Түргэн болзоо




Sea of Love (1989). Нью Иоркийн мөрдөгч Frank албан үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэний хорин жилийнхээ ойн баяраар туулж өнгөрүүлсэн эдгээр жилүүдээ эргэн бодоход ажилдаа хамаг бүхнээ зориулсан шилдэг цагдаа байж чадсан хэдий ч хувийн амьдрал нь ганцаардал болон бүтэлгүйтлээр дүүрэн байсныг ухаарна.. Frank эхнэрээсээ салсан ба эхнэр нь хамтран ажиллагчтайн суусан агаад Frank согтохоороо эхнэрүүгээ залгах юмуу хамтран ажиллагч найздаа агсам тавин тавьтаргүйтэнэ, нэг үгээр Frank оройн цагаар архичин болчихно.. Frank-ын ойн баяртай зэрэгцэн хотод аймшигтай хүн амины хэрэг гарах агаад дундаж насны гайгүй амьдралтай нэгэн эр орондоо нүцгэнээр доошоо харсан байдалтайгаар ар дагз руугаа буудуулж үхсэн байх ба гэрт нь хуучны хит дуу болох “Sea of Love” эгшиглэнэ.. хэрэг гарсан гэрт эмэгтэй хүний хурууны хээ тамхины ишэн дээр үлдсэн байхыг болон олон жилийн туршлагаасаа үндэслэн Frank уг хүн амины хэрэгт эмэгтэй хүн оролцоотой гэж итгэн, хурууны хээг олохоор шаргуу ажиллаж эхэлнэ.. уг хэрэг гарсанаас төд удалгүй бас нэг эр мөн ижил нөхцөл байдалтайгаар үхсэн олдох ба ингэснээр зүгээр нэг санамсаргүй аллага биш онц ноцтой хэрэг болж хувирах агаад хотын шилдэг мөрдөгч Sherman Frank-тай хамтран ажиллахаар болно.. залуус адилхан уух дуртай, хөгжилдөх дуртай болохоор дорхоноо найзлах агаад алуулсан эрчүүд орон нутгийн сонины танилцах зарын буланд шүлэг бичдэг байсныг олж мэднэ, өөрөөр хэлбэл энэ сонины шүлгийн буланд романтик шүлэг бичигчид бол зараар танилцагчид бөлгөө..

сонины тэр буланд шүлэг бичсэнээсээ болж хоёр ч хүн үхсэн болохоор Frank, Sherman хоёр сонинд анхаарлаа хандуулан нэгэн шүлэг бичсэн эр дээр анхааруулахаар бас учрыг тайлахаар очих бөгөөд гэтэл тэр нь гэр бүлтэй хүн байхаас гадна сонинд зүгээр л хоббигоороо шүлэг бичдэг, ямар ч нууц болзоо энэ тэр байхгүй гэдэг.. хэдхэн хоногийн дараа өнөөх цэвэр, ариун залуу садар байдалтайгаар ар дагзанасаа буудуулж үхсэн байх ба цогцосны хажууд өнөөх л “Sea of Love” ёрын муухайгаар эгшиглэнэ.. цагдаагийнхан яах учраа олохгүй тэвдэж байтал Frank мэргэн ухаан гаргана, энэ нь ийм: цуврал алуурчин эмэгтэй хүн бөгөөд тэрээр зараар танилцсан хүмүүсээ алж байгаа буюу алуурчин хүүхэн сонины шүлгийн буланд хэн гоё шүлэг бичсэнтэй уулзаад улмаар алаад байгаа тул түүнийг барихын тулд сонингоор дамжуулан өгөөш бэлдэх агаад алуурчин хүүхнийг баръя гэвэл сонины тэр буланд сэтгэл татам шүлэг бичиж анхаарлын татах хийгээд тэр сонинд шүлэг бичсэн бүх хүүхэнтэй уулзах байлаа.. Frank болон цагдаа нарт хурууны хээ байгаа учир зөвхөн таарах хурууны хээ л чухал буюу хурууны хээг олохын тулд түргэн болзоо зохион байгуулах ба Frank жирийн болзогч залууд хувиран нарийн тогтсон хуваарийн дагуу сонины шүлэгч хүүхнүүдтэй ээлж дараалан болзож эхлэх бөгөөд уг жүжигт Sherman зоогийн газрын зөөгчийн дүр бүтээн болзоонд ирэх хүүхнүүдийн гар хүрсэн стаканыг болгоомжтойгоор шинжилгээнд явуулна.. 

энэ туршилт эхэндээ хөгжөөнтэй мэт боловч сүүлдээ Frank-г залхааж ирэх бөгөөд шаргал үстэй, сэтгэл татам, өөрийгөө ганц бие ээж гэж танилцуулсан Helen гэх хүүхэн стаканд хүрэхгүй ба Frank-г нэг л худлаа байна гэж загначихаад яваад өгнө.. хэд хоногийн дараа тэд дэлгүүрт санамсаргүй таарахад хүүхэн илүү зөөлөн хандах бол Frank ажлын бус цагаараа явж байв.. тэд ууцгаан, шөнийг хамт өнгөрүүлэх нь тодорхой болж ирэхэд юмыг яаж мэдэхэв гээд Frank Sherman руу залган нөхцөл байдлаа хэлэхэд найз нь болгоомжтой бай, ер нь наад хүүхэнтэйгээ битгий хоно гэхэд Frank үгэнд нь ордоггүй.. сексээр удирдуулсан хос Frank-ын гэрт ирээд цогтой, дэлбэрсэн хүслээр янаглацгааж байтал гэнэт Helen нойлын өрөө орлоо гэх бөгөөд Frank хүүхний цүнхэнд гар буу байгааг тэрхэн зуур харж чаддаг.. Frank Helen-г нойлын өрөөнөөс гарч ирэнгүүт бараг гавлан авах ба харин хүүхний тэр буу зүгээр бусдыг айлгах гэсэн тоглоомон буу байв, тэдний үл ойлголцол халуухан сексээр эргээд романтик хэлбэр галбиртаа орсон бол маргааш өглөө нь Helen охин руугаа явлаа гээд кофе ууж байсан аягаа орхиод явахад Frank энэ аягыг шинжилгээнд өгөхүү байхуу гэж удаан бодсоны эцэст аягаа угаачихдаг.. тэдний харилцаа өдрөөс өдөрт, романтикаас романтикт хөгжих бөгөөд Frank хүүхний гутлын дэлгүүртэйг бас жаахан охинтойг буюу Helen-ын ярьсан бүхэн, өөрийгөө тодорхойлсон бүхэн үнэн болохыг олж мэднэ.. энэ хүртэл Frank жинхэнэ ажил мэргэжлээ хүүхэнд хэлээгүй ба Helen-г хүн алдаггүй хэдий ч сонин сэтгүүлээр хүн амьтантай уулздаг болохыг баттай олж мэднэ.. гэтэл Frank согтуудаа Helen-тэй хэрэлдэх буюу хүүхнийг хардан бас өмнөх амьдралыг нь хэт ухан Helen-ын уурыг хүргэчих бөгөөд Frank бараг хөөгдөж гарахаасаа өмнө хөргөгчин дээр нь байх өнөөх сонины гурван шүлгэн зарыг дугуйлан тэмдэглэсэн байхыг олж харна.. 

Harold Becker-ын \Америкийн кино найруулагч тэрээр триллер жанрын бүтээлүүдээрэй алдартай ба City Hall кинонд мөн Al Pacino-той хамтран ажилласан байдаг\ найруулж, Richard Price-ын зохиолыг нь бичсэн уг кино домогт Al Pacino-ын дөрвөн жил кино урлагаас хөндийрөн, завсарласны эцэст эргүүлэн кино урлагт нь авчирсан ба кино маань 19 саяар бүтэж 110 саяыг олсон.. киноны маань гол дүрүүдэд: Al Pacino, \ G.O.A.T. \ Ellen Barkin \ Америкийн жүжигчин тэрээр уг бүтээлээр алдаршсан\ болон John Goodman \ Америкийн жүжигчин тэрээр The Big Lebowski бүтээлээрэй алдартай\ нар тоглосон.. сонирхуулахад, жүжигчин Ellen Barkin уг кинонд оролцохдоо тааламжгүй байсан ба Al Pacino-ын урмын үг, үлгэр жишээ тоглолтоор хөглөгдөн, бас сэргэгдэн тоглосноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд Al Pacino байгаагүй бол Ellen Barkin хэзээч энэ кинонд тоглохгүй байв..

Comments