Хүслийг жолоодохуй




Crash (1996). Нисэх онгоцны граж дотор шаргал үстэй, нуруулаг, сонин сэтгүүлийн нүүрийг чимэхүйц үзэсгэлэнтэй бүсгүй хагас нүцгэн онгоцны хүйтэн төмрийг булбарайхан цагаан цээжээрээ илбэхүйд араас нь нэг эр бадрангуй цогтой хүслээрээ бүсгүйг ташуурдан эзэмдэхүй.. бүсгүйн бүх л үйл хөдлөл дур ханахуйн дээдийг илтгэх бөгөөд чухамдаа уг ханамж хүйтэн төмрөөс ирж байна уу, араас ирэх эр хүний ирмүүн тачаалаас уу, гэдгийг салгаж ухахад төвөгтэй.. план өөрчлөгдөхөд, кино зураг авалт ид явагдаж буй студи харагдах агаад завгүй, бужигнасан олон кино продюсерээ хайж, эрэн байхуйд студийн нэг өрөөнд бусдаас нуугдсан продюсер маань туслах хүүхэнтэйгээ янаг амрагийн бал бурмаа солилцож байх сцен дотор шатаам халуун.. бужигнасан их хотын нэгэн үүлс шүргэсэн өндөр барилгын тагтан дээр бараг шалдан, амьсгалах бүр нь урин дуудсан халуухан эхнэрээ манарсан нүдээр харах эрийг James (James Spader) гэх бөгөөд тэрээр кино продюсер мэргэжилтэй.. 

доторх дүрэлзсэн сэрлээ шөнийн салхинд хөргөөх мэт уялзан мөн тэгэхдээ араас нь төөнөн харах өөрийн эр ээ, бушуухан галан нөмрөгөөрөө хучаасаа гэж давхар тачаадах бүсгүйг Catherine (Deborah Kara Unger) гэх бөгөөд хосууд өнөөдрийнхөө янаг учралын тухай илэн далангуй ярьж, хэрхэн янагласан тухай нарийн ширийнээ ярилцах агаад ярилцах тусам улам бие биедээ татагдаж тагтан дээрээ таг наалдана..
энэ гэр бүл оюун санаа хийгээд бие махбодио эрх чөлөөтэй нээлттэй орхисон гэр бүл бөгөөд задгай, замбараагүй учралаа хоёр биедээ ярьж сексийн таашаалаа өргөтгөнө.. нэг орой James машинаар явж байгаад айхтар мөргөлдөж осолдох ба эсрэг мөргөсөн машинд явсан эхнэр, нөхөр хоёрын нөхрийг нь газар дээр нь алж, эхнэрийг нь өөртэйгөө адил сүрхий гэмтээнэ.. James хоёр хөлөө хугалсан бол эсрэг машинд явсан Helen (Holly Hunter) гэх эмч бүсгүй бас төдий хэмжээний хохирол амсана.. тэд эмнэлэг дээр танилцаж, эмнэлэгээс гарахдаа хамт гарах агаад James гэмшсэндээ тэрүү, бүсгүйд тахимдуу хандаж гэрт нь хүргэж өгөх санал тавихад нэгэнт нөхрөө алдсан Helen царайлаг залууг дагаж явсаар машины гражинд очиж машинд маш өндөр оргилсон, дэндүү ихээр тачаадсан тэсэрсэн секс хийнэ.. 

ингээд, James Helen-ээр дамжуулан Vaughan (Elias Koteas) гэгчтэй танилцах ба Vaughan бол машины ослын гэрэл зурагчингаас гадна солиотой эрдэмтэн болно.. James-ыг осолдсон үе болон эмнэлэгт байхаас авхуулаад бүх зураг нь Vaughan-нд байх ба бүр Helen-тэй хурьцаж буй гэрэл зураг ч гаж зурагчинд байна.. Vaughan хаана машины осол гарна тэнд очиж зураг авах ба түүхэн алдартай машины ослуудыг яг таг дууриан өөрийнхөө бүлгэмийн хамт хийж, хэрэгжүүлэх бөгөөд хэрэв хоёр машин хоорондоо мөргөлдсөн бол чухам тэрийг туршиж үзэж, түүнээсээ кайф, хэмжээлшгүй таашаал авна, хэдий энэ нь аминд эрсдэлтэй, аз туршсан тэнэг ч аюултай тусмаа Vaughan болон түүний дагагчдыг гүн донтуулна.. 

Vaughan хүн төрөлхтөн технологтойгоо нэг цул болж шинэ бие махбодийг олох ёстой гэсэн философтой галзуу эрдэмтэн бөгөөд уг технологжсон бие нээлттэй сексийн харьцаанд орсоноор хүн төрөлхтөн аз жаргалд хүрнэ гэж номлоно.. Vaughan-ыг дандаа осолд орж хүнд бэртсэн хүмүүс буюу муухай сорвитой, үзлийн шархтай, эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс дагах ба тэд биеийн гэхээсээ илүү оюуны бэртэлт орж, оюун санаанд нь учирсан энэ бэртэл Vaughan-ын номлолын ачаар өөрсдийгөө шинээр олсон шинэ хүмүүс болгоно.. тэд хамтдаа машины ослын бичлэг үзэж таашаал авах юмуу эр, эм гэхгүй хоорондоо сексдэж жаргана.. James уг бүлгэмд шинээр орсоноор үзээгүйгээ үзэх бөгөөд галзуу эрдэмтэний хамтаар секс болон машины осол гэсэн харь ондоо хоёр зүйлээс урган гарсан, нэгэн цул болсон жигтэй ертөнцөд живнэ.. 

Канадад төрсөн, кино урлагийн ертөнцийн хамгийн өвөрмөц, жигтэй кино урлаач бол David Cronenberg бөгөөд “body horror” жанрыг үүсгэсэн тэрээр ер нь хоррор ертөнцөд мөртэй нэгэн билээ.. David Cronenberg-ын энэхүү бүтээл нь гарсан даруйдаа бараг порно хэмээгдэж бас хэтэрхий сорви, шарх үзэх боломжгүй гэж шүүмжлүүлж, зарим хэсгээ хасуулж байсан хэдий ч Канны кино наадмаас : зоримог шийдэл, эх санаа гэсэн үндэслэлээр Special Jury Prize шагнал хүртсэн байдаг.. найруулагчийн хамгийн дуртай “body horror” жанр мөн найруулагчийн үргэлж урладаг эротик жанр эл бүтээлээс тод илрэх бөгөөд үзэхэд сэжгийн боловч анзаарахгүй өнгөрч үл болох хурц эротик сцентэй ба кино сонирхогч, кинонд дурлагч үзэхгүй өнгөрч болохгүй бүтээл ээ.. кино маань хамгийн шилдэг эротик киноны тоонд ордог ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 671-р байрт ордог оо.. энэхүү бүтээл нь David Cronenberg-ын нэрийн хуудас шахуу бүтээл ба маш их шүүмжлүүлж байсан ч өдгөө ерээд оны хамгийн шилдэг киноны нэгээр тооцогддог болжээ.. машины осол болон секс тачаалын холбоос нь хаа хамаагүй санагдавч киноны гол санаа нь орчин үеийн хүний эд юмсад захирагдсан байдал буюу утас, зурагт зэрэг эд юмсад донтсон фетишизм-г зүйрлэлээр буруушаасан ба архины, хар тамхины, ерөөсөө бүх донтолтын эсрэг кино болно.. киноны дүрүүдийн тэнэгдүү, сэтгэлгүй хоосон байдал яг энэ цаг үеийн биднийг зураглажээ... насанд хүрэгчид үзэхийг зөвлөе..

НЭМЭЛТ:   Найруулагч Дэвид Кроненбергийн хувьд техник технологи, нэн ялангуяа автомашины үйлдвэрлэл бол хүний оюуны бүтээгдэхүүн ба энэ бол хүний бие махбодын нэгэн төрлийн байгалийн өргөтгөл аж. Кроненберг өөрийн дуртай сэдэв, орчин үеийн технологи нь хүмүүс хийгээд тэдний бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар энэ кинондоо дахин авч үзсэн. Хүн төрөлхтөн секс үгүйгээр хиймэлээр үржих боломжтой цаг ирсэн гэж тэрээр тэмдэглээд хэрэв ийм нөхцөл үүсвэл секс хаана орших вэ гэж биднээс асууж байна. Кинонд хүний арьсыг машины гялтганасан гадаргуутай адилтгасан байдаг ба камер яг л арьсан дээр гулгаж байгаа мэт харагддаг. Энэ бол харгис, хөндийрсөн хүмүүсийн зөвхөн гэмтэл юмуу ослын туршлагааараа холбогдох тухай кино юм.  

Comments