Rio Bravo (1959). Техасын Рио Браво хэмээх жижигхэн суурингийн нэгэн уушийн газарт буудалцаан болж нэг хүн амь үрэгдэх бөгөөд хүн амины хэрэгтэн болох Joe гэгч нь эдлэн газартай, баян эр бол түүнийг шоронд хорьсон шериф Chance гэгч эрх дархтай эрийг барьж хорьсноороо тун том зүрх гаргаад зогсохгүй амь насаа алдах эрсдэлд орж байгаагаа ухамсарлаж байв.. хэрэг явдал юунаас болов гэвэл, хуучин шериф байсан, харин одоо архичин болсон Dude гэгчээс болсон буюу Joe эрх сүр болон мөнгөөрөө хөөрхий архичин эрийг дээрэлхэхэд Chance цагдаа хүн цагдаагаа өмөөрөн боссоноор үймээн дэгдсэний улмаас хүн үхэж, алуурчин шоронд орсон ба Joe-г суллахаар удахгүй бараг арми ирэх нь нэн тодорхой учраас Chance хүн хүч нэмэхийн тулд Dude-г туслахаараа хажуудаа авдаг..
Chance бол зоригтой,
ухаалаг, хашир цагдаа бол Dude архи л уудаггүй бол шилдэг цагдаа агаад тэр
хоёртой хамт хөгшин бас доголон Stumpy хамт ажиллана.. тэд нэмэлт хүч буюу
маршалыг ирэх хүртэл тав хоног Joe-г оргуулчихгүй шиг, бас булаалгуулчихгүй
тэсэх хэрэгтэй бөгөөд тэдний шоронгийн байшин хамгаалалт муутай учир тэд ажлын
байран дээрээ амьдарч бас давхар ажиллахаар болдог.. энэ үед сууринд хэсэг
бүлэг хүмүүс хүрэлцэн ирэх бөгөөд бид киног маань улам өнгөлөг болгох хэдэн
дүртэй танилцана: эхнийх нь Chance-ын найз, сууринд хангамж авчирсан Pat бол
хоёрдахь нь Pat-ын бие хамгаалагч, залуухан, гарамгай буудагч Colorado ба Chance-ын
нөхцөл байдлыг сонссон Pat залуу бие хамгаалагчаа түүнд санал болгодог ч Colorado
бие даасан байхыг илүүд үздэг тул шерифийн туслах болохоос татгалздаг ч сууринд
томоотой байхаа амладаг..
маргааш нь Joe-ын төрсөн дүү
Nathan цэргүүдийн хамт ирээд ахыг нь суллахыг дипломат маягаар хэлэхэд Chance
толгой сэгсрээд бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэнэ, маршал ирээд шийдэх ёстой
гэхэд Nathan үг дуугүй гарч явдаг.. Nathan-г явсанаас хойш тэр хавийн бүх
уушийн газрын хөгжимчид нэг л аяыг тоглох бөгөөд манай баатрууд ойлгохгүй
мунгинаж байхад Colorado хүрч ирээд энэ бол алуурчны дуу, утга нь хэнийг ч
өршөөхгүй гэдэг ба энэ бол маршалыг ирэхээс өмнө Nathan цэргүүдтэйгээ ирээд
тэднийг хүйс тэмтрэн гэсэн үг юм.. маргааш өглөө нь Dude гэнэ алдаж Nathan-ын
хүмүүст баригдаж, улмаар Chance-г маш хүнд байдалд оруулчихаад байхад ухаалаг Colorado
болон сэргэлэн Feathers нар тэднийг аврах ба Dude гэнэ алдсандаа, сул доройгоо
харуулсандаа, бас нөхдөө баллах дөхсөндөө гутрах агаад архи олон жил ууснаар
чадвараа алдаж хэн ч биш, хэнд ч хэрэггүй болсон гэж өөрийгөө голон
цагдаагаасаа татгалзахын даваан дээр Chance-ын урмын үгс түүний өөртөө итгэх
итгэлийг авчирсанаар цагдаагаараа үлддэг.. Nathan-ын хүмүүсийг алсан учир Colorado
түүний дайсан болох нь мэдээж бөгөөд тиймээс Chance түүнийг туслахаа болгодог..
дараагийн өдөр гэхэд Colorado цагдаа болж, Dude өнгө зүс орж өөртөө итгэлтэй
болсон байхад Chance болон Feathers хосууд болсон байх агаад энэ үеэр Nathan-ын
хүмүүс дахиж гэнэдүүлэн дайрснаар Dude-г барьцаалан аваад явчих ба бас дахин
нэг маш хэцүү явдлаас энэ удаа Chance өөрийн овсгойгоороо гардаг ч Dude-г
дайсныхаа гарт алдчихна.. ингээд Nathan-ын талаас Dude-г Joe-оор солих санал
тавихад Chance-ын тал ч бас хүлээн авдаг ба эцсийн шийдвэрлэх тулаан ийнхүү
эхэлдэг..
Классик холливууд эриний найруулагч Howard Hawks нь нуар, драм гээд
олон төрлөөл кино урлаж чаддаг байсны дотор түүний вестерн бүтээлүүд тус жанрын
нүүрийг тахалхуйц, сор кинонуудынх нь тоонд ордог ба энд өгүүлэх нь вестерн болон
мөн нөхөрлөлийн тухай болой.. киноны зохиолыг B. H. McCampbell-ын ижил нэрт
богино өгүүллэгээс сэдэвлэн Jules Furthman болон Leigh Brackett нар кино зохиол
болгосон ба 141 минут үргэлжлэх уг кино нь “урсаад” л өнгөрөх тийм сонирхолтой,
алдаа мадаггүй, нарийн урласан бүтээл бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 57-р байрт жагсдаг.. киноны гол дүрүүдэд: Гүнтэн хочит Америкийн
нэрт жүжигчин, вестерн жанрын нүүр царай John Wayne, Америкийн жүжигчин,
дуучин, комедиан Dean Martin, Америкийн рок н ролл од, хөгжмийн зохиолч Ricky
Nelson болон замнал нь зургаан арван жил үргэлжилсэн Америкийн жүжигчин Angie
Dickinson нар тоглоцгоожээ..
найруулагч Howard Hawks хожим эл бүтээлээ хоёр ч
удаа дахин хийж, мөн гол дүрээ John Wayne-д өгсөн байдаг бол уг киноноос санаа
зээлдсэн юмуу, даган дуурайсан бүтээлүүд бишгүй их байдаг.. киноны санаа бол
хүнд итгэл хүлээлгэснээр тухайн хүнээ аварч болох ба итгэл хийгээд хариуцлага
нь хүнийг хөл дээр нь босгож, хүн шиг хүн болгодогийг харуулсан, мөн энэ бүтээл
нь эрчүүдийн нөхөрлөлийг үзүүлсэн агаад найруулагч Howard Hawks-ын хамгийн хувийн
шинжтэй кино нь гэгддэг.. киноны Chance, Feathers хоёрын дурлалцдаг хэсэгт John
Wayne маш их сандарч байж, учир нь, тухайн үед John Wayne 51 настай, Angie
Dickinson 26 настай байжээ.. сонирхуулахад, найруулагч Quentin Tarantino
эмэгтэй хүнтэй дотно холбоо үүсгэхээсээ өмнө үргэлж тухайн эмэгтэйдээ уг
бүтээлийг үзүүлдэг ба хэрэв уг кино эмэгтэйд таалагдахгүй бол дотно холбоо
үүсгэдэггүй ажээ..
Comments
Post a Comment