Боошиг пиво


The Last Detail (1973). Усан цэргийн хоёр офицер Buddusky \Jack Nicholson - Оскарын шагналыг гурван удаа хүртсэн гурван эрэгтэй жүжигчний нэг, замнал нь жар гаран жил үргэлжилсэн Америкийн жүжигчин\ болон Mulhall \Otis Young - Америкийн жүжигчин, зохиолч\ нар хулгайн хэргээр найман жил шоронд суухаар болсон өөрсөдтэйгөө адилхан усан цэрэг Meadows-г \ Randy Quaid - Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин\ харгалзан тав хоногийн дотор Вашингтон, Нью Йоркоор дамжин Бостонд хүргэж өгөх даалгавар авна.. Buddusky бол манайхны хэлдэгээр тэнэг зоригтой, галзуу бол Mulhall хамаагүй хашир ч, эдгээр офицерүүд сайхан сэтгэлтэй, хөгжилтэй залуус. Харин шоронд орохоор яваа Meadows дөнгөж 18 настай, үнэндээ хулгайн хэрэг дээрээ баригдсан гэнэн, сул дорой, тэнэгдүү залуу. Ингээд гурван баатар маань урт замдаа гарна.. ах болох офицерүүд эхлээд Meadows-д хатуу, хүйтэн хандаж байсан бол Meadows-ын гэнэн цайлган зан төрхөнд итгэж түүнтэй нөхөр ёсоор, дүү шигээ хандаж эхэлнэ.. гурван усан цэрэг эрчүүдийн биеэ засах өрөөнд хуурай замын цэргүүдтэй муудалцаж зодолдсоноор өөр хоорондоо улам дотно болцгооно.. сахилгагүй Buddusky-ын санаачлагаар тэд бааранд орж пиводох гэтэл Meadows-г нас нь болоогүй гээд хориглоно. Харин манай гурав буудалд ёстой үхтлээ пиводдог.. пиво манай усан цэргүүдийг барагалж төрсөн ах дүүс болгоно.
Ингээд цаашдаа хэн хэндээ итгэж Meadows-г гавгүй явуулна.. Meadows Buddusky-г ах шигээ үзэж түүний дууриаж эхэлнэ.. энэ бүхэнд уярсан Buddusky ч Meadows-г өрөвдөж шорон орохоос нь өмнө эхтэйн уулзуулахаар зориглож дур мэдэн замаа өөрчилнө.. гэвч Meadows-ын ээж гэртээ байсангүй.. өчнөөн хөгтэй явдлуудыг цөөн хоногт хамт туулсан залуус Meadows-ын сүүлийн хүслийг биелүүлчихээд хорих газарт нь хүргэхээр болно.. өгүүлэх нь, Meadows зандан бөгөөд шоронд орвол найман жил эмэгтэй хүний бараа харахгүй гэсэн үг. Иймээс залуус янханы газарт орж өөрсдийнхөө мөнгөөр Meadows-г эр хүн болгодог.. ингээд харих замдаа тэд Meadows-ын гуйснаар “шорлог” хийж идэхээр болно, бүр өвөл, цас орж байхад шүү, харин гэнэт Meadows зугтаад гүйчихнэ.. ерөөсөө зугтах гэж оролдоогүй хүн гэнэт гүйчихнэ.. Buddusky яг араас нь буугаа цэнэглэнгээ хөөнө.. 
Америкийн нэрт кино найруулагч Hal Ashby-ын драм-инээдмийн, мөн аян замын жанрын эл кино хөгтэй гурван усан цэргийн паянгаар дүүрэн, хөгжөөнтэй боловчиг зарим газраа зовиуртай мэдрэмж төрүүлэх бөгөөд цаанаа л хөнгөн гуниг, гутрал, шударга ёс дутагдсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.. инээлгээд байгаа мөртлөө давхар чимхдэг кино ба гайхалтай уур амьсгалтай, үзэгчийг шууд соронзон лугаа татна.. уг киноны хошин байдлыг эрчүүд илүү ойлгох болов уу, тэр дундаа цэргүүд, цэрэгт явж байсан хүмүүс.. холливуудын хамаг лаг кинонууд гарч байсан 70-д онд гарч, тэр хатуу ширүүн үед цохигдолгүй харин ч өдгөө шилдэгүүдийн тоонд багтаж 70-д оныг төлөөлсөн бүтээлийн нэг болсон агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 727-р байрт жагсдаг.. Продюсер Gerry Ayres зохиолч Darryl Ponicsan-ын ижил нэрт романыг кино болгохоор болж найруулагчаасаа өмнө Jack Nicholson-г кино багт багтааж, романыг кино зохиол болгох ажлыг нэрт кино зохиолч Robert Towne-д олгосон ба Robert Towne романыг өөрчилсөн бага сага зүйлсийн дотор гол дүр Buddusky номон дээр үхдэг бол кинон дээр амьд үлддэг.. найруулагч Hal Ashby Канадад явж байгаад хар тамхины хэрэгт орооцолдон студийн зүгээс төслийг бараг зогсоохын даваан дээр Jack Nicholson найруулагчынхаа талд байснаар төсөл амжилттай үргэлжилжээ.. 
кино гарсны дараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан, үүнд: тухайн оны хамгийн шилдэг киноны хоёрдугаар байрт \нэгдүгээрт François Truffaut-ын Day for Night оруулж\ жагсаасан бол Robert Towne-ын кино зохиолыг худал хуурмаггүй бодитой хэмээн сайшаасан ба мөн найруулагч Hal Ashby-ын ажлыг нягт нямбай, мэдрэмжтэй гэж магтсан байдаг, харин гол дүрд тоглосон Jack Nicholson уг киног гялалзуулах нэг том нөлөөлөл байсан ба домогт жүжигчин маань уг кинонд тоглосноороо Канны наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн нь нэгийг хэлнэ.. кино маань тухайн жилийнхээ Оскарт гурван төрөлд нэр дэвшсэн бөгөөд Канны наадмын гол шагнал Palme d'Or-д өрсөлдөж байжээ.. сонирхуулахад, "fuck" гэдэг үг киноны турш 65 удаа хэллэгдсэн нь тухайн үедээ рекорд болж байсан, харин роман дээрээ долоон минутад 342 удаа хэллэгддэг, мөн John Travolta Randy Quaid-ын оронд Meadows-ын дүрийг бүтээхээр яригдаж байсан ч эцсийн мөчид Randy Quaid дээр тогтжээ..

Comments