Пирам, Фисба хоёр




The Apartment (1996). Өгүүлэх нь, Max \
Vincent Cassel – Францын жүжигчин, эл бүтээлийн үеэр Monica Bellucci-тэй танилцаж улмаар хуримлаад 2013 онд салсан байдаг\ сүйт бүсгүй Muriel-дээ \Sandrine Kiberlain - Францын жүжигчин, дуучин\ хуримын бөгж сонгож буйгаар кино эхэлдэг.. дажгүй ажил төрөлтэй түүний хувьд бүх юм гайхалтай сайхан өрнөж байтал хоёр жилийн өмнө дурлаж хайрлаж явсан бүсгүйгээ санамсаргүй харсанаар бүх зүйл орвонгоороо эргэнэ.. Max чухал бизнес ажлаар япон явах болж, бизнес хамтрагч нартайгаа нэгэн ресторанд хооллохоор очдог.. түүнтэй хамт мөн сүйт бүсгүй нь байна. Max утсаар ярих хэргээр рестораны бүхээгт очтол бүхээг эзэнтэй байдаг. Ингээд хажуу дэргэдэх бие засах өрөөнд ортол бүхээгт байх эмэгтэй хүний хоолой танил, бүр хоёр жилийн өмнө ухаангүй хайрлаж явсан бүсгүйн хоолойн мөн болохыг танина.. тэрээр балмагдаж яахаа шийдэж ядан дөнгөж ухаан орж бүсгүйн араас гартал зөвхөн араас л харж амжина.. буцаж бүхээгт ирээд бүсгүйн мартаж орхисон гэрийнх нь түлхүүрийг олно.. Max энэ хүртэл зах хязгааргүй тэнэгч байсан ба хоёр жилийн өмнөх чин сэтгэлийн хайраа одоог хүртэл мартаагүй болохоор учир битүүлэг алга болсныг нь тодруулахыг хүсээд эргээд асч эхэлсэн хайрын галаа унтраахыг хүсэхгүй.. Max-д нэг санаа төрнө, энэ нь юу гэхээр өөрөө парист үлдэж, бүхээгт үлдсэн түлхүүрийн ачаар хоёр жилийн өмнө холбоо тасарсан хайрыгаа олохоор буцалтгүй шийдэж, Япон явсан мэт ажил зохион байгуулчихаад хамгийн дотно анд  Lucien \Jean-Philippe Écoffey –Швейцарын жүжигчин\ дээрээ очихоор төлөвлөдөг.. Max сайн найз Lucien дээрээ тусламж гуйж очно, найз нь ч мэдээж тусална..

Max-н дурсамж.. өгүүлэн буй цагаас хоёр жилийн өмнө Max маань  Lucien найзынхаа ажил дээр Lisa-г \Monica Bellucci – Италийн жүжигчин, загвар өмсөгч\ харж анхны харцаар дурлана.. Lisa бол үзэсгэлэнтэй, эрх дураараа, хүчтэй эмэгтэй бөгөөд жүжигчин мэргэжилтэй болой.. энэ мөчөөс залуу бүсгүйг дагаж, танилцах эвтэй үеийг хүлээнэ.. ингэж, ингэж бүсгүйтэй танилцаж чадна.. бүсгүйд ч залуу маань таалагдах ба дурлалын бурхан тэдний зүрхэнд хайрын сумыг гүн шигтгэнэ..  Max, Lisa хоёр өдөр хоногуудыг аз жаргалаар бялхан өнгөрүүлсээр бөгөөд уншигч та хайрынхаа хамгийн амттай өдрүүдийг харьцуулан төсөөлөөрэй.. Max-н ажил урагшитай байж Америк явах санал хүлээж авна.. хайрт Lisa-даа үүнийгээ хэлж, хамт амьдрах санал тавьдаг.. Lisa яаралтай жүжгийн бэлтгэлтэй гээд \үүнд бас эмэгтэй хүний гуйлгах, аваачин залуулах сэтгэл, хүсэл байдаг\ хариугаа маргааш хэлье гэдэг.. Max маргааш болзсон (тэдний болздог цэцэрлэгт) газраа хүүхнийг  хүлээгээд ирдэггүй. Хэд хоног хараад, бүр сар болсон ч ор сураггүй алга болсон байдаг. Ажлын байр дээр нь очиход бүсгүйг аль дээр итали явсан гэдэг.. ингээд хаягдаж хоцорсон залуу гомдсондоо, уурласандаа америк явдаг.. үхсэн амьд нь мэдэгдэхгүй, яагаад тийм хайртай байсан хэрнээ гэнэт явсанд нь гайхаж байсан Max ийнхүү Lisa-г олсондоо баярлаж, яадаг ч байсан учраа олно гэсэн нь энэ ажээ.. Max найз Lucien-ндаа учраа хэлж машинаа түр өгөхийг гуйна.. Lucien түүнийг оройн долоон цагаас өмнө ирэхийг үүрэгдэж, өөрөө орой болзоотой, хайрт бүсгүйгээ найздаа танилцуулна гэнэ.. ингээд Max машин болон түлхүүрээ аваад байрт хүрч очно.. байранд ороод байтал нэг бүсгүй орж ирдэг.. хувцасны шүүгээнд нуугдсан Max-д бүсгүйн уйлах сонсогдож байгаад бүсгүйн цонх руу очих харагдана.. бүсгүйг яг цонхоор үсрэхийг завдтал Max амжиж очиж аварна.. гайхалтайн, энэ Lisa биш байлаа.. үнэхээр ч, гаднах байдал нь, нэр нь адил ч түүний хайр Lisa биш байлаа.. андуурагдсан бүсгүй айж хэлмэгдэж бөөн юм болно.. Max бүх үнэн учраа тайлбарлаж тэд хамт ууж, сүүлдээ нэг оронд орж үүл бороо болно.. Lisa-н дурсамж.. Max түүнээс хамт амьдрахыг гуйхад бардам Lisa гаднаа ихэмсэг байвч дотроо туйлгүй баярлаж, маргааш хамт амьдрахаар бодож, Max-д үнэхээр хайртай болсон байлаа.. гэтэл гэнэт итали руу аялан тоглолтоор явахаар болж Max-д хэлж амжихгүй тул найз хүүхэн Alice-даа \ Romane Bohringer – Францын жүжигчин, загвар зохион бүтээгч\ хоёр сарын хугацаагаар явлаа, Намайг хүлээгээрэй, би зөвшөөрсөн шүү гэж дамжуулахыг Max-д хэлэхийг захиад явдаг ба бас Хамт амьдарна шүү гэсэн байдаг..  гэтэл найз Alice нь юу ч хэлдэггүй бөгөөд маш сайтар төлөвлөсөн хорон санаагаа ийнхүү биелүүлж хосуудыг үүрд салгаж орхидог.. 
ингэхэд Alice гэж хэн бэ? Alice бол Lisa-н хөрш бүсгүй байсан ба тэд тун дотно найзууд.. Alice дэндүү ноомой, ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн байгаад Lisa-тай танилцсанаас хойш их өөрчлөгдөж, өөрөөр хэлбэл эмэгтэйлэг болно. Бүх талаараа Lisa шиг болохыг хүсэхийн дээр түүнд атаархана.. мөн санамсаргүй байдлаар буюу Max Lisa-д дурладаг мөн тэр үед Alice Max-д дурласан байдаг, өөрөөр хэлбэл Alice аль эртнээс Max-г нүдэлчихсэн байхад Lisa өмнүүр нь орчихжээ.. Lisa-ааг Италиас эргээд ирэхэд Max байсангүй, ор сураггүй алга болсон гэж Alice хэлээд хаа нэгтээ яв, энд байвал түүнийгээ мартаж чадахгүй гэж ятгасаар санасандаа хүрнэ.. Lisa өөрийг нь хүлээж чадалгүй Америк явсан Max-д гомдож бас өөрт нь хайргүй байж гэж бодно.. тэрээр ингэж яваад Daniel гэх өөрөөсөө ах баян эртэй танилцах ба их удалгүй хуримлана, үүнд мэдээж  Alice-ын хорон ятгалга их байв.. санасандаа бүрэн хүрсэн Alice өөрөө номер 2 Lisa болж хувирна, гэхдээ хайртай залуутайгаа хэзээч хамт байхгүйгээ ухааран бас хийсэн үйлдэлдээ гэмшин, үргэлж бусдыг дуурайж байсандаа гутран цонхоор үсрэн амиа хорлох гэж байхад Max гараад ирчээ.. Max-н өвөрт хэвтээ бүсгүй бол нэрээ хүртэл өөрчилсөн энэ бүгдийг зохион байгуулсан Alice бөгөөд Lucien-ны болздог хүүхэн мөн л Alice юм. Alice хүссэн залуугаа өөрийн болгодоггүй юмаа гэхэд ядаж ойр байх гэж найзтайн сүүлэрсэн нь энэ бөгөөд Max-ын очдог байр бол Lisa-ын баян нөхрийн эхнэртэй авч өгсөн байр юм.. Харин жинхэнэ Lisa үнэхээр ч парист ирсэн бөгөөд Max-н хоолойг нь сонсдог нь жинхэнэ Lisa мөн байдаг.. энэхүү ядмагхан бичвэрээ ингээд зогсооё. Харин кино маань дөнгөж гоё дээр үлдэв.. Max Lisa -тай уулзаж чадах болов уу? Max болон Lisa нар Alice-ын хорлонт ажиллагааг мэдэх болов уу? Гээд тун сонирхолтой үргэлжилнэ.. 
киноны эхлэл, өрнөл, төгсгөл гээд бүхлээрээ маш их орооцолдсон, үйл явдал нь нэгэн шугамаар бус дундуур нь дурсамж бодол орж ирж улам ээдрээтэй гэхдээ маш ойлгомжтой бас сонирхолтойгоор өрнөнө.. эхнээсээ аваад дуустал гайхшруулж, таамаглалаас зөрнө.. Alfred Hitchcock-г маягийн үзэгчдээ эцсийн мөч хүртэл дэлгэцнээ уяж, детектив, нууцлаг адал явдлыг романтиктай төгс гэрлүүлж чадсан бүтээл.. жаахан тохиол, өчүүхэн учрал хүний амьдралыг шийдэж байгааг харуулах ба эр эм хүний дотоод сэтгэл, хайрлах явцыг бас л онцгой давтагдашгүй байдлаар дүрслэсэн.. миний үзэж байсан хамгийн хурц, гоо тансаг хайрын талаарх кинонуудын нэг.. Франц орон гэхлээр гал халуун хайр бодогддог, тэгвэл хайрын талаар Француудаас илүү хэн үзүүлж чадах билээ.. эл бүтээл үзэгч бид Парисаар аялсан юм шиг сэтгэгдэл үлдээнэ.. найруулагч Gilles Mimouni \ архитекторч\ амьдралдаа цор ганц кино хийсэн нь энэ гайхалтай бүтээл билээ \кино сонирхогч хүн бүрийн үзэх ёстой романтик кино\. Мөн зохиолын өөрөө бичсэн байдаг ба хайр болгон дахин давтагдашгүй байдаг шиг тус кино ч яг хайр шиг тийм нандин, тийм ер бусын онцгой.. хэдий Америк хувилбар нь байдаг ч олигтой болоогүй..  гол дүрүүдэд Vincent Cassel, Monica Bellucci нар тоглодог.. киноны турш Monica Bellucci-г харж дурлаж, биширч, бахдсаар таарна.. төгс үзэсгэлэнтэй Lisa..

Comments

  1. Бараг л үзлээдээ хэхэ

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. уулзаж чаддаггүй юм оо хэхэ

    ReplyDelete

Post a Comment