Алсаас хүрэхүй




Control (2007). Амьд хөгжмийн оргил цаг үе болох далаад оны үе.. нуруулаг, туранхай, тун эв хавгүй хөдөлгөөнтэй нэг залуу өрөөндөө тамхи татангаа хөгжим сонсох ба өрөөн хамтлаг дуучдын постероор дүүрэн, ширээн ном болон юм сараачсан дэвтэрээр битүү бөгөөд хэдэн цагаар ч юм бичин суучихдаг Ian гэгч энэ залуу ирээдүйн рок хөгжмийн нэгэн содон үзэгдэл болсон билээ.. Ian бол гутранги байрын, дотогшоогоо, үг цөөтэй хүн ба дотроо хуримтлагдсан бүхнээ яруу найраг болгон бичнэ.. хичээл, номондоо сонирхолгүй хөгжимд л дурлах тэрээр найзынхаа найз охинд сэтгэлтэй болчихно, энэ охиныг Debbie гэдэг бөгөөд төд удалгүй Debbie ч түүнд татагдсанаар тэд үерхэж эхэлнэ..

 үерхээд удсангүй Ian охинд гэрлэе гэсэн санал тавьснаар 19, 18 настай хүүхдүүд гэр бүл болцгооно.. гэр бүлтэй болсон Ian-д одоо мөнгө хэрэгтэй тул ажил олгох төлөөлөгчийн газарт ажилд орох бөгөөд үүний хажуугаар хөгжмөө хаясангүй, нэгэн үдэш Sex Pistols хамтлагийн тоглолтод дээр Bernard, Peter болон Terry гэсэн хуучны найзуудтайгаа таарч, улмаар хамтлаг байгуулахаар болцгоох агаад Ian дуучинаар “ажилд” ордог.. Terry хамтлагийн менежер болж, Stephen-г бөмбөрчинөөр аваад, Warsaw гэдэг нэрийг хамтлагтаа өгөх бөгөөд удалгүй хамтлагийн анхны дуу бүтэж, ойр хавьдаа нэрд гарч эхэлнэ.. 

амжилт аажмаар өсөн Ian болон Debbie-ын мөнгөөр тэд анхны EP-гээ гаргаад зогсохгүй хамтлагийн нэрээ Joy Division болгон өөрчлөх ба энэ үеэр Ian эхнэртээ хүүхэдтэй больё гэж хэлнэ, ингэснээр тэд хүүхэдтэй болдог ч Ian гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байсангүй, үргэлж ганцаараа дууны үг бичин сууж эхнэрээсээ алслагдсаар байна.. харин хамтлагийн амжилт галзуутай өссөөр том шоунд уригддаг болоод зогсохгүй анхны ТВ-ын шууд эфирээр гарсанаар тухайн үеийн том лейбэлтэй гэрээ хийж мөнгөний асуудал түүх болж үлдэнэ.. хамтлаг Лондонд тоглохоор явж байхад Ian анх удаагаа татаж унах ба энэ өвчин түүний хожим амиа хорлох шалтгаан болсон билээ..
эмч түүнийг татаж унадаг өвчтэй болсоныг хэлнэ, энэ нь бөөлжис цутгах, толгой эргэх зэрэг хүсэхээргүй шинж тэмдэгтэй бөгөөд ядарч болохгүйн дээр тун аюултай нөхцөл үүсгэж байв, өөрөөр хэлбэл Ф.М.Достоевскийн “Маанаг” романы Мышкин вантай төстэй байдалд байна гэсэн үг.. мөн эмчийн өгсөн эм нь сэтгэл хөдлөлгүй, нойрмог болгодог учир Ian ажлаасаа гаран хамтлагтаа л анхаарч эхлэх бөгөөд эхнэрээсээ улам хөндийрнө, бие нь гэртээ байвч сэтгэл нь алсад байлаа.. Ian эхнэртээ хайргүй болсоноо, бас гэрлэлт нь залуу насны алдаа байсныг баттай ухаарахад өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулсан Белгийн элчинд ажилладаг Annik гэх хүүхэн туслах буюу хамтлагаас нь ярилцлага авах гэж ирсэнээр тэд танилцсанаар хайрын романс, нууц амрагийн романс үүсгэнэ..

 ингээд, тэд хагацаж салахаа больж, Joy Division-ын Европоор хийх аялан тоглолтод Annik хамт явах зэргээр тэд тувт хамт байж, барагалж хамтлагийн нэг гишүүн болно.. Ian аялан тоглолтоос гэртээ эргэж ирээд Debbie-д өөр эртэй секс хийхийг хүсвэл хийгээрэй, би чамд хайртай эсэхдээ итгэлгүй байна хэмээх ба Debbie ухаж төнхөсөөр нөхрөө Annik гэгчтэй явалддагийг мэдээд би чамд хайртай байхад чи надад ингэж хандах ёсгүй гэж нөхөртөө хэлэх агаад үнэндээ ч Debbie Ian-д үнэнч, түүнийг халамжилдаг хань нь билээ.. үүнд уярсан уу, яасан Ian уйлаад би чамд хайртай, би Annik-гаас сална гэх ба энэ үеэр нэгдсэн улсад аялан тоглолт хийх урилга ирнэ, энэ бол дэлхийн давцанд гарах урилга гэсэн үг.. гэвч Ian Debbie-д амалсанаа биелүүлсэнгүй, харин ч Annik-тай улам гүн дурлалцах ба Annik түүнд ухаангүй хайртай болдог, хүн хайрлах нь нүгэл биш билээ.. Ian-ын бие өдрөөр муудаж байв, нэг тоглолтод дээр татаж унана, үүндээ тун зовох ба амиа хорлох гэж ч үзнэ.. 

бага багаар өвчний улмаас болж тоглолтод оролцох хүсэлгүй болж ирэх бөгөөд Debbie түүнийг өөрийг нь хуурсаар байгааг мэдээд сална гэнэ, тийнхүү Ian эцэг эхийндээ очиж хэсэг амьдрахдаа өөрийгөө ямар муу хань, хичнээн өөдгүй эцэг байснаа ухаарна.. Annik-д маш их хайртайгаа, энэ амьдралынх нь ганц хайр чи байсан, би энэ өвчинөөсөө их айж байна гэсэн утгатай захиа биччихээд Debbie-тэй ярихаар гэртээ харих бөгөөд Debbie гэртээ байсангүйд хүлээнгээ ганц шил юм аваад ууж багагүй халж байх үед Debbie ирээд тэд бас л хэрэлдэх ба би чамаас салмааргүй байна, чи надад хэрэгтэй, Annik л надаас салахгүй байна хэмээхэд Debbie хүлээж авахгүй агаад согтуу бас уурласан Ian Debbie-г өглөө ирээрэй гэж хэлээд гэрээс хөөж гаргана..  Ian үлдсэн хагас шил юмаа уучихаад байтал таталт өгөн ухаан алдаж унах ба өглөө үүрээр сэрээд өөрийгөө дүүжилж хороох бөгөөд Debbie амжиж ирэхэд хэдхэн цаг, Joy Division Америкийг байлдан дагуулахад хоёр өдрийн өмнө Ian үхжээ.. 

Далаад оны сүүлээр хөгжмийн ертөнцөд харваад одсон од Joy Division хамтлагийн гоцлол дуучин, хамтлагийн гол зүрх байсан Ian Curtis-ын амьдралыг харуулсан уг намтарчилсан киног хамтлагийн гэрэл зурагчин байсан Anton Corbijn найруулсан бөгөөд түүний анхны бүрэн хэмжээний бүтээл байжээ.. Anton Corbijn тэдний фен байсан, мөн гэрэл зурагчинаар ажиллан, хамтлагтай ойр байсан учир Joy Division-ын талаар, тэр дундаа Ian Curtis-г мэддэг байсан нь кино хийхэд дөхөм болсон агаад санхүүгийн асуудлаа шийдэх гэж өөрийнхөө байшинг барьцаалан мөнгө босгож байжээ.. киноны зохиолыг Ian Curtis-ын эхнэр Deborah Curtis-ын “Touching from a Distance” хэмээх нөхрийнхөө тухай болон өөрсдийн гэрлэлт, хувийн амьдралыг өгүүлсэн номноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны зураг авалтыг Ian Curtis-ын амьдарч байсан газруудад авчээ.. киноны гол дүрүүдэд буюу Ian Curtis-ын \анх Cillian Murphy-г тоглуулахаар яригдаж байсан ч арай намхан байна гээд больжээ\ дүрд Английн жүжигчин, дуучин Sam Riley, Deborah Curtis-ын дүрд Английн жүжигчин Samantha Morton, мөн Ian Curtis-ын хайртай хүүхний дүрд Румын-Германы жүжигчин Alexandra Maria Lara нар тоглосон ба шүүмжлэгчид тэдний тоглолтыг сайшаахдаа Sam Riley, Deborah Curtis хоёрын тоглолтыг өндрөөр үнэлсэн байдаг.. 

кино өнгөтөөр хийгдээд дараа нь хар-цагаан болсон ба энэ нь ч онож шүүмжлэгчид киноны хар-цагаан зураглал гоо зүйтэй болсон хэмээгээд Ian Curtis-ын дотоод ертөнц, бодрол хийгээд мэдрэмжийг бараанаар дүрсэлсэн нь нүдээ олсон хэрэг хэмээн сайшаажээ.. уг киног зарим шүүмжлэгчид хэт урт, хөгжим нь ихдсэн гэж дүгнэсэн байхад зарим нь тэр жилийн оргил бүтээл гэж өргөмжилсөн бол нэрт шүүмжлэгч Roger Ebert уг киног рок хөгжмийг хамгийн сайн дүрсэлсэн намтарчилсан киноны нэг гэсэн байдаг.. Joy Division хамтлагийн бусад гишүүд уг киног үзээд хэтэрхий уйтгартай үнэн гээд ерөнхийдөө сайшаасан ба энэ бүтээл бол илүүтэй Ian Curtis гэгч хэн байв, мөн түүний хайр сэтгэлийн асуудал дээр төвлөрсөн бүтээл бөгөөд дөнгөж 23 л насалсан энэ гайхамшигтай уран бүтээлч ид мандаж байхдаа буюу оргил амжилтаа үзүүлж чадаагүйн харамсалтай.. Жүжигчид Joy Division хамтлагийн дуунуудыг яаж тоглохыг өөрсдөө сурсан ба амьдаар тоглож байгаа сцен бичлэг биш жүжигчид жинхэнээсээ тоглосон ажээ.. Ian Curtis-ын дүрийг бүтээсэн Sam Riley болон Annik Honore-ын дүрийг бүтээсэн Alexandra Maria Lara нар амьдрал дээр 2008 онд хуримлаж, одоо Берлинд амьдарцгаадаг..

Comments