НЭМЭЛТ: Уг кино Өрнөдийн болон
Азийн кино найруулагчдад чухал агаад нөлөө бүхий бүтээл гэдгээрээ алдартай.
Кино судлаачид найруулагч John Woo-ын хэв маягийг Францын найруулагч Luc
Besson-ын "Nikita", "Leon" зэрэг кинонуудаас ажиглагддаг
болохыг тэмдэглэжээ. "Leon" киноны алуурчины бүтэц, хамгаалагч шинж
нь "The Killer" киноныхтой төстэй бол "Nikita"-д гол дүр
хэд хэдэн аллага хийснийхээ дараа ёс суртахууны хямралд орж буй нь мөн л Woo-ын
алуурчинтай адил. Woo-ын баатар харгис, харийссан байдгаас гадна кино нь маш их
хүчирхийллийг үзүүлдэг хэв маяг "Nikita"-д агуулгаддаг аж. Алдарт
Brandon Lee "Rapid Fire" киноныхоо тулааны хэсгийг эл киноноос
ихээхэн санаа авсан гэдэг. Тэгвэл Америкт Robert Rodriguez, Quentin Tarantino
нарт уг киног нөлөөлсөн ба Robert Rodriguez-ын "Once Upon A Time In
Mexico" киног дурдахад хангалттай бол Tarantino "Jackie Brown"
киноныхоо диалогт "The Killer"-г ишилдэг.
The Killer (1989). Христийн цовдлуулсан хөшөө, олон тооны лааны гэрэл Хонг конгийн хаа нэгтээ
орших бяцхан сүмийг туйлын амар тайван болгох ба сүмд хээнцэр хувцасласан нэг
залуу хүн хүлээж байтал удсан ч үгүй сүмийн хаалгаар бас нэг ганган эр орж ирэн
зэрэгцэнэ суугаад гар цүнх онгойлгоход дотор нь боодолтой мөнгөнүүд, гар буу,
бас нэг хүний зураг байх нь мөнгийг аваад буугаар нь зураг дээрх хүнийг хөнөө
гэсэн санаа болох нь ив илхэн.. даалгавар хүлээгчийг Ah Jong гэдэг бөгөөд Хонг конгийн триадад олон
ажиллаж байгаа хүйтэн зэвсэгийг биеийн нэг хэсэг мэт гаргууд ашигладаг
мэргэжлийн алуурчин бол даалгавар өгөгчийг Fung Sei гэгч нь мөн л триадын
гишүүн Ah Jong-д хөлс өгөн дайснаа устгуулагч ба бас ажил олгогч нь, нэг үгээр
үнэнч түншүүд бөгөөд тэд хамтран хичнээн удаа хүн алах даалгавар гүйцэтгэснийг
таашгүй ч үнэхээр гар нийлж ажиллаж сурсан учир тэдний харилцаа анд найзын
хэмжээнд хүртлээ бэхжжээ..
шинэ даалгавар авсан Ah Jong алах хүнийхээ байгаа
шөнийн клубт очно, түүний бай зүгээр нэг хүн биш олон арван бие хамгаалагчтай
том гар байлаа.. Ah Jong клубын үүдээр оруутаа тус газрын дуучин хүүхэн Jennie-ын
уянгалаг хоолой, хөөрхөн төрхийг анзаарахгүй өнгөрч үл чадах агаад хүүхэн ч
түүнийг зэрвэсхэн харж амждаг.. клубын арын өрөөнд хөзөр тоглон суусан үхэх
тавилнтай этгээдийг бие хамгаалагчдынх нь хамтаар хөлсний алуурчин ядах юмгүй
хүйс тэмтэрнэ, гэтэл гай газар дороос гэгчээр буудалцааны үеэр өрөөнд Jennie
орж ирэн тэнэсэн сумд оногдож шархдах ба энэ нь Ah Jong-ын алдаа байлаа..
гэмгүй хүүхнийг шархдуулсан тэрээр яагаа бол ийгээ бол гэж анхаарал тавихад Jennie
харааныхаа ихэнхийг хувийг алдаж, цаашдаа нэлээд их зардлаар гадаад явж
эмчлүүлэхгүй бол бүрэн сохорч, засал авахааргүй болохыг олж мэдэн сэтгэлийн
шаналалд орж, хүүхэнд хараа ороход нь заавал тусалъя гэж шийднэ.. Jennie бараг
сохорсон ч шөнийн клубт дуулсаар бол Ah Jong түүнийг үргэлж холоос харж
хамгаалах ба нэг шөнө хүүхнийг харьж явтал хэсэг залуус доромжлох гэж дайрахад Ah
Jong аюулыг зайлуулж, улмаар хүүхнийг гэрт нь хүргэж өгөн итгэлийн олж энэ
цагаас үргэлж хамт байх итгэлт хүн нь болно.. анхандаа Ah Jong-д өөрийг нь
таньчих байх гэсэн айдас байсан ч Jennie маш муу харахаас гадна түүнийг тэр
шөнө дөнгөж л зэрвэсхэн харсан тул зүгээр сайхан сэтгэлтэй залуу л гэж бодно..
эсрэг хүйстэнүүдийн дунд итгэлцэлтэй хамт хайр үүсдэгчлэн ганц бие дээр нь
ганцаардсан залуус хоёр биедээ сэтгэлтэй болно.. Ah Jong одоо нэг ахиухан
мөнгөний ажил аваад Jennie-тэй хамт гадаад явж тайван амьдрая, түүнийгээ ч
эдгээе гэж бодох агаад яг тэр үед Fung Sei хүрч ирээд их хэмжээний мөнгөний
эрсдэлтэй ажил байна гэнэ, энэ нь триадын нэг том боссыг устгах гэж хэлэхэд Ah
Jong зөвшөөрч, харин энэ ажил дуусаад бид дахиж уулзахгүй гэж хэлдэг.. энэ зуур
хонг конгийн мөрдөгч Li Ying дээрх шөнө клубт болсон аллагын хэргийг гардаж
авсан агаад одоо удахгүй триадын нэг боссын аминд халдаж магадгүй гэсэн нууц
мэдээлэл олж авсанаар Ah Jong гэж даварсан алуурчин барих юмуу алахаар араас нь
мөшгөж эхэлнэ.. Li Ying бол зоригтой, үлгэр жишээч маш сайн цагдаа болохыг
сануулах нь зүйн хэрэг.. Ah Jong ангаа агнахаар снайпераараа онилон завин дээр
суух бол Li Ying өөрийн хамтрагч Tsang Yeh-ын хамтаар байдлыг ажин эргүүл
хийхэд триадын босс завины уралдаан сонирхож зогстол сум цохонд нь тусч амийг
нь авч одно..
Ah Jong баталгаа болгож дахин нэг сум тавьчихаад зугтаахад хурц
хараатай Li Ying, Tsang Yeh хоёр араас нь хөөнө.. далайн эрэг дээр завиа тавьчихаад аюул
холдлоо гэж санасан Ah Jong-ыг баахан буутай эрс отож байх ба Ah Jong хашир
тулдаа амь гаран бөөн буудалцааны үеэр элсэн дээр тоглож байсан жаахан охин
шархдчихна, Li Ying, Tsang Yeh хоёр амжиж ирж триадынхантай тулалдсанаар Ah
Jong охиныг аван эмнэлэгт хүргэхээр яаран давхина.. Ah Jong охиныг амжиж
эмнэлэгт хүргэх бөгөөд араас нь Li Ying,
Tsang Yeh хоёр ирэхэд Ah Jong зугтааж амжилгүй хаачихав.. Ah Jong өөрийн хүмүүс
отож байсан, мөнгөө даруй авмаар байна гэж Fung Sei-д утсаар хэлнэ.. Fung Sei
түүний гэрт цүнхтэй мөнгө авчрахын оронд харин ч алахаар зэвсэгтэй эрчүүдийн
хамт очиход үхэхээс бусдыг үзсэн Ah Jong ийм юм болохыг гадарлан хариу цохилт
өгдөг ч найзыгаа алж түвдэхгүй өршөөнө, учир нь Fung Sei-ын босс Wong Hoi энэ
бүхнийг сэдсэн буюу завины уралдаан дээр Ah Jong-ын алсан триадын босс бол Wong
Hoi-ын садан ба Wong Hoi садангаа алж илүү эрх мэдэл олоод зогсохгүй их мөнгө
нэхсэн Ah Jong-ыг алж давхар цохилт хийхийг шийджээ..
Fung Sei босс-оосоо Ah
Jong-ын амийг гуйсан ч нэг бол тэр үгүй бол чиний амийг авна гэсэн учир
аргагүйдсэнээ Fung Sei учирлаад босс-оосоо ятгаж амийг чинь өршөөж, болвол
мөнгийг чинь олж гэнэ, үүнийгээ тэрээр амийг нь өршөөсөн найздаа өртэй гэж
үзсэнийхээ.. энэ зуур Ah Jong-ын царайг тогтоож авсан Li Ying түүнийг хүйтэн
цуст алуурчин биш харин ч ёс суртанхуунтай, шударга эр болохыг охины амийг
аварсанаас олж харан түүнийг хүндлэж бас хүнийх нь хувьд тун сонирхоно.. Li
Ying ингээд зогсохгүй шөнийн клубын аллагын үеэр дуучин хүүхэн сохорсоныг
мэдээд Ah Jong хүүхнийг лав тэгээд орхих ёсгүй, түүнийг баръя гэвэл Jennie-ынд
очих учиртайгаа ойлгоно.. үнэхээр ч тэд Jennie-ынд халз мөргөлдөх бөгөөд
хүүхнийг айлгаад яахав гэж залуус багын найзууд юм шиг дүр эсгэх хэдий ч бууны
хүйтэн хошууг биесээсээ үл салгах ба хүүхэн тэрийг нь харахгүй итгэх нь
өрөвдөлтэй.. энэ байдлыг ашиглан Ah Jong зугтчих бол Li Ying бүх үнэнийг
хүүхэнд хэлэх бөгөөд уг мэдээ түүний биеийг улам дордуулна.. Fung Sei босс-оо
царайчлан гуйж байхыг Ah Jong хараад найздаа итгэж болохыг ойлгон хамт тулалдан
мөнгөө авахыг зорих ч хүний олонд бариулан аргагүй эрхэнд зугтаах ба найзууд Fung
Sei-ын гэрт бүгнэ..
Fung Sei-ын гэр гэж зэвсэгийн агуулах шиг юм байх ба тэд
хоёулханаа ч үхэн үхтлээ өөрсдөөс нь бүх талаар илүү асар том хүчийн эсрэг
тулалдахаар болно, тэдэнд өөр замгүй, яадаг ч байсан үхэх нь мэдээжийн хэрэг
байлаа.. Li Ying хүүхнийг ашиглан Ah Jong-ыг баривчлахыг санаж түүнээр
дамжуулан Ah Jong-той болзуулах ба болзоон дээр яг баригдахнуу дээ гэтэл Jennie
сэтгэлтэй залуудаа дохио өгсөнөөр хосууд цагдаа нарын дундаас ширхэг үсний
гарзгүй эсэн мэнд гарна.. хосууд Fung Sei-ын гэрт ирэх бөгөөд Fung Sei
хэлсэндээ хүрч найзынхаа мөнгийг заавал авчирна, орой нөгөө сүм дээрээ хүлээж
байгаарай гэчихээд яваад өгнө.. триадын том толгой Wong Hoi жаргах замын
садаанууд болох Ah Jong болон Fung Sei нарыг устгахаар бараг цэргийн анги
хөлслөн хаа байгаа газар нь устга гэнэ.. энэ үед олон удаа бүтэлгүйтсэн Li Ying-ыг
дарга нь халчихна, гэвч Li Ying-ын хамтрагч Tsang Yeh триад болон Fung Sei, Ah
Jong нарын тулалдааныг дагаж яваад Fung Sei-ын гэрийг олох боловч өөрөө үхлүүт
шарх олно.. тэрээр үхэхийнхээ өмнө Li Ying-д Ah Jong-ын байгаа газрын хэлж
амжих ба Li Ying ажлаасаа халагдсан ч шударга ёсыг сахиулах ёс суртахууны
үүднээс мөн хор шар нь буцлаж буугаа цэнэглээд Fung Sei руу очно.. Li Ying-ыг
очиход Ah Jong, Jennie хоёр триадууд бүслүүлсэн байх агаад Li Ying-ыг хараад Ah
Jong эхлээд хамтдаа амьд гаръя, дараа нь намайг баривчлаарай гэнэ, тэд
хамтдаа тулалдан амь гаран улмаар гурвуулаа эсэн мэнд сүм дээр очно.. залуус
дахиад дайралт ирнэ, тэрийг давж чадахгүйгээ ухаарах ба Ah Jong мөрдөгчид
хандан би энд үхэх байх тэгвэл чи миний өмнөөс Jennie-г аваад гадаад явж
эмчлүүлээрэй гэхэд Li Ying зөвшөөрдөг.. хоёр өөр ертөнцийн тэс ондоо хүмүүсийг
ёс суртахуун, шударга ёс хоромхон зуур үнэнч андууд болгодог ба хамтдаа туулсан
амь өрссөн тулаан тэднийг ах дүүс болгодог оо.. сүм рүү очдог хоёр замын нэгээр
дөнгөж амьтай голтой Fung Sei явах бол нөгөөхөөр нь шүдээ хүртэл зэвсэглэсэн
арван машин дүүрэн алуурчид айсуй..
Хонг конгийн нэрт кино найруулагч John Woo-ын
эл бүтээл хамгийн гунигтай тулаантай киноны нэг гэгддэг бөгөөд бүх тулаант жанр
дотроо классикт багтдаг аа.. John Woo тулаантай буюу буудалцаантай, аллагатай
жанрт өөрийн гэсэн тамгатай эрхэм бөгөөд түүний эгзэгтэй агшинг удаашруулан,
бодол сөхөх мэт аргачлал нь цус нөжөөр бялхасан жанртайн хачин ч үнэхээр
зохицдог ба тийм ч учраас эл бүтээлийг цуст концерт гэдэг.. найруулагч тус
бүтээлээ нөхөрлөл хийгээд шударга ёсны тухай гэсэн байдаг ба киноны мөн чанар
нь ерөөсөө ёс суртахуун болно.. Ah Jong хэдий алуурчин ч жаахан охины төлөө
амиа эрсдэлд оруулахаас гадна Jennie-ын төлөө босгосон бүхнээ зольж байгаагаас
энэ хүн ёс суртахуунтай, хүнээ бүр байчихаагүйн харагдах бол Li Ying шударга
ёсыг сахиулахын тулд эсрэг талдаа ч орж байгаан үнэхээр шударга хүнийг нь
харуулахаас гадна ажилдаа хандах хандлага болон Ah Jong-ын ёс суртахуунтай хүн
болохыг олж таньсанаараа энэ хүн өөрөө өндөр ёс суртахуунтай болохыг нь
илтгэнэ..
цагдаа болон алуурчныг нөхөрлүүлсэнээрээ John Woo нөхөрлөлийн үнэ
цэнийг зориуд ийм эсрэг байдлаар үзүүлсэн болов уу.. мөн түүнчлэн John Woo уг
кинондоо анх удаагаа амьтадыг симбол маягаар ашиглаж эхэлсэн гэдэг бөгөөд
киноны эхэнд гарах тагтаа хүний сайхан сэтгэлийг бэлгэдэх бол Ah Jong Jennie-ыг
гэрт хүргэж өгөхөд гэрт нь муур байдаг энэ нь хятадын уламжлалаар муу ёрыг
зөгнөдөг гэдэг.. кинонд хонг конг төдийгүй азийн кино од Chow Yun-fat гол
дүрийг бүтээсэн бол Тайван – канадын жүжигчин, дуучин Sally Yeh тоглохын сацуу
киноны дууг дуулсан.. John Woo-д уг
бүтээлээ туурвихад Pierre Melville болон Martin Scorsese хоёрын Le Samouraï,
Mean Streets гэсэн бүтээл нөлөөлсөн гэдэг бөгөөд өөрөө ч тус бүтээлүүдэд
хүндэтгэлээ эл киногоороо илэрхийлсэнээ хэлдэг.. тэгвэл өгүүлэн буй кино маань Quentin
Tarantino, Robert Rodriguez нарт хүчтэй нөлөөлсөн гэдэг ээ.. кинонд жинхэнэ
буу, сум ашигласан ба далайн эрэг дээрх буудалцаанд 20,000 орчим сум,
төгсгөлийн хэсэгт 40,000 орчим сум ашигласан гэдэг бөгөөд John Woo уг киногоо
болон Bullet in the Head (1990) бүтээлийг өөрийнхөө хамгийн дуртай киногоороо
нэрлэсэн байдаг.. энэхүү кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 705-р байрт жагсаж байна..
Comments
Post a Comment