Хоол бэлэн боллоо!


The Discreet Charm of the Bourgeoisie (1972). Парист суух өмнөд америкийн миранда (энэ кинонд гарах бүхэн зохиомол, хачирхалтайгаар бодож олсон ертөнц бөгөөд кино ямар ч логикгүй болно) улсын элчин сайд хар тамхины наймаатай холбоотойн дээр өөрийг нь олон жил хөнөөхөөр завдан буй террористуудаас зугтаж яваа паянтай эртэй бид эхлээд танилцана.. дараа нь, сайхь элчин сайд болон түүний чинээлэг найзууд уулзаж зоог барих гэж буйтай танилцана.. кино маань энгийн, байдаг л хэлбэрээр ийнхүү эхэлтэл гэнэтхэн л Сюрреализмын “гайгаар” хөл толгойн олдохгүй, замбараагүй байдалд орчихно.. гэхдээ тун их амттай зүүдний гэмээр энэхүү байдал үзэгчийг ховсдох мэт төсөөллийн хязгааргүй орчинд аваачна.. энд л сюрреалимзын гайхамшиг оршдог гэлтэй.. чинээлэг найзууд маань ерөөсөө хамт сууж тухтай хооллож чаддаггүй ба нэг сайхан суутал заавал нэг садаа учраад байх болно.. тухгүй энэ байдал байн байн давтах бөгөөд бид нэг зүүдийг байнга, тэгэхдээ жоохон л өөрчлөлттэй зүүдэлдэг шигтэй зүйрлэм.. жишээн, элчин сайд найзуудаа дагуулан нэг найзындаа очтол гэрийн эзэд болох эр эм хоёр секс хийх хүсэлдээ автагдчихсан байж таарна.. хосууд хүслээ дарахын тулд зочдоо хүлээлгэхийг юман чинээ бодохгүй. Ингээд зоог бүтэлгүйтэнэ.. дараа нь, найзууд нэгэн зоогийн газар орж хоолоо захиалж байтал ар талын өрөөнд оршуулах ёслол болж байна.. зоогийн газрын эзэний оршуулга байх ба бас л бүтэлгүйтнэ.. дараагийн удаа, элчин сайд болон түүний найзууд хооллох гэж байтал гаднаас бөөн цэрэг ороод ирнэ.. цэргийн хээрийн сургууль дайрч өнгөрч буйн энэ ба цэргийн дарга найзуудыг гэртээ урина.. найзууд шинэ найзындаа очиж хооллохоор ширээндээ суутал ширээ зассан өрөө үзэгч дүүрэн театрын тайз байх нь хачирхалтай..

гэтэл энэ нь манай элчин сайдын зүүд байна.. энэ мэтчлэн зүүднээс зүүд рүү шилжээд байгаа ч юм шиг санагдана.. мөн кино маань найзуудын хооллох бүтэлгүйтэх тусмаа улам “муудах” буюу бүр л сюрреалист болох шиг санагдана.. хэдий хооллох бүтэлгүйтэж, олон садаа учирсан ч манай гол дүрүүд буюу дээд зиндааны баян, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг эр, эмээс бүрдэх энэ таван найз огт бухимдахгүй дараагийн боломж руугаа орохоос гадна саад болсон хүмүүст уурлахаасаа илүү найрсаг аядуу хандах нь үзэгчийн тэвчээр, уурыг барахын дээр баячуудын худлаа хямсгар, хоёр нүүрт занг элэглэсэн мэт санагдана.. сюрреалист киноны мастер Luis Bunuel энэхүү киногоороо тухайн жилдээ оскараас шилдэг гадаад хэл дээрх шагнал авсан нь энэхүү бүтээлийн аугаа чанарыг илтгэх бөгөөд мөн шилдэг кино зохиолд өрсөлдөж байсан.. аугаа найруулагч эл егөөдөлт сюрреалист бүтээлээрээ хүний адгуусан чанар болон европын \үүнийг аль ч улсын нийгэмтэй холбож ойлгож болно\ баян, дээд зиндааныхныг хошиноор шүүмжилсэн агаад секс дүр хүслээ барьж дийлэхгүй байгаа эхнэр нөхрөөр дээд зиндааныхны бусармаг адгуусан секс хүсэл, ёсноос гадуур нууц амраглал, цэрэг дайн, хар тамхи, архины донтолт бас тэдний оюун санааны ужирсан ялзрал, хуучинсаг, гаднаа гяланцаг дотроо паланцагийг нь өөрийнхөө онцгой мэдрэмж, хараагаараа зураглажээ .. нийгмийн дээд хүрээнийхэнийг шүүмжлэхдээ  Luis Bunuel яагаад заавал оройн зоогийг онцолж, тэр нь дандаа бүтэлгүйтээд байдаг гэвэл европын язгууртнууд оройн хоолон дээрээ чухал юмаа ярьж, хоолны ширээн нэг ёсондоо ажил амьдралынх нь төв нь болдог ба тэдний хувьд оройн хоол гэдэг нь уламжилж ирсэн ёслол, зан үйл бөгөөд үүнийг найруулагч зориудаар, зовлонтойгоор бусниулаад байдаг нь хоржин..  
Luis Bunuel “Tristana” (1970)  бүтээлээ хийснийхээ дараа ахиж кино хийхгүй гэж мэдэгдэж байсан ч уг киноны зохиолыг хамтарч бичсэн Jean-Claude Carrière-тэй уулзахдаа энэхүү амтад сюрреал киноныхоо санааг олсон байдаг ба түүний өмнөх “The Exterminating Angel” (1962) хэмээх гайхамшигтай бүтээлтэйн зарим талаараа төстэй байдаг билээ.. америк болон европт энэ кино маань хит болж, улмаар санхүүгийн талаасаа ч  Luis Bunuel-д замналынх нь хамгийн их мөнгө авчирсан агаад Luis Bunuel-ын оргил бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг эл кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 158-р байрт жагсаж байна.. зүүднээс зүүд рүү шилжих өөрөөр хэлбэл нэг дүрийн зүүдэн дотор өөр нэг дүрийн зүүд гарах нь эл киног ямарч логикгүй болгож,  жинхэнэ сюрреал мэдрэмж төрүүлэхийн дээр ерөөсөө энэ жанрыг туг болсон бүтээл.. зарим зүүдний хэсгийг найруулагч маань өөрийнхөө зүүднээс олдог байсан гэх.. сайн кино үзэгчээ зовоож, нүүрэн дундуур нь сайн гэгч нь алгадаад авдаг ба Luis Bunuel-ын кино үзэгчээ ичээж, тарчлаахдаа бодит биш, зүүдний мэт хэлбэрээр соён гэгээрүүлж, мэдрэмж хөгөлдөг.. кинонд испаний, францын шилдэг жүжигчид тоглодог.. заримдаа тодорхойгүй юмс сонирхол маш ихээр татдаг. Тэр нь, тэгээд хэзээд үл ойлгогдох нууцлаг байвал бүр ч зэвүүн санагддаг.. яг энэ байдлаар тус бүтээлд дурлана.. кино ерөнхийдөө сюрреал, фантази, комеди жанрых боловч сюрреал-аймшиг, сюрреал-эротик гэсэн дэд жанрууд үүсгээд харж болмоор.. жишээн, сюрреалыг эротиктой гэрлүүлэхэд тун гижиг хүрэм “зүйл” гарч байгаа юм..

Comments