Chinatown (1974). Өгүүлэх нь, 1937 оны дулаахан тэр нэгэн өдөр ЛА
хотод хуучин цагдаа явсан, одоо хувийн мөрдөгчийн товчоо ажиллуулдаг Gittes
дээр нэгэн баян хүүхэн ирэх хүртэл түүний ажил, амьдрал хэвийн голдиролоороо
явж, нэг үгээр аюулгүй тайван амьдарч байсан ба хүүхнийг түүнтэй уулзахаас
урьтан киноныхоо гол дүртэй танилцаад амжъя.. Gittes \ Jack Nicholson \ бол дөч эргэм настай,
ганц бие, түрүүн хэлсэнчлэн цагдаа явсан ба ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг,
алив юмыг эцсийн хүртэл явдаг, гярхай, авхаалжтай, итгэж болохуйц сайн хүн гээд
хэлчихэд хилсдүүлсэн болохгүй ээ..
түүний өрөөнд тавь гаран насны, өмссөн зүүснээсээ
л баян тарган нь харагдах эмэгтэй суух бөгөөд тэрээр Gittes-д хандан: намайг
хатагтай Evelyn Mulwray гэдэг, би ЛА хотын Ус, эрчим хүчний газрын ахлах
инженер Hollis Mulwray-ын эхнэр бөгөөд нөхөр маань намайг араар тавиад байгаа
учир таныг хөлслөн нөхрийг маань мөрдөж өгөхийг хүсье, мөнгөн дээр бүү санаа
зовоорой гэнэ.. энэ Hollis Mulwray гэгч бол уг хотын хүндлэгдсэн, баян, том хүн
бөгөөд том загас агнаж, том шан хүртэхийг Gittes хүсэн саналыг хүлээн авна..
хашир
мөрдөгч гэрэл зургийн аппаратаа аваад маргаашдаа л ажилдаа гарах агаад эхний
удаа Hollis Mulwray-г гудманд нэг хөгшин өвгөнтэй маргалдаж байгааг гэрэл
зурагжуулах бол хоёрдахь удаад нь залуухан охинтой үнсэлцэж, тэврэлдэн байхын
баталгаажуулж авна.. Gittes энэ хоёр янзын гэрэл зургийнхаа сүүлийнхийг буюу
охинтойг нь сонинд өгөөд хэвлүүлчихсэн нь бөөн шуугиан дэгдээх бөгөөд маргааш
нь түүн дээр өөрийгөө Evelyn Mulwray \ Faye Dunaway \ гэсэн гуч орчим насны
сайхан хүүхэн ирээд: би хатагтай Evelyn Mulwray байна, та яахаараа миний
нөхрийн нэр төрд халддаг билээ, таныг би шүүхэд өгнө гэнэ..
Gittes балмагдаж, айх, гайхах нь зэрэгцэн,
хэдхэн хоногийн өмнө ирсэн эмэгтэй Evelyn Mulwray биш болохыг ойлгож, тэгээд
юун хүн? Яагаад ингэх болов? Хэмээн будилж гүйцэнэ... тэрээр доромжлуулаад,
ялагдаад үлдэхийг хүссэнгүй, Hollis Mulwray-г цааш судлаад үзэхэд тэрээр шинэ
усны далан барьж байгаа ба энэ нь олон ноцтой асуудалтай холбогдохыг олж мэдээд
ер нь Hollis Mulwray гэгчтэй
биечлэн уулзаж учраа ольё гэж шийдэн Hollis Mulwray-ын тансаг харш руу очно.. харамсалтайн
түүнийг Hollis Mulwray биш эхнэр нь Evelyn Mulwray дурамжхан хүлээж аваад:
нөхөр маань ажил ихтэй, тантай уулзаж амжихгүй, дээрийн явдлыг мартацгаая, тэгж
хэн хэндээ түвэг удахын хэрэг алга, та ингээд явж үз гэхэд Gittes үгүй, заавал Hollis
Mulwray-тай уулзана гэж тас зүтгэхэд Evelyn Mulwray үзэн ядсан байдлаар: за яахав, оройхон усан
сангийн тэнд нөхөр маань байж байна, тэнд яваад очоорой гэснээр тэд салцгаана..
нар жаргаж, Gittes ч болзсон газраа очно, гэтэл тэнд түүнийг цагдаагийн дарга Lou
хүлээж аваад Hollis Mulwray усан санд живж үхсэн байдалтайгаар сая олдлоо гэх
нь тэр.. цагдаагийн газарт Gittes болон Evelyn нар нүүр тулахад Evelyn нөхрөө живж үхсэнийг олон үггүйгээр
хүлээн аваад мөрдөгч Gittes-г би хөлслөн авсан байсан гэж худал хэлэх бөгөөд Gittes
энэ хүүхэн нөхрийнхөө үхэлд буруутай байх, гэнэт ингэж худал хэлэх ямар
шалтгаан байгаагийн мэдэхээр шийдэн хүүхний худал хэлсэнийг дэмжин, түүний
хамсаатан болох замыг сонгоно.. Gittes тэр даруй моорог дээр очин Hollis
Mulwray үнэхээр живж үхсэн, гэхдээ усан сангийн цэвэр ус биш давстай усанд живж
үхсэнийг танил эмчээсээ мэдэж чадна.. Gittes болон Evelyn хоёулахнаа дахин уулзана, энэ удаад тэд илүү
чөлөөтэй харьцах агаад Evelyn нөхрөө үхсэнд харамсаж байгаа ч юм үгүй, тоосон ч
шинжгүй байж, Gittes-г
жинхэнээсээ хөлслөлөө, нөхөрт маань юу тохиолдсоныг мэдээд өг, тэгэхдээ нөхөр
маань живж үхсэн нь үнэн байх гэж хэлнэ.. хүүхний ааш авир, байгаа төрхөөс Gittes
энэ маань нөхрөө өөрөө нухчихаад мөнгөн дээр нь заларч байгаа бусуу гэж дотроо
бодно.. тэр шөнө Gittes усан санд нууцаар нэвтрэн баримт болчих юм хайж явтал
гэнэт буун дуу гарч, зугтаж амжаагүй байхад нь түүнийг Ус, эрчим хүчний газрын
аюулгүй байдлын дарга Claude Mulvihill-ын хөлсний цэргүүд барьж аваад: чи их юманд хамраа дүрж явах юмаа гээд
хамрын аймшигтай зүсэж орхих ба ахиж илүү юманд дурлавал хоолойг чинь хэрчинэ
шүү гэнэ..
золоор амь гарсан мөрдөгч унтахаар хэвтэхдээ Claude Mulvihill-г
алуурчин байж болохын гэж бодож байтал утас нь дуугарч харилцуурын цаанаас өөрийгөө
Ida Sessions гэж танилцуулсан эмэгтэй: би Evelyn Mulwray-д хувирч тан дээр
очсон эмэгтэй байна, таны хайж байгаа алуурчин Ус, эрчим хүчний газарт
ажилладаг хүмүүсийн нэг шүү гэж хэлчихээд утсаа тасалчихна.. Gittes дээхэн
дарсан гэрэл зургуудаа эргүүлж харж байгаад Hollis Mulwray-г нэг өвгөнтэй хамт байгаа зургийг тогтон харж
энэ өвгөн хэн билээ гээд судалтал өвгөнийг Noah Cross \ John Huston \ гэдэг бөгөөд Hollis Mulwray-тай
олон жилийн бизнесийн түнш явсан ч санал зөрөн хоёр тийш болсон агаад өвгөн
асар их эрх мэдэлтэй, саятанаас гадна Evelyn-ын аав байх нь тэр.. нэг ёсондоо хүүхэн аавынхаа
найзтай суусан ба ийм баян хүүхэн мөнгөнөөс болж нөхрөө алахгүйн тодорхой гэсэн
үг.. ингээд Gittes хүүхний аавтай уулзахаар зорин очиж хамт хооллоно, өвгөн
үхэхээс бусдыг үзсэн хашир чоно байх агаад хүргэнийхээ үхэлд тэр нууц амраг
болох охин л буруутай, тэрийг л олчиход бүх юм тодорхой болно, чи тэр охиныг
надад олж өгвөл би чиний хөлсийг чинь хоёр дахин нугалж өгье гэнэ..
энэ бүх
хугацаанд зураг дээрх охин хаашаа ч юм алга болчихсоныг Gittes гэнэт ухаарна..
зарим нэг улс төр болон газар орны будлиантай \энэ хэсэг киноны чухал хэсэг ч
бичвэрээ хэт нуршуу болохгүйн үүднээс ийнхүү алгассан ба уг алгасалт бичвэрт их
нөлөөлөхгүй гэж итгээд угийн нууцлаг киноны мөн чанарыг алдагдуулалгүй харин ч
үзэх сэдэл төрүүлнэ гэж найднам\ хэргийг алгасаад Gittes Evelyn-ын гэрт, тодруулбал хүүхний
өвөрт байгаа үед очьё.. тэд одоо муур, хулгана биш амрагууд болж, мөрдөгч
хүүхнийг хамгаалах үүргийг өөртөө авчээ.. тэднийг дөнгөж жаргаж дуусаад байхад
утас дуугарч, Evelyn сандарсан, яарсан байдалтайгаар ярихдаа царайн туйлын
цонхийн барайх ба хүүхэн харилцуураа тавиад: би одоохон ирнэ,чи надад итгээд
эндээ хүлээж байгаарай гэчихээд түргэн хувцаслаад явах бол Gittes түүнийг
нууцаар дагахгүй хаачихав.. мөрдөгч хүүхнийг мөр даган мөшгисөөр нэг байшинд
ирэх бөгөөд хүүхэн байшинд ороод арван тав, зургаа орчим насны охиныг энхрийлэн
халамжилж байхыг цонхоор харах агаад хамгийн хачирхалтайн энэ охин нөгөө Hollis
Mulwray-тай үнсэлцэж байсан, одоо өөрөө хайж байгаа охин байлаа..
суут кино
найруулагч Roman Polanski-ын эл нео-нуар, модерн нуар жанрын бүтээл түүний
нэгдсэн улсад хийсэн сүүлчийн кино ба тухайн жилийнхээ Оскарт 11 төрөлд нэр
дэвшин, шилдэг кино зохиол төрөлд киноны зохиолыг бичсэн Robert Towne алтан
баримал авсан байдаг.. киноны продюсер Robert Evans анх Robert Towne-д F. Scott
Fitzgerald-ын The Great Gatsby романыг кино зохиол болгоотох гэхэд Robert Towne
татгалзан өөрийн бичсэн зохиол болох Chinatown-г санал болгосноор кино үүсэх
эхлэл болжээ... өдгөө Robert Towne -ын кино зохиолыг хамгийн төгс кино
зохиолуудын нэг гэдэг бөгөөд кино зохиол бичих сурах бичиг хэмээн үздэг ажээ.. мөн
киноны төгсгөлийг Roman Polanski өөрийнхөөрөө өөрчилсөн буюу илүү хар бараан
болгосон нь Robert Towne-д анх таалагдаагүй боловч сүүлд найруулагчийн зөв
байсан гэж хэлсэн байдаг, мөн Robert Towne трилоги бүтээл туурвихыг бодон
киноны хоёрдахь ангийг 1990 онд Jack Nicholson найруулан бас гол дүрээ бүтээн
тоглосон ч амжилт олоогүйн улмаас гуравдахь ангийг хийгээгүй ажээ..
кино маань 20-р
зууны эхэн үед Калифорни мужийн өмнөд хэсгийн усны нөөцийн маргаантай асуудал
буюу олигархуудын тэмцэл, зодооноос сэдэвлэгджээ.. тэрээр зохиолоо анх бичихдээ
л гол дүрдээ Jack Nicholson-г бодож бичсэн гэдэг бөгөөд Jack Nicholson киноны
сцен бүрт гардаг.. гол дүрүүдэд холливуудын шилдэгүүд болох Jack Nicholson, Faye
Dunaway, John Huston \Америкийн домогт кино найруулагч, жүжигчин, кино зохиолч
түүнийг киноны Ernest Hemingway гэдэг\ нар тоглосон ба Jack Nicholson
мөрдөгчийн дүрийн саналаас дандаа татгалзаж байсан ч Gittes-ын дүрийг л авсан
байдаг ажээ.. бүх цаг үеийн хамгийн шилдэг нео-нуар гэгддэг эл кино гангалал,
гүн сүүдэрлэгдсэн зураглалгүйгээрээ болон муу муухайг харин ч нарны тод гэрэлд
дүрсэлсэнээрээ нуар классикуудаасаа ялгарах ба бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 50-р байрт жагсдаг.. Америкийн кино хүрээлэн уг кино хамгийн
шилдэг нууцлаг арван кинондоо багтаасан байдаг бол киноны хөгжмийг алдарт Jerry
Goldsmith бичжээ..
НЭМЭЛТ: Америк мөрөөдлийн ялзрал
энэхүү шедеврийн гол сэдвүүдийн нэг. Америкийн мөрөөдлийн нэг үндсэн элемент
бол жирийн иргэд эзэнгүй цөлд нүүж, цөлийг үнэ цэнэтэй газар болгох санаа юм.
Ус, усалгааны систем бол Америкийн баруун нутгийг баян чинээлэг, цэцэглэн
хөгжихөд хамгийн хэрэгтэй зүйл байсан ба Кросс Холлис Малврэйг Лос Анжелесийн эзгүй
цөлийг ус ашиглаж метрополис болгосон суут ухаантан гэж нэрлэдэг. Гэхдээ Кросс
үүнийг аллагын шалтаг болгож, шинэ төлөвлөгөөнд нь саад болсон гэж Холлисийг
хөнөөж байна. Америк яагаад сэтгэл татдаг вэ гэвэл энгийн хэн ч амжилтад хүрч
болно гэсэн амлалт, боломжит нөөцийн тусламжтайгаар хувь тавилангийнхаа эзэн
болно гэсэн уриа юм. Гэвч Кросс хөдөлмөрөж буй тариачдын хамгийн үнэтэй
баялгийг хулгайлаад аль хэдийн баяжсан хамтрагчдадаа өгсөнөөр хөдөлмөрчдийг
дампуурал руу түлхэж Америкийн мөрөөдлийг завхруулж байна.
Уг кино нь өнөөдрийн
ялзралдаа идэгдсэний улмаас ирээдүйгүй Америкийн тухай юм. Киноны ихэнх дүрүүд
өөрсдийнхөө өнгөрсөн түүхтэй холбоотой харанхуй ичгүүрт эсхүл нууцтай байдаг ба
энэ нь тэдний амьдарч буй ертөнцийн далд ялзралыг илүү өргөнөөр илэрхийлж
байна. Хүмүүс гүн бугшсан хар бараан хотод хэтэрхий удаан амьдарвал аяндаа
өөрсдөө муу муухай болдог ажээ. Холлис Малврейгийн барьсан далан хожим нурж
олон хүний аминд хүрсэн шиг өнгөрсөний алдаа ноцтой үр дагавар дагуулдаг
болохыг харж болно. Холлисын хуучин түнш Кросс шиг бусад сайн хүмүүс ч ёс
суртахууны уналтад ордогийг харж болохоос гадна Эвелиний хүчингийн хэрэг,
хүчингээс үүдэлтэй хүүхэд зэргээс харвал гэм зэмгүй хүмүүсийг ёрын муухайг нуун
дарагдуулахад хэрхэн татан оролцуулж болдогийг харуулж байна. Жэйкийн өнгөрсөн
хийгээд Хятад хороолол дахь нэргүй эмэгтэйг хамгаалж чадахгүй байгаа давтамж
бол олон хүмүүст байдаг хорон муу шинж юмуу муу муухайгийн хандлагаас зайлсхийх
боломжгүйг харуулдаг. Нууц байгууллагуудад захирагддаг, хууль үйлчилдэггүй,
сайн сайхныг харгислан дардаг Хятад хороолол бол хот болгоны жинхэнэ мөн
чанарын симбол.
Авилга, хулгай зөвхөн оршин тогтноод зогсохгүй нийгмийн үйл
ажиллагааны нэг хэсэг болсон болохоор дэслэгч Эскобар шиг сайн хүмүүс ч адгийн
явдалд бууж өгсөн байдаг. Сэхээтэн манлайлагч нь худалч, иргэний төлөөлөгч нь
халаасаа түнтийлгэхийн төлөө юу ч хийхэд бэлэн, Кросс шиг хүмүүс хуулиас
дээгүүр байдаг нийгэм бол бидний амьдарч буй хот юм. Жэйкийн усан цөөрөм дотор
авдаг гэмтэл түүний баатарлаг шинж хязгаарлагдмал болохыг бэлгэддэг. Ердийн
киноны баатар дайралтаас ядах юмгүй салж байхад Жэйк гэмтлээс улбаатай боолтыг
киноны ихэнх үед зүүдэг бөгөөд боолт нь хүмүүний сул дорой, алдаа дутагдалтай
болохыг харуулжээ. Жэйк гэмтэлтэйгээ холбоотой асуултыг ёжтойгоор эргүүлж, ёс
журмаа халхлах гэж увайгүйтэж, хааяа бүдүүлэг загнадаг. Жэйк, Эвелин хоёрын
хамт унтдаг сцэн Эвелин түүний гэмтлийг эмчилж байгаагаар эхэлдэг нь эл сул
дорой байдал нь Жэйкийг харин ч сэтгэл татам болгож байгааг харуулдаг.
Comments
Post a Comment