Early Summer (1951). Дэлхийн хоёрдугаар дайны их хор уршгаас дөнгөж өндийн
босож буй Токиогийн нэгэн компанид хорин найман настай Noriko (Setsuko Hara – Японы
жүжигчин) гэгч үргэлж инээмсэглэсэн, даруу төлөв, нийтэч, бүх талаараа энгийн
гэдэг тодотголтой хүүхэн нарийн бичгийн алба хаах ба тэрээр төрсөн ахынхаа гэрт
нас дээр гарсан аав, ээж болон ахынхаа эхнэр, мөн арав хүрээгүй хоёр сахилгагүй
жаалынх нь хамт амьдран сууна.. Noriko энэ гэртээ хүндтэй бөгөөд эелдэг,
нөхөрсөг зангаараа гэрийнхнээ бүгдийг нь өөртөө татах агаад тэр бүлийн хэнд ч
гай болдоггүй, харин ч бүгдийн найз хүүхэн бөлгөө..
Noriko-ын амьдрах гэрийн
эзэнг буюу ахыг Kōichi (Chishū Ryū – Японы жүжигчин) гэдэг бөгөөд гуч нэлээн
гарсан энэ эр эмч ба хөгшин эцэг, эхээ, мөн ганц бие дүү хүүхнээ харж халамжлан
гэртээ байлгана.. энэ айлд хамаатных нь нэгэн хөгшин ирсэнээр киноны маань үйл
явдал эхлэх бөгөөд хамаатны бараг дүлий өвгөн Noriko-ын насыг асууж мэдээд
нөхөрт гарах нас чинь болж хэмээснээр Noriko өөрийгөө ч тэр, гэрийнхэн ч тэр
түүнийг нөхөрт гарах болсон, тэр цаг тулж ирсэнийг ухаарцгаана, өөрөөр хэлбэл
өвгөний айлчлалаар Noriko-г нөхөрт гаргах болсныг бүгд ойлгон Noriko гол сэдэв
болно.. хүүхний ойр тойрныхон болон гэрийнхэн бүгд нөхөр хайх нууц даалгавар,
өөрт нь мэдэгдэхгүйгээр нөхөр хайж эхлэх ба Noriko-ын захирал хүртэл түүнд
санаа тавин өрөөндөө дуудаж авчираад дөч орчим насны ганц бие найзыгаа баахан
рекламдаж гарах ба Noriko-д хүчээр шахуу найзынхаа зургийг өгч явуулдаг..
Noriko
бэр эгчтэйгээ их дотно учир өнөөх зургаа үзүүлчих бөгөөд уг зураг тэр айлыг Noriko
маань нөхөрт гарах нь гэсэн шуугиан тариад зогсохгүй бушуухан нөхөрт гараасай
гэсэн хөгшдийн хүсэлтэй нэгдэн том сэдэв үүсгэх хэдий ч хүүхэн өөрөө энэ бүхэнд
дорвитой хариу өгөхгүй асуулт болгонд тодорхойгүй инээмсэглэлээр хариулт өгнө..
Noriko-ын найзууд нөхөртэй болон нөхөргүй гэж хоёр хуваагдах агаад аль аль тал
нь давуу талаа болон сул талаараа хуваагдан тоглоом шоглоомоор хэрэлдэх бөгөөд
нөхөртэйн дандаа жаргаад байдаггүйг, ганц биет нь үргэлж зовоод байдаггүйг
үзэгч хүүхнүүдийн ярианаас харна.. уламжлалт ёсыг эрхэмлэгч, гэрийн эзэн Kōichi
эхнэртэйгээ хамсран Noriko-г түрүүн дурдсан баян дөчин настантай нийлүүлэх гэж оролдсон
ч амжилтыг эс олох ба Noriko багын найз, саяхныг хүртэл зүгээр найз байсан Yabe-тэй
суух болсоноо гэнэт гэрийнхэндээ хэлдэг.. уг явдалд Noriko-ын эцэг, эх
дурамжихан байсан ч чимээгүй өнгөрөх бол ах Kōichi эхэндээ эсрэгүүцэх ч аажмаар
бууж өгдөг.. Noriko-г гэр бүлтэй болоосой гэж хүссэн хүмүүс яагаад гэнэт
эсрэгүүцэв гэхээр энэ Yabe нь өмнө нь гэр бүлтэй байгааад салсан, одоо ганц бие
аав учир нандигнаж хайрласан ганц охиноо ийм салж сарнисан амьдрал руу явуулах
хэн ч дургүй байв.. гэтэл Noriko үүнээс айсангүй, ичсэнгүй бас хариуцлагаас
бултахыг хүссэнгүй энэ амьдралыг хүлээж авахдаа бэр эгчдээ хандан: би яваад та
ганцаардаж ядарна даа гэхэд бэр эгч нь хариуд нь : ийм юм болохыг хүлээж байсан
учир битгий санаа зов, чамтай чамгүй болно гэдэг..
аугаа кино найруулагч Yasujirō
Ozu-ын дэлхийн хоёрдугаар дайны дараах Япон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх
байр суурь болон уламжлал хоорондын асуудлын авч үзсэн буюу энэ шугам дээгүүр Noriko
гүйсэн агаад Noriko бол Yasujirō Ozu-ын орчин үеийн эмэгтэй ба ээж, ааваасаа,
бас ах эгчээсээ зөрж өөрийнхөөрөө байж чадсан, нэг ёсондоо баатрын дүр юм..
кино
тэр чигээрээ хөгшин залуу, уламжлалт шинэ гэсэн харьцуулалт дээр үндэслэгдэх
бөгөөд Noriko-ын эцэг, эх хийж бүтээж дууссан тул амран жаргалаа тоолоход Noriko-ын
ах орчин үежиж байгаа ч илүүтэй хуучинаа дагах агаад киноны шинэ үеийг үргэлж
тоглоом бодон талхаараа тоглох Kōichi-ын эрх хүүхдүүд илэрхийлэх нь хачин.. Yasujiro
Ozu өөрийн гарын үсэг болсон нам дор зураглалаар энэхүү бүтээлээ зураглахадаа
хөдөлгөөнгүй нам дор зураглал нь хөдлөхөд “гайхамшиг” болохоор бүтээсэн ба
энэхүү гайхамшигтай зураглалын ачаар үзэгч киноны дүрүүдийн дунд юмуу дэргэд
байгаа мэт сэтгэгдэл төрнө.. киноны гол дүр Noriko бол эрх чөлөөтэй,
өөрийнхөөрөө байхыг хүссэн модерн дүр бөгөөд бүх юм өнгөрөх ёстой гэсэн санаа
уг киног бүрэлдүүлэх; уг бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
448-р байрт жагсдаг аа..
Comments
Post a Comment