Holiday Inn (1942). Нью Иоркийн нэгэн шөнийн цэнгээний газрыг
орой болгон хүнээр дүүрэн байж орлоготой ажиллахад гурван эрхэм хүн буюу манай
киноны баатруудын хувь нэмэр үлэмж бөгөөд амралтын өдөр гэж мэдэхээ болитлоо
ажиллаж, шоу бизнест шуугиант од болоогүй ч бузгай авъяастай гурван жүжигчинтэй
танилцая: Jim (Bing Crosby) бол гайхалтай дуучин, бас шаггүй хөгжмийн зохиолч
агаад бодлоо шууд хэлэхээс дотогшоо залгихыг илүүд үздэг төлөв даруу залуу бол
түүний найз, хамтран уран бүтээл туурвигч Ted (Fred Astaire) зальтай, амбицтай,
бүхнээс түрүүлж алхахыг урьтал болгогч ба түүн шиг гарамгай бүжигчин улс даяар
лав байхгүй, харин гуравдахь уран бүтээлч, хоёр залууг холбогч гоо үзэсгэлэн
бол Lila (Virginia Dale) гэгч нь бүжиглэж, дуулахын зэрэгцээ энэхүү бяцхан
хамтлагийн гол өнгө зүс нь болно..
Хүүхэн нэр төр, эд хөрөнгөнд шунах ба түүнд Ted
Jim хоёр хоёул дурласан бол хүүхэн өөрт унах ашгийг бодолцон нууцаар тэдэнтэй
зэрэг болзож, адилхан ам өчиг өгнө.. байнгын аялан тоглолт хийгээд сүүлийн
хэдэн жил ямар ч баяр тэмдэглэж үзээгүйн дээр нас явж амар тайван амьдрал,
эхнэр хүүхэдтэй болохыг хүссэн Jim зул сарын өмнөх өдөр ер нь энэ ажлаа больж
хөдөө гарч амар тайван амьдарья, ингэхдээ энэ саналаа Lila-даа хэлж хамтран
амьдрах буюу гэрлэх санал тавихаар болно.. Jim-ын саналыг Lila мэдээж
зөвшөөрөхгүй, шоу бизенс, гял цал бүхий энэ амьдралаа орхихыг тэр огтхон ч
хүсэхгүй бөгөөд Ted-тэй сүй тавьсан, Ted-д хайртай түүнтэй хамт үлдэнэ гэхэд Ted
ч чи явж болно, харин Lila бид хоёр уран бүтээлээ үргэлжлүүлнэ, мөн хуримлана
гэдэг..
Ингээд маргааш нь буюу зул сарын баярын өдрөөр Linda Jim-ын баярын дэн буудал дээр
ажил хайн очсоноор Jim хүүхний ховор авъяастаг бас гоо үзэсгэлэнтэйг өөртөө
нээн улмаар ажилд аван баярын дэн буудлыг нээх бөгөөд дэн буудал зүү багтах
зайгүй хүнтэй байж асар их амжилт олно.. дурлалын цэцэг Linda болон Jim хоёрын
дунд дэлбээлэх бөгөөд хүүхэн Jim-г маш их хүндэлж бас хайрлах агаад Jim-ын
нөгөө л шууд биш зангаар надтай хамт үлдээч хэмээн хүүхэнд хэлэхэд Linda үүнийг
нь гэрлэх санал гэж бодон хүлээн авдаг.. ийнхүү байтал Ted шал согтуу хүрч
ирнэ, яасан гэвэл Lila саятантай суулаа гэж хэлээд түүнийг хаясан ба Jim найз
дээрээ сэтгэлээ засахаар ирээд буй нь энэ.. Ted-г ирэхэд бүжиг болж байж тааран
согтуу тэрээр Linda-тай гайхалтай хослон бүжиглэхийг харсан Danny хүүхэмсэг
бүжигчинээ ингээд архинд орлоо гэж айж байтал харин аль хэдийнээ өөр хүүхэн
олсон байгаад баярлах бол ахиад л өмнүүр нь Ted орох нь гэж Jim барайх ба хүүхний тал дээр Ted
түүнээс хол илүү байв.. маргааш өглөө нь шартаж бас юу ч санахгүй байгаа Ted-г Danny
чи тэр хүүхнээ санаж байна уу, та хоёр ёстой янзын хослож байсан, та хоёрыг би
холливуудын од болгоно гэхэд Ted тэр хүүхэнтэй дахиж уулзвал санана гэнэ, харин
энэ үед Jim Linda-г түүнтэй уулзуулвал үүрд алдана, тиймээс юу ч мэдэхгүй
царайлж хүүхнийг Ted-ээс хол байлгая гэж сэтгэнэ.. Jim Linda-г нуухдаа нууж
байгаад дэн буудлаасаа явуулах ба Ted дараагийн баяраар тэр үл таних хүүхэнтэй
энд ахин таарах байх гэсээр явна, учир нь дэн буудал зөвхөн баяраар л ажилладаг
билээ..
Дараагийн баярын өдөр нь валентины баяр байх ба зальжин Ted хонгор Linda-г эрсээр байгаад олж хамт бүжиглэж байснаа,
мөн хоёулаа хамт ажиллавал од болно, эндээс явья гэхэд хүүхэн би Jim-д амалсан,
эндээ үлдэнээ гэдэг.. гэхдээ Ted бууж өгсөнгүй дэн буудлын ажилтан болмоор
байна, найзтайгаа хамтран ажилламаар байна гэсээр Linda-ын итгэлийг татаж чадах
ч Jim Ted-г хонины арьс нөмөрсөн чоно гэдгийг мэдэхтэйгээ бөгөөд найзыгаа Linda-ын
өмнө шууд хөөх нь зохимжгүй гэж үздэг.. Ted дэн буудалд ажилласаар тусгаар
тогтонолын баярын өдөр ирэх бөгөөд Linda-тай бүжиглэхээ холливуудын агентуудад
үзүүлэхээр сэмхэн бэлдэнэ, агентуудад таалагдвал од болох хүсэл нь биелэх
бөлгөө.. Jim энэ бүхнийг урьдчилан хараад Linda-гаа алдахгүй гэж Linda-г энэ
тоглолтод оруулахгүй гэж бяцхан заль хэрэглэн тоглолтод оруулахааргүй арга
хэмжээ хэрэглэх ба мөн үүн дээр Lila-г дэн буудалдаа дуудчихна, яасан гэвэл Lila
саятандаа хаягджээ.. энэ явдалд Linda Jim-нд гомдох ба өөрт нь итгээгүй, өөрийг
нь алдартай болоход саад хийлээ гэж уурласандаа Ted-г дагаж явдаг.. ингээд
хэсэг хугацаа өнгөрөн талархлын баярын өдөр ирэхэд Ted Linda хоёр сүй тавьсан байх агаад тэд од
болсон байх бол Jim дэн буудлаа хаагаад гэртээ ганцаардан, бухимдан сууж байхад
нь түүний гэрийн үйлчлэгч хөгшин авгай түүнд хандаж: танд Linda хайртай, та
түүнийг ингэж орхиж болохгүй гэж хэлсэн нь Jim-д амьдралдаа ядаж нэг удаа зоригтой,
эрс шулуун алхам хийх урам зориг өгсөнөөр холливууд явна..
Шинэ жил болон зул
сарын баяраар заавал үзэх сонгодог киноны тоонд америкийн кино найруулагч Mark
Sandrich-ын \кино зохиолыг Irving Berlin бичсэн\ энэхүү мюзикл буюу дуутай,
бүжигтэй, бас романтик драм кино орсоор ирсэн ба зул сарын бусад классик киног
бодвол илүү хөгжимлөг, бүжигтэйн дээр илүү хөгжөөнтэй эл бүтээл энэ хөгжимлөг
давуу чанараараа тэр жилийнхээ оскарын наадмаас шилдэг “Best Original Song”
шагналыг алдарт "White Christmas" бүтээлээрээ хүртсэн байдаг.. киноны бүх хөгжмийг
америкийн хамгийн аугаа дууны үг бичигчдийн нэг, бас ая зохиогчдын нэг Irving
Berlin бичсэн бөгөөд өдгөө зул сарын хамгийн гайхалтай дуунуудын нэг "White
Christmas"-г нэрт жүжигчин, дуучин, оскарын шагналт америк жүжигчин Bing
Crosby анхлан энэ кинон дээр дуулсанаар дэлхий дахинд түгээн даяар хит дуу
болгожээ..
"White Christmas" хэмээх гайхамшигтай дуу киноноосоо илүү
хит болсон ба 1997 оныг хүртэл хамгийн их зарагдсан сингл болж байсан нь хүмүүс
энэ кино, дуунд хэр хайртайг илэрхийлнэ.. зүрх сэтгэлд дулаахан, уйдамгүй
хөгжилтэй энэ киноны гол дүрүүдэд: америкийн анхны олон талт авъяастай од Bing
Crosby \түүний дуулах арга барил Frank Sinatra, Dean Martin нарт нөлөөлсөн
байдаг\ болон америкийн жүжигчин, бүжигчин, дуучин кино урлагийн бүжгийн их
оргил Fred Astaire \тайз, дэлгэц гээд 76 жилийн амжилттай замналтай энэ аугаа
эрхэм америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг зуун
эрэгтэй жүжигчний тавд бичигддэг\ хоёр тоглосон бол туслах дүрүүдэд: америкийн
жүжигчин, бүжигчин Marjorie Reynolds, Virginia Dale нар тоглосон.. сонирхуулахад,
Ted-ын согтуугаар Linda-тай бүжиглэдэг сцен дээр Fred Astaire зураг авахын
өмнө, дүрдээ орохын тулд хоёр хундага архи татаж байсан ажээ.. кино гарсан
дороо америк болон их британд хит болж, улмаар тэр жилийнхээ хамгийн их ашиг
олсон мюзикл болж байжээ..
Comments
Post a Comment