Сургуулийн найз нь ийнхүү өгүүлнэ: ойрын үед эхнэр Madeleine \ Kim Novak – Америкийн жүжигчин, энэ түүний хамгийн алдартай кино ба дөнгөж гучин хэдэн настайдаа кино урлагаас хөндийрөн хааяа л нэг жүжиглэх болсон \ нь тун хачин байгаа ба ер нь хэзээч ийм байгаагүйг онцлоод нэг юманд бодлогшроод суучихдаг болсон, ярьж хэлж байгаагаар нь бол нэгэн үхсэн хүний муу ёрын сүнс биенд нь шүглээд удахгүй үхнэ гэх болсон, мөн өдөржин хаагуур ч юм явж, явж байгаад ирдэг боллоо гэдэг ба сайн найз, сайн мөрдөгч учир түүнд итгэж байгаагаа хэлнэ.. Scottie маргаашнаас нь эхэлж энэ хачирхалтай ярианы эзэнг мөрдөж эхэлнэ.. мөрдөгч бүсгүйг анх харангуутаа хичнээн дур булаам үзэсгэлэнтэй болохыг ухаарах агаад бүхий л өдөржингөө бүсгүйг нууцаар тагнах бөгөөд Madeleine эхлээд цэцгийн дэлгүүр орж баглаа цэцэг аваад цааш нэгэн музейд орж үл мэдэгдэх эмэгтэйн хөрөг зурагны өмнө баахан сууж байгаад үргэлжлүүлээд бас нэгэн үл мэдэгдэх булшны дэргэд зогссоноор эхний өдрийн мөрдлөг дуусна.. Scottie булшин дээр очоод чулуун дээрх нэрийг тэмдгэлж аваад буцдаг.
Харьж ирээд булшин дээр байсан Carlotta Valdes хэмээх нэрийг хайж судалж үзтэл бараг зуун жилийн өмнө амьдарч байсан Испани гаралтай бүсгүй байх бөгөөд нэгэн цагт баян хүнтэй сууж явсан ч эмгэнэлтэйгээр буюу амиа хорлож үхсэн түүхтэй хүн байна.. сонин юм олж мэдсэн мөрдөгч даруй найз руугаа очно. Харин энэ бүхнийг найз нь мэдэж байсан гээд Carlotta Valdes бол Madeleine-ын элэнц эмээ нь гэх бөгөөд элэнц эмээ нь Madeleine-ын насан дээр амиа хорлож үхсэн, одоо Madeleine-д ийм аймшигт хэрэг тохиолдож магадгүй учир түүнийг мөрдөж бас ажиглаж байгаа ч гэж хэлнэ.. Scottie маргааш нь дахиад л өдөржин бүсгүйг дагах ба бүсгүй өнөөх л газруудаараа явна.. Scottie харин энэ удаа нэгэн шинэ юм олж анзаарсан нь Madeleine музейн хөрөг зураг дээрх зураг бүсгүйтэй төстэйг, түүнчлэн зураг дээрх бүсгүйн гартаа барьсан цэцэг бол Madeleine-ын байнга авдаг цэцэг мөн болохыг, бас үсний засалт нь ч хөрөг зураг дээрхтэй адилхан болохыг олж тогтооно..
Ийнхүү бүсгүйг дагаж явж байтал бүсгүй гүүрэн дээр хэсэг зогсож байгаад гэнэтхэн шууд далай руу үсэрчихнэ, Scottie амжиж ус руу орсноор бүсгүйг аварч гэртээ аваачиж амраана.. Madeleine танихгүй эрийн гэрт нүцгэн сэрээд хэрхэн айх, гайхах зэрэгцсэнийг асуух хэрэггүй ба Scottie тэр хавиар явж байгаад бүсгүйн амийг азаар аварсан гэж худал хэлнэ. Харин бүсгүй бараг гэрээсээ гарсанаас хойш юу ч санахгүй байгаагаа учирлах буюу цэцгийн дэлгүүр, музей, оршуулгын газар, гүүр гээд ерөөсөө санахгүй, ер нь тэр газруудаар явж байгаагүй гэдэг.. Scottie бүсгүйг аюултай байдалд байгааг ойлгохын дээр ер дэргэдээс нь холдож болохгүйг зөнгөөрөө ухаараад зогсохгүй бүсгүйд дурласнаа ч энэ үед мэдэрнэ..
Ингээд үйлээ үзэж мацан байтал Madeleine дээд давхраас үсрээд амиа хорлочихно.. энэ явдлаас хойш Scottie маш их сэтгэлээр унаж эмнэлэгт хэвтэх бөгөөд цаг үргэлж Madeleine-ын үхэлд өөрийгөө буруутгана, хэрвээ Acrophobia-гүй байсан бол гэж харуусан гашуудна.. хайртай хүнээ нүдэн дээрээ алдсан экс мөрдөгч амьдрах сонирхолгүй, амьдралын идэвхгүй болоод эмнэлэгээс гарна, нийгэмд орсон ч бүх юм Madeleine-г санагдуулж, бүх бүсгүй Madeleine шиг харагдана.. ингэж яваад гудамжинд Madeleine-тай үнэхээр, бүр ихэр мэт бүсгүйтэй учирдаг ба дагаж яваад байранд нь очоод яриа өдөхөд хоолойны өнгө хийгээд царай зүс, өндөр нам цөм адилхан харин үс нь л өөр байв.. Scottie гуйж гувшин байж тэр бүсгүйг оройн хоолонд урьж чаддаг боловч Scottie аймшигтай, маш нууц хэргийн хохирогч болсноо удахгүй олж мэддэг..
Тус киног TSPDT сайтаас бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 2-р байрт жагсаасан байхад Их Британий кино хүрээлэнгийн киноны Sight & Sound сэтгүүл 2012 онд уг бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор нэрлэсэн бөгөөд тус жагсаалтыг 1962 оноос хойш Orson Welles-ын Citizen Kane үргэлж тэргүүлж ирсэн байдаг.. мөн түүнчлэн уг бүтээлийг Empire сэтгүүл хамгийн аугаа кино жагсаалтынхаа 40-р байрт, мөн Total Film сэтгүүл шилдэгийн шилдэг зуун киноны 2-р байрт тус тус оруулсан байдаг.. Alfred Hitchcock киноныхоо зохиолыг Францын алдартай гэмт хэргийн зохиол бичигчид Boileau болон Narcejac хоёрын \энэ хоёр эрхэм Vertigo-гоос гадна Eyes Without a Face, Les Diaboliques гэсэн шилдэг триллер киноны зохиол дээр ажилласан байдаг \ D'entre les morts хэмээх зохиолыг аван хөгжүүлсээр кино зохиол болгосон агаад Америкийн кино зохиолчид Alec Coppel, Samuel Taylor хоёр кино зохиол болгосон, ерөнхийдөө Boileau, Narcejac нар нь уг зохиолоо Alfred Hitchcock-д зориулж бичсэн гэсэн яриа бий.. киноны хөгжмийг Америкийн суут киноны хөгжмийн зохиолч Bernard Herrmann бичсэн бөгөөд найруулагч Martin Scorsese эл бүтээлийн хөгжмийг Bernard Herrmann-ын хамгийн шилдэг ажлын нэг гээд энэ кино бол сэтгэлийн зовлонгийн тухай кино: нэг үйл явдал дахин дахин цагираглан давтагдах тухай ба мушгирсан, цагирагласан цөхрөлийн мэдрэмжийг төрүүлэхэд киноны хөгжим бас гол үүрэгтэй хэмээжээ..
НЭМЭЛТ: Скоттигийн акрофоби бол түүний "Ахиллесийн өсгий" гэж харагддаг ч үнэндээ түүний жинхэнэ эмгэнэлт дутагдал нь романтик төөрөгдөл нь юм. Тэрээр өөрийгөө хуурч, бусдад хялбархан мэхлэгдэж, өөрт нь романтик тааламжтай санагдаж байгаа хуурмаг зүйлд итгэдэг. Хичкок Мижийг маш симпатик байдлаар үзүүлснээр үзэгчид түүний Скоттийг гэсэн сэтгэлийг дэмжихэд хүргэдэг. Миж бол бодит ертөнцөд байгаа, Скоттид төлөвшсөн хайрыг санал болгож чадахуйц шинжээрээ романтик төөрөгдлийн эсрэгцэл юм. Харин Скотти Мадлентай учирсан төөрөгдүүлсэн, зүүд мэт романтик харилцааг илүүд үздэг бөгөөд түүний төөрөгдөлдөө шийдвэртэйгээр захирагдаж буй нь киноны эмгэнэлт төгсгөлийг баталгаажуулдаг. Жуди Скоттийг өөрийг нь байгаагаар нь хүлээж авахыг, талийгаач Мадленыг орхихыг гуйдаг, гэвч энэ хүсэлт Скоттийн хийж чадахгүй зүйл юм.
"Вертиго" киноны туршид ногоон өнгө голдуу аймшигтай юмуу нууцлаг дүрслэлүүдтэй холбогддог. Скотти Мадленийг ресторанд анх харахад бүсгүй тод ногоон ороолтоороо бусдаас ялгардагаас гадна зарим талаараа түүнд хараа булаам бас эвгүй төрхийг өгдөг. Байрандаа гадаад ертөнцөөс улам хөндийрч, мөрөөдөлдөө живэх болсон Скотти ногоон цамц өмсдөг. Мадлений сүнс гэмээр Жуди анх ногоон даашинзтай гарч ирдэг. Түүний өрөөг шөнө барилгын ногоон ноен самбар гэрэлтүүлдэг. Ногоон өнгө хавар болон байгалийн дахин төрөлтийг илтгэдэг тул сүнс, хий үзэгдлээр илэрхийлэгдсэн үхлийн дараах амьдралтай холбогдоно.Эрх мэдэл ба эрх чөлөө нь эрчүүдэд урьд өмнө нь байж, тэд үүгээрээ давуу эрх эдэлдэг байсан бол одоо цагт тийм биш болсон гэсэн мотиф киноны туршид гардаг. Гэвин Элстер Сан Франциско дахь өнгөрсөн үеэ санагалзан ярьж байхдаа Скотти-д эрх мэдэл, эрх чөлөөтэй байсан өдрүүдээ үгүйлж байна хэлдэг. Хожим Скотти Карлотта Валдесын түүхийг судалж байхдаа номын дэлгүүрийн эзэн, түүхч Пол Лейбэлтэй ярилцдаг, Пол түүнд баян эр Карлоттаг орхиод явсан, тэр үеийн эрчүүд эрх мэдэл, эрх чөлөөтэй байсан тул ямар ч шийтгэлгүй хүлээдэггүй байсан гэж ярьдаг. Скотти дээвэр дээр үхэлтэй нүүр тулахдаа хувь тавилангийнхаа эзэн гэдгээ мэдэрдэг. Эрх мэдэл ба эрх чөлөө гэсэн үгсийг Скотти Жуди-г цамхагаар чирж явахдаа хэлдэг.
Comments
Post a Comment