Louis бол Chalfont-ын долдугаар гүнгийн охиноос төрсөн бөгөөд эх нь Итали
гаралтай доод зиндааны дуучинтай гэрлэсэнээр гэр бүл, хэргэм зэргээ алджээ..
хайр бүхнээс хүчтэй гэгчээр анхандаа Louis-ын эцэг эх ядуу ч жаргалтай амьдарч
байсан боловч эцэг нь хар нялхад нь үхсэнээр бяцхан Louis эхтэйгээ хоёулханаа
хөөрхийлтэй үлдэн хоцорчээ.. Louis эрийн цээнд хүрэхэд эх нь холбоогоо тасалсан
гэр бүл, хамаатан садантайгаа холбогдон ганц хүүг минь ирээдүйтэй ажилд оруулж,
ивээлээ хайрлаач гэхэд язгууртан садан нь болох банкны эзэний хүү Ascoyne
хүлээж авахгүй, та манай удмын хүн биш хэмээн хатуурхадаг.. өсч дээшлэх
боломжгүй болсон Louis бөс даавууны дэлгүүрт ажилчинаар ордог ба сэтгэлээр ихэд
унасан эх нь төд удалгүй насан өөд болно..
эх нь үхэхийнхээ өмнө шарилыг минь
Chalfont-ын удмын бунханд байрлуулна уу гэсэн эцсийн хүсэлтээ өгөхөд мөн л
татгалзсан хариу авдаг ба эхийнхээ гомдолтойгоор нүд анихыг харах Louis
D'Ascoyne-ын удмынхаас эхийгээ өшөөг авч өөрөө Chalfont-ын гүн болохоо өөртөө
мөн эхдээ тангараглана.. Louis-г бүр бага байхаас нь эх нь садан төрлийн,
өөрийнх нь гүнгийн удамтай болохыг хэлж, ургийн модыг нь үзүүлдэг байсан тул
тэрээр эхийнхээ садан төрлийг маш сайн мэддэг болж өссөн бөгөөд Chalfont-ын гүн
болоход түүний өмнө байгаа найман D'Ascoyne удмын хүнийг үхэхийг хүлээх ёстой
байлаа..энэ найман хүн дотор банкны эзэний хүү Ascoyne-оос
гадна банкины эзэн өөрөө, армийн генерал, адмирал, санваартан зэрэг баян
чинээлэг, язгууртангууд байх ба тэдний үхлийн хүлээнэ гэдэг бүтэшгүй хэрэг тул Louis
тэднийг нэг нэгээр нь алах төлөвлөгөөг нарийн боловсруулна.. уг явдалтай
зэрэгцэн Louis-ын амьдралд бас нэг томоохон зүйл тохиолдсоныг өгүүлье..
тэрээр багаасаа Sibella болон Lionel гэсэн хоёр найзтай байсан ба тэд нас биед хүрцгээсэн хойноо хайрын гурвалжин үүсгэжээ.. тухайлбал, Louis Sibella-г хайрлах бол Lionel мөн л Sibella-г эргүүлнэ, харин хүүхэн хэн баян, хэн ирээдүйтэй болохыг нь харж хүлээх бөгөөд үүнээс болж Louis, Lionel хоёр биесээ далдуур үзэн ядна.. Louis удахгүй дэвжиж, бүр гүн болно, намайгаа хүлээгээч хэмээхэд Sibella-д энэ яриа хэзээч бүтэхгүй үлгэр шиг санагдаж, хэдийнээ Lionel-тэй суухаар тохиролцсоноо хэлнэ, хүүхэнд энэ хоёр залуугаас Louis нь таалагддаг байсан ч баян аавтай Lionel-г сонгожээ.. энэ ялагдал Louis-ын аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түлхэц өгөөд зогсохгүй Sibella-г дотроо хорсон зуудаг..
тэрээр багаасаа Sibella болон Lionel гэсэн хоёр найзтай байсан ба тэд нас биед хүрцгээсэн хойноо хайрын гурвалжин үүсгэжээ.. тухайлбал, Louis Sibella-г хайрлах бол Lionel мөн л Sibella-г эргүүлнэ, харин хүүхэн хэн баян, хэн ирээдүйтэй болохыг нь харж хүлээх бөгөөд үүнээс болж Louis, Lionel хоёр биесээ далдуур үзэн ядна.. Louis удахгүй дэвжиж, бүр гүн болно, намайгаа хүлээгээч хэмээхэд Sibella-д энэ яриа хэзээч бүтэхгүй үлгэр шиг санагдаж, хэдийнээ Lionel-тэй суухаар тохиролцсоноо хэлнэ, хүүхэнд энэ хоёр залуугаас Louis нь таалагддаг байсан ч баян аавтай Lionel-г сонгожээ.. энэ ялагдал Louis-ын аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түлхэц өгөөд зогсохгүй Sibella-г дотроо хорсон зуудаг..
ингээд Sibella Lionel хоёр
хуримлана.. харин Louis дэлгүүртээ ажиллаж байхад нэг өдөр дэлгүүрт нь банкны
эзэний хүү Ascoyne нууц амрагтайгаа орж ирсэнээр Louis аллагын цувралаа түүнээс
эхлэхээр болно.. Louis амрагуудыг нууцаар олон хоног дагаж явсаар завин дээр ид
янаглаж байхад нь живүүлж алдаг ба энэ нь осол юм шиг цэвэрхэн болдог.. одоо Louis-ын
өмнө долоо хүн үлдсэн бөгөөд анхны аллага тун амжилттай болсон нь ямар их урам
өгсөнийг асуух хэрэггүй.. Louis банкины эзэнд хүүгээ зуурдаар алдсанд нь
эмгэнэл илэрхийлсэн захиа бичиж өвгөний сэтгэлийг хөдөлгөснөөр банкинд ажилд
орж амьдрал нь хөөрхөн босоод ирнэ.. Louis-ын дараагийн бай гэрэл зурганд хорхойтой
Henry D'Ascoyne байлаа..
Louis түүнтэй сонирхолоор нь дамжуулж танилцан улмаар
итгэлийг нь олж Henry төдийгүй түүний үзэсгэлэнтэй эхнэр Edith-ын дотно хүн
болно.. Henry гэрэл зураг гэсэн сонирхолынхоо ард архи нууцаар ууж, олон
хоногоор гэртээ байдаггүй байсан ба эхнэр нь архи уудгийг нь мэддэггүй,
ганцаардсан сайхан хүүхэн байсанд Louis хэргээ бүтээсэн хойно Edith-ыг өөрийн
болгохыг дотроо санаархана.. Henry ажлынхаа өрөөнд шатаж үхсэн байдалтайгаар
олдож, гашуудаж бэлэвсэрсэн эхнэрийн дэргэд Louis байнга байх болов..
хүссэндээ
хүрэхэд нь Louis-ын өмнө таван хүн үлдсэн бол банкины эзэн түүний үнэнч, шаргуу
занг үнэлж өөрийн туслах буюу живж үхсэн хүүгийнхээ албанд томилсоноор Louis-ын
амьдрал нүдэн дээр асар хурдтайгаар дэвжин дээшилнэ.. үүнийг анзаарсан Sibella
нэр төр, ичих сэтгэлээ гээж гэрт нь хүрч ирээд нөхрөөсөө уйдлаа, ерөөсөө чамд л
хайртай байж хэмээхэд Louis хөөгөөд явуулахын оронд өвөртөө оруулж нэгэн цагт
гомдоосны хариугаа хүүхнийг эзэмдсэнээр авахдаа гаднаа нялганах бол дотроо
удахгүй чамайг хэрэглээд хаяна гэж баяртайгаар бодно.. Louis өдрийн цагт Edith-тэй,
шөнө Sibella-тай байх ба бусад таван хүнээ ч хөнөөхөө мартсангүй.. тухайлбал, D'Ascoyne
удмын ганц эмэгтэй, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Agatha-г хийн
бөмбөлгөөр нисэж явахад нь нум сумаар харваж алах бол лам болж хувираад
санваартан Henry-г хордуулж алах агаад генерал Rufus-ыг дэлбэлж хөнөөнө, аз
гэхүү бурханы туслалцаа гэхүү адмирал Horatio хөлөг онгоцтойгоо живж, харин
банкины эзэн Ascoyne жамаараа үхэцгээнэ..
энэ бүхний дараа наймдугаар гүн буюу
хамгийн эцсийн, хамгийн том Ethelred гэх хүүхэдгүй хөгшин үлдэх бөгөөд одоо
банкины эзэн болж, баян хатагтай Edith-ын нөхөр болсон Louis-ыг Ethelred тоодог
болж, удмын хүнээ гэж үзэн харшдаа урина.. Ethelred болон Louis нар ан агнаж
яваад Ethelred буу алдан үхэх бөгөөд бууныхаа гохоо дараахаас өмнө Louis түүнд
бүх аллага болон түүхээ хэлдэг.. ийнхүү Louis Chalfont-ын аравдугаар гүн болох
ба Edith-ын ч нөхөр болдог.. тэрээр Sibella-г одоо зайл гэж эелдэгээр хэлэх
бөгөөд нэг өдөр түүнийг Lionel гэртээ уриад найз нь баларлаа, бүрэн дампуурсан
туслаач гэхэд Louis би чиний найз биш хохь чинь гээд орхидог.. бүх юм бүтэж,
одоо зөвхөн жаргаад л байх нь гэж бодож байхад улсын мөрдөгч Louis дээр ирж хүн
амины хэрэгт буруутган баривчилна.. Louis хэн дээр алдчихав, эсхүл цөм
илэрчихэв үү гэж бодтол түүнийг Lionel-ын үхэлд буруутгах ба өдий болтол
амжилттай явсан алуурчин маань огт хамаагүй хүн амины хэрэгт холбогдчихно..
гэтэл түүнийг Sibella шүүхэд өгсөн бөгөөд нууц амрагууд байсан, өөртөө нь
суухын тулд нөхрийн алж гэж мэдүүлсэнээр Louis гарах гарцгүй болно, хүссэн
болгоноо аваад байтал ингэж унах нь хувь заяаны тоглоом гэлтэй.. итгэлээ алдаад
байсан Louis дээр Sibella ирээд нөхөр маань амиа хорлосон, хэрэв чи надтай
сууж, Edith-ээсээ сална гэвэл би нөхрийнхөө амиа хорлохоосоо өмнө бичиж
үлдээсэн гэрээслэлээр амийг чинь өршөөлгөж болно шүү гэдэг ба мэдээж Louis
зөвшөөрнө.. энд ирээд бид кино эхлэх цэгт ирэх бөгөөд Louis яагаад тийм бардам,
итгэл дүүрэн байсныг ойлгоцгоолоо.. түүнийг дурсамжаа бичиж дуусахтай зэрэг
лам, шоронгийн дарга, харгалзагч нар орж ирэн эцсийн хүслийг нь сонсож байх үед
нэг цагдаа Louis-г буруугүй болохыг баталсан цахилгаан мэдээ ирсэнийг дуулгах ба
Louis нүүрэндээ ингэх ёстой гэсэн инээмсгэлэл тодруулсаар шоронгоос гарна.. түүнийг
шоронгоос гарч ирэхэд Sibella, Edith хоёр хүлээж байх агаад Louis хэн дээр нь
очихуу, хэнийг нь сонгохуу гэж эргэлзэж байхад сонингийн сурвалжлагч түүн дээр
ирээд таны дурсамж намтарыг сониндоо нийтлэж болохуу гэж асуухад Louis
дурсамжаа шоронд, тэр дундаа баахан цагдаа нарын дунд орхисоноо гэнэт санана..
Английн
кино студи Ealing Studios дэлхийн хоёрдугаар дайны дараа олон шилдэг комеди
бүтээсэн байдаг ба үүн дотроос энэхүү бараан комеди хамгийн алдартай.. Британи
зохиолч Roy Horniman-ын зохиолыг мөн
Британи кино найруулагч Robert Hamer кино болгосон нь хамгийн шилдэг бараан
комедийн нэг болоод зогсохгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 224-р
\Британий кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг зуун Британи киноны зургаад
жагссан\ байрт жагсаж байна.. бараан комеди учраас үйл явдал инээдтэй,
панаалтай байх хэдий ч харгис байдлаараа бусад ижил төрөлт киноноосоо ялгарна..
киноны цаад санаа анги давхаргын ялгаа, нэн энэ ялгаан хайр дээр хэрхэн үүсдэг
бөгөөд зөрчил, зовлон болдогийг харуулахаас гадна сексийн дарангуйлалыг Louis, Sibella
хоёр дээрээс харуулсан гэдэг буюу эр хүн нийгэмд эзлэх байр сууриараа эмэгтэй
хүнийг дарладаг гэсэн утга агуулжээ..
дүрүүдэд английн төдийгүй дэлхийн
алдартай жүжигчид болох: Valerie Hobson, Dennis Price, Joan Greenwood болон Alec
Guinness нар тоглосон ба Louis-д тоглосон Dennis Price замналынхаа оргил дүрээ
бүтээсэн бол оскарын шагналт, домогт Alec Guinness уг кинонд есөн дүрд хувиран
тоглосон байдаг.. үүнд: D'Ascoyne удмын залуугаас хөгшин хүртэл, эмэгтэйгээс
санваартан, генерал хүртэл гээд есөн дүрийг төгс бүтээсэн бөгөөд Alec Guinness
уг кинонд бүтээсэн дүрээрээ кино урлагийн хамгийн төгс тоглолтуудын нэгийг
үзүүлсэн төдийгүй хэр жүжигчин болохоо харуулсан.. Alec Guinness-д дөрвөн дүр
бүтээх санал ирсэн ч тэрээр өөрөө есөн дүр бүтээхийг хүсч, түүгээрээ ч болсон
билээ.. сонирхуулахад, Alec Guinness кинонд тоглох үедээ 35 настай л байжээ..
Comments
Post a Comment