The Exterminating Angel (1962). Кино урлагт сюрреализмыг мандуулагч, энэ жанртаа хаан гэгдэх аугаа Luis Buñuel-ын энэхүү бүтээл (зохиолын өөрөө бичсэн) түүний олон улсад хит болсон "Viridiana" бүтээлийнх нь дараа буюу найруулагч ид алдаршин байх үед гарсан бас нэг цуутай бүтээл нь билээ.. эл бүтээл бол түүний хамгийн өдөөн хатгасан, бас мартагдашгүй киноных нь нэг гэгддэг.. сайхь мундаг бүтээлээ аугаа найруулагч маань Мексикийн иргэний өмнөөс бүтээсэн ба 1949 онд иргэншлээ сольсон байдаг..
Испанийн жижигхэн хотод
мэндэлсэн тэрээр залуудаа философи судалж байгаад сүүлд кино найруулагч
болохдоо ч ертөнцийг үзэх үзлийн үүднээс шашин хийгээд бурхан, мухар сүсэгт
шүүмжтэй хандаж, зарим кинондоо үүнийгээ ёжилсон, дооглосон маягаар дүрслэн
буулгаж байв.. хэдийгээр кино урлаг өнгө будганд живж байсан үе ч аугаа мастер
киногоо хар-цагаанаар хийсэн нь зөв байж, өдгөө киноны үзүүлж, мэдрүүлэх гэсэн
санаа, хошин мэдрэмжийг улам өдөөж, киног жинхэнэ сонгодог чанарт нь аваачиж
байгаа гэлтэй бөгөөд нийгмийг элэглэсэн комеди драм ч сюрреализмын “ачаар”
зарим газраа айдас хүргэм, жихүүцүүлэм байдаг, жишээлбэл: хүний тасарсан гар,
шүүгээнд өмхийрэх цогцос зэрэг аягүй байх нь мэдээж ээ..
Кино дууссан хойно
үзэгч яагаад юм бол? Учир нь юу байв гэсэн мөнхийн эргэлзээнд автах агаад Luis
Buñuel-ын Сюрреалист ертөнц хэзээд ийм байж, хэзээд амттай нууцаар бидний оюуныг
“гижигддэг” цэвэр Сюрреалист хийгээд фантаз, драм төрлийн кино... тэрээр эл
киногоороо шашин сүмийг болон баян, ихэс дээдсүүд буюу нийгмийн өндөрлөгт байх
хүмүүсийн хоёр нүүрт хуурмаг байдлыг, мөн тэдний төрөлх зэрлэг араншин болон
гоё ганган, хээнцэр төрхийх нь цаана нуугдсан бодит чанарыг нь сюрреалист
егөөдлөөр зурагласан ба найруулагч шашины, ихэс дээдсүүдийн ялзарлыг олон
кинондоо үзүүлэн шүүмжилдэг билээ.. зөвхөн Luis Buñuel л кино гэдэг зэвсгээр бурханаар,
язгууртанаар зэрэг тоглож чадах болов уу..
Эхлэл болон төгсгөл хайлтгүй, утга
учир бас эрэлтгүй, тэгсэн мөртлөө хамгийн цэвэр киног агуулж, илчлэн байдаг нь
сюрреалист жанр гэмээр бөгөөд бодит байдлаас давж зүүдний ертөнцтэй
холбогддогоороо Luis Buñuel-ын кинонууд хүмүүний эгэл ертөнцөөс илүү гарсан,
жинхэнэ байдлаас ч цааш гарсан цэвэр, хольцгүй, тунгалаг урлаг ч байж болох юм..
Luis Buñuel-ны найруулаг дэндүү ялгагдах чанартай хийгээд үзэх тусам татагдан
уусах тэр чанар гайхалтай, үүнийг ямар нэгэн исгэлэн жимстэй зүйрлэмээр байна..
зарим судлаач оройн хоолонд уригдан ирэх ихэс дээдэсээр Franco-ын Испанийг
хатуу дэглэмээр барьж байсан ангийг илэрхийлсэн гэдэг бол эзэн болон зочдоо
шалтгаангүй хаян одох үйлчлэгчдээр Испанийн иргэний дайнд ялагдсан жирийн ард
иргэдийг бэлгэдсэн гэдэг.. ямартай ч язгууртнууд тодорхой шалтгаангүйгээр
шилтгээний нэг өрөөнд “түгжигдсэн” нь өөрсдийнхөө аргад хачирхалтайгаар орж
үхэлтэй нүүр тулж үзэх нь хоржоонтой..
Киноны ихэнхи сценийг тухайн агшинд нь зохион,
хөгжүүлэн авч байсан ба баавгай, хонинууд шилтгээнд орж ирдэг хэсгийн санааг Luis
Buñuel нэг удаа Нью Иоркт үдэшлэгт орж байхдаа үзсэн зүйлээсээ авчээ.. киноны
гол дүрд Мексикийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Silvia Pinal \ Viridiana– д
тоглодог\ тоглосон ба тэрээр Мексикийн киноны алтан үеийн гол жүжигчдийн нэг
байв.. Энэхүү кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 139 –р
байрт жагсдаг ба Luis Buñuel-ын ядаж ганц киног үзээгүй байж өөрийгөө киночин
гэж байгаа хүнийг бүрэн гайхаж, эргэлзэж, хувьдаа боломжгүй гэж үзнэ.. кино
товчхондоо: язгууртан, ихэс дээдэс Edmundo болон түүний гэргий Lucía нар
өөрсдийн нийгмийн адил түвшний зиндааны эрхэмүүдтэй хамт опера үзсэний дараа
гэртээ ирж томоохон үдэшлэг хийж байгаагаар кино эхэлнэ.. шилтгээний үйлчлэгчид
болон тогооч нар зочдыг ирэхээс өмнө хамаг юмаа хийчихээд зугтацгаах ба яагаад
гэсэн шалтгааныг хэн ч хэзээч олохгүй... Юуны учир зарц, үйлчлэгчид ийнхүү аашилсан нь
үл мэдэгдэнэ.. харин ноён Edmundo нийгмийн томоохон нэр хүндтэй хүмүүстэй оройн
зоог барихаар гэртээ ирнэ, үүнд эмч, сайхан хүүхэн, өндөр хэргэмтэй лам,
ирээдүйн генерал нар багтана..
Шилтгээнд ганцхан даамал л үлдэж бүх зочдод
үйлчлэхээр үлдсэн байна.. ийнхүү орой болж хүндэт зочид харьцгаахынхаа өмнө
зочдын том өрөөнд орж нэгэн хүндэт хатагтайн төгөлдөр хуураар тоглохыг
сонсцгоонгоо дарс уух ба энэ аялгуу тэдний хамгийн сүүлчийн аятай хөгжим байсан
нь эргэлзээгүй... Тоглолт дуусаад харьцгаах гэхэд хэн ч зүрхлэхгүй ба Бүр том
зочдын өрөөнөөс гарах гээд хэн ч чадахгүй.. нийгэм болон олонд танигдсан эдгээр
20 хүн бурхан юмуу ад чөтгөрийн илбийн хүчинд орсон юмуу, чухам яасныг бүү мэд
өрөөнөөс гарч чадахгүй.. Ингээд залуу хөгшин хийгээд сайхан муухайн зэрэг
бүрэлдсэн 20 хүн тэр төгөлдөр хууртай өрөөнд түгжигдчих бөгөөд гарт баригдаж,
нүдэнд харагдах хаалтгүй ч тэд үл үзэгдэх торонд орчихсон мэт хоригдоно, байшинг хорьж
цагдсан юу ч байхгүй бөгөөд гадна болон дотроосоо ямар ч заналхийлэлгүй..хэн ч
зөв шийдвэр гаргаж чадахгүй ба тодорхой шалтгаан хэлж мэдэхгүй зүгээр л өрөөнд
цөмөөрөө байна..
Эрхэмсэг ноёд, хатагтай нар эхэндээ ямбалж байсан бол сүүлдээ
өлсөж, цангаад алингаа алдаж жинхэнэ авир аашаа харуулна.. яг л нэг далайд хаягдсан
онгоц дээрх хүмүүс шиг байна.. ангасны улмаас ханаа эвдэж усны трубанаас ус ууж
\ нөгөө
хямсгар язгууртнууд аяга усаа нохой шиг уралдан ууцгаана \ амь гарах бол
байшинд орж ирсэн хоныг алж, тавилга энэ тэрээ шатааж байгаад хоол хийж идэн өл
залгана.. цаг өнгөрөх тусам ноёд, хатагтай нарын зан ааш дордох агаад ядарч,
уурлаж, бухимдсанаар жинхэнэ дүр төрхөө гаргаж эхэлнэ.. заримых нь бие муудах
бол зарим нь амиа хорлоно.. нөхцөл байдал туйлын муудах үед нэг хатагтай
цөмөөрөө төгөлдөр хуур анх тоглодог орой хаана, аль аль байдалд байсан яг тэр
байрлалаа эзлэн ярьж байсан зүйлсээ дахин ярицгаавал аврагдах болов уу гэсэн
санал гаргана, харин энэ санаа үр дүнтэй байх болов уу?
НЭМЭЛТ: Шүүмжлэгч Samuel Pierce уг
кино болон орчин үеийн хоррор жанрын хоорондын зэрэгцээ шинжүүдийг
судалсанаараа уг киног хоррор жанрт хамаатуулсан. Түүний үзэж байгааг товчлон
сийрүүлбэл; энд онцолж буй киноны үйл явдалд хоррор кинонд дурлагсдад танил
сэтгэл хөдөлгөм олон чанар байгаа аж. Хэдийгээр киног янз бүрээр тайлбарлаж
болох ч хөндөж буй сэдвүүд нь үгүйсгэх аргагүйн дээр өнөөдөр ч шинэхэн гэнэ.
Ерөнхийдөө тусгаарлалт биднийг галзууруулдаг. Мөргөлдөөн бүлэг, аймгуудыг бий
болгодог. Аллага улам бүр сонирхол татдаг. Гэхдээ юу юунаас илүү энэ кино бол
нийгмийн элитүүдийн хоёр нүүрт байдал, тэднийг доройтлоос хамгаалж буй нимгэхэн
халхавчийг судалдаг.
Comments
Post a Comment