг сонирхолтой байдлаар бий
болгожээ..
кино таван үзэгдлээс бүрдэж, гол баатар Petra үзэгдэл бүр дээр өөр
хувцас, өөр үсний өнгөтэй гардаг нь бүсгүйн сэтгэл, бодлыг илэрхийлэмж болдог
ба давчуу, жижиг орчиноос үүссэн сэтгэл хөдлөлийн айдсын мэдрэмж, ганцаардал,
хайр болон хэн нэг хүнээс хэт хамааралтай байх сэтгэлзүйн байдал зэрэг бол эл бүтээлийн
үндсэн сэдэв бөгөөд унтлагынхаа өрөөнд ганцаардах Petra-ын байдал түүний өөрөө
өөртөө түгжигдсэнийг илтгэх толин тусгал ажээ.. хүний сэтгэлийн шуурга,
шаналалын давалгааг бага орчинд Martin Scorsese-тэй олон бүтээл дээр нь хамтарч
ажилласан нэрт зураглаач Michael Ballhaus бишрэм зурагласан ба уг кино маань
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 530-р байрт жагсдаг.. кино цөөхөн
дүртэй, бүх дүр эмэгтэй бөгөөд кино жүжигчдийн бүрэлдэхүүн: Margit Carstensen,
Hanna Schygulla, Irm Hermann, Katrin Schaake, Eva Mattes, Gisela Fackeldey
гэсэн Герман хүүхнүүдээс бүрдсэн.. найруулагч Peter Strickland 2015 онд гарсан
The “Duke of Burgundy” киногоо бүтээхдээ энэхүү киноноос үлэмж нөлөө авсанаа
хүлээсэн байдаг.. сонирхуулахад, киноны зургийг арав хоногт авч дууссан агаад
Petra-ын байшингийн хана нь дээр байх аварга том уран зураг бол Nicolas
Poussin-ын "Midas and Bacchus" гэдэг 1629 онд зурагдсан бүтээл ажээ..
Comments
Post a Comment