Хэн ч төгс биш






Some Like It Hot (1959). Нэгдсэн улсад хуурай хууль хэрэгжиж байсан хорин есөн он, Чикаго хотыг өвөл нөмөрчээ.. хотын мафийн том гар Colombo оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газраар халхавчилан нууцаар цэнгээний газар хууль бусаар ажиллуулдаг ба өвлийн нэгэн шөнө цагдаа нар гэнэт дайрч орон Colombo-ын нууц цэнгээний газрыг үнсээр нь хийсгэж орхино, уг гэнэтийн дайралтад Colombo-ын дайсан бас нөхөр Toothpick буруутай буюу тэрээр хүчирхэг найзыгаа цагдаад барьж өгсөн нь энэ... гэхдээ бидэнд цагдаа, мафи энэ тэр чухал биш харин уг явдлаас болж ажилгүй болон гудманд хөлдөж үхэх гэж байгаа нууц цэнгээний газарт хөгжимчинөөр ажиллаж байсан бүрээ тоглодог Joe (Tony Curtis) болон хийл тоглогч Jerry (Jack Lemmon) нар буюу киноны гол баатарууд маань чухал болой.. 

Joe бол царайлаг, мөрийтэй тоглоомчин, бас найгүй хүүхэмсэг эр бол Jerry найзыгаа бодвол илүү шуналтайг эс тооцвол дутах юмгүй өрөөсөн дугуйнууд агаад ажилгүй болсны дээр өрөө төлөх хугацаан тулсан учир найзууд хөгжимчдөд ажил олгох газар очиход өндөр цалинтай, аялал болон буудаллах байр хоол үнэгүйгээр Майами руу аялан тоглолтоор явах жазз хамтлагт хийл, бүрээ хөгжимчдийн орон тоо дутуу боловч хамтлаг дан хүүхнүүдээс бүрдэх болохоор эрэгтэй хүмүүс авахгүй гэснээр манай хоёр сэтгэл гонсойно.. гэтэл Jerry сод ухаан сийлэн найздаа хоёулаа эмэгтэй хүн болж хувиръя гэсэн санал тавих агаад өрөө төлж, мөнгө олон, нарлаг газарт очин хүүхэн эргүүлэх хүслээ гүйцэлдүүлэхэд энэ зэргийн хувирал жаахан хэрэг бөгөөд хувь тавилангаар гэхүү, азгүйгээр гэхүү найзууд санамсаргүй байдлаар Colombo өөрийн залуусын хамт Toothpick-г хөнөөж байхыг харж, улмаар амьд гэрч болчихно..

найзууд тухайн үед азаар амь гарах ч цаашид Чикагод байж болохгүй, Colombo тэднийг яавч зүгээр өнгөрөөхгүйг мэдэх учир одоо мөнгө олох гэж хүүхэн хүний дүрд хувирах гэсэн нь харин амиа аврах зайлшгүй шаардлага болчихно тэр ээ.. ийнхүү Joe маань Josephine болох бол Jerry Daphne болж хувирцгаан дан хүүхнүүдээс бүрдэн жазз хамтлагт хөгжимчдөөр орон галт тэргэнд суун Майами руу аялан тоглолтоор явна.. эмэгтэй хувцас өмссөн Jerry \хойшид залуусаа эмэгтэй нэрээр нь бичнэ\ найздаа хандаж: энэ хүүхнүүд чинь ямар нимгэн хувцалдаг юм бэ? яг хөлдлөө гээд нүцгэн байгаа юм шиг санагдаад байх гэдэг... галт тэргэнд ороод найзууд хамтлагийн гоцлол дуучин Sugar (Marilyn Monroe) гэх дур булаам, үзэсгэлэнтэй хүүхэнтэй танилцах ба дан хүүхнүүдийн дунд орсон манай хоёрт энэ нь архины дэлгүүрт орсон архичид шиг зүүдний мэт байх ч тэд хоёулаа бусдаасаа илт илүү  Sugar-д санаархана..

хөнгөн, хөөрүү Daphne -г бодвол илүү хашир, алсын хараатай Josephine өөрийн хувирсан дүрээ ашиглан Sugar-тай дотно танилцан ямаршуу хүн болохын мэдэж чадах ба хожим хойно энэ олсон мэдээлэлээ ашиглан өвөртөө оруулахыг бодно.. Sugar нарлаг Майми руу баян эр урхидахаар яваа ба бүтэлгүй хайр, ядуу амьдрал нь түүнийг ингэхэд хүргэсэн бөгөөд боломж л олдвол балгах дуртай энэ хүүхний итгэлийг манай хоёр “хүүхнүүд” ихээхэн татаж тэд тун ойртоцгооно.. галт тэргэнд болсон олон хөгтэй явдлыг орхиод бид Майамигийн тансаг буудалд гурван найз хүүхний хамт ирэх бөгөөд буудлын гадаа ирээдүйн эхнэрээ хүлээцгээх саятанууд дотроос хөгшин тэгсэн хэрнээ одоо ч ээжийн хүү байгаа Osgood (Joe E. Brown) хөөрхий муу Daphne-г харуут нүдлэн бүр дурлаж орхино.. энэ зуур Josephine хамтлагийнхаа гоцлол дуучин хүүхнийг амтлахын тулд залуухан ганц бие саятаны дүрд хувирах агаад зориуд Sugar-ын анхааралыг татаад зогсохгүй тун сайн жүжиглэлт хийгээд хүүхний талаарх мэдээлэлээ ашигласнаар Sugar-г өөртөө дурлуулж дөнгөнө.. Daphne-д дурлаж гүйцсэн Osgood-ээс ирэх бэлэг сэлт хийгээд шөнө дарвуулт хөлөг онгоц дээрээ болзох саналыг сэргэлэн Josephine өөртөө ашигтай байдлаар ашиглан бэлэг сэлтийг нь Sugar руу илгээж, шөнийн болзоог өөр дээрээ аван энэ хооронд Daphne-г хөгшин найз залуугаа аргалж байхыг тушаах ба үнэндээ Daphne Josephine-ээс айдаг билээ.. 

тушаал авсан Daphne хөгшин амрагаа үүр цайтал саатуулж байх хооронд Josephine саятаны дүрээр дарвуулт хөлөг онгоц дээрээ үнэтэй дарсанаас нэг балгаж, Sugar-ын жимсэн уруулнаас нэг амтлан жаргана.. Sugar баян, царайлаг ганц бие залуутай танилцлаа хэмээн толгойн эргэн энэ бүхэнд итгэж чадахгүй байх бол Josephine өөрийгөө эмэгтэй хүн мэдрэх мэдрэмжээ алдсан, секс хүсэл төрдөггүй гэж худал хэлэн хүүхнээр өрөвдүүлсэнээр өвөртөө оруулчихна.. үүрээр Josephine өрөөндөө орж ирэхэд Daphne сая Osgood-той сүй тавичихлаа, мэдээж сална тэгэхдээ ихээхэн мөнгө авна гэх бөгөөд согтуу дээр нь өөрийгөө эмэгтэй гэж бүр итгэчихсэн түүнийг Josephine загнаж сэнхрүүлнэ.. маргааш өглөө нь Daphne Josephine хоёрын эмэгтэй байх сүүлчийн өдөр байж таарах буюу тус газарт Bonaparte тэргүүтэй бүх мафийн тэргүүнүүд цуглах дотор Colombo ч байх агаад Bonaparte энэ уузлалтыг ашиглан найз Toothpick-ын алсан Colombo-г устган өшөө авахаар иржээ.. Colombo-г ирсэнг мэдсэн найзууд үтэр түргэн зугтаах хэрэг гарах ба Josephine явах болсоноо гэнэт хэлсэнээр Sugar-ын аугаа их мөрөөдлийг нурааж хүүхэн дахин архи ууж эхлэх бол Josephine гэнэт явах шалтгаанаа баян айлын охинтой сүй тавив гэж хэлнэ.. ингээд, Colombo болон манай залуус буудлаар нэг хөөцөлдөж байгаад Colombo-г устгах Bonaparte-ын ажиллагаанд манай хоёр азгүйгээр орж гэрч болчихно, энэ нь тэд бас л зугтаах хэрэгтэй гэсэн үг юм.

 Daphne-г Osgood байнга хүлээж байхаа, тэгэхдээ дарвуулт онгоц дээрээ хүлээж байхаа хэлсэн учир залуус дарвуулт онгоц руу амь ирэн зугтаах бөгөөд Josephine явахаасаа өмнө нулимстай дуулах Sugar-г олж харахдаа түүнд хайртай болсоноо ухааран, бүх нууцаа илчилсэн үйлдэл болох эмэгтэй хувцастайгаар түүн дээр очин уруул дээр нь үнсээд хэн гэдгээ мэдэгддэг.. мөнгөнөөс илүү хайр чухалыг ойлгосон Sugar зугтааж байгаа Osgood, Josephine, Daphne нарыг гүйцэж очин эд баялаг хэрэггүй ганцхан чи л надад хэрэгтэй гэснээр Josephine-тэй учраа олон үнсэлцэнэ.. Osgood-д одоо үнэнээ хэлэх болсоноо ухаарсан Daphne тойруугаар: би тамхи татдаг гэхэд Osgood зүгээр дасчихна гэхэд Daphne би хүүхэд төрүүлж чадахгүй гэхэд Osgood зүгээр бид хүүхэд үрчилчихнэ гэх бөгөөд аргаа барсан Daphne би эрэгтэй хүн гээд хиймэл үсээ авахад Osgood зүгээрээ хэн ч төгс биш гэдэг.. секс л боддог Josephine болон мөнгө л боддог Sugar хоёр уулзсанаар амьдарлд төөрөлдөж байснаа ойлгон хайр гэсэн үнэт зүйлтэй болж байгаан ерөөсөө киноны маань санаа билээ.. 

Америкийн кино хүрээлэнгээс хамгийн шилдэг инээдмийн киногоор шалгараад зогсохгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 28-р байрт одоогоор жагсаж буй энэхүү өгүүлэх кино маань дашрамд миний хамгийн хайртай кинонуудын нэг бөгөөд одоогоос жараад жилийн өмнө хар-цагаанаар бүтээгдсэн ч, олон арван жил өнгөрсөн ч кино урлагийн эрдэнэс, нэн ялангуяа комеди жанртаа хааны титэмтэй эл кино дахиад жаран жил ч энэ титмээ алдахгүй нь маш илхэн бөлгөө.. Австри-Унгарт төрсөн ч Гитлерийн германаас болж нэгдсэн улс руу зугтаасан  Billy Wilder холливуудад олон арван шилдэг кино бүтээж гялалцаж байснаас энд өгүүлэх кино нь түүний ноён оргил болсон бүтээл бөгөөд эмэгтэй  хүний гоо үзэсгэлэнг түүн шиг мэдэрдэг найруулагч ховор ба Audrey Hepburn, Greta Garbo, Marilyn Monroe нарын түүхэнд зартайн дээр гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг уярааж байсан хүүхнүүдтэй хамтран ажиллаж, тэднийг хамгийн төгс байдлаар дэлгэцнээ дүрсжүүлж байлаа.. Billy Wilder кинонынхоо санааг гучаад оны францын нэгэн киноноос авсан ба хэд хэдэн өөрчлөлт хийснээр яг дахин хийлт биш ч санаа авсан бүтээл болжээ.. киноны гол дүрүүдэд холливуудын элит жүжигчид болох Marilyn Monroe, Tony Curtis, Jack Lemmon нар тоглосон.. алтан бөмбөрцөгт хорин хоёр удаа нэр дэвшсэнээрээ рекорд тогтоодог Jack Lemmon үнэхээр гайхамшигтай тоглосон бол тавиас жаран оны үед ид мандаж, жүжигчиний замнал нь зуу гаран киногоор тоологдох америкийн нэрт жүжигчин Tony Curtis \түүнийг энэ кинонд тоглосон дүрээр нь хүмүүс дурсдаг болов уу\ болон энэ киног тэр чигээр нь хулгайлсан буюу өөрийн нэр дээрээ мөнхөд тамгалсан Marilyn Monroe нар гайхамшигтай..

 кино 2.9 саяар бүтэж, 40 саяын ашиг олсон агаад гэрээ ёсоор киноны ашгаас нэлээд хувийг Marilyn Monroe \тэрээр зураг авалтын үеэр жирэмсэн байсан\ авсан байдаг буюу кино санхүүгийн тал дээр өндөр ашигтай ажилласан байдаг.. хөх нь бараг харагдах, цээж мөрөн эгдүүтэй наагих, тэгээд дэндүү хөөрхөн хүүхэн гомдсон сэтгэлээ илчлэн дуулах сценийг бодож олсон Billy Wilder болон дүрдээ гайхалтай хувирсан Marilyn Monroe хоёр кино урлагийн түүхэндэх хамгийн дур булаам, тачаангуй сцен бүтээснээ мэдээгүйн лавтай.. гайхалтай жүжигчин  биш ч гайхалтай гоё хүүхэн байсан Marilyn Monroe-той танилцаж, түүнийг танин мэдэх багахан боломжийг уг кино олгох агаад олон олон жил өнгөрөхөд Marilyn Monroe-г гүйцэх секс симбол гарч ирсэнгүй билээ, тэрээр одоо ч секс симбол хэвээрээ байсаар байгааг энэ киног үзсэн хүн ойлгоно.. Billy Wilder шунал, хүсэл тачаал, гэмт хэрэг буюу мафизмыг хөнгөнхөн байдлаар, инээдтэй, хошиноор гэхдээ төгс уран сайхнаар зураглажээ.. сонирхуулахад, Lemmon, Curtis хоёрт өндөр өсгийт дээр явахад, мөн биеэ эмэгтэй хүн шиг авч явахыг заалгахаар тухайн үеийн алдартай кабаре бүжигчин залууг хөлсөлж байсан гэдэг..

НЭМЭЛТ: Киноны хөгжмийг Адольф Дойч хийсэн бөгөөд ерөнхийдөө киноны хөгжим нь киногоо хүчтэй илэрхийлэгч элемент болдог. Жазз хөгжим нь киноны хурцадмал байдлыг бий болгоход тус болдог; жишээлбэл, Спатын дээрэмчид гарч ирэхэд энэ тодорхой харагддаг. Найруулагч Билли Уайлдер киногоо хар-цагаанаар хийх болсон шалтгаан бол Жэк Леммон, Тони Куртис нарын нүүр будалт өнгөтөөр харахад "шал балай" харагдаж байсантай холбоотой аж. Харин Мэрлин Монро кино өнгөтэй байх ёстой гэсэн гэрээ хийгээд байсан ч Жэк Леммон, Тони Куртис хоёр эмэгтэй хувцастайгаа өнгөтөөр харахын эцэсгүй байсан учир киногоо бодож хар-цагаанаар хийхийг зөвшөөрчээ. 


Comments