Phantom Thread (2017). Өглөөний нарны цагаан гэрэл тавиад оны
Лондонгийн цэнхэр обойтой тансаг байшингийн өрөөг дүүрэн амилуулах ба цайны
ширээний ард тавь орчим настай эр кофегоо аажуу балгангаа хамаг ухаан,
анхаарлаа барьж буй цаасандаа өгөх бол түүний баруун талд мөн төдий настай
эмэгтэй чимээ огт гаргалгүй цайгаа уух агаад байгаа үгүйн мэдэгдэхгүй суух
эрийн зүүн талд залуухан бүсгүй уруулан өмөлзөн, нүд нь нулимсаар бүрхээд: чи
яагаад намайг тоохгүй байгаан, надад анхаарал халамж хандуулаач гэхэд өнөөх эр
хариуд нь: би завгүй байна, ажилдаа төвлөрөх хэрэгтэй байна гэж бараг бүсгүй
рүү харалгүй хариулдаг ба энэ нь бүсгүйг хаягдаж байгааг хэлэх буюу хүүхдийн
тоглож байгаад уйдаад хаясан тоглоом шиг болжээ гэсэн үг.. энэ цэвдэг
сэтгэлтэнг Reynolds гэдэг бөгөөд улс орноосоо халиад дэлхий дахины хамгийн нэр
хүндтэй хатагтай, хатад, хүүхнүүдийн гоёлын даашинз, хуримын даашинзыг хийж
өгдөг алтан гартай оёдолчин, загвар зохион бүтээгч болой.. тэрээр залуу насны
цог жавхаагаа алдсан ч ихэмсэг намба төрх, цэвэр цэмцгэр хувцаслалт хийгээд
онцгой гойд сэтгэл татам буурьтай, өөртөө итгэлтэй байдлаараа ямар ч насны,
ямар ч зиндааны хүүхнийг өөртөө дурлуулах шидтэй ба энэ суут загвар зохион бүтээгч музагаа байн
байн солино..
Reynolds бараг сэтгэлийн хөдлөлгүй, ажилдаа энэ бие, энэ амьдралаа зориулсан биш бүр үхэн хатан галзууран дурласан галзуу суут ухаантан агаад хоол идэх цаг \иддэг хоолных нь жор, цэс ч тодорхой\ , унтах цаг \ганцаарахнаа унтана\, бааж, шээхээс өгсүүлээд түүний бүх юм нарийн хуваарийн дор байх бөгөөд үүнээс нь зөрөх, зөрчихийг огт хүлээн зөвшөөрч бас тэвчихгүй.. түүний нарийн чанд дүрэм, амьдралын хэмнэл нь аугаа бүтээл бүтээх гол үндэс, амин сүнс болдог ажээ.. Reynolds-ын бүхий л ажлын хуваарилалт, амьдралын ойр зуурын асуудлыг төрсөн эгч Cyril зохион байгуулах агаад эгч нь дүүгээ бүрэн хүлээн зөвшөөрөн өөрийнхөөр нь байлгана.. Reynolds ээжийгээ үргэлж санан бодож, гуниглан санах ба зүүдэндээ байнга харах ээжийгээ цаг ямагт хажууд нь байгаа гэдэгт итгэнэ.. мөн Reynolds маш мухар сүсэгтэй бөгөөд урласан даашинз болгоныхоо дотор нууц мессеж бүхий зурвас хадаж ёодог ба энэ нь тухайн даашинзны эзэнийг муу муухайгаас гэтэлгэж байгаагийнх бөлгөө.. нэг өдөр Reynolds ажлаар хотоос гаран хөдөөгөөр явж байгаад нэгэн жижигхэн гуанзанд ороод маш гоё биетэй хэдий ч тийм ч хөөрхөн биш хөдөөний залуухан бүсгүйг олж харна, өөрөөр хэлбэл түүний харсан бүсгүй түүнд хоолны цэс авчирч өгсөн үйлчлэгч байлаа.. Reynolds кофе, өндөг, гахайн утсан мах, зайдас гээд идэж барахааргүй хоол захиж бичүүлчихээд бүсгүйд хандан: захилга бичсэн цаасаа надад өгчих, чи захилгыг цээжээр мэднэ биздээ гэхэд бүсгүй тийм гээд үнэхээр ч захисан бүхнийг нь авчирдаг агаад энэ бол болзоо, болзоог зөвшөөрсөний илэрлээ.. тэд романтик оройн зоог барьчихаад Reynolds-ын гэрт очин дарс шимэн элдэвийг хөөрөлдөн илүү дотноор танилцана, энэ үед ихэнхдээ Reynolds ярина, үүнд: хүүхэд насаа, хэрхэн загварын салбарт орсоноо гэх мэтээр хэзээний танилтайгаа байгаа юм шигээр дотно харилцах нь бүсгүйн сонирхолыг гойд татахаас гадна энэ яригч нь хэдий өөрөөс нь олон ах ч тун ухаалаг, онцгой сэтгэл татам болохыг өөртөө нээх бөгөөд цагийн зүү хөдлөх бүр бүсгүй түүнд, түүний ертөнцөд хөл алдан живж байлаа.. та яагаад өдийг хүртэл ганц бие байгаа билээ хэмээн эцэст нь бүсгүйг асуухад Reynolds: би араар тавигч байхыг хүсэхгүй байна гэдэг..
нэг юм үзүүлье гэсээр Reynolds
бүсгүйг оёдлын өрөөндөө аваачин модел болгон зогсоогоод шууд түүнд даашинз оёж
эхэлдэг бөгөөд яг энэ үеэр Cyril ямар сайхан үнэртэй бүсгүйг чи дагуулан ирээв
гэсээр хүрч ирэхэд Reynolds надад туслаач гэсээр даашинз урлах ажилдаа улааран
орно.. яах учраа олохгүй хагас нүцгэн зогсох бүсгүйг сүрхий сонжин харах Cyril:
дүү маань ийм жижигхэн гэдэстэй хүүхнүүдэд дуртай гэж хэлдэг.. одоо бид
түрүүнээс хойш нэр нь дурдагдаагүй жижигхэн гэдэстэй бүсгүйтэй танилцая.. хөдөө
нутагт нээж олохыг нь насаараа хүлээсэн гэлтэй хорь гаран настай, том ташаа,
өргөн мөр, хавтгай цээжээ ой гутам гэж бодож яваад энэ гэрт ирээд гуа сайхан,
модел болох боломжтойгоо мэдэн баясах бүсгүйг Alma гэнэ.. маш зоримог, хаана ч
өөрийнхөөрөө байж чаддаг, үнэнч энэ бүсгүй тэр өдрөөс хойш Reynolds-ын хайр,
янаг амраг, модел, үйлчлэгч, муза гээд хүссэн бүхэн нь зэрэг болох ч яг
тухайлсан нэг нь болохгүй.. Reynolds-ын
яршигтай дүрэм журам, ажилдаа хэт улаарах зэрэг эхлээд Alma-ын гайхал, эгдүүг хүргэх ч аажмаар үүнд
дасах ба хоёр өөр өрөөнд унтах, өглөөний цайн дээр чимээ гаргаж болдоггүй, мөн
романтик биш хөндий байдлыг нь тэвчихэд Reynolds-ыг байгаагаар нь хүлээж авсан
бүсгүйн улам өсөх хайр болон угийн өөрийнхөөрөө зөрүүд зан нь Reynolds-ыг
өөрчлөх, энгийн болгоно гэсэн тэмцлийн гал болой.. харин Cyril Alma-г энэ гэрт
ирж л байдаг явж л байдаг хүүхнүүдийн нэг гэж анхнаасаа үзэн нээх ойшоохгүй
байснаа Alma-ын тэмцэгч, бууж өгдөггүй зан бас мэдээж дүүд нь тун хайртай
болохыг өдрөөс өдөрт үзэн мэдэж, бүсгүйг хүлээн зөвшөөрч, хааяа үгэнд нь орж, заримдаа
түүний талд ч зогсох болно.. Alma эгэл хосууд шиг байж, ингэхдээ хоёулахнаа
хооллож, хоёулахнаа романтик байхыг хүсэхэд Reynolds-ын гэр орон нь оёдолчдоор
дүүрсэн гэр биш оёдлын газар шиг байх нь тухгүй байх бол Reynolds шал
эсрэгээрээ улам их ажиллаж их алдаршихыг хүснэ.. Alma нэг өдөр Cyril-тэй
ярилцан ажилчдыг эрт явуулаад гэрт Reynolds-той үлдээхийг хүсэх бөгөөд
хүссэндээ ч хүрч романтик орчин, халуун дулаан оройн зоог бэлдэн Reynolds-д
гэнэтийн бэлэг барихад гэнэтийн юманд дургүй, бүх юм бодож төлөвлөсний дагуу
байх ёстой гэж үзэгч Reynolds уг явдалд уурсан мөс шиг үгээр бүсгүйг гомдооно..
бүсгүй ингээд бууж өгөн явахыг хүссэнгүй, хортой мөөг түүгээд мөөгнөөсөө
жааханыг Reynolds-ын цайнд хийж орхих агаад Reynolds бүтэн хоёр өдөр өндөр халууран,
бөөлжин ажлаасаа хөндийрэн оронд хэвтэх буюу Alma-ын өвөрт хэвтэнэ, бүсгүй
түүнийг ажлаас нь түр ч гэсэн холдуулаад асран халамжлахыг хүссэн бөгөөд энэ
асаргаа халамжаараа өөрийгөө мэдрүүлэхийг хүснэ..
Alma-ын төлөвлөгөө шууд
биеллээ олж Reynolds тэнхэрүүтээ бүсгүйд гэрлэх санал тавих ба бүсгүйд маш их
хайртайгаа, түүнгүй амьдрахгүйгээ энэ хоёр хоногт Reynolds ухаарчээ.. гэрлэх
ёслолын гял цал хийгээд тэдний хайрын зузаарлын хэмжээг эс өгүүлээд энэ айлыг
зовлонгийн үүл хэрхэн дахин нөмөрсөнийг өгүүлсү.. гэр бүлийн эгэл амьдрал Reynolds-ын
ажиллах онгодыг сарниулж, төвлөрч чадахаа байж, бүтээлч чанараа алдсан тэрээр
үүндээ тарчлах агаад Alma-г энэ гэрээс явуулахгүй бол би хэн ч биш боллоо, би
ийм байдлаар ажиллаж чадахгүйн хэмээн эгчдээ наманчилж байхыг нь Alma
сонсчихно.. Alma гэр бүл, хайр сэтгэл, ер нь хойшдоо хүүхэдтэй болж жирийн
амьдрахыг хүсэн нөгөө мөөгнөөсөө ахиухан тунгаар Reynolds-ын хоолонд хийж
өгнө.. төлөвлөгөө бүтвэл Reynolds хэсэгтээ ажиллах чадваргүй болж бүсгүйн
халамжинд буюу энгийн амьдрахаас өөр замгүй болно гэсэн үг.. Alma-ын хийж өгсөн
хортой хоолыг Reynolds идэж байхад Alma үнэнээ буюу төлөвлөгөөгөө хэлэхэд Reynolds түүнрүү хайраар бас ойлгосон
харцаар хараад: тэгвэл би бөөлжихөөсөө өмнө чамайгаа үнсье гээд тэд таны
төсөөлж болох хамгийн халууханаар озолцдог оо..
эдүгээ цагийн шилдэг кино
урлаачдын нэг Paul Thomas Anderson-ын эл драм 2017 оны шилдэг арван киноны тоонд
багтсанаас гадна тэр жилийнхээ оскарт зургаан төрөлд нэр дэвшин шилдэг хувцас,
загвар төрөлд ялалт байгуулсан бидний хайр гэсэн төсөөллийн зурагт өөр будаг,
өнгө нэмсэн өвөрмөц романтик кино.. энэ кино тэр чигтээ хүйсийн тулаан буюу
хайр насны зөрүүний эсрэг, хайр алдар нэрийн эсрэг, хайр бардамнал болон
зуршлын эсрэг тэмцэж ялах ба хайр ямар ч хувь заяаг ялдагийг харж болно.. мөн
хүн ямар нэгэн зүйлд дурлан түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулвал амжилт олдог
болохыг Reynolds болон Alma нараас харж болно, тухайлбал Alma үнэхээр хайртай
байсан учир зориг гарган хайраа хадгалан үлдэх бол Reynolds-ын бүтээсэн өв
түүний ажилдаа хайртайнх билээ.. гол дүрүүдэд: Daniel Day-Lewis \Английн
жүжигчин тэрээр Reynolds-ын дүрээр Оскарт нэр дэвшсэн \ болон Vicky Krieps \ Luxembourg-ын
жүжигчин тэрээр Alma-ын дүрээр Оскарт нэр дэвшсэн \ гайхамшигтай тоглосон ба
бүх цагийн үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг, гурван Оскарын эзэн Daniel
Day-Lewis-ын бас нэгэн бишрэм дүр бүтээлт байлаа.. тэрээр алдарт загвар зохион
бүтээгч Charles James-ээс санаа аван дүрээ бүтээсэн гэдэг бөгөөд дүрийнхээ
судалгаа болгож дөч, тавиад оны загварын шоуны бичлэгүүд үзсэн гэдэг..
харамсалтайн, энэ киноныхоо дараахан Daniel Day-Lewis кино урлагаас зодог
тайлсан.. найруулагч Paul Thomas Anderson киноныхоо санааг анх өвдөөд орондоо
хэвтэж байхдаа олсон ажээ..
uzseeen ghdee bnaaa busgui hairtai n unen n ch het uuriihuuruu huuheldei shig bailgah gd bgaaan jaahan tiim sanagdsan. hair2 gj het dontdog.tuunii muruudul zgr l hair halamjilna asarna gd l. busguin huvid arai l boogdmol huvi zayat dord sanagduulsan.er huniiig undurt urguj busgui hun iiim bh yost gsn shig huisiin huvid yalgavart.
ReplyDeletemedeej hairiig uguisgeegui zgr l uur talaas n harval iim sanagdsan
ReplyDelete