Pet Sematary (1989). Өгүүлэх нь,
Чикагогийн Майнд залуухан эмч Creed өөрийн сайхан эхнэр
Rachel, охин Ellie, хүү Gage, бас болоогүй муурын хамт нүүж ирнэ.. Creed тус
жижигхэн хотод эмчээр ажиллахаар гэр бүлийн хамт ирээд буй нь энэ. Шинэхэн
байшин нь тухлагийн дээр эргэн тойрны байдалтай танилцахад: байшингийн өмнүүр
том оворын ачааны машин явдаг замтай ба замын цаана тэдний цорын ганц хөрш
болох энэ газар насаараа амьдарч байгаа өвгөн Jud амьдарна.. харин байшингийн
хойгуур ой руу уруудаж орсон жимтэй бөлгөө.. шинэ хөршүүд танилцаж дотносно.
Өвгөн залуу хосуудад ачааны тэрэг явдаг замаас хүүхдүүд болон тэжээвэр амьтдаа
хол байлгахыг сануулна..
өвгөн бас нэг зүйл хэлэх нь, ой руу ордог жимээр явбал
тэжээвэр амьтдын оршуулгийн газарт хүрэхийн дээр ойр хавийн улс амьтан бүгдээрээ
тэнд үхсэн нохой, муур зэргээ аваачиж оршуулдаг гээд тэр хачин газрыг үзүүлэхээ
амална.. ийнхүү өдөр хоног өнгөрсөөр талархлын баяр болно.. Rachel хоёр хүүхдээ
аваад эцэг эх рүүгээ явж баярлахаар болно.. Creed хадмуудтайгаа таардаггүй тул
мууртайгаа үлдэнэ.. охин нь явахдаа аавдаа муураа замаас хол байлгаарай хэмээн
захиж захиж явна.. гэтэл хайхрамжгүй байдлаасаа болж охиныхоо зөгнөж байснаар
муураа ачааны машинд дайруулчихна.. Creed яах учраа олохгүй байтал хөрш Jud
түүнд нэг арга байна гэж хэлж тэд үхсэн муураа аваад тэжээвэр амьтдын
оршуулгийн газар руу явна..
үнэхээр ч бүхэл бүтэн амьтдын оршуулгийн газар байв.. хаа сайгүй үхсэн амьтдын нэр бичсэн чулуу.. Jud ч энд нэгэн цагт нохойгоо нойрсуулж байв.. Creed энд л муураа булах нь гэж бодтол Jud энд биш ойн гүн рүү дахиад явна, дагаад яв гэсээр нил шигүү мод ургаж эгц өөдөө үргэлжилсэн уулархаг замаар түүнийг авч явна.. зам маш муутайн дээр тувт өгсөх тул тэд ядарцгаана.
үнэхээр ч бүхэл бүтэн амьтдын оршуулгийн газар байв.. хаа сайгүй үхсэн амьтдын нэр бичсэн чулуу.. Jud ч энд нэгэн цагт нохойгоо нойрсуулж байв.. Creed энд л муураа булах нь гэж бодтол Jud энд биш ойн гүн рүү дахиад явна, дагаад яв гэсээр нил шигүү мод ургаж эгц өөдөө үргэлжилсэн уулархаг замаар түүнийг авч явна.. зам маш муутайн дээр тувт өгсөх тул тэд ядарцгаана.
Ингээд бүр шөнө болсон хойно Jud-н хүссэн газар буюу
гортигоор бөөрөнхий дугуй татсан юм шиг чулуу мод эгнүүлж тавьсан газар байв.
Өөрөөр хэлбэл эртний индиан омгийн ёс заншил, тахилга шүтлэгийн газар байв.. яг
энэ газар амьтнаа булвал дахин амь ордог гэж Jud хэлнэ..өчнөөн явж ирсэнээ, бас
охиноо бодон өрөвдсөн Creed алдах юмгүй учир туршаад үзэхээр болно.. ингээд
маргааш нь гаражиндаа ортол муур нь амьд байж байх нь тэр.. гэхдээ урьдны муур
биш харин маш муухай үнэртэй, догшин танихын аргагүй болсон байв.. үхтлээ
гайхаж басхүү айсан Creed хөрш дээрээ ортол энэ талаар хэнд ч битгий хэлээрэй
гэнэ.. сониучирхасан Creed тэр газар ер нь хүн булж байсан уу гэхэд өвгөн энэ
талаар бодохын ч хэрэггүй гээд маш аймшигтайгаар төгссөн түүх ярьж өгдөг.. төд
удалгүй эхнэр хүүхдүүд нь ч ирэх бөгөөд хайртай муурандаа ойртож чадахгүй, бүр
үнэрийг нь авч чадахгүй байгаадаа хүүхдүүд гайхаад өнгөрдөг.. зуны нэгэн сайхан өдөр Creed-ийхэн гэрийн гадаанаа цайлан, тоглон наадан
байна.. Creed хүү Gage-тэйгээ тоглож байгаад жаахан анхаарал сулрах үеэр дөнгөж
ярьж сурч байсан бяцхан хүү
машины доогуур орчихно.. энэ бол бас л Creed-н буруу байлаа.. үүнээс болж
хадмуудтайгаа улам эв түнжин хагарч эхнэр охин нь чикаго руугаа явж манай хүн
мууртайгаа дахин үлдэнэ.. өдөржин архи ууж, хүүгийнхээ зургийг харж уйлах түүнд
нөгөө оршуулгийн газар л бодогдоно. Хүрз зээтүү аван хүүгийнхээ булшыг ухахаар
хөдөлвөө, тэгэхдээ хэнд ч
хэлэхгүйгээ...
аймшгийн зохиолын хаан, дэлхий даяар хэдэн зуу сая ном
борлуулсан Stephen King-ын \түүний
өөрийнхөө зохиолыг кино зохиол болгосон анхны тохиолдол\ ижил нэрт
зохиол дээрээс сэдэвлэсэн аймшгийн бүтээл.. хүүхэд ахуйдаа номыг нь уншиж,
киног нь үзэж байсан болохоор сэтгэлд гүн үлдсэн бүтээл..
миний хувьд Stephen
King \тэрээр нэгэнтээ өөрийнхөө
бичсэн зохиолуудаас ганцхан Pet Sematary зохиолоосоо л маш их айж байсан хэлсэн
байдаг\ хамгийн сайн ном гэж боддог оо.. магадгүй
хамгийн их намайг айлгасан ном нь болохоор тэр биз.. Stephen King-ын зохиолуудаар
хийгдсэн олон арван кино байдгаас \энд
зөвхөн хоррор зохиолуудын онцлов\ жинхэнэ кино урлагийн бүтээл гэгдэх
болсон Carrie, The Shining нарыг гүйцэхгүй боловч The Mist, It нартайн эн
тэнцэхүйц сайн бүтээл.. найруулагчаар Mary Lambert \түүний найруулсан хоёрдахь бүрэн хэмжээний кино
ба олон алдартай видео клип бүтээсэн байдаг\ гэгч эмэгтэй хүн ажилласан
ба эмэгтэй хүн найруулсан хамгийн сайн болсон арван аймшгийн киноны нэгээр
нэрлэгддэг бүтээл.. мөн мэдээж Stephen King-ын зохиолоор хийгдсэн арван сайн
киноны тоонд багтана.. анх киног
аймшгийн киноны мастер George A. Romero найруулах ёстой байсан ч өөр бүтээл
дээр ажиллаж байсан учраас татгалзсан байдаг ба Stephen King-ын дуртай рок
хамтлаг Ramones кинонд зориулж дуу бүтээсэн нь киноны хөгжимд орсон байдаг
ажээ..
Comments
Post a Comment