The Breakfast Club (1985). Өгүүлэх нь, 1984 оны гуравдугаар сар. Америкийн Иллинойс мужийн Shermer \зохиомол сургууль\ их сургуульд таван сурагч бүхий л өдрийн турш
хорионд хамт байхаар болох ба энд тэндээс ирсэн эдгээр хүүхдүүдийг ингэж
шийтгэх болсон шалтгаан нь тэдний сургуулийнхаа дүрмийг зөрчсөнтэй холбоотой.. тэд
энэ хугацаандаа мянган үгтэй “чи өөрийгөө хэн гэж боддог вэ?” гэсэн эсээ бичих
шийтгэлтэй бөгөөд орой хүртэл сургуулийн номын сангаас гарах эрхгүй, хоорондоо
ярих эрхгүй шийтгэлтэй..
эдгээр таван хүн бол харагдах байдлаасаа өөр хоорондоо
тэс ондоогоос гадна хувь хүн бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай бөгөөд чухам
яагаад авиргүйтсэн нь залуу насыг даван туулсан хэн бүхний ойлгох тэр л
асуудлаар юм.. бие биеэ сайн мэдэхгүй тэдгээр цус шингэн, нас залуу хүмүүс
хоорондоо эхлээд муудалцаж, хэрэлдэж, тэр бүү хэл зодолдох дээрээ тулах ч олон
цагийн хорио залуусын хурц, омголон занг намжаахын дээр өөр хоорондоо ярилцах
боломжийг үүсгэнэ.. хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчээр ярилцаад үзсэн хэн
хэнийхээ бодож байснаас муу биш, бас сайн ч биш, харин яг өөртөө нь адилхан
асуудалтай, өөртөө нь ижил зовлон жаргалтай болохыг энэ таван хүүхэд буюу өсвөр
насны охид, залуус ойлгоцгооно..
Эндээс л буюу таван
гол дүрийн яриа киноны гол хэсэг болж харуулах гэсэн тэр зүйлрүүгээ үзэгчийн
анхаарлыг хандуулна.. кино маань гэнэтийн цочир эргэлт, гайхуулам зүйлээр хомс
ба анхнаасаа хэлэх гэсэн санаа нь тодорхой боловч энэ санаагаа зөөлнөөр мөн
мартагдахааргүйгээр оюунд шигтгэнэ.. энэ
таван өсвөр насныхан бол: үзэсгэлэнтэй ч аальгүй ба онгондоо үеийнхэнээсээ ичин
их юм үзсэн лаг охины дүр эсгэгч Claire \ Molly Ringwald – Америкийн жүжигчин,
дуучин\, сургуулийн бөхийн аварга ба аавынхаа төгс бай гэсэн чанд зарчимд зовж,
өөрийнхөөрөө байж үзээгүй Andrew \ Emilio Estevez – нэрт жүжигчин Charlie Sheen-ын
дүү\, ангийнхаа гавал хэдий ч хэтэрхий ноомойн дээр үргэлж л онц сурахгүй бол
үхэх ёстой гэж бодогч Brian \ Anthony Michael Hall – Америкийн жүжигчин\, самуун
дэгдээгч, бүхнийг эсэргүүцэгч John \ Judd Nelson – Америкийн жүжигчин\ бол гаднаасаа
чанга залуу ч аавдаа зодуулдаг, эцэг эхийн хайр үзээгүй нэгэн бол худалч, итгэж
ер болохооргүй имиж бүрдүүлсэн Allison-ыг \ Ally Sheedy – Америкийн жүжигчин\ эцэг эх
нь тоодоггүй ба охиноо хайрлахын оронд мөнгө, эд зүйлсээр хангалуун байлгах
ёстой гэж үзэгч эцэг эхтэйдээ зовогч болно..
ингээд охид, залуус яагаад
хоригдож шийтгэгдэх болсоноо болон ер нь өөрийгөө хэн юм? Юу хүсдэг? Зэргээ
дотроо онгойтол хоорондоо ярилцацгаана.. хэн хэнийгээ танихгүй нөхцөл тэднийг
гэрийнхэндээ, дотно нөхөддөө ч хэлдэггүй тэр зүйлсээ ярихад тус болох ба яриа
өндөрлөхөд бүгдээрээ адилхан эцэг эхдээ мундаг хүүхэд болох гэж зовдог,
үеийнхэндээ лаг харагдах гэж жүжиглэдэг бөгөөд өөрийн хэн ч сонсч ойлгодоггүй
гэж бодоцгоож байснаараа эндүүрч байснаа, ингэж ярилцсанаар ганцаараа
асуудалтай биш бид бүгд адилхан юм байна, ингэснээрээ бусдыг бас ойлгон хайрлах
хэрэгтэйг ойлгон шийтгэл дуусахад цоо шинэ ойлголттой, дахин төрсөн хүүхдүүд
болон гардаг.. ер нь ойлголцохын тулд сайн ярилцах хэрэгтэй байдаг санааг
тусгасан ба хүлээцтэй сонсогч бусдыг ойлгохын зэрэгцээ өөрийгөө таньж мэддэг гэдгийн
эл бүтээл өсвөр насныхны зургаар хөнгөхөн үзүүлчихсэн..
хэн нь ч гаднаасаа
харагддаг шиг гялгар биш харин худлаа дүр эсгэж явдаг нь, үүнийх нь шалтгаан
болох гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн муу харилцаа болон мундаг бол, суутан
бол гэсэн буруу хүмүүжүүлэлттэйн холбоотой болох нь харагддаг.. шийтгэл
дуусахад тэд эсээгээ бичиж дууссан буюу бага ч атугай өөрсдийгөө олж бас
чөлөөлсөн байдаг ба Brian бүгдийнхээ өмнөөс багшдаа хандан: бид бүгдээрээ
спортлог, хөөрхөн, ухаантай, танхай бас худалч гэсэн эсээ буюу бичвэр үлдээсэн
байдаг, мөн түүнчлэн кино өндөрлөхөд хосууд үүсч, дотно сайхан найзууд болсон
байна, таван “гэмт хэрэгтэн” маань.. Америкийн кино урлаач John Hughes-ын \Home
Alone-ын зохилыг бичсэн\ найруулсан тус бүтээл өсвөр насныхны тухай драм, комеди
жанраар хийгдсэн.. өсвөр насныхны тухай өгүүлэх боловч ямарч насныхан үзэхэд
тохиромжтойн дээр сонирхолтой ба бага насныхан ирээдүйгээ харах бол ахимаг
үеийнхэн хүүхэд насаа дурсаж, харин хамгийн гол буюу өсвөр насныханд эл бүтээл
чухал, заавал үзэх киноных нь тоонд ордог.. уг кино наяад оны хамгийн шилдэг
бүтээлийн тоонд ордог ба өгүүлэх санаа нь үргэлж шинэлэг байхуйц юм, учир нь
хүүхэд нас, өсвөр насныхан үргэлж байсаар байх ба тэдний ойлгомжгүй тэгэхдээ
эмзэгхэн ч догшин зан аашийг зухас ойлгон мэдрэхэд уг кино тус болно..
“Teen
Movie” буюу өсвөр насныхны тухай үзүүлсэн хамгийн шилдэг, чухал киноны тоонд уг
кино маань ордог ба хамгийн шилдэг мянган киноны 793 -д жагсдаг.. киноны ухвар
санаа нь, хүүхэд буюу өсвөр насныхан эцэг эхтэйгээ ойлголцож чаддаггүй шалтгаан
нь хүүхдээ сонсдоггүй, ойлгохыг оролдохын оронд өөрийнхөө хийж чадаагүй зүйлээ
хүүхдээсээ хүсэх эцэг эхийн амиа бодогч зан, энэ нь эргээд хүүхдэд нь дарамт
болж сэтгэлзүйн хүнд дарамтад оруулдагийг дүрсэлсэнээс гадна хүн өсвөр насандаа
бусдыг дууриах гэж, бусадтай ижил болох гэсэн тэнэгхэн байдлыг хөнгөхөн шоглон
үзүүлсэн.. найруулагч John Hughes залуусын ертөнцийг инээдтэй ч үнэн төрхөөр
нь сайн харуулж чаддагаараа нэртэй бөгөөд Ferris Bueller's Day Off, Sixteen
Candles гэсэн өсвөр насныхны талаарх киногоороо кино ертөнцөд алдартай ба уг
кино түүний оргил ажил гэж судлаачид үздэг.. сургуулийн номын сангийн шалан
дээр тойрон сууцгаах таван гол дүрийн
өөрсдийн яагаад хоригдож байгаагаа ярьдаг сцен зохиолд байгаагүй ба найруулагч John
Hughes жүжигчдээ бэлтгэлгүй шууд өөрсдийнхөөрөө тогло гэсэн гэдэг бол Molly
Ringwald болон Anthony Michael Hall хоёр киноны зураг авалтын дараа хэсэг
болзсон байдаг.. кино бүтэх үед Judd Nelson хоринтавтай, Molly Ringwald
арванзургаатай, Emilio Estevez хорингуравтай, Anthony Michael Hall
арванзургаатай, Ally Sheedy хорингуравтай байжээ..
НЭМЭЛТ: Киноны үндсэн сэдэв
Америкийн өсвөр насныхны томчуудад болон үеийнхэндээ ойлгогдох гэсэн байнгын
тэмцэл. Өсвөр насны хүүхдүүдэд ирдэг ахлах сургуулийн нийгмийн бүтцийн дарамт
шахалт, түүнчлэн эцэг эх, багш нар болон бусад хүмүүсээс шаардаг өндөр
хүлээлтийг судалдаг. Өнгөц талдаа сурагчид бие биетэйгээ ижил төстэй зүйлсээр
бага юм шиг байдаг ч хором мөч өнгөрөх тусам тэд үе тэнгийнхнээсээ ирэх дарамт,
эцэг эхийн хүлээлт, шаардлагыг үл тоомсорлодог. Хэвшмэл ойлголт бол киноны бас
нэгэн сэдэв болдог ба хэвшмэл ойлголтыг эвдэж дуусмагц гол баатрууд бие
биенийхээ тэмцлийг ойлгож, анхны сэтгэгдлийн алдаагаа залруулж, өөр хоорондоо
төстэй болохоо олж мэддэг.
Comments
Post a Comment