Харваж буй од



Wings (1927). Оскарыг буюу кино урлагийн хамгийн том, нэр хүндтэй шагналын гол төрөлд \шилдэг кино\ хамгийн анх ямар кино хүртэж байсныг мэдэх хүн хэр олон бол? Анхны алтан баримлыг одоо өгүүлэх гэж буй “Wings” болон “Sunrise” гэсэн хоёр аугаа бүтээлийг хамтад нь шилдэгээр шалгаруулсан сонирхолтой түүхтэй. Гэвч хожим нь АКА-аас “Wings”-г оны шилдэгээр тодруулж, “Sunrise” бүтээлд зориулан өвөрмөц, гоозүйтэй шилдэг бүтээл гэдэг шагнал олгосон байдаг. Сонирхолтойн дахиж ийм төрлөөр шагнал гардуулаагүй. Эргээд гол кинондоо орьё. Америкийн нэрт кино найруулагч William A. Wellman-ын хамгийн шилдэг гэх тодотголтой уг кино дуугүй кино эриний сор бүтээлд зүй ёсоор ордог ба дайны талаарх, тэгэхдээ дэлхийн нэгдүгээр дайны үеийн үерхэл нөхөрлөл, хайр дурлалаас авхуулаад хүмүүний хамгийн эрхэм зүйл эх орон гэсэн нандин, үнэт зүйлсийг ийм л байх болов уу гэмээр бодитоор урлан дэлгэцнээ дүрслэсэн дуугүй бүтээл юм.

Уг агуулга, үйл явдлаараа дайны сэдэвтэй, ерөөсөө дайны тухай, дайныг эсэргүүцсэн бүтээл ба хайр болон нөхөрлөлийн нандин сайхныг дайн дажингаар үзүүлсэн гэмээр, мөн дэлхийн нэгдүгээр дайны тухай хийгдсэн хамгийн шилдэг бүтээлийн нэг бөгөөд техник технологи хөгжөөгүй байсан үе гэхэд гайхамшигтай зураглалтай, одоо ч гоо зүй, ёс суртахуунлаг, сэтгэл хөдөлгөм кино. Мөн сөнөөгч онгоцны нисгэгчдийн талаарх классик хэмжээнд очтолоо үнэлэгдсэн цөөн киноны нэг ба киноны багагүй хэсэг тэнгэрт өрнөж үзэгчид нисгэгчдийн хамт нисэж бас тулалдана.. эл бүтээлд нэгдсэн улсын агаарын хүчин оролцсон буюу кинонд 300 орчим онгоц, 3500 орчим явган цэрэг ашигласан агаад найруулагч William A. Wellman өөрөө дэлхийн нэгдүгээр дайнд нисгэгчээр дайтаж явсан туршлагатай байсан нь энэ киног мэдэрч хийхэд тус болсон ба киноны зохиолыг бичсэн John Monk Saunders бас дэлхийн нэгдүгээр дайнд нисгэгч явжээ..
 
Найруулагч нөр их хөдөлмөр зарж, гайхалтай бүтээлчээр ажилласан нь үзсэн хүн бүхэнд мэдрэгдэх бөгөөд хожмын АС-уудтай кинонууд том үлгэр жишээ, нөлөө үзүүлсэн бүтээл бөлгөө.. ингээд киноны үйл явдлыг товчхон дурдваас: дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө.. Sylvia дайнд явахаар болсон сэтгэлт хархүү David-даа өөрийн зургийн ард “David-даа, бүх хайраа зориулъя” гэж бичээд, сахиус маягийн хүзүүний зүүлт хийж дуустал Sylvia-д хайр сэтгэлтэй Jack орж ирнэ. Jack бүсгүйд дурласан сэтгэлдээ сохрон Sylvia бас өөрт нь сэтгэлтэй гэж эндүүрнэ.. Jack зурагтай зүүлтийг өөрт нь өгөх гэж байна хэмээн бодоод “хүчээр” гуйн авчихна. Зургийн ардах үгсийг уншдаггүй \анзаардаггүй\ ба Sylvia дайнд явж байгаа залууг өрөвдөн зоргоор нь орхино..

Харин жинхэнэ хайрт David-даа учрыг тайлбарлаж David ч ойлгодог.. энэ үед Mary мөн л хайртай залуудаа өөрийн зургаа өгч явуулахаар зэхнэ.. Mary бол Jack-ын хөрш нь ба Jack-д хайртай, харин залуу бүсгүйг зүгээр найзаа гэж үзнэ.. Jack-г явахад зургаа өгөх болов ч залуу үл тоомсорлон авна. Ийнхүү дайн эхэлнэ.. Jack, David хоёр хамтдаа нисэхийн батальонд орж, улмаар батальоныхоо тэргүүн сөнөөгчид болцгооно. Эхэн үедээ тэд хоорондоо өрсөлдөж, таарамж муу байх боловч дайн, эх орноо гэх сэтгэл тэднийг хамгийн дотно найзууд болгоно.. найзууд үргэлж хамт тэнгэрт гарч, хамт тулалдаж, хэн хэнийхээ арыг хамгаална. Найзыгаа бодвол хортой шартай Jack дайсныхаа олон онгоцыг унагаж, түүний "The Shooting Star" нэртэй онгоц Германчуудын зүрхийг үхүүлэгч болно. энэ хооронд Mary мөн дайнд “нэгдэж” түрэгний тэрэгний жолооч болно.. Mary Jack-г олж уулзахаар очиход Jack нэрт гарсан АС болж хүүхэн, архи хоёрын дунд мансууран Mary-г танихгүй. Бүсгүй ч үүнд гомдоно.. нэгэн тулалдааны үеэр Германы онгоцнуудад Jack, David хоёр бүслэгдэнэ. 

David самбаачлан Германы ихэнхи онгоцыг өөр дээрээ татан найзыгаа суллаад өөрөө онгоцоо шархдуулан Германы газарт унана. Азаар амьд үлдсэн David “айлын” талд нуугдаж яваад нэгэн Герман онгоц олзлон шууд агаарт хөөрнө. Энэ үед Jack газарт хүлээж цөхөрнө. Уур омогтоо шатсан тэрээр дайрах тушаал ирэнгүүт агаарт хөөрөн найзынхаа болон эх орныхоо төлөө аль болох олон дайсныг хайр найргүй устгаж эхэлнэ.. энэ мөчид нэгэн Германы онгоц зоригтойн аргагүй өөдөөс ирж буйг харна. Улайрсан байсан Jack онгоцыг унагахын төлөө хамаг сумаа тавина. Jack-ын онилсон тэр онгоцонд David явж байлаа. Байдлыг ухаарсан David яаж ч зугтаж бултаад "The Shooting Star"-аас гарахгүйгээ ойлгодог. Ингээд Jack өөрийн гараар хамгийн сайн найзыгаа ална.. David энэ бүх хугацаанд зүүлтний талаар Jack-д хэлэлгүй дотроо хадгалдаг. David Найзынхаа Sylvia-д хайртай сэтгэлээс урган гарсан зориг тэмүүлэлийг унтраахыг үл хүссэн жинхэнэ найз байв. Jack-ын ололт амжилт гэртээ эргэн очиж Sylvia-тай суух чин хүслээр ЖИГҮҮРЛЭСЭН аз, зориг байв.

  Тус кинонд хоёр эрэгтэй хүн үнсэлцдэг болон эмэгтэй хүний нүцгэн бие гардаг сценүүд нь Америкийн кино урлагийн түүхэндэх анхны тохиолдлуудын нэг байсан ба кино үүгээрээ алдартай билээ.. киноны гол дүрүүдэд: Clara Bow \Америкийн жүжигчин, тэр үеийнхээ секс симбол байсан, сард фенүүдээсээ 45,000 гаран захиа авдаг байсан гэдэг\, Charles Rogers \ Америкийн жүжигчин, хөгжимчин\, Richard Arlen \ Америкийн жүжигчин \ болон Gary Cooper \Оскарын шагналт, Америкийн дуугүй эрин үе болон классик холливуудын эрин үеийн том од, замнал нь 36 жил үргэлжилсэн Америкийн жүжигчин\ нар тоглосон.. сонирхуулахад, жүжигчдийг агаарт нисэж буйг анх удаа зурагласан кино ажээ.. Цаглашгүй гоё сэдэвтэй кино.

Comments