НЭМЭЛТ: Уран зохиолын агент Harold
Matson 1953 онд David Grubb-ын "The Night of the Hunter" романыг Paul
Gregory-д илгээснийг Gregory найруулагч Laughton-д өгсөнөөр кино болох замдаа
оржээ. Laughton тэр даруй Grubb-тай уулзаж, 5 өдрийн турш киноныхоо талаар
ярилцжээ. Grubb урлагийн чиглэлээр сурч байсан болохоор санаанаасаа сэдэвлэн
ноорог зураг зурж, Laughton үүний заримыг киноныхоо өрнөх хөтөлбөрт ашиглажээ.
Анхандаа Grubb өөрөө кино зохиолоо бичнэ гэж бодож байсан ч студи илүү
туршлагатай хүнийг сонгохыг хүссэн ба Өмнөд нутгаас гаралтай James Agee
зохиолчоор ажиллахаар болсон. Agee 293 хуудас бичсэн ч кинонд дэндүү уртдсан
учир Laughton ихэнх хэсгийг дахин бичжээ. Уг кино Германы экспрессионизмын хэв
маяг, сэдэвчилсэн (этгээд сүүдэр, загварчилсан диалоги, гажуудсан харааны
өнцөг, сюрреалист тавилт, хачирхалтай камерын өнцөг) хар-цагаанаар
зураглагдсан. Киноны дүрслэлийн хэв маяг, сэдвээс хамаарч нуар жанрт ангилж
үзэх нь бий.
The Night of the Hunter (1955). Уул, тэнгэр хоёр ялгагдахаа байсан харуй
бүрүйд морь унасан нэг эр баргил хоолойгоор дуулан явах нь ойрхон байх малын
саравчинд унтаж байсан арван нас хүрээгүй хүү, охин хоёрыг цочоон сэрээх бөгөөд
ах нь айсан нүдээр алсад алгуурахан аалз шиг явах өнөөх хүнийг хараад “энэ хүн
ер нь унтдаг болов уу” гэж өөрөө өөртөө айн хэлдэг..
1930-аад оны Америкийн
баруун Virginia мужийн Ohio мөрнийг даган бий болсон хөдөөний жижиг хот
суурингаар санваартан хувцас хунартай, гайхалтай уран илтгэгч, баргил сайхан
хоолойтой, баруун гарны хуруунууд дээрээ ХАЙР, зүүн гарны хуруунууд дээрээ ҮЗЭН
ЯДАЛТ гэсэн шивээстэй Powell гэгч нь энэрэх сэтгэлгүй аймшигтай цуврал аллага
үйлдэгч бөгөөд өөрийгөө бурхантай яригч, бурхны лүндэнг буулгагч гэж хоосон итгэсэн
сэтгэлзүйн асуудалтай маниак бузар үйлээ үйлдэн хэрэн тэнэнэ.. түүний могойн
гарт голдуу хүүхнүүд хатгуулах ба эмэгтэй хүнийг нүгэлтэн гэж үзэн
эмэгтэйчүүдийг үзэн ядан тэднийг шийтгэхээр ирсэн гэж өөрийгөө бодон аллага
болгоноо ухаалгаар үйлдэх агаад харин түүний гадаад санваартан төрх болон шашин
ном, нэн сүсэгтэйд нь хөгшид, хүүхнүүд чихрэн дээр суусан ялаа шиг наалдаж
эцэстээ үхлээ л үзнэ..
Powell-д чөтгөр ухаанаа хайрлажээ, тэрээр ухаалаг
алуурчин ба лам төрх нь түүнийг сэжиглүүлэхгүй өнгөрүүлнэ.. тэрээр нэгэн
жижигхэн тосгоноор явж байгаад машин хулгайлсан хэргээр хэсэг шоронд суух
болдог.. түүний шоронгийн хамтран амьдрагч Ben нь банк дээрэмдээд зогсохгүй тэр
үедээ хоёр хүн алсан удахгүй цаазлуулах ялтай эр байлаа.. Powell өрөөний
найзынхаа яагаад банк дээрэмдэх болсон хийгээд дээрэмдсэн мөнгө нь цагдаад
очоогүй харин гэрт нь байгааг чөтгөрийн хүү тэрээр багахан ярилцлагныхаа дараа
олж мэдэх бөгөөд мэдээж Ben бүгдийг ярихгүй.. ингээд төд удалгүй Ben цаазлуулж Powell
суллагдах агаад Ben-ын дээрэмдсэн мөнгө гэрт нь байгааг бат мэдсэний дээр
залуухан бэлэвсэн эхнэр, хоёр жаахан хүүхдийн зүг үргэлж дуулдаг ёрын дуугаа
аялсаар хөдөлнө.. сая өгүүлсэн явдлаас хэдэн сарын өмнө Ben үнэхээр банк
дээрэмдэн, мөн хүний аминд хүрч эхнэр, хүүхдүүдээ өнчрүүлсэн бөгөөд харин
дээрэмдсэн мөнгөө хүү John болон охин Pearl-дээ итгэн нууж өгөхдөө “миний
хүүхдүүд аавыгаа иртэл энэ мөнгийг нуугаарай, хэнд ч битгий хэл” хэмээн ам
тангарагийн авахдаа мөнгөө Pearl охиныхоо чихмэл тоглоомд нууж орхино.. аавыгаа
цагдаад баригдан явахыг харсан John сэтгэлзүйн хүнд цохилтод орох ба Ben хүүдээ
ам алдахгүй гэж итгэх бол охин нь дэндүү жаахан учир ам алдчих бий гэж айж
хоцорно.. харин хүүхдүүд Ben-ын бодсоноос ам чанга, аавдаа үнэнч байсан ба
аавдаа хайртайн хүүхдүүдийн үнэнч байдлаас харагдах бол уг явдалд хүүхдүүдийн
ээж Willa огт юу ч мэдэхгүй, огт хамаагүй болох нь нөхөр нь эхнэртээ
итгэдэггүйн болой.. Willa цагаан цаас шиг сэтгэлтэй, романтик халуухан
бүсгүй хэдий ч харалган, ухаан дутуу нэгэн байв.. Powell хүссэн газраа ирээд,
ирлээ үзлээ яллаа гэдэг болох агаад өөрийн уярам яриа, итгэл үнэмшил төрөхүйц
хандлагаараа бяцхан тосгоныг байлдан дагуулсаны дотор зориуд онилсон Willa-ын
зүрхэнд богинохон хугацаанд гүн шигдэж чадна..
эр хүний амт, үнэрийг хүсэн
санасан залуу хүүхэн олон юм бодолгүй Powell-ын хуримын саналыг хүлээн авахад
хөршүүд хийгээд тэр газар орныхон бүгд ганц бие ядарсан ээжийг зөвтгөн, дэмжин
хүлээн авна.. харин уг явдалд John туйлын дургүй хандахын дээр зөн совингоороо Powell-г
муу хүн, тэгэхдээ бүр аавынх нь нууж үлдээсэн мөнгөний араас ирсэнийг мэдрэн
болгоомжлох бол дүү Pearl нь аавыгаа гэж бодсонуу эсхүл аавыгаа санасан уу Powell-д
сайн хандаж эхлэх нь хэрсүү John-ын санааг цагаас цагт зовооно.. хуримын санал
тавьсан өдрөөс төд удалгүй хурим болох ба хуримын анхны шөнө Willa шинэ
нөхрийнхөө хүчирхэг бөгөөд халуун өвөрт унтах гэтэл өөрийгөө бурханы хүү гэгч Powell
хүүхний аяг аашийг зад шүүмжлээд, би чамтай унтахгүй, би чамтай бурханы ариун
хүслээр холбогдсон, чиний бие ариун сүм болохоос эр хүний хүсэл хангагч биш гэх
мэтээр баахан номчирхон хүүхнийг бүрэн айлгаад өөрийн харцаараа хөдөлгөгч шашны
боолоо болгочихно.. тэр шөнөөс хойш Willa өөрийгөө нүгэлтэн, Powell-ын ачаар
ариусан диваажинд очигч гэж хий үнэмшин бараг солиорох ба хүүхний ийм галзуурч
эрүүл ухаанаа алдсан байдал Powell-д тун хэрэгтэй байлаа.. харин хүүхдүүд
эхээсээ аажмаар холдох бол Powell тэр хэрээр тэдэн рүү аймшигт савруугаа
дөхүүлсээр байх агаад чөтгөрийн сүүдэр тоглоомоор, тойруугаар, тулган мөнгийг
асуухад хүүхдүүд ээжийнхээ нөмөр дор, эсхүл азаар уг асуултаас мултарна ..
ээж
нь балайрч гүйцэж буйг болон дүүгээ удаан харгалзан хянаж чадахгүйгээ ухаарсан John
тосгоны ганц бие өвгөн, загасчин бас архичин Birdie найздаа өөрийн хардалд
сэрдэлт хийгээд бүхнээ ярин хэрэгтэй үед тусламж гуйна шүү гэхэд согтуу толгой
би ч бас тэгж сэжиглээд байгаа гээд хэрэг гарвал дуудаарай гэнэ.. хүссэндээ
хүрэхэд буюу мөнгөө олоход удааширан байгаад бас эмэгтэй хүнийг үзэн ядах
өвчиндөө дийлдэн эхнэр Willa-гаа Powell хэрцгийгээр хөнөөгөөд голд живүүлэн
орхино.. Powell эхнэрийнхээ гэнэт алга болсныг өөр хүн дагаад явсан, угаасаа их
архи уудаг байсан, би үйл лайгаараа энэ хүүхдүүдийн харж үлдэнэ хэмээн ямар ч
чулуун зүрхтэнийг уяраам байдал гаргана.. үнэхээр ч тэр өдрөөс хойш Willa
сураггүй алга болох агаад Powell хүүхдүүдтэй үлдэх бөгөөд мөнгө тэдэнд байгааг
үнэрээр нь, сүүдрээр нь мэдэрч байлаа.. энэ үед согтуу загасчин Birdie
загасчилж байгаад голын тээр гүнд цав цагаан хүлээтэй байгаа бүсгүйг харах ба
үс нь ургамалтай орооцолдон, нүд нь аймшигтай томорсон, хүзүүн дээрээ дахин нэг
ам гарсан том нүхтэй Willa болохыг таних ч өөртөө гай удахгүйг, өөрт нь хэн ч
итгэхгүй, аягүй бол өөрийн алуурчин гэж бодно хэмээн айсан Birdie чимээгүй
архиа уун үлдэхийг илүүд үзнэ.. нөгөө талд уг аймшигтай үзэгдэлтэй зэрэгцэн
хүүхдүүдийг тамлаад болохгүй бол алаад ч хамаагүй мөнгөө авахаар Powell
шийдэхэд John дүүгээ дагуулаад зугтаах бүх арга замыг сүвэгчлэн эрнэ..
Charles
Laughton-ын \ Charles Laughton бол Англи-Америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин бөгөөд
амьдралдаа ганц кино найруулсан нь эл The Night of the Hunter хэмээх бүтээл ба
ганцхан кино найруулаад тэр нь дэлхийн шилдэг киноны тоонд орсон маш ховор
тохиолдлын нэг энэ билээ.. тэрээр оскарын шагналтай мундаг жүжигчин байсан ба
Daniel Day-Lewis түүнийг хамгийн аугаа жүжигчин гэсэн байдаг.. \ энэхүү
сэтгэлзүйн триллерийг Америкийн хамгийн шилдэг киноны тоонд оруулдаг ба ах дүү
Гримм-ын үлгэрийг Экспрессионист хэв маягтай холин гаргасан айдас хүргэм уур амьсгалтай,
тэгэхдээ маш үзэсгэлэнтэй зураглал, тавилттай бүтээл.. 1932 онд болсон аймшигт
бодит явдлаас сэдэвлэн Davis Grubb роман бичсэнийг алдарт James Agee кино
зохиол болгосон ба чамин яриа, этгээд сүүдэрлэл, энгийн биш камарын хөдөлгөөн
болон сюрреалист тайз засал нь тухайн үеийн холливуудын тогтсон, хэвшсэн бүхнээс
харь ондоо байсан учир кино ямар ч амжилт олоогүй барагалж ад үзэгдсэнээс болж Charles
Laughton ахиж хэзээч кино найруулаагүй байдаг..
гэвч цаг хугацааны шударга шүүх
дөчин жилийн дараа Charles Laughton-г цаг үеэсээ түрүүлж сэтгэн гайхамшигтай
урлагийн бүтээл туурвисныг нотлон харуулж тэр үедээ хүртэж чадаагүй хүндлэлийг
нь нэхэн олгон бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 43-р байрт жагсааж
байна.. уг киног мөн хамгийн аймшигтай киноны нэг ч гэж үздэг бөгөөд Powell-ын
дүрийг бүтээсэн Robert Mitchum \ Robert Mitchum бол Америкийн жүжигчин, дуучин,
яруу найрагч, бүр хөгжмийн зохиолч тэрээр америкийн кино хүрээлэнгээс гаргасан
хамгийн шилдэг эрэгтэй жүжигчиний 23-р байрт жагсдаг.. \ бас л тухайн үед
анхаарлын гадуур өнгөрч хүртэх ёстой шагнал, хүндлэлээ хүртээгүй ч Powell-ын
дүрийг кино урлагийн түүхэнд тодорсон хамгийн шилдэг эсрэг талын дүрүүдийн нэг
гэж үздэг.. найруулагч маань Powell-ын дүрийг Gary Cooper-д өгөхийг хүссэн ч Gary
Cooper энэ дүр миний замналыг баллана гээд татгалзсан байдаг.. кинон дээр Robert
Mitchum чөтгөрийг төлөөлөх бол алдарт жүжигчин Lillian Gish \ Lillian Gish бол
америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин бөгөөд дал гаран жил үргэлжилсэн
гайхалтай замналтай түүнийг дуугүй кино эриний хамгийн аугаа жүжигчиний тоонд
оруулдаг ба түүнийг нэгдсэн улсын кино урлагийн анхны хатагтай гэдэг ээ.. \
сайн тал буюу сахиусан тэнгэрийг төлөөлөн тоглосон бөгөөд кинон дээр гардаг
хүүхдүүд тоглосон бяцхан жүжигчид ч яриангүй мундаг тоглосон байдаг, Charles
Laughton John-ын дүрийг бүтээсэн хүүтэй ажиллах асуудалгүй байсан, харин Pearl-ын
дүрийг бүтээсэн охин айж уйлаад зураг авахад хүндрэлтэй байснаа дурдсан
байдаг.. кино дэлгэцнээ аймшиг болон гоо зүйг нэгэн зэрэг хослуулан дүрсжүүлсэн
цөөхөн бүтээлийн нэг ээ.. сонирхуулахад, Rainer Werner Fassbinder, Robert
Altman гэсэн их найруулагчдад энэ кино маань хүчтэй нөлөөлсөн гэдэг ээ..
Comments
Post a Comment