Little Children (2006). Нарны баясалтай туяа хүүхдүүдийн инээд хөөртэй холилдон ядрам хийгээд тайван уур
амьсгал бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэнд дөчөөс гучин насны дөрвөн хүүхэн бяцхан
хүүхдүүдийнхээ тоглон наадахыг харангаа ойр зуурын хов жив хөөцөлдөнө.. энэ
дөрвөн хүүхний дотроос энэ байдалдаа ерөөс дасаагүйн дээр гурван настай
охиныхоо эвийг олоогүй, үргэлж охинтойгоо муудалцах Sarah \Kate Winslet – одоо
цагийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин, Оскарын шагналт\ бол манай гол баатар
ба анхаарал татам гоо сайхан биш ч яавч муухай бол биш энэ гуч орчим насны
гэртээ уйтгарлан суух хүүхэн дотроо ийм уйтгар гунигтай, алслагдан амьдарч
байгаадаа итгэхгүй харин ч хоригдсон шувуу шиг хий дэмий л сэтгэлдээ тэмцэнэ..
Английн утга зохиол судлаач мэргэжилтэй Sarah өөрөөсөө ах, харахаас муухай
эртэй гэр бүл болсон ба жил ирэх тусам буруу хүнтэйгээ сууж энэ нэг насаа үрэн
таран хийснээ ухаарах агаад ганц охиндоо тийм сайн биш байдаг нь магад
нөхөртөө, гэр бүлдээ сэтгэл дутуу явдагаас болдог болов уу.. тэрээр хөршүүд
дундаа боловсролтой, ном их уншдаг агаад ийм саарал амьдрал туулах ёсгүй,
өнгөлөг амьдралаар амьдрах эрхтэй гэж өөрийгөө боддог ба саяхан нөхрийгөө нууцаар
эмэгтэй хүний дотоож нүүрэндээ углангаа гар хангалга хийж байхад нь гардсанаас
хойш нөхөртэйгөө үг солихоо больж, яавал ч яаг хэмээн огт тоохоо болиод буй
билээ.. Sarah өөрийгөө Гюстав Флобер-ын Боваритай харьцуулах дуртай буюу Эммаг
чин сэтгэлээсээ ойлгож, түүнд олдсон шиг романтик учрал тохиовол шүүрч авахад
бэлэн хүлээнэ..
Sarah оройхон зам дагаж гүйх болон өдрийн цагаар охинтойгоо
хамт хөршийн гурван найз хүүхэн мөн тэдний хүүхдүүдтэй цэцэрлэгт хүрээлэнд
дуртай дургүй нозоорон өнжихөөс өөр ажилгүй, гэтэл нэг өдөр хүүхнүүдийг
цэцэрлэгт хүрээлэнд тийн суутал дөрвөн настай хүүгээ мөрөн дээрээ суулгасан тун
царайлаг, хазаад авмаар гэж хүүхнүүдийн тодорхойлсон биетэй гоё залуу орж
ирнэ.. энэ залууг Brad \Patrick Wilson -
Insidious болон The Conjuring аймшгийн
кинонуудын од\ гэдэг бөгөөд хуульч
мэргэжилтэй ч хуульчийн шалгалтад унаад байдаг улмаасаа гэртээ хүүгээ харж
үлдэн бусдын адил хүүгээ зугаацуулан цэцэрлэгт хүрээлэнд ирдэг болсоноор уг цэцэрлэгт
хүрээлэнд байх хүүхдүүдээ харж гэртээ үлдсэн хүүхнүүдийн нүдээ баясгадаг, бүр
үдэшлэгийн ханхүү хоч хүртсэн нэгэн болно.. Sarah түүнийг анх харж байгаа нь
энэ бол найз хүүхнүүд нь хэзээ ч үг сольж үзээгүй, нэрийг нь ч мэдэхгүй энэ Brad-ыг
харах гэж бараг энд ирдэг, түүнд зориулж өглөө юу өмсөхөө шийддэг гэх мэтээр
аальгүйтэн байхад Sarah-д үдэшлэгийн ханхүүтэй ярилцах завшаан олдоно, энэ үед
найз хүүхнүүд нь Sarah-д наад залуугийнхаа дугаарыг авбал чинь тэдэн доллар
өгнө шүү гэж мөрийцөнө.. Sarah өөрийгөө хуурсан энэ хэвшмэл уйтгартай
амьдралаас түр хөндийрөх гэж мөн хүнд заримдаа солиотой зан гэнэт төрдөг тэр л
тодорхойгүй зүүд шиг байдлаар Brad руу явж очно.. түрүүн хэлсэнээр Brad гэртээ
хүүгээ харан байдаг ба ид залуу насан дээрээ тэгээд ийм сайхан эр гэртээ байх
нь хүмүүст хачин бол өөрөө ч үүндээ сэтгэл дундуур байна.. тэрээр хүссэн
хүүхэнтэйгээ суусан, хөөрхөн хүүтэй, эхнэр Kathy \Jennifer Connelly - жүжигчин, загвар өмсөгч
холливуудын сайхан хүүхнүүдийн нэг\ нь
бараг мисс шиг сайхан амьтан ба гаднаасаа бол төгс гэр бүл мэт харагддаг ч Brad
үнэндээ ийм амьдрал хүсээгүйгүйээ ойрын хэдэн сар улам ойлгох болжээ.. Brad
хуульч болох чадваргүй ч хуульч болох гэж он цагийг хий дэмий дороо эргэн
өнгөрүүлсээр одоо ажилгүй гэртээ байх болсон ба хөөрхөн эхнэр нь ажил гээд
гэрийн бараа бараг хардаггүй, ажил ажил гэсэн ажлын хэнээтэн бөгөөд тэд хааяа л
секс хийдэг тэр мөч Brad-ын хувьд бөөн жаргал болой.. залуугийнхаа эрх
чөлөөтэй, хүссэнээ эхлэх боломжтой байснаа бодон санаа алдах Brad-д найз нөхөд
бараг байхгүй ба гэр бүлдэх эр эмийн байр сууриа алдсандаа гутарсан сэтгэлийг
нь ганц хүү нь л дэвтээнэ.. хүүхэдтэйгээ тоглох Brad дээр Sarah ирэн мэндийн
хэдэн үг бас ойр зуурын таван үг сольчихоод: би найз хүүхнүүдтэйгээ чиний
дугаарыг авбал гээд мөрий тавьчихлаа, хоёулаа тэднийг гайхуулж тэврэлдэхүү
гэчихээд бүр үнсэлцчихнэ, уг явдалыг харсан хүүхнүүд үхтлээ гайхаж бас
хүүхдүүдийнх нь өмнө ёс бус үйлдэл хийлээ гэж уурлацгаах агаад энэ явдлаас хойш
Sarah найзуудгүй болно, хүүхнүүд гол нь түүнд атаархаснаас ийнхүү холбоогоо
тасалсан нь тодорхой.. энэ тоглоомон үнсэлт Brad болон Sarah хоёрын амьдралыг
эгнэгт өөрчилнө..
гэртээ уйдан суух бас сексийн амьдралын дутагдалаас үүдэж тэд
зүүдэндээ хэн хэнийгээ нойтноор харахаас гадна сэрүүн үедээ ч хамгийн бохир
бодолдоо хэн хэнийгээ төсөөлнө.. одоо тэд хүүхдүүдээ тоглуулах гэж биш бие
биенээ харах гэж, боломж гарвал ярилцаж бас хүрэлцэх гэж цэцэрлэгт хүрээлэнд
ирдэг болно.. тэднийг наалдаад авахад хүүхдүүд нь л саад болох ба нэг их
бороотой өдөр Sarah-ынд борооноос зугтаан, хүүхдүүдээ унтуулсан хойно Brad тэр
хоёр солиормоор секс хийж аль хэдийн бодол санаанд байсан нойтон хүслээ
гүйцэлдүүлнэ.. нар мандаж, жаргасаар тэдний хүсэл өрдсөн гал шиг улам бадамлах
агаад Sarah араар тавилтаа нөхрөөсөө өшөө авах нэг хэрэгсэл бас би ингэж
амьдрах буюу жаргах эрхтэй гэж өөрийгөө зөвтгөж араар тавилтаа улам ирмүүнээр,
мөн Brad-ыг улам ихээр тэгэхдээ зөвхөн минийх гэсэн секс хамтрагчаас халин
гарсан сэтгэлээр үзэж эхэлнэ.. Brad юун түрүүнд секс хэрэгцээгээ хангаж эхлэх
бол хоёрт эхнэрээс нь илүү Sarah түүнийг ойлгож, мэдэрч байгааг ухааран буруу
гэрлэлт хийснээ ухамсарлах ба сайхан биш сайн, өөрийг нь ойлгодог хүүхэнтэй
суух ёстой байснаа хожимдон ойлгоно.. Sarah уулзах болгондоо Brad-аас эхнэрийнх
нь тухай, хэр хөөрхөн талаар нь асуух агаад нэг өдөр Sarah нуугдаж байгаад
эхнэрийг нь харна, маш гоё хүүхэн Brad-тайн хамт явааг хараад хорссондоо уйлдаг
билээ.. Kathy ааваа өөр эмэгтэйд алдсан туршлагатай ба ээж нь чи нөхрөө тоохгүй
ингэж байж алдав гэж ойрхоноос үглэх болно.. энэ үед Brad хуульчийн шалгалт
өгөх нэрийдлээр худлаа хэлэн Sarah-ын хэлсэнээр анхны эрх чөлөөт, бүтэн
болзоондоо явна, энэ нь тэдний харьцаа зөвхөн сексээс давсаныг хэлнэ.. Brad-ын
эзгүйд хүү нь ээждээ аавынхаа шинэ найзын талаар ярих ба Kathy нөхрийгөө ирэхэд
шинэ найз Sarah-г чинь нөхөртөө нь хамт гэртээ урин хоол идье гэнэ, энэ бол
тандалт бас урих билээ..
нууц амрагууд ерөнхийдөө гал алдаагүй ч Kathy эмэгтэй
хүний зөн совингоороо тэдний харилцааг олж мэдрэх бөгөөд тэр өдрөөс хойш
ээжийгээ гэртээ авчиран Brad-ыг байнгын дагуултай болгоно.. бүрэн дүүрэн
зохицсон хайр сэтгэлийг юуг ч зогсоодоггүй ба дурлалын тачаалдаа сохорсон хоёр
солиотой санаагаар цэнэглэгдсэн байдагчлан Sarah, Brad хоёр бүхнийг орхин,
хоёулаа зугтаая гэж ярьж тохирно.. бид энд ирээд дурлалын шувуухайнуудыг түр
орхиод киноны бас өөр гол дүрүүд болох Larry, Ronnie нартай цухас танилцана,
учир нь эдгээр хоёр дүр кинонд туслах зэрэгтэй гарах ч киног маань бүтэн
болгогчид болохоор заавал дурдах ёстой.. Ronnie бол саяхан шоронгоос суллагдсан
хүчингийн хэрэгтэн бөгөөд хотхон, хөршүүд даяараа түүнээс айж бас жигшин үзнэ..
хүн шиг ахин амьдрахаар гарсан Ronnie-доо хөгшин эх нь санаа тавин эхнэр хүүхэдтэй
болгох гэж хэрэндээ хичээх бөгөөд эх хүнд хүүхэд нь хорвоогийн хамгийн төгс хүн
байдгийг эндээс харж болно.. гэвч дөч орчим настай Ronnie гэр бүл зохиох
байтугай нийгмийн энгийн харилцаанд ч орж чадахааргүй гаж донтон гэдгээ
ээжээрээ шахуу танилцуулсан зарын хүүхэнд харуулна.. Ronnie цэцэрлэгт
хүрээлэнд, усан санд ер нь хаана ч очсон хүмүүс айж бас нүд үзүүрлэх бөгөөд
үүнд Ronnie өөрөө тайван байх бол хөөрхий эх нь хүүгээ өмгөөлөн бүгдтэй тэмцэж,
үзэлцсээр эцэстээ ядран нүд аних ба үүнд хуучин цагдаа байсан Larry голлох
үүрэг гүйцэтгэнэ.. энэ Larry нь гэмгүй хүүхэд буудаж алсаны улмаас цагдаагаасаа
халагдсан бас эхнэртэй гологдсон бүр нэг бүтэлгүй новш агаад амьдралдаа ганц
зөв зүйл хийж насан туршынхаа бүтэлгүйтэлийг арилгах гэсний дээр мөн энэ бүтэлгүйтэл
арчаагүйтлээ хотхондоо байх араатанд гаргаж, улмаар Ronnie-ыг байнга дагаж
амьдралын там болгохыг зорино.. тэнэг Larry ингэж байгаад Ronnie-ын эхийг
санаандгүй алчихна.. Larry үүндээ маш их гэмших бол Ronnie эхийгээ санаж, бас
угийн сэтгэцийн асуудалтай болохоор хутга аван хар шөнөөр гэрээсээ гарна, энэ
үед Brad хүүгээ үнсээд салах ёс хийчихээд Sarah-тай болзсон газар руугаа явахад
Sarah охиноо тэвэрсээр бас болзсон газар руугаа яаран гүйдэг.. Sarah, Brad
хоёрын ирээдүй яах бол? Хутгатай Larry хэнийг бүлэх бол?..
Америкийн кино
найруулагч Todd Field-ын уг кино зарим талаараа "American Beauty"-ыг санагдуулах
ба нийгмийн дундаж ангийн тэр дундаа дундаж насныхны сэтгэлзүйн хямрал,
сэтгэлзүйн хямралаас үүдэлтэй өөрчлөлтүүдыг ерөнхийдөө харуулдаг.. хүүхэд маш
хэцүү байдаг: уйлна, орилно, үймүүлнэ гээд бяцхан хүүхэд бол чөтгөр билээ..
гэтэл хүүхэд насаа орхин нас биед хүрэх хэцүүхэн бас зовлонтой буюу том хүн
болж чадаагүй том хүн бол жинхэнэ чөтгөр бөгөөд тийм хүүхдээрээ том хүн
ухамсартайгаар, зориудаар чөтгөрийн хэрэг хийдэг.. Ronnie үхэн үхтэлээ ээжийн
хүү байсан буюу тэрээр хэзээ ч насанд хүрэхгүй бол Sarah, Brad хоёр насанд
хүрсэн хүмүүс шиг байж хариуцлагаа хүлээхийн оронд амиа боддог, нэг ёсондоо
насанд хүрэх буюу хийсэн хэргээ хүлээж, хариуцлагаа хүлээдэг байхыг сануулсан
бүтээлээ..
НЭМЭЛТ: Киног Тодд Филд найруулж,
кино зохиол дээр Тодд Филд болон Том Перротта хоёр бичсэн. Том Перроттагийн
романаас сэдэвлэсэн кино ба Том, Тодд хоёр киноны үйл явдлыг романаас арай өөр,
романыг ягштал баримтлахаас зайлсхийжээ. "Тодд бид хоёр зохиол дээр
хамтран ажиллаж эхлэхдээ номыг зүгээр л кино болгон хувиргахаасаа илүүтэй шинэ
материал гарган авна гэж найдсан" гэж Том Перротта хэлжээ. Угаалтуур дахь
секс сцений дараа бөгсөн бие нь нуль хөндүүр болсон байсан гэж жүжигчин Кейт
Уинслет ярьсан байдаг.
Comments
Post a Comment