Шөнийн найз


Cruising (1980). Өгүүлэх нь, зуны дунд сард Нью-Йорк хотын ойролцоо орших ижил хүйстнүүдийн цугларадаг газраар аймшигт цуврал аллага гарч эхэлсэнээр кино маань эхэлдэг.. хохирогчид бүгд “цэнхэр” хүмүүс байх ба ар нуруунаасаа хутгалуулж үхсэн байдалтайгаар олдоно..  Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэсээс хамгийн шилдэг ажилчинаа хэрэг гараад буй тойрогт ажиллуулахаар илгээнэ.. Эрэлхэг цагдааг Steve Burns \ Al Pacino Оскар, Тони болон Эмми гэсэн гурван том шагналтай цөөхөн жүжигчдийн нэг \ гэдэг ба амбицтай, зоригтой, шалгарсан ажилтан юм.. тэрээр хэргийг гардан авч тухайн аллага болсон газарт зүсээ хувирган хэсэг ажиллаж амьдрахаар болно.. 

Энэ хугацаанд өөрийгөө таниулахгүйн тулд нэр болон зүс, имижээ илт өөрчилж, өөрөөр хэлбэл хэргийн гол дунд орохын тулд “цэнхэр” хүний дүрд хувирах агаад Steve Burns “цэнхэрүүдийн” ордог гардаг бүх шөнийн клуб, буудлуудыг нүдлээд, түүнд орж мэдээлэл цуглуулахын тулд “цэнхэр” хүн шиг хувцаслаж, ярьж, жүжиглэж эхэлнэ.. тэрээр шөнө бүр шөнийн клуб орж хүмүүсийг тандана, энэ нь түүнд аймшигтай хүнд байв.. Ажил үүргийн улмаас найз хүүхнээсээ хол, нэг ёсондоо сайн дураараа өөрийгөө бусдаас тусгаарлаж хэвийн биш орчинд орсон Steve Burns-д байдал бодсоноос нь хүнд, сэтгэлийн дарамттай агаад өдөр хоног өнгөрөх бүр байдал улам дордоно..

Зүсээ хувиргасан залуу офицерт ирэх “цэнхэрүүдийн” хандлага тэвчээр барахын дээр алуучрныг олох эрэл мухардсаар байх нь сэтгэлээр унагана.. үүргээ ухамсарласан, бас шартай Steve Burns нэг мэдэхэд цагдаагийн хэсгээсээ, бүр нийгмээсээ тасарч эхэлнэ.. орчин тойрны нөлөө түүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлөх бөгөөд найз хүүхэнтэйгээ харьцах харилцаанд нь нөлөөлж, өөрөө барагалж “цэнхэр” болохоо шахаж байтал энэ үеэр тэр нэг сэжүүр олно, харин баттай эсэхийг үзэж мэдээрэй.. Хүний сэтгэлзүйд тухайн орчин нь хэрхэн нөлөөлдийг уг киноноос мэдэрч болно, мөн эротик-гэмт хэрэгт триллер  төрлийн тун сонирхолтой бас асар их шүүмжлэл, маргаан дагуулсан түүхэн бүтээл юм.. өөрөөр хэлбэл ижил хүйстнээ сонирхогчдын “соёл”, амьдрах хэв маяг, гомо баар хийгээд тэдний далд ертөнцийг триллертэй сүлжэлдүүлж цогц дэлгэцийн бүтээл болгосон ба кино таавар, асуултууд л үлдэхээс хариулт өгөхгүй нь онцгой.. 

Аймшгийн кино жанрыг үүрд мөнх өөрчилсөн Америкийн кино урлаач William Friedkin \ классик хоррор The Exorcist-г найруулсан\ уг киног найруулсан агаад New York Times-ын сэтгүүлч Gerald Walker-ын далаад оны үед ижил хүйстэнүүдийг алж байсан цуврал алуурчины тухай өгүүлэх бодит хэргээс үүсэлтэй роман дээрээс сэдэвлэсэн бөгөөд түүний хүнд, дарамттай арга барил өгүүлэн буй кинонд ч тусгалаа олж багагүй эвгүйцүүлнэ.. Олон жилийн өмнөөс найруулагч William Friedkin-д уг киног найруулаач гэсэн саналыг продюсерүүд тавьж William Friedkin татгалзаж явсаар нэг юм зөвшөөрөн барьж авсан бөгөөд тэрээр судалгаа хийхийн тулд гомо баар эзэмшигч мафиудтай хамтран ажилласан байдаг.. 

Кино 102 минут үргэлжлэх бөгөөд Америкийн кино урлагийн холбооноос анх X үнэлгээ өгсөн бол William Friedkin эх хувилбараасаа 40 минутыг хасан R үнэлгээ авсан, энэ хассан 40 минутанд киноны гол эргэлт болон зангилаа агуулагдаж байсан гэж зарим эх сурвалж үздэг бол найруулагч маань хассан хэсэгт киноны өгүүлэмж, утгад онц нөлөөлөх зүйлс байгаагүй гэдэг, ямартай ч нэлээн секс зураглал агуулагдаж байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг ба ер нь кино маань хүндхэн сэдэвтэй тул 18 наснаас дээш насныхан үзэхийг зөвлөе.. эл бүтээлийг Финланд, Иран, Өмнөд Африк гэсэн орнуудад хориглосон бол найруулагч анх гол дүрдээ Richard Gere-г тоглуулахаар төлөвлөж байжээ, учир нь Richard Gere-д энэ дүр тохирно үзсэн, мөн Robert De Niro-д санал болгоход тэрээр татгалзсан ажээ..  Гол дүрийг Al Pacino авч гайхамшигтай тоглосон ба киног сайн болоход түүний хувь нэмэр үнэмлэхүй бөгөөд түүний бишрэм тоглолтыг даанч дутуу үнэлцгээдэг санагддаг..

НЭМЭЛТ: 1979 оны зунжин Нью-Йоркийн ижил хүйстэнтий нийгэмлэгүүд энэ киног эсэргүүцэж жагссан байдаг. Сэтгүүлч Arthur Bell гэгчийн уриалгаар эсэргүүцлийн жагсаал эхэлсэн бөгөөд энэ нөхөр гей эрчүүдийн шийдэгдээгүй цуврал аллагын тухай нийтлэл бичсэн нь уг кино бүтэх ерөнхий санаа болжээ. Ижил хүйстнүүд кино зураг авалтыг тасалдуулахыг уриалж, ижил хүйстэн бизнес эрхлэгчдэд уг киног дэмжихгүй байхыг уриалсан байдаг аж. Зураг авалтын үеэр хүмүүс шүгэлдэх, чанга хөгжим тавих, дуут дохио тавих зэргээр байнга саад учруулж байсан ба үүнээс болж гадны чимээг дарахын тулд давхарлан бичих аргыг ашигласан. Жүжигчин Al Pacino эсэргүүцэгчдийг ойлгож буйгаа илэрхийлээд хэзээ ч ижил хүйстэн хүмүүсийн эсрэг ямар нэгэн юм бодож байгаагүйгээ хэлсэн байдаг аж.  

Comments