Days of Being Wild (1990). Спортын ордны үүдэнд залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр ярилцан зогсох ба тэд байнга хананы цаг руу харцгаах нь хачин.. үсээ дэгжин зассан, аятайхан хувцаслаж, өөртөө итгэлтэй байдал нь яриа болон үйл хөдлөлөөс нь бүрнээ илрэх энэ тунчиг царайлаг төрсөн залууг York гэх бөгөөд бүсгүйн наана цаана орж, яриа өдөхдөө зарим газар нь жаахан доромж маягаар харьцах нь бүсгүйг өдөж, нэг үгээр эргүүлж байгааг харуулна..
тус газар ундаа, ус зардаг ажилтай,
даруухан гэхээсээ илүү бараг ядруухан хувцасласан бүсгүйг Li-zhen гэх
бөгөөд цэвэрхэн, хөөрхөн төрсөн төрх маягийг нь муу хувцас нь гундайж үл
чадах агаад өдөр болгон яг л нэг цагтаа ундаа авах шалтгаар ирж бараг
бүдүүлгээр өөрийг нь эргүүлэх залуугаас залхасан юм шиг харагдавч чин
зүрхэндээ харин ичингүйрэн жаргах авай.. залуу бүсгүйтэй хайнга,
дээрэлхүү өнгөөр харьцах ч сонирхон шохоорхож байгаагаа нуухгүй ба нэг
өдөр ирээд бүсгүйд хандаж: “чи намайг зүүдэлнээ” гэж хэлсэнээс хойш
бүсгүй ч эсэргүүцэхээ больж, хайруулын тавганд цөцгийн тос хайлах лугаа
түүнд хайлж урсана, өдөр бүр нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь сонсогдоод
байхад ямар эмэгтэй хүний зүрх тэсэх билээ дээ.. цааш өгүүлэхээсээ
урьтан киноныхоо үйл явдлын он цаг, газрыг хэлэхэд: кино маань 1960 оны
Hong Kong-д болж байгаа билээ..
York, Li-zhen хоёр York-ын гэрт тэврэлдэн хэвтэж байна.. Li-zhen гэр орныхоо тухай, өөрсдийнхөө ирээдүйнх тухай, сүүлдээ хуримынхаа талаар, ер нь чи надтай хуримлана биздээ гэж York-оос асуух хүртэл бүсгүйн царайд нар гэрэлтэн жаргалтай байлаа.. бүсгүйг ярьж байхад York чимээгүй л байж байгаад хуримын талаар ярихад ямарч торсон юмгүй, бүр хүлээж байсан юмуу гэмээр эрсхэн үгүй гэж хэлэх бөгөөд бүсгүй тэр даруй хувцаслаж түргэн явж одоход York жишим хийхгүй.. уг явдлаас хойш Li-zhen түүнийг хүрч ирээд уучлалт гуйх болов уу, ядахнээ утсаар ярих болов уу хэмээн харуулдан хүлээх бөгөөд үлгэр шиг эхэлсэн харьцаан ийм гэнэт, ийм хатуугаар дуусч, өөрийгөө ашиглуулсанаа ухаарах тусам тэсэхүйеэ ихээр шаналах ч York-ыг ганц үг хэлэхэд л гүйж очиход бэлэн байлаа ..
York, Li-zhen хоёр York-ын гэрт тэврэлдэн хэвтэж байна.. Li-zhen гэр орныхоо тухай, өөрсдийнхөө ирээдүйнх тухай, сүүлдээ хуримынхаа талаар, ер нь чи надтай хуримлана биздээ гэж York-оос асуух хүртэл бүсгүйн царайд нар гэрэлтэн жаргалтай байлаа.. бүсгүйг ярьж байхад York чимээгүй л байж байгаад хуримын талаар ярихад ямарч торсон юмгүй, бүр хүлээж байсан юмуу гэмээр эрсхэн үгүй гэж хэлэх бөгөөд бүсгүй тэр даруй хувцаслаж түргэн явж одоход York жишим хийхгүй.. уг явдлаас хойш Li-zhen түүнийг хүрч ирээд уучлалт гуйх болов уу, ядахнээ утсаар ярих болов уу хэмээн харуулдан хүлээх бөгөөд үлгэр шиг эхэлсэн харьцаан ийм гэнэт, ийм хатуугаар дуусч, өөрийгөө ашиглуулсанаа ухаарах тусам тэсэхүйеэ ихээр шаналах ч York-ыг ганц үг хэлэхэд л гүйж очиход бэлэн байлаа ..
нөгөө талд York түүнийг бодох ч
үгүй, ер нь тийм хүн байсан шинжгүй шоудан цэнгэх агаад тэрээр охидын
зүрхийг шархлуулж гаршсан жинхэнэ playboy ба царайлаг төрх нь түүний
үхлийн зэвсэгээс гадна ямарч бүсгүйтэй харьцахдаа бардам, асар
дээрэнгүйгээр үл тоомсорлон хандах нь эмэгтэйчүүдийг араасаа соронз шиг
татна, гоо үзэсгэлэн, бардам зантай сүлэлдэхээрээ өршөөлгүй татах хүч
болдог ажээ..
Li-zhen-ээс салж амарсны маргааш York ээжийндээ очиход ээж
нь гэх тавь орчим насны хүүхэн согтуу хэвтэж байна.. үнэндээ энэ
эмэгтэй түүний төрсөн эх биш харин өсгөж өндийлгөсөн эх нь бөгөөд York ч
үүнийг мэддэг болоод тэрүү түүнтэй маш хөндий, хахир харьцана.. эх
болсон эмэгтэй ч хайрлангаа бас давхар үзэн ядах агаад архичин, насаараа
янхан хийсэн, хийж ч байгаа энэ эмэгтэйд ганц дотно хүн нь York л
байв.. York-ын төрсөн эх хүүгээ эл янханд орхихдоо хаана байгаагаа бичиж
үлдээсэн ба бас сар бүр мөнгө явуулдаг учир York элбэг дэлбэг, дураараа
өсчээ.. эл янхан төрсөн эх нь хаана байдаг, хэн болохыг мэддэг хэрнээ
хэлэхгүй, эсхүл хэлэх болоогүй хэмээн \маш амиа бодогч эмэгтэй\ York-ыг
зовоож, үүнээс болж тэд байнга хэрэлдэнэ, харин York-ын хувьд төрсөн
эхээ олж мэдсэнээр өөрийнхөө хэн болохыг олж нээх туйлын хүсэлтэй бөгөөд
багаасаа хайр мэдрээгүй өссөний гайгаар охид хүүхнүүдээр зүгээр
зугаагаа гаргагч хүйтэн сэтгэлт нэгэн болсон гэлтэй..
York нэг өдөр
ээжийнхээ үйлчлүүлэгчтэй зодолдож байгаад кабаре бүжигчин бүсгүйтэй
танилцана, энэ бүсгүйг Mimi гэх бөгөөд Li-zhen-тэй харьцуулвал өмссөн
зүүсэн ганган, илүү эмэгтэйлэг биетэйгээс гадна бодсон санасанаа шууд
хэлчихдэг нэгэн төрлийн гал халуун бүсгүй болой.. хамт өнгөрүүлсэн анхны
шөнөдөө л Mimi түүнд ухаангүй дурлана, хөөсөн ч явахгүй ба утасныхаа
дугаарыг хүчээр цээжлүүлэх юмуу гэр орныг нь цэвэрлэж халамжлах зэргээр
байдгаа гаргахад харин York секс л хийж халуун дулаанаа хуваалцахаас
бусад үед мөс шиг хүйтэн хандана.. энэ үеэр Zeb гэгч York-ын найз кинонд
орж ирэх ба тэрээр Mimi-д сэтгэл алдарна.. Mimi Zeb-д бүжиглэж өгөхөд
тэрээр эрүүгээ унагах шахам хардаг сцен сэтгэлд хоногшим.. нэг бороотой
шөнө Li-zhen тэсэхээ байж, эцсийн горьдлого тээн York-ын руу очих бөгөөд
дотроо өөрийгөө үзэн ядах ч бас өөрийгөө зөвтгөх шалтгаан нь тэднийд
орхисон хувцаснууд авах байлаа.. үнэндээ York-оос салсны дараа тэрээр
сэтгэлээр асар их унаж сэтгэлзүйн хямралд оржээ..
Li-zhen-ыг ирэхэд
York, Mimi хоёр хамт байж таарах ба бүсгүйчүүд улаан нүүрээрээ
уулзалдана.. Li-zhen хувцсаа ч авалгүй гарч явах бол Mimi York-той
хэрүүл хийсээр үлдэнэ, тэрээр үүнийг тэмцэл гэж үзэн ялахаар үлддэг..
Li-zhen ухаан мэдрэлгүй бороонд явж байгаад нэгэн цагдаа залуутай
танилцана, уг залууг Tide гэх бөгөөд далайчин болох хүсэлтэй байсан ч
цагдаа болчихоод байгаа нь энэ бөлгөө.. Li-zhen-нд сэтгэлээ онгойлгож
ярилцах, зовлонгоо хуваалцаж тайтгарах хүн хэрэгтэй байсан нь цагдаа
болж тэд бороонд зөндөө ярилцах агаад борооны устай хамт Li-zhen-ны
сэтгэл цэвэршинэ.. ингээд, бүсгүй цагдаагаас мөнгө зээлж таксидан харих
ба маргааш нь уулзаж мөнгөө өгөх мөчөөс эхлэн хааяа уулзаж ярилцдаг
найзууд болно, Tide хүн сонсож чаддаг хүн байлаа.. энэ зуур York
бүжигчин бүсгүйгээсээ бүр залхаж гүйцэх бол Mimi түлхэх тусам улам
наалдаж чаргууцалдана.. York өсгөсөн эхийгээ шалсаар байгаад төрсөн
эхийнхээ байгааг газрыг мэдэх бөгөөд тэр газар нь Philippines улс байна,
тэрээр машинаа Zeb найздаа өгчихөөд Mimi-д юу ч хэлэлгүй эхийгээ
олохоор Philippines руу явчихна..
галзуурах дөхсөн Mimi хайрыг нь
булаачихлаа гэж бодон Li-zhen дээр очин хуурай агсам тавихад Li-zhen
түүнд хандан: “би тэрнээс болж өчнөөн уйлсан, одоо чиний уйлах ээлж” гэж
хэлдэг..
сайн урлагийн бүтээл ямар ч цаг үед амьд байж тухайн цаг
үеийнхээ нийгмийнхээ зөрчилтэй, асуудалтай талыг хурцаар хөнддөг бөгөөд
үеэс үед улам чанарждаг билээ.. энэ ч утгаараа эл бүтээл маань залуу
хүний хамгийн чухал сэдэв болох хайр сэтгэл, нөхөрлөлийн асуудлыг авч
үзэхдээ залуу насны ааг омог, тэнэг харалган байдал хийгээд залуу хүний
өөрийгөө олох, танин мэдэх гэж яваа үеийг үзүүлсэн, үзүүлэхдээ ч дүр
болгондоо эл санаагаа ялгарах байдлаар шингээж өгсөн бөгөөд дүрүүд маань
зорилгогүй, уйтгарласан, ганцаардлаа буюу хоосноо буруугаар битүүлж
байгаа нь энэ цаг үед ч хүчинтэй байгаа билээ.. киног шанхайд мэндэлсэн
хонконгийн хоёр дахь давалгааны үед хамаарах, орчин цагийн хамгийн нөлөө
бүхий кино найруулагч Wong Kar-Wai найруулсан ба эл бүтээл түүний
хоёрдахь бүрэн хэмжээний кино болоод зогсохгүй ерөөсөө найруулагчийн
маань цаашдын бүтээлүүдээ туурвих гол суурь, хэв маяг, өөрийн гэсэн өнгө
төрөхөө олоход нь суурь нь болсон гэж үзэхэд буруудахгүй болов уу..
энэхүү бүтээл нь түүний албан бус трилогийн эхнийх нь гэгддэг бөгөөд
нөгөө хоёр нь: “In the Mood for Love”, “2046” гэсэн цуутай бүтээлүүд нь
болно..
Хонконгийн бүх одод уг кинонд чуулж гэрэлтсэн, тодруулбал:
Leslie Cheung \ Farewell My Concubine-д тоглодог\, Andy Lau \ Infernal
Affairs –д тоглодог\, Maggie Cheung \ In the Mood for Love –д тоглодог\,
Tony Leung Chiu-wai \ Chungking Express –д тоглодог\, Jacky Cheung \
Bullet in the Head –д тоглодог\ нарын дэлхийн хэмжээний жүжигчид
тогложээ.. кинонд зураглачаар Wong Kar-Wai-ын олон бүтээлд хамтран
ажилласан бурханы нүд Christopher Doyle \Канны кино наадмын шилдэг
зураглаач\ ажилласан ба киноны манартсан, зүүдний мэт уур амьсгалт
зураглалыг тэр л амилуулсан агаад уг кино маань бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 373-р байрт жагсдаг аа.. кинонд дүрүүд уйтгарласан,
ганцаардсан, өөрөөр хэлбэл хурц наранд нозоорсон юмуу олон өдрийн усан
бороонд уйдсан юм шиг харагддаг ба кинонд зонхилох ногоон, усан ногоон,
цэнхэр, саарал өнгөнүүд залхуурлын хийгээд идэвхгүйн хүчтэй уур амьсгал
төрүүлэх нь залуу сайхан насаа хий өнгөрүүлж байгааг далдуур сануулна..
мөн кинонд цаг байнга үзэгдэх нь амьдрал хором бүрээр хорогдож байгааг
сануулахаас гадна би залуу байна, амьдрал хүлээж байг, би жаахан
наргиатахъя гэхэд чинь цаг хугацаа зогсоогүй урсаж л байгааг
анхааруулна..
Udur bvr nvdend ni vzegdej chihend ni sonsogdood bhad ymar emegtei hvn teseh bilee dee /emegtei hvn dasdag tgd nuguu hvn ni haragdahgvi bol bodno, eregtei hvmvvs yadag bol/
ReplyDeleteUdur bvr nvdend ni vzegdej chihend ni sonsogdood bhad ymar emegtei hvn teseh bilee dee /emegtei hvn dasdag tgd nuguu hvn ni haragdahgvi bol bodno, eregtei hvmvvs yadag bol/
ReplyDeleteYork бол нүдэнд нь харагдахгүй л бол мартчихдаг
ReplyDeletei still love your blog
ReplyDeleteБаярлалаа
Delete