The 400 Blows (1959). Цагдаагийн түр саатуулах газраас арав орчим насны
хүүг хулгайч, янхануудын хамтаар цагдаагийн бүхээгтэй машинд суулган авч явна..
машины арын цонхоор шөнийн Парисын гудамж, анивчих гэрэл, гэр рүүгээ яарах улс
амьтан гол баатарт маань одоо харийн, танихгүй ертөнц болов уу гэмээр бөгөөд
хүүгийн хацар дээгүүр гайхсан бас цөхрөлийн нулимс бөмбөрнө.. хүүхдийн засан
хүмүүжүүлэх газар руу хүргэгдэж яваа энэ хүүг Antoine гэдэг, харин юуны учир
эрх чөлөөнөөсөө хасагдаж байгааг өгүүлсү.. урьхан царайтай, сэргэлэн цовоо,
хөдөлгөөнтэй Antoine парисын хаа нэгтээ үргэлж толины өмнө суух ээж болон гэнэн
тэнэгдүү хойд эцгийн хамт гурвуулаа умгар гэртээ арай ядан багтан амьдарна.. Antoine
засан хүмүүжүүлэх газарт очсон хойно сэтгэлзүйчийн асуултад: би зүгээр худлаа
хэлчихдэг, заримдаа үнэнээ хэлсэн ч тэд \багш болон эцэг эх\ итгэдэггүй,
тиймээс би худлаа хэлэхийг илүүд үздэг гэж хэлдэг.. гэртээ оройн цагаар л ирсэн
болдог, хамт байхаараа ихэнхдээ хэрэлдэх хүүгийн эцэг, эх хоёр Antoine-г бараг
тоодоггүй агаад санаа тавихын оронд загнаж, эсхүл алдаа дутагдалыг нь зааж
сурган түүнийг ойлгохын оронд зэмлэн буруушаах нь Antoine-д хэцүү санагдаж,
үүнээсээ болж гэрийн даалгавараа хийхгүй унтах нь олонтаа..
Antoine-г засан хүмүүжүүлэх газарт байхад нь эргэж ирсэн ээж нь хүүгийнхээ талаар: би Antoine-г авхуулах гэж байтал ээж маань уурласанаар түүнийг төрүүлсэн, ерөөсөө үгэнд ордоггүй, байнга асуудал дагуулдаг болохоор эцэгтэйн яриад энд аваачсан гээд энд хүмүүжиж, ажил хийж хүн болог гэж хэлдэг.. нэг өдөр хичээлдээ сууж байх ёстой Antoine-г ээж нь гудманд алхаж байхын харах агаад харин хүү ээжийгээ нэг залуутай үнсэлцээд зогсож байхыг бас харчина, ингээд хэн хэн нь чимээгүй өнгөрөхийг илүүд үзэх бөгөөд Antoine-ын ээж ажлынхаа газрын залуутай нууцаар явалддаг ажээ..
хачирхалтайн, Antoine-г төрсөн эхээс нь илүү хойд эцэг нь илүү
ойлгож, дотно харилцах агаад амьдралын чухал үе, шийдвэрлэх цаг ирэхэд хойд
эцгийн төрхөө гарган хойш суун хүүг огт үл тоох нь Antoine-г одоо сараалжин
торны цаана тамхи татан суухад нөлөөлсөн.. Antoine хүү азгүй, ангиараа бүгд
адилхан үймүүлэхэд манай баатар л баригдаж үеийнхнийхээ өмнө шийтгүүлэх бөгөөд
гэртээ хариад хичээл хийх нөхцөлгүй зэргээс болж хичээлдээ суух дургүйн дээр
хүүхэд л юм хойно хичээл таслах, сахилгагүйтах ч азгүйгээр хүндрээд, асуудал нь
өсөөд байна.. өдөржин найзтайгаа гадуур тэнэж, кино үзэх Antoine хэд хоног хичээлдээ суугаагүйгээ
багшдаа ээж нас бараад ирж чадсангүй гэж хэлээд баригдан хатуухан донгодуулна..
дараа нь эсээ бичих даалгаварт өөрийн хайрлан дээдэлдэг Honoré de Balzac-ын бүтээлээс санаа аван бараг “хуулбарлачих” ба энэ нь баригдсанаар гэртээ харих зориг, хүсэлгүй болно, Antoine.. ингээд, Antoine эцэг, эхдээ захиа биччихээд дотно найзыгаа дагаж гэрт нь нууцаар хонох юмуу эсхүл эзэнгүй үйлдвэрт хонож бүр замаа алдаж эхэлнэ.. Antoine эхэндээ сүү хулгайлах бол дараа нь хойд эцгийнхээ ажлын газраас бичгийн машин хулгайлсан ч зарж чадахгүй байж байгаад буцааж аваачиж тавих гэж байгаад баригдана.. өөрсдийнхөө хайхрамжгүй, халамжгүйгээсээ хүүхдээ бүрэн эвдэх дөхсөн хариуцлагагүй эцэг эх энэ л болдоггүй, энэ чөтгөр болцон гээд хүүгээ шорон илгээх бөгөөд тэд ер нь Antoine-г сонсож, ойлгохыг оролдсон билүү? Antoine, хөвгүүд хөлбөмбөг тоглож байх хойгуур оргох ба зугтааж явсаар далайн эрэг дээр ирээд кино төгсдөг.. Antoine далайг анх удаагаа ингэж харж байгаа ба далай түүний ирээдүйг илтгэх бол зогсож байгаа эх газар нь одоо цагийг нь илтгэнэ..
дараа нь эсээ бичих даалгаварт өөрийн хайрлан дээдэлдэг Honoré de Balzac-ын бүтээлээс санаа аван бараг “хуулбарлачих” ба энэ нь баригдсанаар гэртээ харих зориг, хүсэлгүй болно, Antoine.. ингээд, Antoine эцэг, эхдээ захиа биччихээд дотно найзыгаа дагаж гэрт нь нууцаар хонох юмуу эсхүл эзэнгүй үйлдвэрт хонож бүр замаа алдаж эхэлнэ.. Antoine эхэндээ сүү хулгайлах бол дараа нь хойд эцгийнхээ ажлын газраас бичгийн машин хулгайлсан ч зарж чадахгүй байж байгаад буцааж аваачиж тавих гэж байгаад баригдана.. өөрсдийнхөө хайхрамжгүй, халамжгүйгээсээ хүүхдээ бүрэн эвдэх дөхсөн хариуцлагагүй эцэг эх энэ л болдоггүй, энэ чөтгөр болцон гээд хүүгээ шорон илгээх бөгөөд тэд ер нь Antoine-г сонсож, ойлгохыг оролдсон билүү? Antoine, хөвгүүд хөлбөмбөг тоглож байх хойгуур оргох ба зугтааж явсаар далайн эрэг дээр ирээд кино төгсдөг.. Antoine далайг анх удаагаа ингэж харж байгаа ба далай түүний ирээдүйг илтгэх бол зогсож байгаа эх газар нь одоо цагийг нь илтгэнэ..
кино урлагийн түүхэнд Францын шинэ
давалгаа магадгүй хамгийн чухал үе, чухал хөдөлгөөн байсан болов уу.. тэгвэл
энэ шинэ давалгаа энэ киноноос буюу энэ киног найруулсан François Truffaut-аас
эхэлдэг гэхэд буруудахгүй ба чухам энэ киноноос болж дэлхий дахин Францын шинэ
давалгаа гэж ярьдаг бас мэддэг болжээ.. кино шүүмжлэгч, кино найруулагч François
Truffaut бол Францын шинэ давалгааг үүсгэгчдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн их
хайрлагдаж хүндлэгдсэн кино найруулагчдын нэг билээ.. François Truffaut
киноныхоо зохиолын санаа бодлоо өөрийн бага нас болон өөрийнхөө найзуудын
амьдралаас авсан учир энэ кино хагас намтарчилсан кино гэгддэг.. мөн тэрээр энэ
киногоо кино шүүмжлэгч, Францын шинэ давалгааг үүсэн бий болоход асар нөлөөлсөн
André Bazin-д зориулсан гэдэг бөгөөд André Bazin-г François Truffaut эцэг шигээ хүндэлдэг байжээ..
Францын хамгийн шилдэг киноны тоонд ордог энэ бүтээл 1959 оны Канны кино наадмаас François Truffaut-д шилдэг найруулагчийн шагнал авчирсан бол 1960 онд Оскарын шилдэг кино зохиолд өрсөлдсөн бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 25-р байрт жагсдаг.. Antoine бол François Truffaut өөрөө буюу энэ хүүгийн хөрөг бол тэр чигээрээ түүний амьдрал, бодол санаа ба François Truffaut кино урлаг намайг аварсан гэж байнга хэлдэг байсан.. François Truffaut дөнгөж 52 настайдаа тархины хорт хавдраар үхсэн бөгөөд үхэх хүртлээ хоринтав орчим кино туурвисан байдаг.. Францын шинэ давалгааны хүрээнд хамаарагдах олон шилдэг кинонд тоглосон Jean-Pierre Léaud эцэг эх, багштайгаа тэмцэгч хүүгийн дүрийг бүтээсэн нь түүний анхны кино байсан ба зарим сценийг тухайн байдалд нь зохиомжилж тоглосон нь гайхамшигтай жүжиглэсэн.. энэхүү бүтээл хүүхэд насны амьдралыг харуулсан хамгийн төгс кино бөгөөд кино ид шидийн увдисаар үзэгчээ соронздон татаж, бяцхан хүүгийн зүрх сэтгэлийг дэлгэцнээ дэлгэн тавина.. энэ кино эмгэнэлт биш, хангалттай хошин өнгө аястайг онцлууштай.. хүнийг танъя гэвэл хайрла бас хүүхэд насыг нь яриул гэдэг.. нийгмийн хог шаарууд болсон хүмүүсийн хүүхэд нас хүүхэд нас биш тэнд хайр, халамж байдаггүй ба хүүхэд сайн муу аль нэг тийшээ шилжихэд эцэг эх, багшийн нөлөө, тэдний үүрэг хариуцлага хэр чухлыг кинонд дүрсэлжээ..
Comments
Post a Comment