Shame (2011). Нью Иорк хотын метронд ойролцоогоор гуч орчим насны хүүхэн, залуу хоёр яг өөд өөдөөсөө харан сууцгаах агаад залуу өөртөө итгэлтэй эхэмсэг харцаар хүүхнээс өчүүхэн ч ичсэн шинжгүйгээр хөлнөөс толгой хүртэл нь харах бол хүүхэн эвгүйрхэн дургүйцсэн өнгө гаднаа гаргах ч дотроо таатайн аргагүй байгаан хөөрхөн хоёр хацар нь улайснаас харагдана.. ингээд хэдэн минут өнгөрсөн ч залуу ширтсээр л байх агаад харц шалиг хүслийн толь болоод зогсохгүй хүүхнийг өрөмдөх мэт эрээ цээргүй ширтэх харцны цаана ямаршуухан садар бодол эргэлдэж байгааг хэн ч гэсэн тааж ядах юмгүй байлаа.. залуу хүүхнийг харцаараа нүцгэлээд, тэгээд эзэрхийлж байв, яг үүнийг ч мэдэрсэн бүсгүй эхлээд эвгүйрхэж байсан бол аажмаар хүлээн авч сүүлдээ таашаан соёрхож, зүсэн зүйлийн садар юм дотроо төсөөлөн амьсгаан түргэсэн байж чадахаа болин метро зогсонгуут зугтаах шахан гүйж одох ба залуу араас нь гүйгээд олны дунд ороод барааг нь алдахдаа хүүхнийг сүйн бөгжтэй байсныг нь тодхон санаж үлддэг..
аятайхан хүүхэнг хамар дороосоо алдсандаа бас маш их
сэрэл нь хөдөлсөндөө ажил дээрээ ирүүтээ эрчүүдийн бие засах өрөөнд орж
гар хангалга хийдэг..
энэ залууг Brandon \Michael Fassbender\ гэдэг, царайлаг бол цайралаг, нуруутай бол нуруутай, ганц бие бөгөөд боломжийн ажилтай, хотын төвд байртай, ёстой л нэг нөхөр хайсан хүүхнүүдийн мөрөөдлийн ханхүү гэхэд болно.. гэвч тэрээр бусдаас шал өмнөө хүн байв, барагтаа бол инээдэггүй, даргатайгаа нийлж бааранд орж хүүхэн чихдэхээс өөрөөр найз нөхөд, хамт олон үгүй, өөрөө ч энэ байдлаа эрхэмлэдэг бөгөөд гэр бүлтэй дарга нь түүнийг хань татаж хүүхэн эргүүлнэ, дарга олон үгтэй онигоо ярьсан марзан эр бол Brandon илүүтэй дуугүй байж зөв газар, зөв цагтаа хэдхэн үг хэлчихээд харц болон төрөлхийн хүүхэн татах авъяасаараа онцгойрон.. түүнд хүүхэн орондоо оруулах шиг амар ажил байхгүй ба өөрөө ямар ч хүүхэнд дурлахгүй, татагдахгүй, мөн түүний хамгийн урт удаан үерхэл дөрвөн сарын л настай байв..
энэ залууг Brandon \Michael Fassbender\ гэдэг, царайлаг бол цайралаг, нуруутай бол нуруутай, ганц бие бөгөөд боломжийн ажилтай, хотын төвд байртай, ёстой л нэг нөхөр хайсан хүүхнүүдийн мөрөөдлийн ханхүү гэхэд болно.. гэвч тэрээр бусдаас шал өмнөө хүн байв, барагтаа бол инээдэггүй, даргатайгаа нийлж бааранд орж хүүхэн чихдэхээс өөрөөр найз нөхөд, хамт олон үгүй, өөрөө ч энэ байдлаа эрхэмлэдэг бөгөөд гэр бүлтэй дарга нь түүнийг хань татаж хүүхэн эргүүлнэ, дарга олон үгтэй онигоо ярьсан марзан эр бол Brandon илүүтэй дуугүй байж зөв газар, зөв цагтаа хэдхэн үг хэлчихээд харц болон төрөлхийн хүүхэн татах авъяасаараа онцгойрон.. түүнд хүүхэн орондоо оруулах шиг амар ажил байхгүй ба өөрөө ямар ч хүүхэнд дурлахгүй, татагдахгүй, мөн түүний хамгийн урт удаан үерхэл дөрвөн сарын л настай байв..
даргад Brandon-ны
хүүхнүүдийг соронз шиг татдаг чанар тун таалагддаг буюу хэрэгтэй учир
байнга дагуулж шоудах агаад ажил дээр ч Brandon-ыг өмөөрч, зарим алдааг
нь өршөөж хэлтрүүлнэ.. жишээлбэл: Brandon-ны ажлын компютер замбараагүй
порно үзсэнээс болж вирустсан байхыг нь дарга нь тоохгүй өнгөрөөнө..
Brandon ажлаа тарж гэртээ очоод хоолоо идэнгээ порно үзэх юмуу “камсекс”
хийх ба эсхүл гэртээ дуудлагийн биеэ үнэлэгч авчран хурьцана.. тэрээр
өглөө босоод л шүршүүрт орж байхдаа гар хангалга хийж, ажлынхаа цайны
цагаар бие засах өрөөнд гар хангалга хийх зэргээр өдөрт гурваас доошгүй
ямар нэгэн байдлаар дур ханана, нэг ёсондоо киноны маань гол баатар бол
секс донтон болно.. царай зүстэйн дээр мөнгөтэй түүнийг үргэлж хүүхнүүд
тойрон эргэх бөгөөд ажлынх нь газрын нөхрөөсөө салсан Marianne гэх
хүүхэн түүнд илт сээтэн хаяж эхэлнэ, Brandon ч учрыг ойлгон тэд болзоход
Marianne нэг шөнийн хөнгөн хүүхэн биш, харин энэ харилцаагаа ихэд
чухалчлан үзэж байгааг Brandon ойлгоно..
Brandon болзоон дээрээ гэрлэлт
бол уйтгартай, хайр сэтгэлд утга учир байдаггүй, ямарч гал халуун хайр
хөрдөг хэмээн өөрийнхөө санааг шууд хэлэхэд хүүхэн маш их гайхах боловч
салахдаа хоёрдахь болзоог хүлээн авдаг.. Brandon-нд хүүхний зан авир,
хөгжилтэй ааш, мөн гоо үзэсгэлэн таалагдаж, ер нь харьцаа үүсгэе, найз
хүүхэнтэй болоё хэмээн бодож дараагийн уулзалт дээрээ нэг орондоо ортол
Brandon-ны эрхтэн хөвчрөхгүй хамаг сайхан бүхнийг нураах энэ явдлыг
ёстой л хувь заяаны шоглоом гэлтэй.. тус сэтгэл гонсойлтоос болж Brandon
маш их сэтгэлээр унаж, улам их порно үзэж, янхан хүүхнүүдтэй юмуу нэг
шөнийн хонгоруудтай учрах агаад эдгээрт бие махбодь нь хүссэнээр нь
ажиллаад байдаг хэрнээ энгийн буюу хүн ёсны харилцаанд орохоороо болохоо
байчихдаг нь бүх асуудал түүний сэтгэлзүйд байгааг, тархи нь гэмтэж
энгийн хүн шиг биш болсныг харуулах ба тамхичин, архичин, тоглоомчин
лугаа адил сексийн донтойг нь харуулна..
хүн эхээс төрөхдөө ганцаараа
төрж үхэх хүртлээ “ерөнхийдөө” ганцаараа явсаар үхдэг билээ.. шашин,
нам, элдэв спорт бүлгэм гээд цөм ганцаардсан хүмүүсийн ганцаардлаасаа
түр ч гэсэн хөндийрөх гэсэн туйлын хүсэл бол архидалт, хэрээсээ хэтэрсэн
секс гаж дон, элдэв хобби зэрэг нь мөн л ганцаардлаасаа хөндийрөх гэсэн
түр зуурын агшин юм.. үүнд сексийн таашаал хэсэг хугацаанд хүчтэй
жаргааж, ганцаардлаас аврах ч секс өндөрлөсөн хойно өнөөх ганцаардал
улам их хүч түрэн мэдрэгдэж, дараагийн секс хүртлээ зовоохоос гадна
зөвхөн махан биеийн л мэдрэмж ноёлсон ангал руу унаж, хайр хийгээд
хүнлэг сэтгэлээс хөндийрч хатуу сэтгэлтэн болдог, үүний жишээ бол
Brandon юм.. нэг өдөр даргатайгаа шөнөжин шоудаж, гудманд нэгэн
хүүхэнтэй хурьцаж ядарсан Brandon гэртээ ирэхэд гэрт нь түүний энэ
ертөнцөд ганц харж хандах хүн болох охин дүү нь Sissy \Carey Mulligan\
ирсэн байна... гуч арай хүрээгүй болов уу гэмээр Sissy ах дээрээ хэд
хоног толгой хорогдуулаач гэж гуйж ирэх ба ойрын үед ах руугаа олон удаа
залгахад ах нь албаар дуудлагаас нь зугтааж байсан учир шууд ирсэн нь
энэ..
Sissy ахыгаа бодвол нээлттэй, яриасаг агаад шөнийн цэнгээний газар
дуулдаг ерөнхийдөө нэлээд чөлөөтэй, замбараагүй амьдралтай хүүхэн
болно.. Brandon дүүгээ хэд хонохыг зөвшөөрөх ба дүүгээ найз залуудаа
хаягдаад орох оронгүй болчихоод өөр рүү нь ирсэнийг нь санамсаргүйгээр
олж сонсоно.. эхний өдрөөсөө л ах дүүсийн хооронд зөрчил гарч эхлэнэ,
жишээлбэл: Brandon угаалгийн өрөөндөө гар хангалга хийж байтал дүү нь
хаалга тогшилгүй орж ирэхээс өгсүүлээд Brandon-ны бүх хувийн амьдралд
дүү орж ирэн амгалан байдлыг нь ганхуулна.. нэг сайхан орой Brandon
даргатайгаа хамт дүүгийнхээ дуулдаг бааранд очих болно, Sissy найз
залуудаа гомдсондоо ч тэрүү, эсхүл угийн аальгүй болоод тэрүү, ахынхаа
даргатай маяглаж байгаад согтож манай гурав Brandon-ны гэрт очин улмаар
төрсөн дүүгээ даргатайгаа сексдэхийг сонссон Brandon өөртөө ч бас дүүдээ
ч жигшин, тарчилна...
ганцаараа тааваараа байж дассан, өөрөөсөө өөр
хэнд ч сэтгэл зовохгүй маш их амиа бодогч Brandon-ны амьдралд охин дүү
нь орж ирсэнээр бие даасан амьдралыг нь сүйтгэж байна, надад битгий гай
бол гэсэн санаагаа дүүдээ хэлэхэд Sissy ахдаа хандаж та бид хоёр ах
дүүс, бие биедээ тусалж, дэм болох ёстой, энэ хорвоод та бид хоёр л бие
биенээ гэхгүй бол өөр хэн ч биднийг гэхгүй гэж хэлэхэд Brandon би чамайг
төрүүлээгүй, чи өөрөө өөрийгөө авч яв гэж хатуурхан дүүгээ гэрээсээ
хөөж гаргадаг.. сэтгэл, санаагаар унасан Brandon сэтгэлээ, оюунаа
сэргээхийн тулд груп секс хийж, бүр гей бааранд хүртэл орж хүслээ буюу
стрессээ тайлдаг, тэр ингэж л алжаалаа тайлж сурсан нэгэн шүүдээ..
Brandon хэнтэй, хаана, яаж байх нь хамаагүй гол нь дур тавих л чухал
болсон секс донтон билээ.. Brandon өглөө гэртээ ирэхэд Sissy судсаа
ханачихсан хэвтэж байдаг аа..
Оскарын кино наадмаас шилдэг кино төрөлд
анхны өнгөт арьстан ялагч болсон кино найруулагч \ 2013 он\ Steve
Mcqueen-ны 2011 онд бүтээсэн уг бүтээл кино сонирхогчид хийгээд
шүүмжлэгчдийг гайхшуурлсан билээ.. олон кино судлаачид уг киног тэр
жилийнхээ шилдэг арван киноны нэгээр дуу нэгтэйгээр нэрлэсэн бол Steve
Mcqueen-ын суурь санаа болон эр зоригийг өндрөөр үнэлсэн байдаг.. бүхий л
талаараа нийгмийн шүүмжлэл болсон уг бүтээлд: гэр бүлийн гишүүдийн
харилцаа орчин үед ямар байгаа болон секс гэсэн нарийн, ярвигтай асуудал
хайраас давж, хайрыг орлогч болж байгааг сэрэмжлүүлсэн маш хүйтэн,
зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан бүтээл юм.. гол дүрүүдийг бүтээсэн
Carey Mulligan, Michael Fassbender хоёрын жүжиглэлтийг шүүмжлэгчид
шагшин магтсан ба нэн ялангуяа Michael Fassbender \герман аав, ирланд
эхтэй\ өөрийгөө энэ цагийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг гэдгээ секс
донтонгоороо тунхагласан билээ..
Comments
Post a Comment