Үхэл бол дөнгөж эхлэл

Re-Animator (1985). Швейцариас Үхэгсдийг дахин амьдруулах ёс бус бөгөөд аймшигт анагаах ухааны туршилтад оролцож хэл ам дагуулж явсан Herbert West  гэх залуухан эмч, доктор америкийн Miskatonic хэмээх их сургуульд шилжэн ирнэ. Гоц бөгөөд галзуу сод ухаантан маань шинэ газар ч өөрийн оюун ухааны эрэл хайгуул, шинэчлэх ухаанд оруулах үнэтэй хувь нэмэр болохуйц “дахин сэргээн амилуулах”, хүний ёсноос гажсан, шашинд номонд хазгай тэрслүүд ажлаа хэрэгжүүлсээр. Залуу эрдэмтэн West бол бүхний дээр мэргэжил хийгээд өөрийн амьдралын утга учир болсон ангаах ухаан, шинэчлэх ухааныг тавина.. тэрээр хүн төрөлхтөний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ажиллагаандаа Miskatonic-гийн залуухан чадварлаг эмч Dan Cain-г уруу татаж, өөрийн хамтрагч болгоно. Cain бол West-г бодвол аливаад арай бодиттой ханддаг, мэргэжлийн шинэчлэх ухаанч “хүйтэн” зан чанаргүй, илүү зүрх сэтгэлээсээ хандагч нэгэн болно.

West анхнаасаа л, шууд сургуулийнхаа нэртэй доктор Carl Hill-тэй зөрчилдөнө. Залуу хүний шинэлэг, эсэргүү зан, хөгшин докторын угширсан хуучинсаг барилтай тааралгүй бие биенээ үзэхээ болино. Харин Cain Miskatonic-гийн захирлын ганц охин, сургуулийн согоо Megan-тай янаг амрагийн холбоотой болж, бүр суух дээрээ хүрнэ.. 
харин энэ хугацаанд залуу эрдэмтэд маань Cain-н байшингийн нууц (байшингийнх нь дөнгөж дэргэд оршуулгын газартай) хонгилд эрдэм шинжилгээний аугаа суут, бас аймшигтай ажлаа амжилттай үргэлжлүүлсээр байв.. доктор Carl Hill залуу эрдэмтдийг сэжиглэж, барьцахаас гадна захирал найзынхаа охин Megan-нд хайртай болсон харынхаа улмаас хоёр эрдэмтэнг маань шахаж, зайлуулахыг бодно. West болон Cain үхсэн амьдтыг дахин амьдруулах шидэт буюу үүнээс хойш дэлхийн анагаах ухаанд тэсрэх бөмбөг болох шингэн бэлдмэл гаргаж авна. Энэхүү бэлдмэл ногоон өнгөтэй бөгөөд үхсэн амьтан юмуу хүнд тарихад тухайн “юм” дахин амь орж байв. Залуус эхлээд муур нохойг ингэж амьдруулж байлаа.. туршилт хангалтгүй санагдаж залуус моорог руу орж цогцос дээр туршихаар болно. Шинэчлэх ухааны хөгжил туршилтаас л хамаардаг шүүдээ.. Megan найз залуугаа West-с салгахыг бодно. West бол цаанаа нэг муу ёрын, амилсан чөтгөр шиг санагдана.. залуу эрдэмтэд үнэхээр моорог руу орж цогцост нөгөө шингэнээ тарина.. бөөн үхдэл дахин амилахаас гадна амилсан үхдэл эелдэг биш харин ч зомби шиг аймшигтай араатан, мангас шиг болж амилж байв.. 

ингээд байдал маш ихээр муудаж, өчнөөн (зарим хэсгийг сонирхолтой болгох үүднээс албаар орхив) адал явдал, цус, үхэл болсоор кино төгсгөлд Cain-ны хайртай бүсгүй Megan үхнэ.. энэхүү кино тун дажгүй амжилт олсноор хоёрдугаар ангийг нь (1989) онд Bride of Re-Animator гэдэг нэрээр гаргасан байдаг.. үйл явдал нэгдүгээр ангиас даруй жилийн дараахь байдлыг үзүүлнэ.. залуу эрдэмтэд West, Cain нар энэ анги дээр ч гол дүрээр гарна.. тэд туршлага сууж, нүгэлт хүслээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө улам улайрсаар.. залуу эрдэмтэд энэ удаа ПЕРУ улсад өрнөх иргэний дайнд сайн дурын эмчээр явж буйгаар киноны хоёрдахь анги эхэлнэ.. тэд нарт дайн дажин огтоос хамаагүй ба дайнд үрэгдсэн үхдлүүд дээр туршилт хийх нь л чухал. Үргэлж хүүхнүүдтэй холбогдож байдгаараа Cain Перу-д мөн Francesca гэдэг хүүхэнтэй янагийн холбоо үүсгэнэ.. ингээд тэд эргээд Miskatonic эмнэлэг дээрээ ирнэ.. Cain эмнэлэгийнхээ тэргүүний эмч болсон байх ба Megan-г алдсанаас хойш их өөрчлөгдөж, үргэлж түүнээ санана.. Cain өөрийн бүх хариуцлага, анхаарлаа Gloria хэмээгч үхлүүт болсон өвчтөндөө тавина.. West харин жилийн өмнөх алдаагаа засч, жинхэнэ томоохон амжилт гаргахыг хүснэ.. 

тэрээр энэ удаад үхдэл амилуулахаас зайлсхийж харин хүн бүтээхийг хүснэ.. өөрөөр хэлбэл шидэт шингэнийг тарьсан өрөөсөн гар юмуу их биеэсээ салсан толгой тусдаа амь орж амьдарч байсан тул галзуу эрдэмтэн маань өөрийгөө "Dr. Frankenstein" гэж төсөөлж, цогцос цуглуулж цоо шинээр ХҮН бүтээхээр зорино..  West Megan-г зүрхийг олж амь оруулна.. жилийн өмнө Miskatonic дээр гарсан учир битүүлэг цуст яргаллаас боломжгүй байдлаар амь гарсан West, Cain нарыг мөрдөгч Chapham цаг үргэлж мөрдөж эхэлнэ. Ингэж байтал Cain-ны хайртай өвчтөн үхэж Cain бөөн гунигт автах бол West бөөн баярт умбана.. West-н шинэ аймшигт төсөлд Cain-ны туслалцаа хэрэгтэй байлаа. Санаагаар бүр унаж орхисон Cain-ны сэтгэл дээр West тоглоно. Учир нь, түүнийг Megan-нд хайртай хэвээр байгааг тэрээр сайн мэднэ.. West энд тэндээс цуглуулсан эрхтнүүдээрээ эмэгтэй хүн “босгох” болсоноо хэлнэ.. үүний гол цөм нь Megan буюу түүний зүрх байх ба хөл нь гэхэд балетчингийнх, гар нь зөөгчийнх, толгойн Gloria-гийнх, үтрээ нь онгон охиных гэх мэтээр ярьсаар Cain-г дахин нэг удаа уруу татсанаар тэд дахин нэг аймшигтай хэрэг бүтээнэ.. энэ хооронд мөрдөгч бүх учрыг олж байхаас гадна Перуд янаглаж явсан Francesca хоёр эрдэмтнийг зорьж очно.. 

богино өгүүллэгүүд болон аймшгийн зохиолуудаараа алдартай Lovecraft-н зохиолоос сэдэвлэсэн уг “gory”, “Body horror” төрлийн (80-д оны хоррор жанр) кино нь үзэгчээ хангалттай хөгжөөхөөс гадна дотрыг нь муугүй эвгүйцүүлчихнэ.. мөн хоррор-комеди гэх жанрт багтдаг учир хошин байгаад зогсохгүй эротик зураглал ч муугүй ихтэй.. эхний ангийг Stuart Gordon найруулсан нь амжилттай болж алдаршсан.. ингээд хоёрдахь ангийг Brian Yuzna хийсэн нь эхний ангиа хараахан гүйцээгүй ч эхний ангийнхаа давалгааг алдаагүй. Сүүлийн гуравдахь анги нь 2003 онд гарсан нь харин муу болсон.. жанр хийгээд хийцээсээ үзэгчид ухаарал, мэдрэмж биш хөгжөөн, инээдэм, сэжиг төрөм айдас төрүүлэх зориулттай болно.. аймшгийн киноны ертөнцөд Herbert West алдартай домог юм.. гол дүрүүдэд: Jeffrey Combs,Bruce Abbott нар тоглосон ба өдгөө култ классик хоррор гэгдэх болсон тус бүтээл 1980-д оны хамгийн шилдэг аймшгийн киноны тоонд орж, мөн хамгийн шилдэг “Body horror” 20 киноны нэгээр нэрлэгдэн, зомбитой болон комеди хослосон хамгийн шилдэг киноны нэгээр зарлагджээ.

Comments