A Man and a Woman (1966). Парисаас нэлээд зайтай Deauville гэдэг газарт хүүхдийн дотуур байртай сургууль оршино.. уг сургуульд хүүхдүүдээ харах завгүй, ажил төрөлдөө нухлагдсан эцэг эхчүүд хүүхдүүдээ сургаж амралтын өдрөөр очиж аван эцэг эхийн дүрдээ ахин хувирцгаана.. бороотой нэгэн үдэш Anne болон Jean-Louis хоёр хүүхдүүдтэйгээ хамт байх амралтын өдөр нь дуусан хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцахдаа зам нийлэн парис руу хамт явах буюу Jean-Louis машинаараа Anne-г хүргэж өгөнгөө танилцаж байгаагаар эл бүх цаг үеийн хамгийн гайхалтай нэгэн романтик киноны нэг маань эхэлнэ.. тэд гуч гараад дөч хүрч яваа бүхэн юм нь жигдэрсэн, төлөвширсөн, нэг үгээр бол ид ирэн дээрээ байгаа тамирчид шиг насан дээрээ яваа ганц бие ээж, аавууд ба үр хүүхдүүд нь ч долоо, найм орчим насны чацуугаас гадна нэг сургуульд сурдаг болохыг тэр нэгэн үдэш үзэгч бид Jean-Louis, Anne хоёртой хамтдаа мэднэ.. зам урт, цаг удаан явна, Jean-Louis хүүхнээс охиных нь талаар асууж байгаад аажмаар хувийн амьдрал руу нь орж дөнгөх бөгөөд Anne охиноо баахан магтах ч өшөө ч олон цагаар ярьж чадах нь нүднээс нь илрэхийн дээр нөхрөө хорвоогийн хамгийн сайн эр, сайхан залуу гэж магтахдаа аман дээр бяцхан гунигийн үрчлээ тодорно..
Anne хүссэн газартаа ирэхэд Jean-Louis
түүнд хандаж дараагийн амралтаар хүүхдүүд дээрээ хамт очьё гэх санал тавиад
зөвшөөрөл авах ба хүүхний ичингүйрэл, залуугийн шийдмэг араншин нь нандин,
жинхэнэ хайрын урьдач бэлгэдэл биш гэж үү.. Jean-Louis гэртээ ирэхэд орон дээр
нь нэг хүүхэн унтаж байна, тэрээр хүүхнийг зөөлхөн сэрээгээд би чамд дуулгах
муу мэдээтэй гэж хэлдэг.. дараагийн амралтын өдрөөр тэд хүүхдүүдийн хамт
хоолонд орж, завиар зугаалан сайхан өнгөрүүлнэ, өөрөөр хэлбэл тэд нэг гэр бүл
болчиход төгс зохицмоор ажээ.. энэ өдрүүдэд Jean-Louis, Anne хоёрын харилцаа,
бие биесээ хүсэх мэдрэмж ямар хурдтай өссөнийг асуух хэрэггүй.. авто уралдааны
томоохон тэмцээнд Jean-Louis орохоор болж олон хоногоор аялан явах болох ба
ядаж байхад энэ үед цаг агаар туйлын муудсан нь Anne-ын санаа сэтгэлийг зовоон тэрээр зурагт болон
сонины мэдээг алгасалгүй чих, хараа тавин анхаарна.. аз болж Jean-Louis
уралдаанаа амжилттай дуусгах агаад үүнд баярласан Anne баяр хүргэе, би чамд
хайртай гэсэн шууданг бодон бодон байж эцэслэн шийдээд Jean-Louis руу явуулах
ба өөр хотод байсан Jean-Louis шууданг хүлээж аваад хүүхэд шиг баярлан шууд
машиндаа суун парис руу, Anne руугаа явна.. эмэгтэй хүн үнэхээр хайртай хүндээ
л тэгж шууд хэлнэ, би явж очоод яг яах билээ, гэнэт очихоор яаж хүлээж авах
бол, очоод хаалгын хэдэн удаа тогшихуу гээд тэрээр есөн шидийн юм бодож байгаад
нэг мэдэхэд Anne-н гэрт хүрч очих ба даанч хүүхэн гэртээ байхгүй, охиныхоо
сургууль руу явсан болохыг жижүүр нь хэлнэ.. тэрээр сургууль дээр олон цаг явж
байж очиход тэнд Anne өөрийн охин болон Jean-Louis-ын хүүтэй тоглон байх агаад тэр дөрвөл ямар
сэтгэл хөдлөм тэврэлдэн уулзсаныг зөвхөн уран зураач л бүрэн илэрхийлж чадах
болов уу.. ингээд хүүхдүүдээ сургуульд нь оруулчихаад Jean-Louis Anne хоёр
ойрхон буудалд орох ба секс халуухан, нойтон эхлэх ч ид дундаа ороход Anne
нөхрөө бодон, Jean-Louis-ын үнсэлт, хүрэлт, түлхэлт болгон нөхрийг нь сануулж,
нөхрөөсөө урвасан юм шиг санагдах бол харин Jean-Louis-г өөрөөр нь хүлээж авч
чадахгүйгээ ухаарах хэдий ч тэвчсээр сексийг дуусгана, Jean-Louis тэнэг,
мэдрэмжгүй хүн биш болохоор хүүхнээс яачихав гэхэд Anne миний нөхөр гэхэд тэр
чинь үхчихсэн шүүдээ гэж залуу хэлэхэд Anne надад бол үхээгүй ээ гэж хэлээд
хувцасладаг..
хүний нэг насны амьдралд олон дурлал, олон секс учрал, бас олон
хайр тохиолддог ч хүн жинхэнэ хайр ганцхан, тэгэхдээ цэвэр ариун дурлалаа
үргэлж санаж байдаг ба үүнээ сэвтүүлэх юмуу орлуулахыг барагтаа зөвшөөрдөггүй,
тэгүүлэх ч боломжгүй бизээ.. гэхдээ хэдий төгс юмуу бишрэм хайр байгаад тэр нь
боломжоо алдан өнгөрсөн бол түүнээ сайхан дурсамж болгон үлдээгээд цааш аялах
хэрэгтэйг эл бүтээл хэлжээ.. мөн хүний дурсамж, өнгөрсөн амьдрал, нэн ялангуяа
өнгөрсний хайр хичнээн хүчтэйг Anne-аас харж, тэр бас бидний сүүдэрт дарагдсан
дурсамжыг сэргээнэ.. Францын кино найруулагч Claude Lelouch-ын энэхүү бүтээл
тэр жилийнхээ Канны кино наадмын дээд шагнал хүртээд зогсохгүй оскараас шилдэг
гадаад хэл дээрх кино болон шилдэг кино зохиол шагналыг хүртсэн мундаг кино.. найруулагч
маань кино зохиолоо өөрөө бичсэн бөгөөд машинд унтаж байгаад сэрээд далайн эрэг
дээр охинтойгоо яваа эмэгтэйг хараад киноныхоо санааг олсон байдаг.. кино маань
дурсамж болон одоо гэсэн үзэгдлээр ээлжлэн, сөөлжлөн өрнөхдөө хар-цагаан, бор
хүрэн, өнгөт гэсэн гурван өөр өнгөөр байнга солигдох нь киног бодролын,
дурсамжын, одоо буюу ирээдүйн цагийн яруу найраглаг, хайрын амт шиг тодорхойгүй
зүүд зэрэглээ төрүүлнэ.. киноны хөгжмийг Францын алдарт киноны хөгжим зохиогч Francis
Lai бичсэн бөгөөд эл киноны хөгжим яриа байхгүй хамгийн романтик, сэтгэл уярам
кино хөгжмийн нэг билээ.. гол дүрүүдэд: Канны наадмын шагналт Францын жүжигчин Jean-Louis
Trintignant болон Канны кино наадмын шагналт, 70 гаруй кинонд тоглосон, цаг
үеийнхээ шилдэг кино найруулагчтай ажиллаж байсан Францын жүжигчин Anouk Aimée
тогложээ.. киноны секс сцен магадгүй кино урлагт тохиосон хамгийн уран яруу,
бодлогшруулсан сцен бизээ..
Comments
Post a Comment