НЭМЭЛТ: Michelangelo Antonioni
нэгэн ярилцлагадаа энэ киноныхоо тухай " Энэ бол хүмүүсийн хоорондын
харилцааны тухай биш, энэ бол хүний бодит байдалтай харьцах тухай кино юм"
гэжээ. Шийдэгдээгүй нууц нь уг кино дахь зүг чигээ алдах сэдвийг үзүүлэхэд чухал
үүрэгтэй байдаг билээ. Тодорхойгүйн сэдэв нь Thomas мөрдлөгийнхөө явцад ба
амьдралаасаа үүссэн зөрчил, ойлгомжгүй байдлыг шийдвэрлэх гэж оролдсон ч
эдгээрийг нэгтгэж чадахгүй байгаа нь киноны төгсгөл хүртэл үргэлжилнэ. Киноны
төгсгөл хэсэгт бодит ертөнцөөс зугтаасан миме хамтлаг цэцэрлэгт хүрч ирдэг,
Thomas тэдний фантааз тоглоомонд нэгдэж, огт байхгүй бөмбөгийг байгаа мэтээр
жүжиглэн хамтлагтай тоглодог ба харааны хувьд тэрээр бодит ертөнцийн бүтээлийн
хувьд цаашид оршихоо больж байна. Ингэснээр Antonioni киноныхоо утгыг үзэгчдэд
нээлттэй үлдээж байна.
Blow-Up (1966). 60-аад оны Лондон хот.. Томас бол загвар өмсөгчдийн зураг
авдаг мэргэжлийн фото зурагчин агаад амжилттай яваа биеэ тоосон эр. Мөн
Хүчирхийллийн сэдэвтэй фото-номоо удахгүй гаргахаар зэхэж буй.. Томас өвөрт нь
хялбар орох хүүхнүүд болон шинэлэг гэх зүйлгүй болсон ажил, хар тамхи, хөнгөн
хөгжимд мансуурсан нийгмийн доройтлоос залхана.. студиэсээ бараг гардаггүй
тэрээр нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр аппаратаа барин дэмий тэнэнэ..
аятайхан зураг дарчих санаатай явж байгаад хорь, гучаад алхмын цаана нэгэн
сайхан хүүхэн өөрөөсөө хижээл насны залуутай аальгүйтэн хөөцөлдөж тоглож
байгааг олж харна.. мэргэжлийн “өвчин” хөдөлж үл таних хүмүүсийн зургийг
дарсаар араас нь сэмхэн дагана, ингэж яваад нэг мэдэхэд тэр гурав хүнгүй моддын
дунд орсон байна. өнөөх сайхан бүсгүй зугтахыг хүсээд байгаа юмуу, нэг л хачин
аашилж эхлэх бол залуу нь аминчлан юм ярих мэт.. Томас зураг авалтандаа улайрч
байгаад өнөөх хоёрт баригдчих нь тэр, бүсгүй гүйж ирээд Томас-д хальсаа өг гэж
шаардахад Томас эсэргүүцэн улмаар зугтаах шахуу арилж өгнө..
Томас-д бүсгүйн
дүр төрх үнэхээр таалагдсанаас гадна гэнэтийн сонирхолтой “амьд” нөхцөлд авсан
зурагнууд нь түүнд урлагийн таашаал өгсөн учраас яаж ч байсан зурагнуудаа
өгөхгүй гэж шийдээд студидээ очих замдаа нэг найзтайгаа уулзчихаад студидээ ирнэ..
мөд удалгүй өнөөх үл таних хачирхалтай хүүхэн томасыг яаж олсон юм бүү мэд
түүнийг олоод ирэх бөгөөд бүсгүй хальснуудыг нэхэх бол томас өөрийгөө
мэргэжлийн зурагчин, ажлаа хийж явсан гээд зөвшөөрөхгүй.. гэтэл бүсгүй түүнд
секс хийх санал тавина.. тийнхүү бүсгүйг явах үед томас өөр хальс өгчихнө..
ганцаараа үлдсэн Томас үнэтэй олдсон хальснуудаа угааж эхлэх агаад бүх хальсаа
угааж дуусгаад зурагнуудаа ханан дээгүүрээ өрж тавьчихаад мэргэжлийн хүний
нүдээр ажиглаж эхэлнэ.. дарс уунгаа зурагныхаа хажуугаас ч, холоос ч нэг харна,
гэтэл нэг зураг дээр нь хачирхалтай зүйл байгааг олж харна.. өнгөц харахнаа,
тэврэлдэн байгаа хос байв, харин сайн ажиглавал бүсгүй хажуу тийшээ буюу бут
руу айсан харцаар харж байв..
Томас бүсгүйн хараа чиглэсэн зүг рүү томруулдаг
шилээр харахад бутны дунд буу барьсан гар байж байв.. томас маш их цочирдон
бусад зурагнуудаа шалгаж эхэлнэ.. яг энэ үед үүдний хонх дуугарна.. уг нууцлаг
сэтгэлзүйн триллер нь модернист киноны мастер Michelangelo Antonioni-ын анхны
англи хэл дээрх болон хоёрдахь өнгөтөөр хийгдсэн кинь юм.. уг бүтээлийг 20-р
зууны өмнөд Америкийн уран зохиолын сонгодогуудын нэг Julio Cortázar-ын “Las
Babas del Diablo” хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэсэн бөгөөд Michelangelo
Antonion өөрөө болон Италийн яруу найрагч Tonino Guerra хоёр кино зохиол
болгожээ.. 20-р зууны эхэн үед хүчээ авсан модернист хөдөлгөөний киноны
салбардах гол кино найруулагчдын нэг Michelangelo Antonioni-ын “таталт” хэмээх
энэ кино нь түүний хамгийн чухал \миний дуртай киноны нэг\ бүтээлийн тоонд
ордог ба тухайн жилийнхээ Канны кино наадмын шилдэгээр шалгарч, мөн Оскарын
наадамд шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хоёр төрөлд нэр дэвшиж
байжээ.. эдүгээ судлаачид уг киног орчин үеийн шедевр гээд “Citizen Kane”, “Open
City” болон “Hiroshima, Mon Amour” нарын классикуудтай нэг түвшинд яригдах кино
урлагийн хамгийн чухал бүтээлд тооцох болжээ..
2012 онд Sight & Sound-аас
уг бүтээлийг бүх цаг үеийн хамгийн аугаа киноны 144-р байрт жагсаасан бол TSPDT-аас
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 99-р байрт жагсаажээ.. суут кино
урлаач Ingmar Bergman Michelangelo Antonioni-ын хоёр киног нь өндрөөр үнэлсэн
байдгаас “La Notte” болон энд өгүүлэн буй “таталт” агаад алдарт кино
найруулагчид болох Brian De Palma “Blow Out” бүтээлээ, Francis Ford Coppola “The
Conversation” бүтээлээ тус тус эл киноноос санаа аван туурвисан байдаг ба ерөөс
энэ бүтээлийн кино ертөнцөд үзүүлсэн нөлөө үлэмж их, култ болсон кино билээ.. киноны
гол дүрүүдэд David Hemmings тэргүүтэй Vanessa Redgrave, Sarah Miles, John
Castle, Jane Birkin, Tsai Chin жүжигчид тоглосон ба Английн жүжигчин David
Hemmings Томасын дүрээрээ алдаршсан.. анх Томасын дүрийг Sean Connery-д санал
болгосон боловч “007” маань даанч Michelangelo Antonioni-ын яриад байгаа
зүйлийг ойлгоогүй улмаас татгалзаж байжээ.. Хүний хараа бүрэн дүүрэн үнэнийг
харах буюу мэдэх чадвартай юу? Бодит байдлыг тухайн ажиглан буй хүнээсээ
хамааран янз бүрээр мэдэрдэг үү? Гэсэн философийн асуудлуудыг хөндсөн, үзэгчдэд
бодлогшрол төрүүлэх Michelangelo Antonioni-ын модернист хэллэг болсон аугаа
кино.. киноны төгсгөлд гарах пантомимч залуусын теннис тоглодог сцен болон рок
концерттой хоёр хэсгийг киноны гол санааг агуулсан гэж үздэг бөгөөд Томас пантомимч
залуусын бөмбөггүй мөртлөө теннис тоглож байгаа мэт дүр эсгэхийг харж зогсоход
бөмбөгний газарт ойх чимээ сонсогдоно, өөрөөр хэлбэл зөвхөн харах юмуу ярих бол
зарим зүйлийг тайлбарлах бүрэн төгс илэрхийлэмж болох боломжгүй байж болох..
Мөн
Томас Yardbirds рок хамтлагийн тоглолтыг үзэж байгаа хэсэгт үзэгчид таг
гөлийсөн, уйтгарласан, нэг үгээр яг зомби нар шиг байж байснаа хамтлагийн
гишүүн гитараа эвдэн гитарынхаа хүзүүг үзэгчид руу шидчихнэ, гэтэл үзэгчид
гэнэт амь орцгоож өнөөх гитарын хэсэг рүү дайран орж уралцаж, тэмцэлдэж,
зодолдож эхлэх бөгөөд Томас хүмүүсийн дундуур зүтгэсээр байгаад гитарын хэсгийг
булааж аван зугтаагаад гудманд гаруутай гитарын хүзүүг зүгээр л хаячихдаг.. тэрээр
гитарын хэсгийг зүгээр л ингээд хаячих байсан юм бол яах гэж тэгж махаа идэв? Мөн
ямарч хэрэггүй болсон, үнэ цэнэгүй обьектыг аврах ямар утга байваа гэвэл
хүмүүсийн туршлага, чадвар, үнэ цэнэ утга учиргүй юм, эсхүл тухайн агшинд л энэ
нь хүчинтэй гэсэн киноны философийн агуулга бөгөөд киноны төгсгөлд камер
дээшилсээр пантомимч залуусын болон Томас цэг болж дэлгэцнээ харагдахаа болиход
үзэгч тэд ер нь оршиж байсан юмуу гэсэн асуултыг асуухад хүргэнэ.. Michelangelo
Antonioni-ын кино үг, хэллэг багатай ба ерөөсөө түүний үгэнд бус дүрсэнд гол
“сүнсээ” зориулдагт учир оршино, мөн ойлгоход бэрх бөгөөд үүнийг модернистуудын
дотоод сэтгэлтэй холбож үздэг, учир нь модернистууд амьдралыг ойлгомжгүй гэж
үздэгтэй нь холбоотой.. Michelangelo Antonioni-ын модернист арга барил нь
модернист зохиолчид болох: James Joyce, Marcel Proust нарын романыг санагдуулам
гутранги, бодлогширонгуй байдаг гэдэг, үнэхээр ч киноноос үл ухагдам айдас,
таагүй, хөндий уур амьсгал нэвт мэдрэгдэнэ.. кинонд алдарт Yardbirds хамтлаг
гардаг агаад тухайн үед Yardbirds хамтлагтаа байсан залуухан Jimmy Page-г бид
харна.. тус кино нь эмэгтэй хүнийг нүцгэн гаргасан анхны Их Британи кино гэдэг
ажээ..
Comments
Post a Comment