Paris, Texas (1984). Техасын цөлд бейсболлын улаан малгайтай, хувцас хунар нь шороо тоосонд дарагдсан, үс сахландаа баригдсан тавь орчим насны эр тэнүүчилж явсаар нэгэн цайны газарт ороод ухаан алдаж унаснаар кино маань эхэлнэ.. тэрээр эмчийн өрөөнд сэрэх бөгөөд эмч түүнийг яриулах гээд тамаа цайх буюу өнөөх эр эмчийн асуусан хаанаас ирсэн, хэн болоход огт хариулахгүй, ер нь ойлгож байгаан ч мэдэгдэхгүй.. эмч ухаж төнхөсөөр нэгэн нэрийн хуудас хувцаснаас нь олоод хуудас дээрх мэдээллийн дагуу холбогдоход ЛА хотод амьдардаг Walt гэх эр утас авах ба үл мэдэгдэх эр энэ Walt-ын дөрвөн жилийн өмнө ор сураггүй алга болсон төрсөн ах нь болох нь тогтоогдоно..
ийнхүү Walt
ажлаасаа чөлөө аваад Техас-д ахыгаа авахаар ирнэ, гэтэл ах нь огт үг
дуугарахгүй, тэнэгдүү хэвээрээ байв ч дүүтэйгээ хамт байх тусам дүүгээ болон
өөрийгөө таньж эхлэх бөгөөд түүнийг Travis гэдэг, эхнэр болон одоо долоон
настай хүүтэй ба дөрвөн жилийн өмнө гэнэт алга болохтойн зэрэгцэн эхнэр нь бас
хаашаа ч юм яваад сураг тасарч, үүний улмаас ахынхаа хүүг Walt өөр дээрээ аван
дөрвөн жил болжээ.. дүү нь ахыгаа гэртээ авч явах гэж ихээхэн ажил болно, ганц
ч үг ган хийхгүй Travis юм л бол дүүгээсээ зугтааж муур, хулгана болцгоох агаад
онгоцонд суухгүй гэж түвэг удсанаар ах дүү хоёр ЛА хүртэл хоёр хоног машинаар
явахаас өөр аргагүйд хүрнэ.. замын турш ахыгаа яриулах гэж хичээсэн Walt
хүссэндээ хүрсэнээр Travis ярьж эхлэх хэдий ч өнгөрсөн хугацаанд хаана, юу хийж
явсанаа ярихгүй, бас эхнэрээ хаана байгааг ч мэдэхгүй нь илт бөгөөд нэг зураг
дүүдээ үзүүлнэ, тус зураг дээр Парис гэсэн бичигтэй хашаа байх ба тэрээр
үүнийгээ гэр бүлээрээ амьдрах гэж худалдаж авсан газар гэж тайлбарладаг..
Travis-ын хүү Hunter Walt болон түүний эхнэр Anne нарыг ээж, аав шигээ үзэх ба
гуравтайдаа энэ айлд ирсэн хүү өөр яах ч билээ, тэгвэл эхнэр, нөхөр хоёр ч хүүг
төрсөн шигээ үзэж хайрлана, нэн ялангуяа Anne төрсөн хүүхэдгүй учир Hunter-г
амь шигээ хайрлана..
гэхдээ Walt хүүд төрсөн эцэг, эхийнх нь талаар хэлж, ярьдаг байсан ба одоо ингээд Travis ирсэнээр энэ гэр бүлийн тайван байдал эгзэгтэй үедээ ирнэ, тухайлбал: Travis, хүү хоёрын харилцаа яах бол, мөн хүү аавыгаа дагана гэвэл Anne эл явдлыг тэвчихүү, гэх мэт асуудал хүн болгоны толгойд эргэлдэнэ.. долоон настай хүү хэдий аавыгаа гэж ухамсарлах ч Travis-г хүйтэн хөндий хүлээж авах бол Anne айдастай ч эелдэгээр хүлээж авна, харин Travis эргэн ой ухаан нь сэргэж, хүнтэй харилцаж чаддаг болсон ч нууцаа хадгалсаар байв.. Travis шөнө унтдаггүй байлаа, тэрээр шөнөжин энэ айлыг угааж, цэвэрлэх бөгөөд мөн хүүгээ сургуулиас авах зэргээр холбоогоо гүнзгийрүүлж, улам дотносох гэж мэрийх ба эцэг, хүү хоёрын харилцаа өдрөөс өдөрт ойртон нягтарших бол Anne хүүг нь өөрөөс нь салгах нь хэмээн айж нөхөртэйгөө маргана, Walt харин ийм юм болох ёстой, тэд төрсөн эцэг, хүү хэмээн эхнэрээ загнана.. тэд нэг өдөр дөрвөн жилийн өмнөх Anne, Walt, Travis болон Travis-ын эхнэр Jane, бас бяцхан Hunter нарын далайн эргээр зугаалж буй видео бичлэгийг үзэх ба Travis эхнэрээ ахин харсанаар түүнийгээ олохоор хатуу шийдэх бол нөгөө талд Hunter энэ хүн миний эцэг, тиймээс итгэж болно гэж зөнгөөрөө үнэмшинэ..
тэр шөнөдөө Anne
Travis-тай уулзаад аминчлан нэг нууц хэлнэ, тухайлбал: чамайг алга болсны дараа
Jane бас сураггүй болоогүй, тэр хүүгээ бидэнд хаячихаад зугтаасан ба сар
болгоны таванд хүүгийнхээ хувийн дансанд мөнгө хийдэг, надтай хааяа утсаар
ярьдаг, энийг зөвхөн би л мэднэ хэмээнэ.. Travis-д энэ мэдээлэл эхнэрээ олох
чухал сэжүүр болох бөгөөд банкны хаягаар хайвал Jane Хьюстон хотод байдаг нь
гарцаагүй болж ирнэ.. ингээд Travis дүүгээсээ мөнгө зээлэн машин болон бас бус
хэрэг болох юмс авчихаад хүүтэйгээ уулзахад Hunter аавтайгаа хамт явахыг
хүсэхэд Travis эсэргүүцэж үл чадан хүүгээ дагуулан хамт явдаг.. Travis энэ
тухайгаа дүүдээ огт хэлэлгүй явж Anne-ын уур бас гомдлыг төрүүлэх бөгөөд хүний
хүүхэд хүрэн бөөртэй гэдэг утгаараа болно.. замын турш Travis болон Hunter
нарын харилцаа улам дотно болсоор Хьюстон хотод ирэх бөгөөд тэд банк харуулдан
Jane-г хүлээхэд Hunter зөнгөөрөө эхийгээ таньснаар эцэг, хүү хоёр Jane-г дагаж
явсаар нэгэн хотхонд ирээд Travis хүүгээ машинд нь үлдээчихээд Jane-ын араас
том байр луу яваад орчихно.. Travis-ын орсон байр тэр чигээрээ баар болон
тайчих үзүүлбэрийн диваажин байх ба гуч л хүрч яваа үзэсгэлэнтэй Jane энд
тайчдаг агаад яаж тайчдаг вэ гэвээс: хүүхэн толиор тусгаарлагдсан өрөөнд
үйлчлүүлэгчтэйгээ зөвхөн утсаар л холбогдон хүссэнийг нь хийхдээ
үйлчлүүлэгчийнхээ царайг харахгүй бол хүүхэн үйлчлүүлэгчээ огт харахгүй..
ийнхүү Travis ийм зүйлс харсандаа ихэд гутран тэр оройдоо зантайхан уухад хүү
нь зэмлээд авдаг.. дараагийн удаа Travis үйлчлүүлэгчийн хувиар Jane-тэй нэг
кабинд ороод хүүхэн руу нуруугаа харуулан суугаад утсаар ийнхүү ярина: маш
үзэсгэлэнтэй, залуухан хүүхэнтэй нэлээд ах эр суужээ, залуу маш догшин, зэрлэг,
архичин бас асар хартай ба хүүхнийг байнга хардаж зовооно, ингэхдээ ажилдаа ч
явахгүй хажууд нь харуулдан суусаар мөнгөгүй болцгоон зүдрэх бөгөөд энэ үед
хүүхэн жирэмсэлсэнээр залуу бага ч атугай ухаан сууснаар эхнэр болон нялх үрээ
хүн шиг хайрлаж, халамжилж эхэлтэл хүүхэн нөхрөө улам үзэн ядаж эхэлсэнээр
залуу дахин архинд орох ба нэг шөнө хүүхэн гэрээ шатааснаар энэ гэр бүл тарсан
буюу нөхөр золоор амь гарсан бол эхнэр хүүгээ айлд өгчихөөд алга болжээ.. эл
ярианы дараа Jane хэнтэй ярьж буйгаа ойлгож, мөн хүүгээ болон өөрийг нь
санаснаа, боддог байснаа хэлэхэд Travis хүү чинь тэр буудлын тэр тоотонд байгаа
шүү, чи заавал очиж хүүтэйгээ уулзаарай гэчихээд яваад өгнө.. маргааш нь
Hunter-г буудалдаа ганцаараа байж байхад нь Jane очиж эх, хүү хоёр тэврэлдэн
уулзалдах мөчийг асуух хэрэггүй бөгөөд Travis тэднийг холоос баярын
нулимстайгаар харж зогсож байгаад машиндаа суун үүрд тэднийг орхин оддог..
Энэхүү аян замын
жанрын киногоороо Германы шинэ давалгаа хөдөлгөөнийг үүсгэгчдийн нэг гайхамшигт
кино найруулагч Wim Wenders 1984 оны Канны наадмын дээд шагналыг хүртсэн бөгөөд
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 231-р байрт жагсдаг.. кино зохиолыг Sam
Shepard болон L. M. Kit Carson нар бичсэн ба Wim Wenders Америкаар аялж явахдаа
Америкийн талаар өгүүлэх кино хийхийг хүссэн байдаг агаад Wim Wenders, Sam
Shepard уг киногоороо Америк гэр бүлийн үлгэр домог шиг талыг, мөн эр хүний
дотоод сэтгэлийн талыг “нууцлан” үзүүлэхийг зорьсоноороо анти-Америк \эх нь
хүүхдүүсээ татгалзах зэргээр Америкийн муу талыг үзүүлсэн\ кино хэмээгдэж байв..
энэхүү бүтээлийн гол дүрийн эр алдсан хайртай бүхнээ дахин олж авдаг боловч
эргүүлээд алддаг ба хоёрдахь удаагийн алдалт өөрийнх нь хүслээр, өмнө нь
үйлдсэн алдаагаа цагаатгах гэсэн хайртай хүмүүсээ бодсон золиос байдаг, энэ
утгаараа энэ дүр бол сэхээрч, ухаажсан дүр ажээ.. шүүмжлэгчид уг киног нэгдсэн
улсыг цөл хийгээд том хотуудаар үзүүлсэн нь нэгдсэн улс бол төсөөллийн нутаг
болохыг, бас соёл болон киног нь газар нутгийн байдлаар илэрхийлсэн хэмээгээд
цааш нь гол дүр Travis аялалаар явахдаа эргэн тойрны бүх зүйлстэйгээ холбогдож,
эдгээр нь түүний тусгал болдог ба энэ дүр нь иргэншлээс “хаягдаад” иргэн эрэх
гэж тарчилж буй агаад түүний сонгон авсан машин нь хүртэл өөрийнх нь тусгал
болдог..
эл бүтээлийг John Ford-ын “The Searchers” кинотой харьцуулж, гол
дүрүүдийнх нь цөлд эмэгтэй хүн хайж явдаг зорилготой адилтгаж үздэг бөгөөд мөн Martin
Scorsese-ын “Taxi Driver” бүтээлийн Travis (адилхан нэртэй байгааг анзаарна биз)
дүртэй төстэй байдаг билээ.. мөн Travis болон Jane нар хоёр биендээ сэтгэл
ханамжтай байгаагүй, тэд хэзээч сэтгэлээ хуваалцан ярилцаж байгаагүйг киноны
төгсгөлөөс харж болох ба тэд сэтгэлээ илчлэн ярихдаа буруу харж сууцгаах юмуу,
толиор тусгаарлагдан нүүр тулж чаддаггүй билээ..
мөн тус кино нь мөн чанараа
хайсан эрэл хайгуул ба кино гутранги өнгө аястай ч төгсгөл нь эх хүү хоёрыг
нийлүүлж байгаан итгэл, найдварыг шинээр төрүүлнэ.. эл бүтээлийг Америкийг
зурагласан Европын кино гэдэг бөгөөд маш гүн, ой ухаанд хадагдам бүтээл гэдгээс
гадна киноны дүрслэлийг Edward Hopper, Edward Ruscha хоёрын уран зурагтай
харьцуулдаг.. киноны гол дүрүүдэд: Harry Dean Stanton, Dean Stockwell, Hunter
Carson болон Nastassja Kinski нар гоц тоглосон ба тухайн үедээ зуугаад кинонд
тоглоод байсан Harry Dean Stanton гол дүрийг авахдаа баяртай байж, энэ дүр
миний насаараа хүлээж байсан дүр хэмээсэн байдаг.. сонирхуулахад, Ирландын нэрт
U2 хамтлаг The Joshua Tree хэмээх цомгоо уг киноноос урам зориг аван бүтээсэн
бол Шотландын алдарт Travis хамтлаг нэрээ уг киноны гол дүрийн нэрээр нэрлэсэн
бөгөөд эл бүтээл нь Kurt Cobain болон Elliott Smith нарын хамгийн дуртай кино
нь байжээ..
Comments
Post a Comment