Мөс




The Ice Storm (1997). 1973 он. Талархалын баярын үеэр Connecticut-д цаг агаар муудаж, эхлээд бороо орж байснаа төд удалгүй мөсөн шуурга болно. Мөн энэ үеэр хөрш найзууд болох Hood болон Carver нарын гэр бүлийн харьцаанд “шуурга” болно.. далаад оны, Америкийн нийгэм болон улс төр, цаашлаад гэр бүл, найз нөхдийн дунд үүссэн соёлын болон сэтгэлзүйн доройтол, хямралыг мөсөн шуургаар тусган дүрслэсэн бүтээл.. Hood-ийнхэн бол чинээлэг, нийгмийн дундаж давхаргад хамаарагдах айл.. ноён Hood эхнэр Elena-тэйгаа секс хийхийг хүсэвч эхнэр нь үл хүснэ. Үүнд бухимдсан Hood архи уух дуртай болсон эцэг.. Elena санааширсан, амьдралын сайн сайхныг мэдрэхээ больж, хуучнаа эргэн дурссан эх.. Hood-ийнхэн хүү, охин хоёртой. Хүү Paul (16 настай) нь сурагчдын байрнаасаа гэртээ талархалын баяр тэмдгэлэхээр ирнэ. Дотуур байрандаа хар тамхи хэрэглэх Paul энэ баярыг далимдуулан таалагддаг охинтойгоо секс хийх төлөвлөгөөтэй ирж буй нь энэ.. охин Wendy (14 настай ) нь дөнгөж секс сонирхож эхэлж буй өсвөр насных ба энэхүү хүслээ удирдаж чадахгүй ба хүсэл нь хурцаар илэрнэ..
одоо харин хөрш айл, гэр бүлийн найзууд Carver-ийнханд анхаарлаа хандуулцгаая. Мөн л чинээлэг энэ айлын эзэн Jim бол бараг гэртээ байдаггүй, эхнэр хүүхдүүдээсээ хөндийрсэн эцэг. Эхнэр Janey нь эр хүний хайр халамж хүссэний улмаас таалагдсан эртэйгээ учир ургуулж явдаг ээж. Carver-ийнхан бас хоёр хүүхэдтэй.. Mikey нь Wendy-гийн үеийнх бөгөөд мэдрэлийн өвчтэй хүү. Sandy нь кинонд гарах хүүхдүүдээс хамгийн бага нь, аливаа юмсыг шатааж дэлбэлэх донтой хүү.. тийнхүү байтал эцэг Hood хөрш айлын Janey-тэй нууц амрагийн харьцаатай болно. Үүнийг мэдсэн Elena хариу авахаар нэгэн үдэшлэг дээр Jim Carver-тай унтана.. эцэг эхчүүд заваараад хүүхдүүдээ анхаарахаа больсон байв. Секс сонирхолдоо автагдсан Wendy хэн хэнийхээ нууц эрхтэнгээ ээлжлэн харахаар Sandy-тай тохиролцон бие засах өрөөнд байж байтал Janey ороод ирдэг.. шуурга ингээд намдсангүй Paul дурласан охиноо эзэмдэхээр нойрсуулах эм өгч байхад харин нөгөө талд Mikey мөсөн шуурганаар машин замд дээр гулган тоглож байдаг.. ингээд бүх юмс эрчилсээр дээд цэгтээ хүрч мөсөн шуурга айхтар болсоноор үхлээр дуусна.. шуурга намдаж, эргээд тэнгэр цэлмэхэд бүх зүйл хэвэндээ ороход, гэр бүлүүд маань гэр бүлээрээ үлдэж чадах болов уу? 
Америкчуудын өсвөр насныхны болон ер нь гэр бүлийн ёс суртахуун, хариуцлага үлэмж доройтсныг хурцаар шүүмжилсэн эл жинтэй бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 972-р байрт жагсдаг.. хэдий олон жилийн өмнө бүтээгдэж байсан ч асуудлыг хөндсөн агуулга чанараараа яг одоо манай нийгмийн амьдралыг зөгнөө юу гэлтэй зүйлсийг энэ киноноос харж болох ба нүд нээсэн, эргэн тойрондоо үнэлэлт дүгнэлт өгөх кино. Оскараас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны Ази найруулагч Ang Lee-гийн энэхүү бүтээл 90-ээд оны хамгийн чухал киноны тоонд ордог ба зарим судлаач түүний оргил бүтээл ч гэж үздэг.. киноны зохиолыг нэгдсэн улсын зохиолч Rick Moody-ын ижил нэрт романыг Америкийн кино зохиолч James Schamus \энэ кинонд мөн продюсерээр ажилласан\ кино зохиол болгон бичиж, улмаар тэр жилийнхээ Канны наадмаас шилдэг кино зохиол шагнал хүртсэн бөгөөд мөн философич Slavoj Žižek-ын ном James Schamus-д кино зохиолоо бичихэд нь үлэмж нөлөөлсөн гэдэг.. жүжигчдийн бүрэлдэхүүн ланжгар ба өдгөө холливуудын нүүр царай болсон жүжигчид тоглосоныг онцловол : Tobey Maguire, Elijah Wood, Katie Holmes \түүний анхны кино\ гэсэн тэр цагийнхаа залуу одод болон Sigourney Weaver, Kevin Kline, Joan Allen гэсэн чадварлаг жүжигчид тоглосон..

Comments