Унтдаггүй хүмүүсийн хот


Insomnia (2002). Тэртээ холын Аляскт нар жаргадаггүй улирал морилон ирж, цагаан шөнүүд үргэлжилсэн өдөр хоногуудад тус нутгийн Nightmute гэх жижиг тосгонд арван долоон настай охиныг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг чих дэлдийлгэх бөгөөд эл хэргийг мөрдөн алуурчныг олж илрүүлэхээр ЛА хотын цуутай мөрдөгч Dormer \Al Pacino \ өөрийн хамтрагч Eckhart-ын хамт хүрэлцэн ирнэ.. илчгүй наранд ивээгдэж, мананд хучигдсан эл хот хашир туршлагатай хөгшин цагдаад таалагдсангүй, анхнаасаа.. гэмтэнг түргэн олчихоод харихыг хүсэх мөрдөгчдийг орон нутгийн шинэхэн цагдаа, бас Dormer-ын шүтэн бишрэгч Ellie гэдэг хүүхэн \Hilary Swank\ угтан аван хамтран ажиллахаар болно.. 

цаг алдаж, хойш суухыг хүссэнгүйн дээр ажилдаа шунан дурлан ажилладаг Dormer шууд морг орж охины цогцосыг үзэх бөгөөд охиныг Kay гэнэ, арваад минут зодуулсаны улмаас үхсэн, хүчиндүүлээгүй, харин сонирхолтой нь алуурчин охиныг хөнөөчихөөд нүүр, хумсыг нь будаж, үсийг нь янзалсан байлаа.. мөрдөгчид моргоос гараад охины гэрт очино, бүргэдийн нүдтэй Dormer охины өрөөнд ороод л залуухан охинд баймааргүй үнэт эдлэлүүд, үнэтэй чамин даашинзуудыг олж харан энэ бүхэн үхэлтэйн холбоотой гэж сэжиглэнэ..
цусны үнэр авсан араатан лугаа улайрсан Dormer хэргийн утасыг гараас алдчихгүйн тулд цааш үргэлжлүүлэн сургууль дээр нь очин охины найз залуу, энэ хэргийн хамгийн сэжиг бүхий этгээд Randy-тай уулзах агаад Randy хэг ёг хийсэн харьцаатайгаас гадна охинд ганц хоёр удаа гар хүрч явсан гэдгээ хүлээсэн ч түүнийг алаагүй гэж мэдүүлнэ, энэ мэт залуустай насаараа учирч явсан Dormer түүнтэй таван минут ярилцаад л алуурчин биш гэж дүгнэнэ.. богино хугацаанд олон мэдээлэлтэй болж, бас ч гэж урагштай ажилласан мөрдөгчид жаал хоолойгоо норгочихоод унтах санаатай байхад гадаа нартай, гэгээн өдөр шиг л байна.. ширээний ард Dormer Eckhart маргалдаж, сүрхий муудалцах ба юунаас болов гэвэл: Dormer-ын өнгөрсөнд шударга бус ажилласаныг Eckhart олж илрүүлсэнээ, тэгээд энэ бяцхан нууцыг нь задална гэснээс болох буюу нэлээн хувийн ёс суртахууны шинжтэй асуудал байв.. 

тэр шөнөдөө Dormer цонхоор нэвт гийх гэрлээс болж унтаж чадахгүй өглөөтэй золгов.. ажил дээр очтол нуурын эрэг дээрх байшингийн ойролцоогоос охины цүнхийг олсоноо цагдаа нар мэдэгдэх бөгөөд цүнхэн дотор дандаа номнууд байлаа, үүнд голдуу детектив жанрын ном байв.. цүнхийг олсон газрын ойр хавиар алуурчин дахин үзэгдэнэ гэж үзэн мөрдөгчид отолт хийн нуугдацгааж байтал үнэхээр нэг эрэгтэй гарч ирэх бөгөөд үйл хөдлөл, юу хийхийн сайн ажиглах байтал нэг цагдаа санаандгүй чимээ гаргасанаар сэжигтэнийг цочоочихно, айн цочсон сэжигтэн ум хумгүй зугтааж араас нь мөрдөгчид ч ухасхийн хөөцгөөнө..модоор хүрээлэгдэж, хад чулуу болсоны дээр манан буусан энэ газар хөөцөлдөн тоглох хэцүү бөгөөд тарж хөөсөн мөрдөгчид мананд төөрөн хэн хаана явааг ялгахаа болих агаад Dormer сэжигтэнийг олж хараад яг араас нь хөөж яваад буудах зайнд орох үед буудаж унагаад гүйн очтол тэр нь сэжигтэн буюу алуурчин гэдэг нь илэрхий болсон тэр хүн биш харин Eckhart байна.. 

Dormer алуурчинг хөөж яваад буугаа алдан нөөц буугаараа буудсанаас гадна Eckhart-ыг буудахаасаа өмнө үнэхээр алуурчныг зөв мөшгөж явахдаа алуурчны унагасан бууг очиж авдаг.. Dormer-г Eckhart-д дээр очиход үхэж байх ба түүнийг үзэн ядсан, гомдсон нүдээр харангаа надаас зайл, чи зориуд буудсан гэж хэлж амждаг.. Dormer манантай байсан учир алдаж буудсан, цэвэр золгүй хэрэг гарсан гэж хэлвэл хэн ч надад итгэхгүй гэж үзэн Eckhart-г алуурчин буудсаныг харсан гэж худал мэдүүлнэ.. Dormer буудлын өрөөндөө ирээд алуурчны бууг нуух ба тэр шөнөжин хий юм харж, бас гайт нарны гэрлээс болж унтаж чадахгүй.. шинжээчид Eckhart-ын биедэх сум калибрын сум болохыг олох бол тэр оройдоо Dormer морг дээр очин өөртөө байгаа алуурчны бууны сумыг калибрын сумтай солиод алуурчны буу буюу алуурчин мөрдөгчийг алсан гэдгийг баталгаатай болгож, харин өөрөө гэмгүй үлдэх сайхан нөхцөл үүсгэнэ.. тэрээр хэргийн гол үндэс болсон энэ бууг ямар нэгэн аргаар алуурчинтай холбох хэрэгтэй болсон бөгөөд тэрээр алуурчныг олохоор улам шаргуу буюу нойр хоолгүйгээр ажиллах агаад талийгач охины номнуудыг судалж эхэлнэ, охин орон нутгийн нэг детектив зохиолчийн фен болохыг олж илрүүлнэ.. 

Dormer-г цонхоор тусах нарны гэрлийг бүх боломжоороо хааж, унтахаар бие сэтгэлтэйгээ тэмцэж байтал утас нь дуугарч нэгэн үл таних эр: унтаж чадахгүй байна уу, би бас анхандаа тэгдэг байсан, чамайг хамтрагчаа алахыг харсан шүү, манан байгаагүй чи зориуд буудсан биздээ гэнэ.. уур бас айдас нь зэрэгцсэн Dormer нойргүй олон хоносноос болж Eckhart-г хий харах болж, мөн үнэхээр ч зориуд буудсан шиг санагдаж эхэлнэ.. Dormer алгууралсангүй, маргааш нь л зохиолчийн гэрт хүрч очин нууцаар нэвтрэн ороод байх энэ үед зохиолч болох Finch \Robin Williams\ гэртээ ирж таарах ч гэрт нь хүн байгааг совингоороо мэдрэн зугтаачих ба Dormer араас нь хөөсөн ч алдчихна.. Dormer зохиолчийг алуурчин гэдгийг тус хөөцөлдөөнөөр илрүүлсэн учир гэрт нь буцаж ирээд өнөөх нүгэлт буугаа гэрт  нь нуучихна.. төд удалгүй Finch Dormer-тэй ахин утсаар холбогдон уулзаж ярилцая гэнэ.. зохиолч бас алуурчин, мөрдөгч бас алуурчин хоёр эр усан онгоц дээр уулзацгаах агаад би охиныг санамсаргүй буюу уурандаа алсан, энэ золгүй явдал байсан, тэр надад таалагддаг байсан, бид найзууд байсан, чи намайг ингээд орхивол би ч чамайг зүгээр орхилоо, учир нь би чамайг харсан, чи хариад амар тайван амьдар, хоёулаа хамтраад тэр Randy-г алуурчин болгочихоё гэж Finch мөрдөгчид санал тавина.. 

хориннэгдүгээр зууны гол кино найруулагчдын нэг Christopher Nolan-ын анхны бүтэн өнгөт кино ба найруулагчийн үйл явдал болон онцгой гэнэтийн таашгүй маягаар кино урлах арга нь сэтгэлзүйн өвөрмөц нэгэн триллер бүтэхэд илүү ойр дөхөм байсан гэмээр санагдах.. Christopher Nolan-ын бүтээлд дуртай, сэтгэлзүйн триллер киног таашагч бол заавал үзэх ёстой кино.. кино гарсан даруй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсаны сацуу дэлхий даяар 113 саяыг олж хит болсон ба энэхүү кино нь 1997 онд гарсан Норвег киноны дахин хийлт билээ.. киноны гол дүрүүдэд холливууын А зэрэглэлийн, оскарын шагналт Al Pacino, Robin Williams, Hilary Swank нар тоглосон ба Al Pacino, Robin Williams хоёрын харилцан яриа, тоглолт гайхалтай бол Robin Williams-ыг эсрэг дүрээр харах сонин байх нь мэдээж.. Robin Williams киноны 61 минут дээр л гарч ирдэг бол Dormer гэдэг нэр испани болон Францын "dormir" буюу унтах гэсэн үгнээс гаралтай ажээ..

Comments