Notes on a Scandal (2006). “Хүмүүс надад итгэж нууцаа хэлдэг, гэтэл би нууцаа хэнд итгэж хэлэх билээ” хэмээх үгсийг тэмдэглэлийн дэвтэртээ бичих Barbara гэгч бол дунд сургуулийн тэтгэвэртээ гарах дөхсөн багш ба түүний амьдралд тэжээвэр муур нь болон насаараа хөтөлж ирсэн тэмдэглэлийн дэвтэрүүд нь хамгийн чухал, үнэт зүйлс нь бөлгөө.. насаараа ганц бие явсан тэрээр сургуульдаа хүндлэгдсэн, хатуу, сурагчдын айдас хүргэсэн багш бол хувийн амьдрал нь ганцаардлаар хучигдсан муур тэвэрсэн хөгшин авгай болой.. тэрээр итгэл даасан, нууцаа хуваалцдаг, ямарч үед өөрийг нь гэж ирж чадах эмэгтэй найзтай болохыг хүсэгч юм.. сургуульд урлагийн шинэ багш Sheba ирсэнээр Barbara-ын төдийгүй нийт сургуулийн анхаарлыг татаж, улмаар гуч гаран насны шинэ багш хүүхэн дороо алдартай болж ирэх бөгөөд эрэгтэй багш нар Sheba-д сээтэн хаях нь илхэн бол эмэгтэй багш нар нөхөрлөж дотносох гэж мэрийнэ, харин сурагчид шинэ багшаа үл хүндлэж, айхгүйгээр авиргүйтэнэ..
угийн аядуу зөөлөн Sheba эрэгтэй сурагчдынхаа
зодолдохыг болиулж чадахгүй сандран байхад Barbara ирж сурагчдыг номонд нь
оруулж тусалсанаар тэд танилцах агаад энэ явдлаас хойш тэд хамт хооллох, кафе
орох зэргээр дотносч эхлэх бөгөөд Sheba-ын эелдэг, ялдам ааш зан хийгээд гундаж
буурах яагаачгүй байгаа бие махбодийн гоо сайхан Barbara-д маш их таалагдаж,
хүслийн найзаа болгохыг хүснэ.. шинэ багшид хуучин багшийн түшиг тулгуур болон
өөрт нь сайн хандах хандлагаас үүдэн Sheba Barbara-г гэртээ хоол идэхийг урина,
Sheba нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдрах ба нөхөр нь түүнээс олон ах хүн байх
бол дунд ангийн нэг охин, дауны синдромтой бага насны нэг хүүгийн хамт амьдрах
агаад энэ гэр бүлийг хэн ч харсан хайраар, жаргалаар дутаагүй болохыг, мөн Sheba-г
сайн хань, сайн эх болохыг тодхон харна..
Sheba-г ярьж дуусахад Barbara
дотроо энэ нууц биднийг үүрдийн найз болгож магад, энэ нууцаар нь түүнийг
барьцаалж дэргэдээ уячихъя хэмээн сэтгээд: би чамайг хэнд ч хэлэхгүй, чи харин
наад холбоогоо түргэн тасла гэж хэлэхэд Sheba тэгнэ гэж ам шүдээ өгөөд та бол
миний жинхэнэ найз гэнэ.. гэвч нэгэнт дүрэлзсэн хуял тачаал унтрах нь бэрх
бөгөөд Sheba энэ холбоогоо таслая гэж Steven-нд хэлэх ч тэд юун салах харин
улам тачаалтайгаар, улам нууцаар уулзаж эхэлнэ.. Sheba байнга Barbara-г гэртээ
урьж, бас бэлэг сэлт өгөх нь Barbara-ын амьдралын жаргалтай болгох ба нэг өдөр Barbara-ын
муур өвдөж, улмаар зовж шаналсан Barbara тайтгарал эрсээр Sheba-нд ирэхэд Sheba
яг нууцаар Steven-тэй уулзахаар тохиролцоод байсан үетэй давхцан гар утас нь
хэзээ дуугарах бол хэмээн Sheba зүүн дээр суусан мэт өндөлзөнө.. утас ч
дуугаран Sheba баригдан Barbara үгүйлэшгүй уурлаж, гомдохдоо яг одоо түүнээсээ
харилцаагаа цэглэхгүй бол бүгдийг хэлнэ гэх бөгөөд одоо л биш бол хэзээч бишийг
ухаарсан Sheba шууд нүүр тулж ярихаар хөвгүүний гэрт очтол Steven-ын ээж эрүүл,
аав нь тийм хүн биш, ерөөсөө Steven худлаа ярьсан нь илчлэгдэн, ийнхүү тэд
эцсийн удаа уулзацгаана.. ингээд амьдрал хэвэндээ орж, Sheba хөвгүүнтэй дахиж
уулзсангүй, эргэн сайн эзэгтэй болж, дауны синдромтой хүүгийнхээ тоглолтод
бэлдэх бол энэ үеэр Barbara-ын муур үхчихнэ..
нөхөр, хүүхдийг нь орлогч амьтан
үхсэнд тун гашуудсан Barbara уй гашуугаа хуваалцахаар бас муураа хамт
оршуулахаар Sheba руу очиход Sheba гэрийнхэнтэйгээ хамт яг дауны синдромтой
хүүгийнхээ тоглолтод явах гэж байхтай таарах ба Barbara түүнд хандан: найзад нь
их уй гашуу тохиолоо, одоо л чи надад хэрэгтэй, үнэнч найз гэдгээ одоо л харуул
гэхэд Sheba миний хүүгийн амьдралын чухал өдөр болохоор хамт явж чадахгүйн гэдгээ
учирлан хэлж, мөн өршөөл хичнээн эрэвч Barbara занаж, зүхчихээд яваад өгнө.. Barbara
ганцаараа муураа оршуулчихаад байж байтал гэрт нь сургуулийнхан нэгэн эрэгтэй
багш ирэх бөгөөд өөрийгөө Sheba-д дурласан, нөхөртэйг нь мэднэ, секс хамтрагчид
болохыг хүсэж байгаа ч өөрөө хэлж зүрхлэхгүй байна, та зуучлаад өгөөч гэж
гуйхад нь Barbara: Sheba чинь чамшиг хөгшин биш залуухан хүн сонирходог гээд
бүгдийг хэлчихнэ.. маргааш нь, Barbara Sheba-нд байж байхад нь Steven-ын ээж
дайрч орж ирэн Sheba-г үсдээд янхан гичийгээр нь дуудан нөхөр болон
хүүхдүүдийнх нь өмнө шившиглэх бөгөөд Sheba-ын зовлон үүгээр дууссангүй, уг
хэрэг нэг гэр бүл, нэг сургуулийн хүрээнээс халин улсын хэмжээний шуугиан
дэгдээж Sheba нэр нүүрээ бүрэн алдана, мөн энэ хэргээс болж Barbara ч ажлаасаа
халагддаг ба учир нь, уг хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэдгээс гадна
өмнө нь бас нэг багш хүүхэнтэй шүүх цагдаа болж байсан нь илэрсэнээс болно..
Sheba-ын
гэрийг тойроод өдөр, шөнөгүй сурвалжлагч, сэтгүүлчид бүслэнэ, эл хэргээс болж Sheba-ын
нөхөр хэсэгтээ тусдаа байхыг хүссэнээр Sheba итгэлт найз Barbara-г гуйж гэртээ
хэсэг байлгаач гэхэд Barbara үүнийг л хүсэж байсан учир мэдээж зөвшөөрнө.. Sheba Barbara-ын тэмдэглэлийн дэвтэрүүдийг
олох хүртэлээ Steven-г мэдээ хүргэсэн гэж сэжиглэж байсан ба жинхэнэ Barbara-г таниад
үзэн ядан гэрээс нь явна.. Sheba эргээд нөхөртөө очиход нөхөр нь хүлээж авдаг
бөгөөд Sheba арван сарын хорих ял авдаг.. тэтгэвэрт гарсан Barbara өөр залуухан
хүүхэнтэй танилцаж буйгаар кино маань төгсдөг..
Английн кино найруулагч Richard
Eyre-ын найруулсан эл сэтгэлзүйн триллер-драм нь тун сонирхолтойгоос гадна
насанд хүрэгчид бэлгийн амьдралдаа ухамсартайгаар хандахыг анхааруулсанаараа
“Fatal Attraction” кинотой төстэй.. киноны зохиолыг Английн зохиолч Zoë
Heller-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн бөгөөд судлаачид романыг кино зохиол
болгосон Patrick Marber-ын ажлыг өндрөөр үнэлээд маш сайн кино зохиолтой учраас
маш сайн кино болсон хэмээн онц дүн тавьжээ.. киноны гол дүрүүдэд: Английн
жүжигчин, Оскарын шагналт Judi Dench болон Австралийн жүжигчин, хоёр удаагийн
Оскарын эзэн Cate Blanchett нар гайхамшигтай тоглоцгоосон агаад киноны талаар
бичдэг сонин, сэтгүүлүүд тэдний хослон тоглолтыг амаа олохгүй магтсан байдаг..
тус бүтээл тэр жил Оскарт дөрвөн төрлөөр нэр дэвшсэний дотор Judi Dench шилдэг
гол дүрээр, Cate Blanchett шилдэг туслах дүрээр тус тус нэр дэвшжээ..
Comments
Post a Comment