НЭМЭЛТ: Эх роман нь бестселлер
болж, Италийн утга зохиолын хүндтэй шагнал (Стерага) хүртсэний дараа Итали,
Америкийн кино студиуд хамтран кино хийхээр болжээ. Энэ бол Жузеппе Томаси ди
Лампедусагийн бичсэн ижил нэрт роман байлаа. Кинонд Итали, Америкийн оддыг
тоглуулахаас гадна олон хэл дээр бүтээхээр төлөвлөсөн. Найруулагчаар Лучино
Висконтий ажиллахаар болсон ба "энэ ном ард түмнээ мэддэггүй Сицилийн
хунтайжийн нүдээр хардаг" гэж хэлж байв. Кино зохиолд нийт 6 хүн оролцсоны
дотор найруулагч өөрөө багтаж байв. Продюсерүүд олны анхаарал татахын тулд том
од тоглуулах хүсэлтэй байсан; тэд Грегори Пек, Энтони Куинн юмуу Берт Ланкастер
нарын аль нэг байх ёстой гэж үзжээ. Ланкастерыг Висконтитой зөвлөлдөхгүй
сонгосон нь нөхцөл байдлыг хурцатгаж, Висконти үүнийг доромжлол гэж хүлээж
авсан боловч кино зураг авалтын дараа Ланкастер, Висконти хоёр насан туршийн
найзууд болсон байдаг.
The Leopard (1963). Италийн кино урлагийн томоохон
төлөөлөгч, алтан, мөнгөн арслан болон алтан далдуу модны мөчир шагналт
гайхамшигт кино урлаач Luchino Visconti-ын “Ирвэс” хэмээх түүхэн, туульсан
төрлийн сайхь бүтээл нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтад 69 байрт
бичигддэг бөгөөд тэр жилийн Канны кино наадмын дээд шагнал найруулагчдаа авчирсан
мундаг бүтээл.. мөн түүнчлэн мэргэжилтнүүдийн үздэгээр хамгийн шилдэг туульсын
кино ч гэгддэг.. Giuseppe Tomasi di Lampedusa-ын роман дээрээс сэдэвлэсэн уг
бүтээл бол сонгодог роман сонгодог дэлгэцийн бүтээлд хөвөрсөн тун цөөхөн
тохиолдлын нэг юм..
тэр дундаа туульсан кино төрөлд энэ төрлийн роман нь амжилт
олох нь бүр ч ховор билээ.. иймээс ч сайхь бүтээл зохиолчоо улайлгаагүйн дээр
найруулагчаа баллалгүй алдаршсан ба Luchino Visconti-н \Giuseppe Tomasi di
Lampedusa-н романыг Luchino Visconti л кино болгож чадсан, түүнээс илүү кино болгох найруулагч
байхгүй гэж судлаачид үздэг \ өөрийнх нь марксист язгууртан үзэлтэйн тохирч
байсан нь романыг бүрэн алдагдуулалгүй, мөн дээр нь өөрийн үзэл санаа хийгээд
кино хэлбэр дүрсээ суулгаж өгөхөд амар байсан болов уу.. кино маань 18-р зууны Италийн нэгэн язгууртан
өрх айлын нийгэм улс төрийн шилжилтийн өмнө хэрхэн мэгдэж, эрс өөрчлөлтийг яаж
хүлээж авч буйг үзүүлнэ.. мөн түүнчлэн энэ байдалдаа дасаад, цаашид амьдрах
учраа олох гэж зовж буйг дүрслэнэ..
олон зуун жил бусдыг мөлжиж, үүнийгээ
бурхны таалал гэж итгэж ирсэн ихэс дээдэс, язгууртнууд гэнэтхэн л өөрсдөд нь
ажиллаж өгч байх эгнэгт тавилантай гэж хором ч эргэлзэлгүй амьдарч явсан
улстайгаа бүх талаар адил эрхтэй, адил нэг л ширээнд суух болсоноо мэдэхэд хүн
л юм хойно сэтгэлзүйн хийгээд орчны асар хүнд давалгааг сөрөх болдогийг
харуулна.. гэхдээ бусад удмаараа жирийн хар бор иргэд шиг биш жинхэнэ
язгууртан, ихэс дээдсийн намба төрхөөр энэ үйл лайгаа нэр төртэйгөөр давж
байгааг уран яруу, арай хэтэрсэн ч байж болох гоёоор дүрслэжээ.. өдгөө зөвхөн
кино болон номноос, мөн уран зургаас харж болох феодал, язгууртны амьдралын
тансаг чамин гангархал, харилцааны өндөр соёл, сүрлэг гоё үг хэллэг хийгээд
өндөр ёс журмыг үгүйлсэн мэт, тэгэхдээ ийм сайхан зүйлс бас байсан шүү гэмээр
сэтгэгдэм найруулсан ба киноны төгсгөлд 45 минут үргэлжлэх бүжгийн цэнгүүний
сценийг кино урлагийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм бодлогшруулсан
гайхалтай сценийг нэг гэж үздэг.. үзэгч өөрийн эрхгүй эрх дархаа алдан буй
дээдсийн талд орж, тэдгээр дүрүүдийнхээ дунд орж, өөрийгөө тэндээс хайж, хэрэв
байсан бол хэмээн бодоход хүргэнэ.. үнэнхүү гоё уран яруу роман уншиж буй мэт
санагдана.. туульсын кино гэдэг бол аливаа түүхэнд болсон бодит үйл явдал
дээрээс сэдэвлэж хийгддэг бөгөөд хугацааны хувьд маш урт байдаг.. жишээн уг
бүтээл 187 минутынх.. зураглал, план, тайз засал, хөгжим хосгүй үзэсгэлэнтэй,
дээд зэргийн тансаг.. кино зураглаачаар нь алдарт Итали эрхэм Giuseppe Rotunno
ажилласан бол хөгжмийн зохиолчоор нь суут Nino Rota ажилласан..
жүжигчдийн
сонголт ч далайцтай. Гол дүрд оскарын шагналт Америк жүжигчин Burt Lancaster \тэрээр
энэ кинондоо бүтээсэн дүрээ өөрийн хамгийн шилдэг ажил гэж хэлсэн байдаг ба Luchino
Visconti гол дүрээ ЗХУ-ын жүжигчин Nikolai Cherkasov-д өгөхийг хүсч байсан ч
продюсер нь Burt Lancaster-г сонгон Luchino Visconti-г хилэгнүүлсэн боловч тэд
учраа олон гар нийлэн ажиллажээ\ дээд зэрэглэлийн тоглолт үзүүлсэн бол цагтаа эрэгтэй
Brigitte Bardot гэгдэж явсан Alain Delon \оргил үедээ Luchino Visconti, Jean-Luc Godard,
Jean-Pierre Melville, Michelangelo Antonioni нарын мангасуудын кинонд тоглож
явсан Франц жүжигчин \ мөн тоглосон.. түүнчлэн эгэл айлаас гаралтай ч
язгууртантай сүй тавьсан бүсгүйн дүрийг эрхэмсэг гуа сайхан, жараас далаад оны
хамгийн тачаангуй, секс симбол болж явсан жүжигчин Claudia Cardinale \Тунист
төрсөн Итали жүжигчин, 8½ (1963), Rocco and His Brothers (1960), Once Upon a
Time in the West (1968) зэрэг классик кинонуудад тоглож явсан\ тоглосон.. тэр
аяараа уран зураг мэт тансаг зураглалтай домог ангилалд багтсан бүтээл..
сонирхуулахад, сайхь киног Giuseppe Tornatore болон Martin Scorsese нар хамгийн
дуртай кинондоо оруулсан байдаг.. мөн түүнчлэн “The Guardian”-гаас кино
дэлгэцнээ буулгасан хамгийн шилдэг зохиол гэж байв, уул киног маань.. энэхүү
бүтээл нь хүчирхэг эр хүний, бүхнийг ялан дагуулагч эрийн нуран бутарч,
алгуурхан алслан бөхөж буй цог жавхаатай гансрал гунигийн хөрөг бөлгөө..
Comments
Post a Comment