In the Realm of the Senses (1976). Өгүүлэх нь, залуухан хоёр хүүхэн нэг хөнжилд тэврэлдэн хэвтэнэ.. унтаж амрах ёстой тэд үүрийн ягаан туяанд арай өөр учиртай тэврэлдэх буюу арай эгчмид хүүхэн нь өөрөөсөө дүү хүүхний гоо үзэсгэлэнгийн шагшин магтахын сацуу булбарай арьс, энхрий биеийн шохоорхонгоо чихээс нь авхуулаад хацар, уруулын озонгоо зогсоо зайгүй хөх, цээжийн базлан оролдон, дүү хүүхэнд элдэвийн завхай үгс, үүн дотор ижил хүйстэний эрээ цээргүй янаглалыг санал болгоход нарны сэргэх шаргал туяанаас болсон уу, эсхүл өөрийг нь ичих нүүргүйгээр оролдсонд баясан тачаадсанаас уу, ягааран туяарсан царайн төвөгшөөсөн хэрнээ битгий зогсоорой гэсэн хүслийг илтгэх энэ хүүхнийг Sada Abe \Eiko Matsuda\ гэх бөгөөд хэдхэн жилийн өмнө биеэ үнэлэгч явсан тэрээр одоо зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж буй бөгөөд тэрээр хамтран ажиллагч хүүхэнтэйгээ хамт нойрсох гээд хэвтэж байгаа нь энэ ээ..
эгчмид
хүүхэн Sada-д хандаж: хоёулаа хамт явж нүүцаар эзнийг сэмхэн харъяа гэснээр
хүүхнүүд өглөө болгон ажилдаа явахаасаа өмнө эхнэртэйгээ хурьцдаг эзнийхээ
зуршлыг нүдээр үзэн чихээр сонсоно.. Sada-ын ажилд орсон зочид буудлыг Kichizō
Ishida (Tatsuya Fuji) гэх хүүхнээс бараг арав насаар ах залуу эхнэрийн хамт
эрхлэх явуулах ба буудлын бусад ажилчин хүүхнүүд Sada-г янхан байсан хэмээн
доромжлох хэдий ч хэн нь ч түүн шиг хөөрхөн, дур татам биш болой..
хурьцалын
эгэлгүй хүсэл хийгээд гоо зүйн мэдрэмтгий зочид буудлын эзэн Kichi бүргэдийн
хурц нүдээрээ Sada-ын яндашгүй бал бурамын амт, үзэж ханахгүй гоо сайхныг
хараад зүгээр өнгөрүүлсэнгүй буюу эзний хувиар өрөөндөө дуудах юмуу, ямар нэгэн
байдлаар хоёулахнаа үлдэх аргыг олчихоод байлаа.. Kichi бэлэг эрхтэнээрээ ямар
галзуу халууны дээр төвөгтэй ертөнцийг нээснээ мэдсэнгүй, харин Sada энэ бүлээн
төөнөсөн хатуухан түлхүүр өөрийнх нь сэтгэлзүйн хэв хэмжээг эвдэн болохгүй
ертөнц рүү гүн орохыг гадарласангүй.. тэдний нууц амраглал зочид буудлынх нь
бүх өрөөг дүүргэхээр нойтон, чийглэг болж ирэхэд Kichi хүүхнээ дагуулан зочид
буудал, амралтын газраар эрх дураараа аялах болно.. хатуу уламжлалттай,
хуучинсаг үзэлтэй япон улсад эр нөхөр гэртээ ноён шиг байдаг байв.. Sada
хайртынхаа бэлэг эрхтэнг үнсэн таалангаа барагалж бүүвэйн дуу дуулах агаад
дөнгөж нойрноос сэрсэн Kichi хүүхэнд хандаж: чи шөнөжин нойргүй ингэж хонов уу
гэхэд Sada тийм гээд би багаасаа бусдаас илүү мэдрэмтгий байсан, заримдаа
өөрийгөө галзуу солиотой гэж ч боддог байсан учир эмчид ч үзүүлж байсан гэж
хэлээд залуугаа хүзүүдэн тэврэхэд Kichi би шээгээд ирье, түр хүлээ гэхэд Sada
үгүй, би шөнөжин хүлээсэн, яг одоо хийе, миний дотор бүхнээ урсаг гэдэг \эндээс
тэдний ероолгүй гүн хүсэл тачаалыг харж болно\.. нууц амрагууд садар самуун
явдлаа бусдаас нуусангүй, ичиж зовохгүй хаа хамаагүй загас наадуулах агаад
буудлын ажилчид тэднийг эрхтэнүүдээ салгадаггүй гаж донтонгууд гэх бөгөөд
хүүхнийхээ сарын тэмдэгийн цусыг амтлах залуу хийгээд хоол идвэл нойр хүрч
унтана, ингэснээр секс хийх цагаа алдана гэж үзэн архи л уун ойр зуурын юм
идэхийг хүсэх хүүхнийг хэн эрүүл саруул гэх билээ..
хосуудын хамт байх хугацаа
дуусахад Sada асар их уурлаж бас хардах ба зам салах хүртлээ Sada залуугийнхаа
эрхтэнээс гараа огт салгадаггүй.. эхнэртэйгээ үүл бороо болж болохгүй гэж Kichi
Sada-даа амалсан ба амалсандаа ч хүрэх бол Sada мөнгө олохын тулд хөгшин багш
профессортойгоо явалдана \нэг янхан болсон бол үүрд янханаараа үлддэг\.. ингээд
долоо ч хонолгүй тэд ахин уулзалдахад Sada Kichi руу хутга барин дайрч: чи
эхнэртэйгээ унтсан уу? Чи өөр хүнтэй унтаж болохгүй гэсээр Kichi-г бараг
хүчиндэнэ.. Sada-ын дур тавилтын тоогоор залуугаа хардах, зөвхөн минийх гэсэн
солиорлын хэмжээ галзуутай хурдасах агаад Kichi-г эхнэр рүү нь, ер нь хаашааа ч
явуулахгүй гээд хувцасын хүртэл өгөхгүй.. тэд өөрсдийгөө бусдаас тусгаарлан энэ
ханаж чадашгүй, хэзээч зогсохгүй хурьцалын нойтон бузар ертөнцөдөө түгжихийг
хүсэх бөгөөд тэд энгийн сексээс гаж, хүчирхийлсэн, хамгийн аймаар хурьцалаас
өөрсдийн дур ханамж, сэтгэлийн хангамжаа авахыг хүснэ.. өөрөөр хэлбэл, Kichi Sada
хоёрын секс дур ханамж энгийн хурьцлаас илүү даван хайраа бүрэн дүүрэн
илэрхийлэх сексийн мэдрэмжээс хэтрэн садист хэлбэр рүү ороод энэ бүх гаж
хувьсал яван явсаар үхэлд хүрэх буюу хайрын, дур ханамжийн эцсийн цэг яагаад ч
ямар нэгэн сексийн төрөл биш харин энэ эцсийн, дээд ханамжийн төгсгөл нь үхэл юм
байна гэдэгт амрагууд маань хүлээн зөвшөөрнө.. хурьцах явцдаа Sada Kichi-г
алах ба энэ бол тэдний л мэдрэх, зөвшилцсөн нандин холбоо буюу хэтийдсэн хүсэл
тачаалын галыг үхлийн хүйтэн мөс л ингэж унтраах ёстой байжээ.. нүцгэн бие,
задгай секс гаргасан кино үргэлж бөөн маргаан дагуулж, асуудлын голд үргэлж
байсан ирсэн байдаг..
кино урлагийг эротик юмуу секстэй холбох дандаа ярвигтай
байсан ба эротик гэх энэ эмзэг сэдвээр цэвэр урлагийн бүтээл бүтээх бараг
боломжгүй ч манай гарагийн цөөхөн шилдэг кино найруулагчид даацтай, урлагийн
хэмжээнд үнэлэгдэх кино бүтээсэн байдгийн дотор Японы кино найруулагч Nagisa
Oshima-ын \ Merry Christmas, Mr. Lawrence – г найруулсан\ энэхүү кино бас багтдаг ба
энэ кино нь эротик жанраас халин гарсан барагалж порно юм.. найруулагч Nagisa
Oshima Япон улсын нийгмийг цочроосон болсон явдлаас сэдэвлэн эл киногоо бүтээсэн
бөгөөд Nagisa Oshima киногоо бүрэн бүтэн бүтээхийн тулд Франц улстай хамтарсан
байдаг, учир нь Япон улс Nagisa Oshima-ын дүрслэлээр уг киног гаргахыг
хүссэнгүй, анх гаргахдаа хэцүү сценүүдийг бүдгэрүүлэх юмуу хасч байсан ба одоо
ч Японд энэ киног хориглодог.. кино гарсан даруйдаа Америк, Герман, Англи гээд
бараг бүх улс оронд ёс суртанхуугүй, заваан хэмээгдэн хориглогдсон байдаг.. энэ
киног хайрын галзуурсан сэтгэл гэхээсээ илүү сексийн галзуурсан дон, хайрын
нөмрөг нөмөрсөн сексийн гаж дон гэж үзвэл зохино..
гэхдээ хайр буюу хүсэл
тачаал хэмжээ хязгаараасаа илүү гарвал өөрөө болон өрөөлийг бие махбодь хийгээд
сэтгэлзүйн хувьд яаж устгадаг болохыг энэ кино үзүүлэх бөгөөд хайраа батлахын
тулд хүүхнийхээ дурын шингэнд хоолоо дүрж идэх, мөн үргэлж хурьцалын галд шатах
хүүхэндээ гудманд аман секс хийж өгөхөөс өгсүүлээд хүүхнийхээ үтрээнд өндөг
хийж сахилгагүйтэх залуу гэх мэтээр байж боломгүй, дэндүү айхтар сценүүд нь энэ
киног үзэхийг амттайгаар хориглоно.. найруулагч зориуд маш хэтрүүлэгтэйгээр
киногоо бүтээсэн нь үзэгчдэд цочроо өгөхийн сацуу зөвхөн урлаг л чадах эр эмийн
хурьцалыг уран яруу, уран зураг шиг дүрсэлсэн.. сексээс үүдэн хүн болоогүй нэг
ч хүн байхгүй, бас хүн болсоор секс хийдэггүй ч хүн байхгүй, бүгд дотроо бодож,
нууцхан хүсдэг бас нэгэн амьдралынхаа тодорхой цаг хугацаа, мөнгөө, хүч бяраа
зориулдаг ч ил гаргадаггүй ад чөтгөрийн хүсэл тачаал, галзуутай хуялыг Nagisa
Oshima хагас бодитоор мөн хагас уранаар үзүүлсэн зоригтон ба кино маань бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 332-р байрт жагсаж байна..
Nagisa Oshima-ын
зоригийг магтахын хажуугаар кинон дээр жинхэнэсээ хурьцаж байсан жүжигчид
болох: Tatsuya Fuji, Eiko Matsuda хоёрын зориг зүрх, гайхалтай жүжиглэлтийг
бишрэмээр.. Энэ киноноос болж Sada Abe-д тоглосон Eiko Matsuda-д Японы нийгмийн
зүгээс маш их заналхийлэл ирж байсан учраас тэрээр Франц руу явахаар шийдсэн
байдаг бол хамтран тоглосон Tatsuya Fuji хоёр жил ажилгүй “хэвтсэн” гэдэг.. Sada
Kichi-г алаад, цусаар нь цээжин дээр нь “Sada болон Kichi, зөвхөн бид хоёр л
хамтдаа” гэж бичдэг билээ кинон дээрээ, тэгвэл бодит хэргийн газарт цагдаа
нарыг очиход жинхэнэ Kichi-ын цогцос дээр мөн яг энэ бичээс байсан гэдэг.. киноны
тод өнгө болон тайз засал энэ киног экспрессионизм онцлогтой болгох ба Sada галзуурсан сэтгэлдээ Kichi-ын
эхнэрийг алж байна гэж төсөөлөх нь энэ бүтээлийг фантааз юм гэдгийг тодотгоно.. Порно биш мөртлөө эр
бэлэг эртхэн болон аман сексийг ил гаргасан анхны уран сайхны кино ба хорин
нэгэн нас хүрээгүй бол үзэж болохгүйг хатуу анхааруулъя..
Comments
Post a Comment