Rebel Without a
Cause (1955). Өгүүлэх нь,
цэнхэр нүд, гялтганасан хар үстэй, зузаан уруултай тун царайлаг, арваннайм,
арвандолоо насны залуу согтууран танхайрсан хэргээр өсвөр насныхны цагдаагийн
газарт хүргэгдэн ирж буйгаар кино маань эхэлнэ.. сармагчин шиг дуугарч,
элдэвээр марзагнах сайхь хүргэгдэж ирсэн залууг Jim \James Dean \ гэдэг бөгөөд ЛА
хотод эцэг эхийн хамт ирээд төдий л удаагүй байгаа ажээ.. үзэгч бид Jim-ын хамт
цагдаагийн газарт ирэхэд тэнд мөн л зөрчил гаргасны улмаас саатуулагдаад байгаа
Judy (Natalie Wood) болон Plato хочтой John (Sal Mineo) гэсэн өсвөр насны хөвгүүн, охин хоёртой
танилцах ба уг киноны гурван гол дүр чухам яагаад энэ газарт ирсэнийг
харцгаая.. ганц хүүгээ цагдаагийн газарт ирсэнийг дуулсан Jim-ын эцэг эх гэж
сандарсан амьтад ирэх хэдий ч хүү нь тэднийг тоохгүй харин ч тээршааж үзэхийг
анзаарсан байцаагч Ray Jim-ыг өрөөндөө дагуулан орж тусгайлан ярилцъя гэнэ..
заримдаа хүн танихгүй хүнд сэтгэлээ онгойтол ярих тохиолдол байдагчлан эцэг эх
нь байнга хэрэлддэгээс болж сэтгэлийн зовлонд унах болсоноо, бас эцгийгээ
хулчгар, юманд тууштай биш, дэндүү ээжийн үгээр байдаг, эх нь дарангуй зантай,
бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэдэг, энэ бүхэнд би тарчилж дууслаа, намайг ойлгох
хүн алга, тиймээс уусан гэж Jim байцаагчид хэлнэ.. байцаагч сайхан сэтгэлтэй,
ухаалаг хүн байж таарсан учир Jim-д ах хүний хувиар зөвлөгөө өгөөд ямар нэг юм
болвол, ярилцахыг хүсвэл надад дээр ирж байгаарай гээд явуулахаар болно..
Jim, Plato хоёрыг сургуулиас гарч ирэхэд Buzz
өөрийн залуусын хамт Jim-ын машины дэргэд зогсож байна, мэдээж Judy ч
байна.. бага даа зодоон, тэрнээс ч их юм болохыг гадарласан Jim тэвчээртэй
хүлээж зогстол Buzz түүний машины дугуйг хутгаар хагалчихна.. Jim биеэ барьсаар
явж очин дугуйгаа сольж эхэлтэл Buzz үг хэлээр өдөж, хутга шидэж өгөөд тулалдая
гэнэ.. Jim асуудал үүсгэхийг үнэхээр хүсэхгүй байсан ч зоригтой, нэр төрөө
боддог залуу учир Buzz-тай тулалдаж багагүй шархдах ч эцэст нь ялдаг ба Buzz
түүнтэй орой нар жаргахаар далайн эргийн хадан дээр уралдах санал тавьж Jim ч
аргагүйдэн зөвшөөрнө.. энэ уралдаан нь машин хулгайлаад хамаг хурдаараа давхиж
явсаар эгц хад тулж ирэхэд машинаасаа амжиж үсрэх бөгөөд түрүүлж үсэрсэн нь
ялагддаг дүрэмтэй амиа алдах эрсдэлтэй уралдаан юм.. Plato орой битгий яв, би
ууланд байдаг нэг эзгүй байшин мэднэ, тэнд очиж нуугдая гэхэд Jim дотроо
аавтайгаа очиж юу ч гэсэн зөвлөлдье гэж шийднэ.. Judy харин Jim-ыг маш их
үнэлж, битүүхэн шохоорхож эхэлдэг.. Jim эцэгтэйгээ уулзаад, шууд биш тойруугаар
эр хүн өөрийгөө харуулж, нэр төрөө хамгаалах үе ирэхэд хийх ёстой тэр зүйлийг
эрсдэлтэй ч нүүр тулан хийх хэрэгтэй юу гэж асуухад аав баахан бөөрөнхийлсөн
хариу өгч түүний шал дургүйг хүргэчихнэ.. Jim товлосон газраа очиход бүгд
түүнийг хүлээж байна.. Jim Buzz-аас бид яагаад ингэж байгаа билээ гэж асуухад
чи надад ер нь бол таалагдаж байна, гэхдээ чи бидэнд хүлээн зөвшөөрөгдөхийн
тулд ямар нэгэн юм хийх ёстой гэж Buzz хариулдаг.. ингээд Judy-ын дохиогоор
залуус уралдаж эхлэх бөгөөд Jim хангалттай гэж үзсэн үедээ амжиж машинаасаа
үсрэн буухад Buzz үсрэх гэтэл хувцас нь хаалганы бариултай орооцолдчихсон байж
таараад үсэрч амжилгүй хаднаас унаж амиа алдана..
залуус болохгүй юм хийснээ
ухаарч бүгд ийш тийшээ зугтаацгааж Judy, Jim, Plato гурав хамт үлдэх бөгөөд Judy,
Jim хоёрын хооронд энэ үеэс хайрын нандин холбоо үүсч, залуу ч охинд нөгөө
толио өгнө.. Jim тэндээс шууд гэртээ хариад аав, ээждээ болсон бүхнийг ярьж,
цагдаад очсон нь дээр байх гэхэд Jim-ын ээж орилж чарлан бөөн юм болно, Jim
үүнд л дургүй тул ааваасаа энэ удаад эр хүн шиг байж миний талд орооч гэж
гуйхад аав нь бас л дүлгэнэсэн, хоёрдмол зан гаргасанаар Jim байцаагч Ray руу
очтол өнөөх нь эзгүй байх нь тэр.. Jim харих замдаа өөрийг нь хүлээж байсан Judy-тэй
тааран хамт Plato-ын хэлж байсан ууланд байх байшинд очихоор болно.. энэ үед Buzz-ын
найзууд Jim-ээс өшөө авах гэж хайж эхэлсэн байх агаад Plato-г эрж олон зодож, улмаар Jim-ын гэрийг
мэдэж авна.. доромжлуулсандаа яахаас ч буцахаа больсон Plato ээжийнхээ өрөөнд
байдаг бууг хулгайлаад хариу авахаар бас Jim-ыг хамгаалахаар уулан дахь байшинд
очно.. Judy, Jim, Plato гурав тухайн шөнөдөө ахин тэр ууланд уулзан гэр бүл
болж жаргалтайгаар тоглоно, Plato унтаж орхих бол Judy, Jim хоёр нялууран
цэнгэнэ.. энэ үед Buzz-ын найзууд тэднийг олж очих ба Plato тэдэнтэй тэмцэлдэж
байгаад буу алдаж нэгийг нь шархдуулчихна, мөн энэ үеэр цагдаагийнхан ч ирнэ.. айснаасаа
ухаанаа алдсан Plato хэнийг ч хамаагүй буудаж мэдэх байдалд хүрэх бөгөөд Jim л
түүний амийг аварч, аюулыг зайлуулж чадах ганц хүн гэдгээ ухааран Plato дээр
очин аргадаж, ятгаж байхдаа бууных нь бүх сумыг сэмхэн авчих ба хамт дагуулан
гарахдаа цагдаа нарт тэр ялангуяа байцаагч Ray-д энэ хүү аюулгүй шүү, гал нээж
болохгүй шүү гэж хэлэх ч Plato олон хүн хараад зугтаах гэж оролдсон нь амийг нь
авч одно.. Jim туйлгүй гашуудах ба тэр яг энэ мөчөөс нас биед хүрч ухаан
сууна.. Jim эцэг эхдээ Judy-ыг танилцуулсанаар кино маань төгсдөг..
Америкийн хамгийн алдартай кино найруулагчдын нэг Nicholas Ray-ын уг кино өсвөр үеийнхний
оюуны доройтол, сэтгэлзүйн талыг өнгө хийгээд симболоор хурцаар дүрсэлсэнээрээ
гайхагддаг ба жил өнгөрөх тусам улам алдаршиж байгаа хэдийнээ классик түвшинд
үнэлэгдэх болсон бүтээл билээ.. Nicholas Ray залуу насны уур, ганцаардал,
өөрийгөө хайсан эрэл, тэгэхдээ хамгийн гол нь өсвөр насныхны эцэг эхтэйгээ
зөрчилдөх шалтаг шалтгааныг өнгөний зохицол, камерын байршилаар цогц дүрслэн
үзүүлсэн бөгөөд кинонд гол үүрэг гүйцэтгэх улаан өнгө нь Jim-ыг бүхэлд нь
илэрхийлэх бол ерөнхийдөө улаан өнгөөр өсвөр насныхны цогшсон дотоод сэтгэлийг
илэрхийлнэ..
үе хоорондын, эцэг эх хүүхэдтэйгээ үл ойлголцлын талаарх хамгийн
нарийн, хамгийн хүнд киноны нэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган
киноны 529-р байрт жагсдаг.. эл бүтээлийг алдаршуулах гол хүчин зүйлсийн нэг бол
өдгөө домогт жүжигчин гэгдэх болсон James Dean билээ \найруулагч түүнд дүрээ
хүссэнээрээ гаргах эрх олгосон байдаг\ .. ердөө 24хөн насандаа машины ослоор
нас барсан тэрээр амьд ахуйдаа бүрэн хэмжээний гуравхан кинонд тоглож амжсан ч
тус бүх бүтээл нь маш их алдаршиж, түүний дүрүүд ч домоглог хэмжээнд хүрсэн
бөгөөд тэрээр үхсэн хойноо хоёр удаа Оскарт нэр дэвшсэн цор ганц жүжигчин
билээ..
уг кино James Dean-ыг үхсэнээс бараг сарын дараа нээлтээ хийсэн
байдаг.. Stanislavski-ын аргаар дүрээрээ амьдарч тоглодог James Dean хосгүй
авъяастайн дээр маш гоё залуу байсан ба хэрвээ амьд сэрүүн байсан бол Marlon
Brando-той зүйрлэм мундаг материалтай хүн байв.. тавиад оны үед James Dean, Marlon
Brando, Elvis Presley гурав царай зүс, биеэ авч яваа байдлаараа залуус, охидын
шүтээн байсан гэж хэлж болно.. James Dean-ны гурван киноноос хамгийн шилдэг тоглолтоо
үзүүлсэн нь уг бүтээл гэж нэрлэдэг.. түүнтэй хамт тоглосон Natalie Wood болон Sal
Mineo хоёр тухайн үед киноны баатарууд шигээ настай байсан ба Nicholas Ray байр
сууриа ашиглан Natalie Wood-тэй унтсанаар дүрээ өгсөн гэдэг бол мөн Sal Mineo-г
ч гаж секс харилцаанд уруу татсан гэсэн шуугиан байдаг.. ямартай ч Natalie Wood
болон James Dean хоёрыг хамтад нь харна гэдэг кино сонирхогч болгонд бэлэг
юмаа.. сонирхуулахад, Nicholas Ray гэмт бүлэглэлийн талаар судалгаа хийж ЛА
хотоор хэрэн тэнэсэн гэдэг бол James Dean хутгатай тулааны үеэр жинхэнээсээ
шархдсан гэдэг..
This comment has been removed by the author.
ReplyDelete