Eyes Wide Shut (1999). Нью Иоркт
зул сарын баяр иржээ.. нийгмийн дээд давхаргад хамаарагдах Bill бол хаанаас нь
ч харсан сайхан эр бөгөөд эмч мэргэжил нь түүнийг нэр хүндтэй болгохоос гадна
хөрөнгө мөнгөтэй болгожээ.. тэрээр есөн жил ханилж буй сайхан эхнэр Alice болон
бяцхан гүнж Helena хоёртойгоо жаргах суух ба өөрийн өвчтөн, бас найз Victor
гэгч баян эрхмийн зул сарын баярын үдэшлэгт эхнэрийн хамт хүрэлцэн ирж буйгаар
кино маань эхэлдэг..
тансаг харш, гял цал хувцасласан эрчүүд, хүүхнүүд, мөн мэдээж шампаан дарсыг төсөөлөөд үзэхэд энэ үдэшлэгийн зураг тодорно.. эхнэр, нөхөр хоёр маань үдэшлэг дээр хоёр биенээсээ тусгаарлагдчихна, Bill хоёр модел охинтой аальгүйтэн марзагнана, охид түүнд илэрхий сээтэн хаяна, нөгөө талд Alice нэг Унгар эртэй бүжиглэх бөгөөд орж ирсэнээсээ хойш нэлээн их шампаан дарс уусан Alice багагүй халамцсан байв, үүнийг анзаарсан Унгар эр түүнийг нөхөртэйгөө хамт явааг мэдсэн ч үл тоож чихэнд нь хэдхэн хором хамт дээд давхарт гараад ирье буюу секс хийх саналыг боловсоноор тавихад Alice уг шаргуу эрээс олон дахин татгалзсаар сална.. нөгөө талд Bill Victor-ын яаралтай дуудлагаар өрөөнд орж ирээд маш гоё нүцгэн хүүхэнд анхны тусламж үзүүлж байх агаад хүүхэн хар тамхи хэтрүүлэн хэрэглээд ухаан балартсан байсныг эмч маань сэргээгээд ахиж ингэж хэрэглэж болохгүйг хүүхэнд сануулах бол сандарсан Victor чи миний амийг аварлаа гэж учиргүй талархана..
эмч маань мөн үдэшлэг дээр
оюутан цагийн найз, одоо төгөлдөр хуурч болсон Nick гэгчтэй таарах ба Nick
ойрхон уушийн газарт тоглодог гээд ирж уулзаарай гэнэ.. план солигдоход эхнэр,
нөхөр хоёр үдэшлэгээс тарж ирээд хурьцал хийснийхээ дараа хар тамхи татан
мансууран элдэвийг ярьж байна: чамд боломж олдсон бол чи тэр хоёр охинтой унтах
байсан уу гэж Alice нөхрөөсөө асуухад Bill үгүй хэмээгээд чамайг тэр Унгартай
хамт байхыг харсан шүү гэхэд эхнэр тэр надад унтах санал тавьсан гэхэд Bill огт
хардсан шинж гаргахгүй, үүнд Alice уурлаж, чи намайг ерөөсөө харддаггүй юмуу
гэхэд нөхөр чи минь үзэсгэлэнтэй учраас эрчүүд чамд татагдана, тэр болгонд би
хардана гэж юу байхав, тэгээд ч эмэгтэй хүн байгалиасаа үнэнч шүүдээ гэнэ..
Bill янханыхаас гараад явж байгаад
Nick-ын тоглодог уушийн газарт ирэх ба замын туршид эхнэрээ офицертой хардан
тарчилна.. эртний андууд ганц нэг хундага тогтоон байдал Nick-ын утас дуугарч,
Nick нэгэн сонин үгийг тэмдэглэж авах ба гайхсан Bill гуйж бас шаардсаар
найзаасаа учрын асуухад угийн ам султай Nick энэ үг бол нууц үг, нэгэн нууц
үдэшлэгийн нэвтрэх код, би тэнд нүдээ боолттойгоор төгөлдөр хуур тоглодог, тэнд
байх бүх хүмүүс маск болон биеэ халхалсан нөмрөгтэй байдаг гээд хотоос зайдуу
орших үдэшлэг болдог шилтгээний хаягийг Bill-д хэлчихээд явчихна.. шөнө
залуухан бас эмч харих хүсэлгүй байв, иймээс Bill нэгэн хувцас түрээсэлдэг
газраас маск, нөмрөг аваад такси бариад хотоос гаран өнөөх шилтгээн дээр ирэх
бөгөөд шилтгээн ойн модон дунд, бас маш сайн хамгаалагдсан төмөр хашаан дотор
байх агаад Bill таксины жолоочид намайг хүлээж бай гэж ихээхэн мөнгө өгчихөөд
маск болон нөмрөгөө өмсөөд шилтгээний үүдэн дээрх масктай харуулд fidelio гэдэг
нууц үгийг хэлж нэвтрэх эрхээ авна.. шилтгээн доторх хэв маяг эртнийх, харуул
болон үйлчилгээнд ажиллах залуус масктай, бас костюмтай ба Bill-г гол танхимд
ороход нэг улаан нөмрөгтэй хүн, түүнийг тойрсон арваад нөмрөгтэй хүүхэн,
хүүхнүүдийг тойрон эр эмээс бүрдсэн зуугаад нөмрөгтөн байх агаад бүгд мэдээж
масктай.. улаан нөмрөгтэй хүн нэгэн гүрэм үйлдсэний дараа түүнийг тойрсон
хүүхнүүд маскнаас өөр юмгүй нүцгэлээд тойрон зогсох зочид руу очин нэгийг
сонгон танхимаас гарах ба Bill-г сонгосон хүүхэн маш гоё биетэйн дээр эмчид
хандаж: чи энд анх удаагаа ирсэн бололтой, эртхэн амьд байгаа дээрээ харь гэж
анхаарулна..
энэ бол масктай секс нууц үдэшлэг байв, хаа сайгүй масктай эр-эм,
эм-эм, эр-эр эсхүл груп секс болж байх агаад Bill-г гайхширч байтал харуул
ирээд таныг таксины жолооч дуудаж байна гэсээр дагуулж явсаар гол танхимд
оруултал Bill-г улаан нөмрөгтөн болон бусад нөмрөгтөнгүүд хүлээж байж байх ба
эмчийг шинэ хүн болохыг хоёр асуулт тавиад л тогтоогоод зогсохгүй маскын
авхуулаад, цаашлан бүрэн нүцгэлэхийг тушаах үед нөгөө масктай хүүхэн гэнэт гарч
ирээд наад залуугийнхаа оронд намайг ав гэснээр хүүхнийг нэг хүн авч явна,
харин Bill суллагдсандаа аймшигт үхлээс мултарсан мэт санагдах боловч улаан
нөмрөгтөн түүнд хандаж: энд харсан бүхнийхээ талаар ганц үг ган хийвэл амь нас
чинь, бас гэр бүл чинь үгүй болно шүү гэж заналхийлдэг.. үүрээр айж бас
цочирдсон Bill гэртээ ирээд орондоо орох үед Alice хар дарсан зүүднээсээ сэрж
байх буюу Alice уйлан байж зүүдээ ийнхүү ярина: бид хоёр цөлд байна, үүнд би
чамайг бууртгах бөгөөд гэнэт чи алга болж, би ногоорсон сайхан цэцэрлэгт хэвтэж
байтал баахан эрчүүд гарч ирээд надтай хурьцсан, би тоймгүй олон эртэй хурьцсан
гээд уйлахад Bill-ын царай чөтгөрөөс ч муухай..
маргааш өглөө нь Bill эрж
сурсаар Nick-ын буудалласан буудалд очоод Nick-ын талаар хүлээн авагчаас
асуухад ноён Nick үүрээр хоёр том биетэй залуутай ирсэн, хацар нь хөхөрсөн
байсан, бас их айсан байсан гэж хэлэх бөгөөд Bill буцах замдаа түрээсэлсэн
хувцсаа эргүүлж өгөхөд маск нь алга болсон байлаа.. Bill гэр бүлийнхтэйгээ оройн
хоол хамт идэхийг хүссэнгүй, эхнэрээ өөр эрд эзэмдүүлж байна гэсэн шаналалдаа
автан гудмаар алхаж явахдаа Domino-той уулзахаар байр руу нь ортол таньдаг
янхан байхгүй оронд нь найз охин нь байх ба Bill Domino-ын найзтай хурьцах
гэтэл охин өөрийгөө ДОХ-той гэснээр эмч тэндээс гардаг.. ингэж яваад тэрээр
сонин дээрээс алдартай модел хүүхэн хар тамхинд хордож үхэв гэсэн буланг уншаад
мооргт очин эмчийн үнэмлэхээрээ хүүр харах эрх олох агаад үхсэн хүүхэн
Victor-ын өрөөнд харсан хүүхэнтэй туйлын төстэй, бие хаа нь тун ижилхэн байв..
яг энэ үед Bill-г Victor гэртээ урих ба хөгшин баян эр эмчид хандан хэлнэ: би
бас тэнд байсан, чамайг хэрхэн цочирдож буйг ойлгож байгаа ба энэ бүхэн худлаа,
чиний харсан бүхэн тавилттай жүжиг буюу үзсэн бүхэн чинь маяг, Nick найз чинь
амжилттай гэртээ харьсан бол тэр модел охин угаасаа бүтэхгүй амьтан байсан
гэнэ.. ингээд Bill-г гэртээ ирэхэд Alice орон дотроо Bill-ын алга болгосон
маскыг хажуудаа тавин унтаж байдаг..
Их
найруулагч Stanley Kubrick-ын энэхүү гэрлэлтийн, сэтгэлзүйн триллер нь түүний
суут замналын сүүлчийн бүтээл байсан буюу киногоо эцсийн байдлаар бэлэн болгоод
Warner Bros. Pictures-д өгчихөөд зургаан өдрөө дараа гэнэт нас барсан ба энэ
кино “Crash” болон “Blue Velvet” гэсэн хоёр кинотой ижилхэн сексийг хурц тодоор
аймшиггүй дүрсэлсэн ч, мөн үүний хажуугаар тэнэглэл хийгээд оюун ухааны дунд
шугаман зураас татсан үнэмлэхүй ёс суртахууны кино бөгөөд учир битүүлэг болон
сэтгэл зовоосон зураглал нь хагас дутуу санагдах зүүд нойрыг бий болгожээ..
Stanley Kubrick Австрийн зохиолч Arthur Schnitzler-ын Traumnovelle (Dream
Story) хэмээх 1926 онд бичигдсэн романыг кино зохиолч Frederic Raphael-тай
хамтран бичсэн ба роман хорьдугаар зууны Венад болж буй үйл явдлыг харуулдаг бол
кино ерээд оны Нью Иоркт, ингэхдээ зул сар болох гэж байхад эхэлдэгээрээ
ялгаатай агаад роман, кино хоёрын өөр олон ялгааг бичих нь нуршсан илүүц хэрэг
тул ингэсгээд орхьё.. киноны гол дүрүүдэд Tom Cruise, Nicole Kidman хоёр
тоглосон, Nicole Kidman Англид кино зураг авалтад орж Tom Cruise түүн дээр
ирээд байсан буюу тухайн үед тэд эхнэр, нөхөр байсан бөгөөд Англид кино зураг
авалтаа хийх дуртай Stanley Kubrick тийнхүү Tom Cruise, Nicole Kidman хоёртой
Англид уулзан гол дүрүүдээ өгсөн ба Kim Basinger болон Alec Baldwin нарт гол
дүрүүдээ өгөхөөр яригдаж байжээ..
мөн масктай нууцлаг хүүхний хоолойг бүтээснээ
жүжигчин Cate Blanchett 2019 онд илчлэн хэлжээ.. киноны бүх зураг авалт Англид
авагдсанаас гадна эл бүтээл нь бэлэн болох гэж 400 өдөр болсон буюу хамгийн
удаан зураг авалт нь үргэлжилсэн киногоор тодрон Гиннесийн номд орж байжээ..
мөн тус бүтээл 65 саяар бүтээд дэлхий даяар 162 саяыг олсон нь их найруулагчийн
хамгийн өндөр ашиг олсон кино нь болсон ба киноны ерөнхий хөгжмийг Jocelyn Pook
бичсэн, гэхдээ Stanley Kubrick кинонууддаа сонгодог хөгжим ихээр ашигладаг
аргаараа энэ бүтээлдээ ч Shostakovich, György Ligeti болон Franz Liszt нарын
сонгодогуудын хөгжмийг эгшиглүүлжээ.. судлаачид энэ киног эротик триллер жанрт
хамааруулдаг, анхны сэтгэгдэл эротик триллер гэсэн сэтгэгдэл төрүүлэх ч үнэндээ
энэ кино бол гэрлэлт хийгээд сексийн амьдралын тухай цогц түүхийг өгүүлсэн
хэмээн үзэгсэд байдаг ба энэ бүтээлийг 1999 оны шилдэг киноны тоонд оруулдаг..
Stanley Kubrick киноныхоо үйл явдал өрнөх цаг үеийг яагаад зул сарыг сонгосон
талаар судлаачдын сонирхолтой таамагууд бий, тухайлбал: зул сарын гэрлэн
чимэглэл нь Stanley Kubrick-д зураг авалтын өөр аргыг, мөн зураг авч байгаа
газар орны гэрлийг ашиглах боломж олгосон гэх бол зарим нь киноны үйл явдал
өрнөх газар болгоныг зул сарын тод гэрэл гэрэлтүүлдэг бөгөөд зул сарын гэрлээр
нууц ертөнцийн хийгээд хувийн шинж чанарыг өгдөг гэжээ.. мөн түүнчлэн дахин,
дахин гарах зул сарын мод нь киноны мотиф болдог, учир нь энэ симболизмоор
бидний өдөр тутмын уран зөгнөлийн төсөөлөл, сексийн болон сэтгэл хөдлөлийг
бодит байдалтай харьцуулдаг ба үүгээрээ зул сарын баяртай адилхан буюу энэ нь
өгч байгаагаасаа үргэлж илүүг амалж байдаг.. кинон дээр сатаник шилтгээнд
болдог секс үдэшлэг дээр л зул сарын мод харагддаггүй, тэрнээс киноны бараг бүх
тавилт гялгар тод өнгөнүүдээр гэрэлтэж, гялтганах нь зүүд нойр шиг сэтгэгдэл
төрүүлэх бөгөөд уг бүтээл нь зун нээлтээ хийсэн хэдий ч 1999 оны зул сарын
киноны нэгээр нэрлэгдсэн \сонирхолтойн эл кино зул сар, шинэ жилээр үзэхийг
санал болгогдог\ ба Stanley Kubrick үзэгчдэд зул сарын утгагүй хэрэглээний
бараан талыг харуулсан, мөн эл бүтээлээрээ мөнгө буюу материаллаг зүйлс зул
сарын үнэт зүйлс: энэрэл, хайрлал болох сүнслэг чанарыг орлох болсныг
найруулагч үзүүлсэн гэдэг..
түрүүн хэлсэнчлэн бараг бүх сценд зул сарын мод
юмуу зул сарын чимэглэх байх ч кинон дээр ямар ч зул сарын дуу болон хөөр баяр
гардаггүй ба насанд хүрэгчдэд зориулсан зул сарын кино гэдэг.. кинонд эртний
Венецийн худалдаачдын өмсдөг байсан маскыг хэрэглэсэн, энэхүү маск нь Венецийн
худалдаачдыг болон эротикизмыг аль алийг нь илтгэдэг бөгөөд кинон дээр гарах
секс зан үйл нь Венецийн карнивал болон католик шашны зан үйлийн элементийг
холимог гэгддэг.. тус секс зан үйл нь киноны эхэнд гарах Victor-ын гэрт болдог
зул сарын үдэшлэгийн харанхуй үнэнийг бэлгэдсэн толь хэмээдэг.. уг кино бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 333-р байрт жагсдаг ба BBC эл бүтээлийг
Америкийн хамгийн шилдэг киноны 61-р байрт жагсаажээ.. Stanley Kubrick
эвлүүлгийнхээ үед секс сценүүдийг хэрхэн илэн далангүй болгох санаагаа олохын
тулд Showgirls (1995), Basic Instinct (1992), болон Fatal Attraction (1987)
зэрэг эротик драмуудыг үзэж байжээ.. Нууц үг "fidelio" нь латин
хэлний "fidelis" үгнээс гаралтай, энэ нь "faithful - үнэнч"
гэдэг утгатай ба мөн Ludwig van Beethoven-ын цорын ганц дуурийнх нь нэр ажээ..
НЭМЭЛТ: Мастер Стэнли Кубрик аугаа
"2001: A Space Odyssey" киноныхоо дараа шинэ төсөл эрэлхийлж байхдаа
Артур Шницлерийн "Dream Story" хэмээх номыг уншаад кино болгохоор
ажиллаж эхэлжээ. Кубрик нэгэн сэтгүүлчийн тусламжтайгаар кино болгох эрхийг нь
худалдан авчээ. Дараагийн 10 жилд Кубрик эх зохиолыг зэрлэг, бараан сексий
комеди болгон хөрвүүлэхдээ гол дүрүүдэд Вуди Аллен, Стив Мартин хоёрыг
тоглуулахыг төлөвлөж байж. Кубрик кино зохиолчоор Фредерик Рафаэлийг хөлслөн ба
эх үйл явдал 20-р зууны эхэн үеийн Венад байсныг 20-р зууны сүүл үед Нью-Йоркт
болж буйгаар өөрчилжээ.
Comments
Post a Comment