And Your Mother Too (2001). Мексикийн хаа нэгтээ хорь орчим настай хосууд үүл, бороо болж байх агаад “тулааны” үйл явцаас өгүүлбээс: залуу довтлон дайрахдаа тэнд очоод өөр хүнтэй ойртуузай, энгэрээ сул тавиузай хэмээн захингаа охиноо илэн таалж, үнсэж үнгэх бол харин охин залуугийнхаа дайралтыг чадамгайгаар угтаж, хариу “довтолонгоо” тэнд очоод үнэнч байхаа, явахаас минь өмнө сайн “жаргацгаая” гэх яг энэ мөчид бас нэг өөр байрны хоёрдугаар давхарын өрөөнд ээжийнхээ дуудахыг үл тоон, хурдхан амжуулчих санаатай хурьцаж буй өөр нэг, дээр дурдсан хостой нас чацуу охин, залуу тэврэлдэн хэвтэх бөгөөд харамсалтайн ээж нь өрөөнд орж ирсэнээр тэд ажлаа гүйцээж дуусгадаггүй.. план солигдоход, нисэх онгоцны буудал дээр дөрвөн хүн салцгааж байна, тэд бол киноны анхны сценд үүл, бороо болж байсан Tenoch (Diego Luna) найз охины хамт, бас найз охинтойгоо хурьцаж байгаад найз охиныхоо ээжид баригдах дөхсөн Julio (Gael García Bernal) нар ба киноны гол дүрийн баатрууд маань Европ руу амрахаар явж байгаа найз охидоо гаргаж өгч буй нь энэ ээ.. Tenoch бол дээд зиндааны гэр бүлээс гаралтай, аав нь алдартай улс төрч бол түүний зүрхний анд Julio дундаж давхаргынхаа.. найзууд охидыг явуулмааргүй байна, түргэн ирээрэй гэж бараг уйлах ч онгоцонд суунгуут нь зугаа цэнгэлт ганц бие амьдрал ура, шоу цэнгүүн ура, шинээр амтлах охид ура гэх нь холгүй.. өдий насны залуусд пиво, тамхи, хөгжим болон охид л чухал бөгөөд тэдний замбараагүй зугаа цэнгэлийг өгүүлэхгүй алгасаад, харин тэдний амьдралыг эгнэгт өөрчилсөн аялалын тухай өгүүлье..
залуус яаж
баярласныг асуух хэрэггүй, гэхдээ тэд нөгөө Boca del Cielo-г хаана байдгийг
мэдэж чаддаггүй ба зөвхөн баримжаа төдий л ойлгодог боловч гол нь тэдэнд Luisa-тай
хамт явах чухал байлаа.. бөөн пиво, чипс болон бэлгэвчээр дүүрсэн машинд гурван
баатар маань суун чухам хаана байдаг нь мэдэгдэхгүй газрыг хайн явна.. тэд
замдаа анхны хайр, анхны сексээ ярицгаан их л хөгжилтэй явах ба яриа Luisa-ын
анхны хайрын үхлээр төгсөнө.. ингээд, орой болж тэд буудалд буугаад эрчүүд
өрөөндөө Luisa өрөөндөө орох бөгөөд шөнө дунд залуус хүүхнийг нүцгэн харж магад
хэмээн нууцаар харахад Luisa цурхиран
уйлж байдаг.. дараагийн буудаллаар Luisa нөхөртөө яагаад орхиод явсанаа болон
гомдол бүхнээ утасны мессежинд үлдээчихээд өрөөндөө уйлж суухад Tenoch шампоон
асуун орж ирэх бөгөөд хүүхэн түүнийг хувцсаа тайлахыг хүсэн илт өдөх ба тэдний
секс асар бадрангуй ч тун богинохон болж өндөрлөнө, энэ үед тэднийг Julio
харчихна..
Julio хүүхэн өөрийг нь биш найзыг нь сонгосонд уурлаж, уураа ч барихыг
хүссэнгүй Tenoch-г ирэхэд нь би чиний найз охинтой унтсан гэж хэлдэг, гунигтай
ч энэ үнэн бөгөөд Tenoch галзуутай уурлан тэр шөнө Julio-г унтуулахгүй өглөө
болтол загнаж хараана.. маргаашийн аялалд цөм дуугаа хураан явах агаад
хөгжилтэй байдаг найзууд өөрөөс нь болж дуугаа хурааж гэж ойлгосон Luisa Julio-г
бас “урамшуулж” найзуудыг эн тэнцүүлэх ёстой гэж үзэн Julio-той машинд секс
хийхийг хүсэж байгаагаа хэлэхэд Tenoch уурлаад яваад өгөх бол Luisa Julio
хоёрын секс минут л үргэлжилнэ.. сексийн дараа хүүхэн Tenoch-г аргадан авчрах
ба Tenoch машинд суунгуутаа: би бас чиний найз охинтой унтсан хэмээн Julio-д
үнэнээ хэлж орхино, үүнээс болж залуус зодолдох шахах ба Luisa тэднийг секс
хийж мэддэггүй, том ярьсан, нусан жаалууд гэж загначихаад ганцаараа яваад өгнө,
залуус шударгаар тэнцсэн гэж үзэн бие биеэ уучлан эвлэрээд хүүхний араас очин
аргадана.. уг явдал тэдний ойртуулж, буцаад хөгжилтэй болгоно.. тэд нөгөө
газраа олохгүй явсаар ба нэг шөнө элсэнд сууж орхино, өглөө болоход
гайхамшигтай үзэсгэлэнтэй газар ирсэнээ Luisa мэдэх бөгөөд тэнэгт-аз гэдгээр
санамсаргүй явсаар өнөөх Boca del Cielo-доо ирсэнээ мэдэцгээн бөөн баяр болно..
тэд эрэг дээр буудаллахын сацуу ойрхон байх тосгонд амьдардаг нэг гэр бүлтэй
танилцан хамтдаа хооллож, зугаалж, газар орчинтойгоо танилцана.. хайсан газраа
олсных гээд гурван баатар маань тэр оройг зад наргин өнгөрүүлэх бөгөөд согтсон Julio,
Tenoch хоёр хэн хэнийхээ найз охинтой нэг биш нэлээд унтсанаа бас хэн хэнийхээ
ээжтэй хүртэл унтсанаа ярьж инээн, хөхрөлдөн тэнэгтэцгээхэд Luisa утасны
бүхээгт нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэн уйлж байдаг..
тэр шөнө гурвуулаа хамт
унтах буюу груп секс хийх ба үүнд эрчүүд хүртэл хоорондоо үнсэлцдэг.. маргааш
өглөө нь залуус сэрүүтээ биенээсээ үхтлээ ичин, ярьж ч чадахгүй салахын түүс
болох бол Luisa эндээ хононо, та хоёр явбал яв гэнэ.. план солигдоход, эл
явдлаас хойш жил өнгөрсөн байх агаад Julio, Tenoch хоёр нэгэн кафед сууж
байна.. тэд Boca del Cielo-оос салсанаасаа хойш уулзаагүй байж байгаад уулзаж
байгаан энэ бөгөөд урьдны зүрхний андууд одоо танихгүй улс шиг харьцаж, мөн хэн
хэн нь найз охидоосоо салж шинэ найз охидтой болжээ.. мөн тэдний ярианаас
үзэгчид Luisa-г сүүлд харсанаас сарын дараа үхсэн, хүүхэн анх танилцахад л хорт
хавдартай байсныг олж мэднэ.. ингээд тэд ажилтай гэцгээн салцгаах ба ахиж
хэзээч уулзаагүй гэдэг ээ..
энэ кино аян замын жанрт хамаарагдах ч давхар
насанд хүрэгчдэд зориулсан бүтээл гэж үзэж болох ба Julio, Tenoch хоёр
саваагүй, замбараагүй зангийнхаа гайг хүртсэнээр ахиж нүүрээ харалцахааргүй
болохын дээр амьдралыг хөнгөн, өнгөцхөн үзэхээ больж нас биед хүрцгээхэд Luisa-ын
нөлөө, үүрэг байсан нь мэдээж билээ.. харин Luisa-ын хувьд үхэхээ дөнгөж мэдээд
байтал нөхөр нь араар нь тавьсанаа хэлж түүнийг нэгэнт үхэхээс хойш, нэгэнт
нөхөр нь өөрийг нь хуурсан тул яасан ч яахав гэсэн байдал руу түлхэн хоёр танихгүй
залуугийн өвөрт оруулсан ба тэрээр үүнээс өмнө хэзээч нөхрийгөө араар тавиагүй
байсан, байнга уйлах түүний эцсийн хэдэн өдрийг залуус хөгжөөнтэй, саваагүй,
үзээгүйг нь үзүүлжээ..
эдүгээ цагийн шилдэг кино урлаачдын нэг Мексикийн кино
найруулагч Alfonso Cuarón-ын найруулж, зохиолын дүүтэйгээ хамтран бичсэн тус бүтээл Оскарт шилдэг зохиол төрөлд нэр дэвшин, Венецийн кино наадмаас
шилдэг зохиол шагнал авчээ.. найруулагч Alfonso Cuarón тухайн цаг үеийн
Мексикийн улс төр, эдийн засаг хийгээд соёл уламжлалыг баримтад хэлбэрээр
үзүүлэхийг зорьсон нь аян замын жанр яв цав тохирсон ба энэхүү минимал
зохиолтой, ихэнхдээ гар камер дээрээс авсан, ерэн хувийн байгалийн гэрэлд
зургаа авсан, бараг баримтад кино шиг хийгдсэн нь сэтгэл зүрхэнд илүү ойр хүрэх
бөгөөд жүжигчид цаг ямагт импровизацаараа
тоглож байжээ.. Entertainment Weekly уг киног хамгийн шилдэг 25 сексий кинонд
байдаг багтаасан бол кинонд үндсэн дэвсгэр хөгжим байхгүй, радио болон машины
хөгжим л эгшиглэдэг..
Comments
Post a Comment