Хар дарсан зүүдний логик



The Trial (1962). Модернизм өнгө, хэлбэрээ олоход жинтэй хувь нэмэр оруулж, модернизмын эх сурвалж гэж яригддаг Франц Кафкагийн  хамгийн алдартай \?\ бүтээл болох “шүүх ажиллагаа” романыг кино урлагийн бас нэгэн нэрт төлөөлөгч Orson Welles \өөрөө бас туслах дүр бүтээсэн буюу эзэрхэг өмгөөлөгчийн дүрд гарамгай тоглосон\ дэлгэцнээ амилуулсан нь урлагийн салбарт хийгдсэн гайхамшигтай бүтээл болсоноос гадна судлаач, шүүмжлэгчид өдгөө энэ киног шедевр буюу цэвэр урлагийн чухал бүтээлд тооцож байна.. кино мастер, утга уран зохиолын бас нөгөө мастерынхаа бүтээл дээр бүтээлчээр ажиллаж, уг эх зохиолоо дордуулалгүй класс \дээд\ түвшинд нь үлдээж чадсаны дээр өөрийн найруулгийн сод авъяасаараа кино хэлнийхээ түвшинд зохиолын баатарын дүрх төрх хийгээд сэтгэлзүйн нарийн ширийнийг болон уран дүрслэлийг байж болох тэр хэмжээнд барьж, улмаар шилдэг буюу дээд ангилалын киноны нэг болгожээ.. мөн Orson Welles-ын гэрэл сүүдрийн хурц ялгарлал болон камерын уламжлалаас зөрсөн тавилт, өнцөгүүд зэрэг гайхамшигтай зураглал нь романы хар дарсан зүүд шиг, дэндүү адармаатай өгүүлэмж, уур амьсгалыг толинд тусгасан мэт чадварлаг дүрсэлсэн бөгөөд уг киног амжилттай болоход мэдээж маш сайн бэлэн зохиолоос гадна их найруулагчийн мэдрэмжтэй найруулаг, зураглах чадвар ихээхэн бийг шүүмжлэгчид үздэг..

нэг үгээр Франц Кафкагийн бүтээлийг Orson Welles л зохиолоос нь дутахааргүй кино болгох чадвартай буюу ер нь Франц Кафкагийн зохиолоор кино хийх бараг биелэгдэшгүй даалгавар \түүний романууд абсурд, маш адармаатайн дээр өөрийгөө тусгаарласан мэдрэмж өгдөг учир хүнд байдаг\ агаад зарим нэг зохиолоор нь зарим нэг найруулагчид кино хийсэн байдаг ч энд өгүүлэх бүтээлтэй өрсөлдөхүйц биш гэж бодож байна... Orson Welles-ын кинондоо ашигладаг харилцан яриа тухайн романы хэв маягтай тун зохицож өгсөн ба гол дүр Жозеф К \К – Кафка өөрийгөө зүйрлэсэн болов уу\ өөртэйгөө ярьж буйгаар роман бичигдсэн байдаг билээ.. роман уншигч зохиолын гол баатартай хамт үйл явдалд оролцож, хамт танин мэдэх замаар бичигдсэн ба гол дүр өөрийгөө болон нийгмээ танин мэдэх гэж цуцалтгүй тэмцэх тусам оролдлого бүтэлгүйтэж, цаашлах тусам зорьсноосоо холдон эмх замбараагүй байдалд шигдэж орно.. үүгээрээ гүн ганцаардлыг мэдрэхээс авхуулаад хүлцэн тэвчсэн, орчин тойрондоо идэвхгүй хандсаар аажмаар бууж өгөн доромж, гүтгэлгийг үг дуугүй хүлээн авахад хүрдэг нь аймшигтай бөгөөд өрөвдмөөр.. Франц Кафкагийн бүтээлд симболизм нэвт шингэсэн байдаг.. зүйрлэн бэлгэдэлтийг хошин егөөдөлтэй гайхалтай уян холбож чадсаныг шүүх ажиллагаа болж байгаа танхим дотроос уншигч үзэх бол роман дээрх симболизм киноноосоо нээх харагдахгүй.. энэ бичвэртээ би киноны үйл явдлыг бичихээс татгалзан харин номыг нь уншихыг санал болгохын ялдамд номыг нь уншсан аваас киног нь заавал үзэхийг уриалах байна.. Orson Welles зураг авалтаа европт авсан ба түүний хамгийн жихүүцэм, хүнд кино \аймшгийн кино биш ба Франц Кафкагийн онцлог ийм хүйтэн хэрнээ сэтгэл татам байдаг \ болсон гэдэг агаад хар цагаанаар бүтээсэн нь Франц Кафкагийн төрүүлэх сэрэх гээд сэрж чадахгүй тийчлэх мэдрэмжтэй төгс “наалдсан”..
Продюсер Alexander Salkind Н. Гоголийн “Taras Bulba” зохиолоор кино хийхийг, ингэхдээ Orson Welles-г найруулагчаар ажлуулахыг хүссэн боловч өөр хүмүүс хэдийнээ “Taras Bulba”-аар кино хийгээд эхэлчихсэн байсан учир больж, Orson Welles-д өөр 82 зохиолоос сонголтоо хий гэхэд тэрээр Франц Кафкагийн “шүүх ажиллагаа” романыг сонгожээ.. Продюсерийн зүгээс Orson Welles-д бүрэн эрх чөлөөтэй ажиллах эрх олгосон байдаг нь магад Orson Welles элдэв дарамтгүй цэвэр уран бүтээлдээ анхаарч ажилласанаар кино амжилттай болох гол нөхцөл бүрдсэн болов уу.. Orson Welles чухал номоор кино хийх гэж байгаагаа ухамсарлан дахин дахин уншсаар кино зохиол болгоход зургаа сарыг зарцуулсан ба зарим нэг өөрчлөлтийг хийсэн байдаг, үүнд жишээн: үйл явдал өрнөж буй зарим газрыг илүү орчин үеийн байдлаар өөрчлөн буулгажээ.. бүх цаг үеийн хамгийн шилдэг киног \ Citizen Kane\ найруулсан Orson Welles уг бүтээлээ өөрийнхөө хамгийн шилдэг бүтээлээр нэрлэсэн байдаг нь нэгийг хэлнэ.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 724 байрт жагсдаг ба кино сэтгэлзүйн драм жанрт хамаарагддаг. Сэтгэл санаанд үзүүлэх тавгүй, дарамттай байдлаараа роман ч, кино ч тэр хүчтэй. Тиймээс урлагийн багагүй боловсролтой байж үзвэл дээр бөгөөд Франц Кафкагийн зарим зохиолыг залуу хүмүүсийг нийгэм орчиндоо идэвхгүй болгож, ганцаардан өөрийгөө бусдаас тусгаарлахад хүрэхүйц нөлөө үзүүлдэг хэмээн зарим улс оронд хорьдог буюу сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг зохиолч билээ .. Франц Кафка өөрөө энэ зохиолдоо дургүй байсан ба устгахыг хүсч байж. Хожим уг зохиол орчин үеийн томоохон романд тооцогдох болсон ба Франц Кафка үхэхдээ өөрийн бүх бүтээлээ устгахыг найз Макс Броддоо захисан хэдий ч найз нь хүслийн дагаагүй нь хүн төрөлхтөний зол гэлтэй.. 20-р зууны утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг Франц Кафка-г суут яруу найрагч W. H. Auden “20-р зууны Данте” гэж хэлсэн байдаг бол аугаа Vladimir Nabokov түүнийг хорьдугаар зууны хамгийн гайхалтай зохиолчдын тоонд багтаасан байдаг.. Франц Кафкагийн зохиолууд реализм болон фантаазыг сүлж өгсөн байдаг бөгөөд ганцаардаж, тусгаарлагдсан гол дүрийн баатар нь сюрреалист, хачин дарамт бэрхшээлтэй нүүр тулж байгаагаар дүрслэгддэг.. оршихуйн хямралд орж, нийгмээс хөндийрсөн энэ баатар нийгмийн хүнд сурталын хүчинд хүчин мөхөсдөх ба “шүүх ажиллагаа” зохиолд болон киноны дэвсгэр санаа ч мөн ийм.. 
Франц Кафка “шүүх ажиллагаа”-гаа бичихэд Фёдор Достоевскийн “Ах дүү Карамазовынхан” болон “Гэм зэм” романууд гүн нөлөөлсөн гэдэг бөгөөд тэрээр өөрийгөө бүр Фёдор Достоевский цусан төрөл гэж хэлдэг байжээ.. Дэлхий дахинд олон удаа кино болгон дэлгэцнээ гарч, бүр хошин шогийн жүжиг болгон театрт тавигдаж роман билээ.. гол дүр буюу К-ын дүрд Anthony Perkins \алдарт Psycho-д тоглосн\ тоглосон. Anthony Perkins-ын сэтгэцийн өвчтэй юм шиг төрх романыхаа дүртэй тун дөхөж очсон гэж би хувьдаа бодох ба Anthony Perkins-ын сайн жүжиглэлтийг магтах нь зүйтэй.. туслах дүрүүдэд Jeanne Moreau, Romy Schneider, Elsa Martinelli гэсэн австра, франц, италийн тэр үедээ мандаж явсан сайхан хүүхнүүд тоглосон ба жишээн: Romy Schneider-г бид (Хатан Хаан Сисси) киногоор нь мэдэх бол Jeanne Moreau нь Jules et Jim (1962)тоглодог Канны кино наадмын шагналт жүжигчин билээ..  энэ киног товчхондоо хар дарсан зүүд гэж хэлж, тэгж зүйрлэж болох ба хүнд тохиолдож болох хамгийн шаналгаатай зүйл бол тодорхойгүй байдал юмаа.. бид өөрийн ухаан, өөрийн бодолтой байхгүй бол олныг дагаж явсаар нэг мэдэхэд өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй болсон байх вий..

Comments