Pandora's Box (1929). Өгүүлэх нь, Зевс бурханы тушаалаар дархчуудын бурхан Гефест шороо, усаар анхны эмэгтэй пандораг бүтээжээ.. үзэсгэлэнт пандорад бусад бурхад өөр өөрсдийнхөө чаддаг эрдэмээс өгөв. Нэг нь заль мэх өгсөн байхад нөгөө нь сониуч зан гэх мэтчлэнгээр.. харин зевс бурхан бүсгүйд нэгэн шидэт хайрцаг өгөн дэлхий рүү илгээв.. хайрцагийг нээхийг хатуу хориглох бөгөөд нээсэн тохиолдолд хайрцагнаас хүн төрөлхтөний бүхий л зовлон, шаналал, хагацал, өвчин гарах байв. Сониуч зангаасаа пандора хайрцагийг нээж орхидог. Хайрцагнаас гаралгүй үлдсэн ганц зүйл бол итгэл найдвар л байв.. энэ цагаас хойш өөрийн болгоомжгүй үйлдлээс үүдэн гарсан гай зовлонг пандорагийн хайрцагтай зүйрлэдэг болжээ..
киноны
талаар товчхон: бүжигчин бас биеэ үнэлэгч (тэр үед энэ хоёр мэргэжил ижил
ойлголттой шахуу байв) Lulu бол залуухан, төгс гоо үзэсгэлэнтэй, эрчүүдийн нойр
хулжаам бүсгүй.. түүний эргэн тойронд баян, нэр нөлөөтэй эрчүүд, тэгэхдээ
ихэнхдээ өөрөөс нь олон ах эрчүүд түүнийг хүрээлэн байна.. аав нь \эзэн нь ч
гэж болно\ гэх харахаас муу хүн болох нь мэдрэгдэх Schigolch гэгч бүсгүйг энэ бүх эрчүүдтэй
зуучилж, танилцуулна.. эрх дураараа, хүссэнээ авч сурсан бүсгүйн сэтгэлийг
хамгийн их татах хүн бол өөрөөс нь нэлээн ахимаг насны Schön гэгч бөгөөд Schön ганц бие,
алдартай сонины эзэн, тулхтай эр хүн болно..
Эрхэм Schön өөрийн зиндаа, насанд таарсан бүсгүйтэй хуримлахаар зэхэж буйгаа Lulu-д хэлэх өдөр бүсгүйн хувьд нартай тэнгэрт аянга буусан шиг санагдах ба бүсгүй тийм л бардам, өөртөө итгэлтэй нэгэн юм.. аав охин хоёр түшиг тулгуураа алдахгүйн тулд заль мэх хэрэглэн Schön-ын санааг болиулж дөнгөөд зогсохгүй Lulu-г шинэ сүйт бүсгүй болохоор болно.. ингэхдээ өөрсдийн найз бас шинэ ивээн тэтгэгч Rodrigo гэгчийг ашиглан Schön-ын хүү Alwa-ын шоу цэнгүүнд Lulu-г оролцуулахаар болох ба Lulu, Alwa нар найзууд байлаа.. Schön-н хүү Alwa бусад эрчүүдийн адил Lulu-д сайн , харж явдаг боловч эцгийгээ Lulu-тай явдагийг мэдэхгүй... Lulu ч залууд талтай агаад хэн нь хэнтэйгээ явдаг нь түүнд сонин биш..
Эрхэм Schön өөрийн зиндаа, насанд таарсан бүсгүйтэй хуримлахаар зэхэж буйгаа Lulu-д хэлэх өдөр бүсгүйн хувьд нартай тэнгэрт аянга буусан шиг санагдах ба бүсгүй тийм л бардам, өөртөө итгэлтэй нэгэн юм.. аав охин хоёр түшиг тулгуураа алдахгүйн тулд заль мэх хэрэглэн Schön-ын санааг болиулж дөнгөөд зогсохгүй Lulu-г шинэ сүйт бүсгүй болохоор болно.. ингэхдээ өөрсдийн найз бас шинэ ивээн тэтгэгч Rodrigo гэгчийг ашиглан Schön-ын хүү Alwa-ын шоу цэнгүүнд Lulu-г оролцуулахаар болох ба Lulu, Alwa нар найзууд байлаа.. Schön-н хүү Alwa бусад эрчүүдийн адил Lulu-д сайн , харж явдаг боловч эцгийгээ Lulu-тай явдагийг мэдэхгүй... Lulu ч залууд талтай агаад хэн нь хэнтэйгээ явдаг нь түүнд сонин биш..
шоуны
үеэр бүсгүй Schön-г буланд шахахдаа шинэ сүйт бүсгүйнх нь өмнө эвгүй байдалд
оруулсанаар хуримыг хэзээч болгохооргүй болгох ба Schön ичсэн нүүрэндээ хийгээд угаасаа
завхай хүсэлдээ автагдан Lulu-тай суухаар болдог.. гэгээн хуримын үеэр Schön
хүүгээ гадагшаа явах болсныг олж мэднэ, Alwa болж буй явдалд аргагүйдэн энэ
бүхнийг орхин явахыг хүснэ.. мөн түүнчлэн Schön-ны хуримынхаа үеэр олж харсан
зүйл бол шинэхэн эхнэр Lulu-г эцэг гэгдэх Schigolch-ынхоо өвөр дээр сууж, Rodrigo-той
аальгүйтэн алцагнаж байхыг харж хар, уураа барьж үл дийлэх бөгөөд үүнд баяраар
уусан дарс бас угийн бүсгүйн талаар хардаж явсан хуримтлал сэдэрсэн болно.. Schön
буу аван Lulu-д тулгаад энэ буугаар намайг яг одоо бууд эсхүл би чамайг ална
гэсээр ноцолдож байгаад буу алдан Schön золгүйгээр үхэж бүсгүй хүн амины
хэрэгтэн болно.. ингээд, шүүх хурил болоход дүүжлүүлэх ёстой байсан Lulu таван
жилийн хорих ял авах ба ингэж огцом зөөлрүүлэх шалтгааны нэг нь бүсгүйн ухаан
алдаж, мансуурам гоо үзэсгэлэнгээс гадна Schigolch, Rodrigo хоёрын заль мэх ч
мөн багтана, өөрөөр хэлбэл шүүгч бүсгүйн тэнгэрлэг төрхөнд “илбэдүүлчихнэ”..
энэ үеэр Alwa гэртээ ирэн, болсон явдлыг дуулан Lulu-г өрөвдөж бас одоо л
минийх болно гэсэн хуял тачаалдаа автагдаж аавыгаа ч, бүсгүйн өнгөрсөнийг ч үл
харгалзан түүнийг ивээлдээ авна..
энд хүрээд нуршуу бичлэгээ зогсоох нь зөв гэж
бодох.. кино маань 9 хэсгээс бүрддэг бөгөөд төгсгөл рүүгээ явах тусам Lulu-ын
амьдрал золгүй, эмгэнэлтэй болно.. киноны төгсгөлийн хэсэг германы экспрессионист
өнгө төрхөөр хучигдах бол Лондоны цуутай цуврал алуурчин Jack the Ripper-ыг
кинонд үзүүлэх зэргээр хэсэг бүр онцгой ялгарах хэв маягтай.. Австрийн кино
найруулагч G. W. Pabst-ын энэхүү бүтээл дуугүй киноны сүр хүч, цог жавхааг
үзүүлдэг бөгөөд дуугүй кино эриний хамгийн чухал бүтээлийн тоонд ордог билээ.. G.
W. Pabst-ны уг кино Германы дуугүй кино эриний оргилуудын тоонд The Cabinet of
Dr. Caligari, Metropolis, The Last Laugh,The Blue Angel гэсэн классикуудын
хамтаар ордог ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 272-р байрт жагсдаг
аа.. G. W. Pabst-ын гялтганасан хар цагаан зураглал болон ухаалаг эвлүүлэг,
техникээрээ тухайн үедээ шагшигдаж байснаас гадна эл кино нь секслэг-сэтгэлзүйн
мелодрамаараа шинэлэг, модерн кино гэгдэж байлаа..
G. W. Pabst жүжигчдийг нээж
гаргадагаараа алдартай байсан ба түүний “нээлтэнд” суут Greta Garbo ч багтдаг,
тэгвэл кино урлаач маань эл бүтээлээрээ Louise Brooks-ыг дэлхий дахинд нээж
бэлэглэсэн бөгөөд Louise Brooks тухайн үедээ Greta Garbo, Marlene Dietrich
гэсэн бурхадтай нэг түвшинд очин мандаж байлаа.. бид G. W. Pabst-ын Pandora's
Box хэмээх суут киног ярихдаа заавал Louise Brooks-ыг ярих хэрэгтэй, нэг үгээр
энэ кино бол тэр чигтээ Louise Brooks-ын чадварлаг тоглолт, гоо үзэсгэлэнгээс
бүтсэн гэж хэлэхэд хол зөрөхгүй бөгөөд эл кино Louise Brooks-гүйгээр амилахгүй
байсан нь тодорхой.. Louise Brooks \багад нь хөрш нь хүчиндсэнээс болж амьдрал
болон замнал нь эрс өөрчлөгдсөн гэдэг\ Америкт төрсөн жүжигчин, бүжигчин,
тэрээр G. W. Pabst-ын кинонуудад тоглосноор дэлхийн хэмжээний од болсон ба Lulu
дүр нь замналынх нь оргил ажил гэгддэг.. тэрээр авъяас чадвараа тордохоосоо
илүү гоо үзэсгэлэнгээрээ талхаа олсон буюу Lulu дүр шигээ зугаа цэнгэл,
замбараагүй амьдралд амьдралынхаа ид үеийг өнгөрүүлэн, баян хүмүүсийн нууц амраг
байсан ба амьдралын хэв маяг, сексд хандах хандлага зэргээрээ тэрээрээ асар
нээлттэй, тогтсон амьдралгүй байлаа..
гэхдээ түүний дэлгэцнээ амьлуулсан цөөхөн
дүрүүд тэр дундаа Lulu дүр нь кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай
эмэгтэй дүрүүдийн нэгээс гадна хамгийн гоо үзэсгэлэнтэй, зэвүүн femme fatale , мөн таачангуй тод
дүрүүдийн нэг билээ.. киноны нэг хэсэгт гарах
гүнгийн авхайн дүр Anna кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны лесби дүр
болсон байдаг.. G. W. Pabst найруулагч түүнийг харуутаа Lulu-доо тоглуулахыг
хүссэн ч Louise Brooks өөр кинонд тоглож байсан учир дүрээ Marlene Dietrich-д
өгөхөөр төлөвлөж байтал ашгүй Louise Brooks суларсан гэдэг бөгөөд Lulu-ын аальгүй,
тачаангуй төрх нь Marlene Dietrich-тэй угаасаа авцалдаж өгөхгүй байсан гэдэг..
киноны турш үзэгдэх Louise Brooks-ын уян налархай, сексий хөдөлгөөн түүний
бүжигчин байсантай хамаатай ба кинонд үзэгдэх түүний тайрмал богино үсний
засалт нь дэлхийн үсний загварыг өөрчилсөн арван засалтын тоонд ордог.. дээр
өгүүлсэн пандорагийн домгийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр зүйрлэн кино
дэлгэцнээ буулгасан хосгүй нандин эрдэнэ болсон бүтээл бөгөөд өөрөөр хэлбэл
Lulu-н гоо үзэсгэлэн нь орчин тойрных нь, өөртөө нь хавьтсан болгонд үхэл болон
янз бүрийн гай авчирна.. Lulu-н дүр хүүхэдэрхүү, гэнэн, амиа бодсон гэхдээ
адтай, тачаангуй юм.. бүсгүй энэ бүхнийг хүсээгүй, зориудаар хийгээгүй ба
пандорагийн хайрцаг шиг агаад тэрээр мөнгө хүсээгүй, секс хүсээгүй, гагцхүү
өөрийг нь хүмүүс тойрон хүрээлж байгаасай, үргэлж наргиж цэнгэж байхыг л бодсон
гэнэн тэнэг хүүхэн юм... Түүний гоо үзэсгэлэн нь түүний амьдралыг юу ч үгүй
болгож, эцэст нь итгэл найдвар үлддэг.. гоо сайхныг ухаанаар зөв авч явахгүй
бол өөрт ч, өрөөлд ч хатуу зэвсэг юм.. мөн тус бүтээлд хүний сайн муу олон зан
чанарыг дүрүүдээрээ гаргаж чадсан.. эцэст нь, дахин дахин хармаар Louise Brooks
НЭМЭЛТ: Уг киноны дэд сэдвийг
лесбиан гэдэг бөгөөд гүнж Августа Гешвицийн Лулу-д (киноны гол дүр янхан)
хандах хандлагаас ингэж үздэг. Мөн гүнж Гешвиц эрэгтэй хүний гоёлын хувцас
өмсдөгөөрөө тодорхойлогддог ч гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин ийм дүрд
тоглохоос татгалзаж байжээ. Фрэнк Ведекиндийн зохиолоос сэдэвлэн 1921 онд ижил нэртэй
кино гарч байсан ба ер нь Пандорагийн хайрцгийн тухай театр, дэлгэцийн
бүтээлүүд тухайн үед элбэг гарч байсан учир найруулагч Г. В. Пабст эл түүхийг
кинондоо чөлөөтэй ашиглах боломж олджээ.
Comments
Post a Comment