Psycho (1960).
Нар халуунаар төөнөсөн зуны нэг өдөр.. Финикс хотын нэгэн үл хөдлөх хөрөнгийн
газарт нарийн бичгийн даргын ажлыг арван жил нэр төртэйгөөр гүйцэтгэж яваа дур
булаам Marion-ыг \Janet Leigh – Америкийн жүжигчин, дуучин, эл кинонд бүтээсэн
дүр нь хамгийн алдартай\ ажил дээрээ дөнгөж орж иртэл, дарга нь түүнээс
үйлчлүүлэгчээсээ авсан $40,000 \одоогийнхоор $315,000 \ бэлэн мөнгийг ажил
тарах үедээ банкинд аваачиж хийхийг үүрэгдэнэ.. дарга олон жил хамт ажилласан
бүсгүйд бүрэн итгэдэг байв...
Marion толгой өвдөөд байна, эрт харих зөвшөөрөл
аваад, мөнгийг замаараа хийнэ гэж ярина.. бүсгүй мөнгөө аваад шууд гэртээ
харина. Учир нь түүнд намуухан орчинд бодох юм их байв.. толгой өвтгөм халуун
байсан хэдий ч Marion-ны гол санааг зовоож байсан зүйл бол түүний дурлалт
хархүү Sam-н \John Gavin – Америкаас Мексикт наяад оны эхээр суусан элчин сайд\
өр ширний асуудал байлаа.. тэд гэрлэе гэхэд хангалттай мөнгөгүйгээс гадна Sam-н
өр байлаа.. Marion ажил дээрээ ирэхээсээ өмнө Sam-тай үүнийг л ярьж, хэрхэн
сайхан амьдрахуу, хэрхэн өрийг дарахуу зэргээс толгойн янгинаж байв..
гэтэл маш
их мөнгө хараад түүнд амьдралаа сайжруулах гайхалтай төлөвлөгөө орж ирнэ.. энэ
мөнгөөр ханхүүгийнхээ өрийг дараад барахгүй хаа нэг газар нүүж очин элбэг
сайхан амьдарчих мөнгө байв.. тиймээс тэрээр банк оролгүй гэртээ ирсэн нь энэ
бөлгөө.. ингээд бүсгүй мөнгийг хулгайлан үтэр түргэн Калифорни руу хамаг юмаа
аваад зугтана.. Sam-г дараа нь дуудчиж болох байлаа..
явж байгаад гэрлэн
дохио дээр даргатай санаандгүй таарна.. сандарсандаа улам ум хумгүй зугтаана..
Marion нэлээн яваад замаасаа машинаа солих ба энэ мөчид нэгэн замын цагдаагийн
анхаарлыг татаж орхино.. нар шарж байсан бол одоо хар үүл нүүгэлтэн юу юугүй
бороо орж эхэлнэ.. ядарч, мөн усан борооноос хорогдохын тулд гол замаасаа салж
ойрхон харагдах дэн буудал зүглэнэ.. энэ буудлыг Bates Motel гэх бөгөөд цөөхөн
хэдхэн өрөөтэй авсаархан дэн буудлаас гучаад алхмын цаана сүндэрлэх байшингаас Norman
буюу буудлын эзэн бүсгүйг харсаар гүйн ирнэ..
Marion нэрээ хуурамчаар
бүртгүүлчихээд өрөөндөө орно.. өөрөөс нь өөр үйлчлүүлэгч уг буудалд байхгүйг
бүсгүй анзаарна.. бороотой учир үйлчлүүлэгчид ойрд ирэхгүй байгаа, ганцаараа
хооллохоос уйтгартай байна, хамт хооллохыг Norman \Anthony Perkins – түүнийг
алдаршуулсан дүр ба “The Trial” бүтээлд бас гайхамшигтай тоглосон байдаг тэрээр ДОХ-ын улмаас
нас нөгчсөн\ бүсгүйгээс гуйна.. ингээд тэд ойр зуурын юмс ярина.. Norman тун
хачин зан араншинтай хүн болохыг удалгүй бүсгүй олж мэднэ.
Мөн Norman ганцаараа
биш ээжтэйгээ амьдардаг, ээж нь өвчтэй учир гэрээсээ гардаггүй гэнэ.. ингээд
бүсгүй өрөөндөө орно, харин алсад Norman ээжтэйгээ хэрэлдэж буй сонсогдоно,
үүнийг тодруулбал “гэртээ танихгүй охин авчирлаа, бушуу хөөж явуул гэх мэтээр
хүүгээ загнана”.. Marion удаан эргэлзсэний эцэст мөнгийг эргүүлж өгье, ерөөсөө
өглөө эрт явъя хэмээн шийднэ.. шүршүүрт орчихоод унтахыг бодно.. бүсгүй
шүршүүрт тухтайхан орж байтал дэлгэцнээ банны хөшигний цаанаас эмэгтэй хүний
хутга барьсан дүрс ойртож ирэн Marion-г үг дуугүй баахан хутгалж ална...
арваад
хормын дараа Norman хэргийн газарт орж ирээд нээх гайхахгүйгээр өрөө, тасалгааг
цэвэрлэх бөгөөд бүсгүйн цогцсыг машинд нь хийгээд ойрхон байх намагт живүүлнэ,
живүүлэхдээ машиныг далд ортол хүлээцтэй харна.. долоо хоног өнгөрч, Marion-ны эгч Lila \ Alfred Hitchcock-той
ойр ажиллаж байсан Америкийн жүжигчин\ болон Sam хоёр уулзацгаан Marion-нд
санаа зовж, хайж эхлэх бөгөөд тэд хувийн мөрдөгч Milton гэгчтэй хамтран бүсгүйг
эрж эхэлнэ.. мөн энэ үед Marion-ыг мөнгө хулгайлсан хэргээр эрэн сурвалжиж
байлаа..
мөрдөгч Milton бүсгүйн явсан байх боломжтой замаар мөрдсөөр Bates
Motel-д ирэхэд Norman сэжиг ажиггүй царайлав ч хашир мөрдөгчийн анхаарлыг
татна.. мөрдөгч Sam, Lila хоёрт одоогоор олдсон бүх мэдээллээ утсаар хэлчихээд Norman-ны
буюу эхтэйгээ амьдардаг байшин руу орж, улмаар тэндээ хэрцгийгээр алуулна.. төд
удалгүй Sam, Lila хоёр Bates Motel-д ирнэ..
суут кино мастер Alfred Hitchcock-ын
анхны хоррор төрлөөр хийгдсэн киноноос гадна түүний сүүлчийн өнгөгүй кино нь “Солиотон”
байлаа.. Alfred Hitchcock энэхүү киногоо Robert Bloch-ын 1959 онд хэвлэгдсэн
ижил нэрт зохиолоос үндэслэн бүтээсэн ба Joseph Stefano кино зохиол болгосон
байдаг бол эх зохиол нь бодит алуурчин Ed Gein гэгчээс санаагаа авчээ.. Ed Gein
эмэгтэй хүний хувцас өмсдөг, эхийнхээ дарамтанд байдаг байснаараа Norman Bates-тэй
адил боловч цуврал алуурчин байгаагүйгээрээ киноны дүрээс ялгаатай.. ид өнгөтэй
киноны эрин үед хар-цагаанаар хийгдсэн нь голлох хоёр шалтгаантай, үүнд: нэгд
кино студи Alfred Hitchcock-д бага мөнгө өгсөн гэдэг бол хоёрдугаарт кинонд
гарах цус нөжийг хар-цагаан өнгөөр “сулруулах” гэсэн найруулагчийн шийдэл
байсан гэдэг..
тухайн үедээ маш хурцаар шүүмжлүүлсэн бөгөөд Alfred Hitchcock-н
замналдаа хамгийн их ашиг олсон бүтээл нь юм.. хэтэрхий харгислалтай, дэндүү
эротик өнгө аястай, бас ижил хүйстэний тухай үзүүлсэн хэмээн “загнуулж” байсан
ба Marion-ны хөхөвчтэйгээ хагас нүцгэн сценүүд тэр үедээ шинэлэг байсан бол Norman
Bates-ыг эмэгтэй хүнд хувирдаг нь ижил хүйстэнээ сонирхогч гэж хэн бүхэн
хардахаар ч тийм үе байлаа.. мөн энэ кинонд анх удаагаа жорлонгийн ус татаж
байгааг үзүүлдэг бөгөөд бохир, увайгүй гэх мэтээр шүүмжлүүлж байсан ч дэлхий
даяар алдаршсан.. киноны хамгийн гол бас кино урлагийн түүхэндэх хамгийн
нөлөөтэй, чухал хэсэг бол Marion-ны шүршүүрт орж байхдаа алуулдаг сцен билээ..
өдгөө энэ сцений талаар үлгэр домог шиг ярьдаг агаад дэндүү ойроос зурагласан
учир маш үнэмшилтэй болсон.. Janet Leigh-ын нүд рүү нь ус ороод энэ хэсгийг авхуулахад
бэрх байсан гэдэг ба бүсгүйн хашгардаг жинхэнэ байсан гэдэг бол энэ хэсгийг
авхуулах гэж долоон хоног шүршүүрт зогссон тэрээр ганцаараа шүршүүрт орохдоо
хаалга, цонхоо ягштал түгждэг болсон гэдэг.. Janet Leigh-д энэ дүрээс нь болж
маш их сүрдүүлэг, заналхийлсэн захианууд ирдэг байсан гэдэг.. шүршүүдэх хэсэгт
хутга махан бие рүү орж байгаа юмуу шархтай үзэгдэл ерөөс байдаггүй ба эл
хэсгийг биеэр мэдрүүлсэн гол хүн бол суут хөгжмийн зохиолч Bernard Herrmann \ Alfred Hitchcock-той
олон бүтээлд нь хамтран ажилласан Америкийн хөгжмийн зохиолч\ ба түүний эл
кинонд бичсэн хөгжим бүх цаг үеийн хамгийн аугаа кино хөгжмийн эхний аравт
жагсана..
Marion-ны хулгай хийсэн сэдэл бол хайр, түүнийг найз залуутайгаа
тэврэлдэн байх киноны эхний үед нартай, дулаахан байх бол хулгай хийснээс нь
хойш тэнгэр болон дотоод “хүн” нь зөрчилд орох агаад Bates Motel-д ирэхэд нь
бороо орж, харанхуй болсон нь бүсгүйн үхлийг зөгнөсөн болно.. Marion усанд
орчихоод буцаж гэмээ хүлээхээр шийдэх ч үхдэг нь Христийн ариун усанд орж
ариусахтай зүйрлэсэн ба даанч бүсгүй ариусаж чаддаггүй.. мөн түүнчлэн: кино эхлэхэд Marion Crane цагаан өнгийн
хөхөвчтэй байдаг нь Alfred Hitchcock түүнийг сахиусан тэнгэр шиг харагдуулахыг
хүссэн бөгөөд мөнгө хулгайлсаны дараа бүсгүйн хөхөвч хар болсон байдаг нь
түүнийг буруу зүйл хийж чөтгөрлөг болсныг илтгэдэг ажээ.. мөн түүнчлэн бүсгүйн
цүнх мөнгө хулгайлахаас өмнө цагаан байдаг бол мөнгө хулгайлсаны дараа хар
өнгөтэй болдог ажээ.. Norman Bates-ын дүр бол Alfred Hitchcock-ын олон кинондоо
үзүүлдэг ээжийнхээ дарамтанд орж, үүнээсээ болж сэтгэлзүйн асуудалтай болсон
дүрийн нэг юм..
Norman Bates-ын дүрд Anthony Perkins гайхалтай тоглосноор бүх
цаг үеийн хамгийн мундаг эсрэг талын дүрүүдийн нэгийг амьлуулсан ба Alfred
Hitchcock Norman Bates-ын дүрд Anthony Perkins-ыг тоглуулахаар анхнаасаа л
сонгосон байжээ.. Norman Bates бол галзуу, солиотой нэгэн бөгөөд Marion-ыг
нууцаар хардагаас нь түүнийг бусдыг сэмхэн харж таашаал авдаг гаж зуршилтай
болохыг илтгэнэ.. киноны нэг сонирхолтой мотиф бол шувуу юм.. Marion-ны бүтэн
нэр Marion Crane ба Crane гэдэг нь тогоруу бол тэрээр домгийн шувуу болох Финикс хотоос ирсэн байдаг ба Norman-ны өрөө тэр чигээрээ хиймэл болон чихмэл
шувуудаар дүүрэн байдаг, мөн Norman бүсгүйг шувуу идэх юм гэж хэлдэг билээ.. энэхүү
киног яаж магтахаа олохгүй байна, хэрэвзээ тус бүтээл хийгдээгүй бол өнөө
цагийн кино урлаг шаал өөр \нэг шат дор\ байх байсан нь ойлгомжтой болов уу.
Нэн ялангуяа аймшгийн киноны сурах бичиг гэгддэг уг киноны нөлөө, хүч хойч
үеийнхэндээ асар нөлөөлсөн билээ..
Alfred Hitchcock кино урлагт сэтгэлзүйн триллер гэх төрлийг үндэслэсэн гэдэг ба slasher төрлийн анхдагчдын тоонд
ордог тийм анхны, тийм тэргүүний кино билээ.. уг киноноос хойш бүтээгдсэн
бараг бүх сэтгэлзүйн триллерүүдийн “загалмайлсан эцэг нь” өгүүлэн буй кино
маань юм.. тэр байтугай сэтгэлзүйн сургуулиудад хичээлээр орохоор бүтээл юм.. сүнс,
мангас, чөтгөрөөс илүү аймшигтай зүйл бол хүн, тэр дундаа солиотой хүн юм
гэдгийг харж болно.. Alfred Hitchcock-н олон шилдэг бүтээлээс хамгийн их нөлөө
үзүүлсэн шилдэг кино гэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 26
-р байрт жагсдаг.. Америкийн кино хүрээлэнгээс "A boy's best friend is his
mother." Хэмээх ишлэлийг хамгийн шилдэг зуун кино ишлэлийн 56 дугаар байрт
жагсдаг ба Norman Bates-ын байшингийн загварыг америкийн реалист зураач
Edward Hopper-ын “The House by the Railroad” хэмээх бүтээлээс авчээ.. цаглашгүй
мөнхийн бүтээл..
НЭМЭЛТ: Хичкок уг киногоороо өмнөх
кинонуудад нь харагддаг романтик элементүүдээс татгалзсан. Уг кино романтик
шинжийн "тодорхой бас биелэлтийг" ёгтолж харуулдаг. Өнгөрсөн бол
киноны төв бөгөөд гол дүрүүд нь өөрсдийн өнгөрсөний муу муухайг ойлгож,
шийдвэрлэхийн төлөө тэмцдэг ч бүтэлгүйтдэг. Өнгөрсний нүгэл, алдаа нь одоогийн
аз жаргалын итгэлийг үгүй хийдэг. Хичкокийнхоор хүний жаргалын элемент болох:
хайр, гэрлэлт, гэр бүл нь Марионд байдаггүй. Норман бас гэр бүлийн хувьд
адилхан гажуудалтай. Тэр нялх хүүхэд хуваагдмал шинж чанартай ба өнгөрсөн нь
одоо цагийг хүртэл эрхшээсэн харшид амьдардаг. Норман "цаг хугацаанд
хөлдсөн" тоглоом, чихмэл шувуудаар дүүрэн өрөөнд амьдардаг ба тэр Марионыг
алж, өнгөрсөн үеэ хадгалж үлдэхийг хичээдэг.
Уг кинонд гэрэл ба харанхуй нь
чухал ач холбогдолтой. Сэм, Марион хоёрыг тод харагдуулах зочид буудлын
харанхуй өрөөнд камер орохоос өмнө киноны гарчигийн араас анхны кадр Финиксийн
нарлаг ландшафт байдаг билээ. Марион бараг тэрхэн даруй л харанхуйд хаягддаг;
мөнгө хулгайлахаар оффис руугаа буцахад мөн унтлагынхаа өрөөнд ороход түүний
сүүдэр нь урьдаар харагддаг. Түүнийг Финиксээс зугтахад харанхуй болох ба
маргаашийн нарлаг өглөөг хар нүдний шилтэй цагдаа үймүүлж, эцэст нь хүүхэн шөнө
Бэйтс дээ буудалд ирдэг. Тод гэрэл нь мөн кинонд "харанхуйтай дүйцэхүйц
ёжтой" үүрэгтэй буюу гэрэлтүүлэхийн оронд "сохлох нь" багагүй.
Тод гэрлийн жишээнүүд гэвэл Сэм, Марион хоёрын зочид буудлын өрөөний цонхны
нээлхий, шөнөөр давхих машины гэрэлтүүлэг, Бэйтс дэн буудлын неон тэмдэг,
Марионы үхдэг угаалгын өрөөний плитанй "цацарсан цагаан" болоод
Норманы ээжийн цогцос дээр гялалзах жимсний зоорины чийдэнгийн гэрэл зэрэг
болно.
Ийм тод гэрлүүд нь Хичкокийн кинонд голдуу аюул, хүчирхийллийг
тодорхойлдог. Кинонд сүүдэр, толь, цонх ба бага зэргийн ус байнга гардаг.
Марионыг хооллож байхад дээрээс нь чихмэл шувууны сүүдэр тусдаг бол Норманы ээж
зөвхөн сүүдэрт л харагддаг. Илүү нарийвчилбал, арын гэрэлтүүлгэ барилгын
дэлгүүрийн тармуурыг Лилагийн толгой дээрээс өнгийх сарвуу шиг харагдуулдаг. Уг
киног "анхны психоаналитик триллер" гэж нэрлэдэг. Кинонд гардаг секс,
хүчирхийллийн агуулга дүрслэл өмнө нь гарч байсан кинонуудаас ялгаатай байв.
Францын шүүмжлэгч Серж Кагански: "шүршүүр дэх сцэн хүсэл тачаал, айдсыг
зэрэг төрүүлдэг. Хичкок эмэгтэй үзэгчдийг айлгасан нь дамжиггүй байх гэвч
эрэгтэй үзэгчидээ хүчингийн хэрэгтэн болгон хувиргаж байна, учир нь эхний сцэнд
Жанет Лэй хөхөвчтэйгөөр гарч ирснээс хойш эрчүүдийн хувьд энэ нь эргэлтийн цэг
болсон юм".
Mungiig namagt mashintai ni hamt jiwuuldeggui biluu? Mungiig uurtuu avsan gej uu?
ReplyDelete