Анна Каренина уншдаг бүсгүйтэй болзсон нь




The Shop Around the Corner (1940). Унгар улс, Будапешт хотод “Matuschek and Company” хэмээх бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг дэлгүүрийн ажилчид удахгүй болох зул сарын баяраар захирал Hugo Matuschek-гаасаа ахиухан бонус авахын хичээн хичээнгүй ажиллана.. дэлгүүрт хамгийн олон жил ажилласан, мөн бусад ажилчид болон захирлынхаа итгэлийг \бараг хүү шиг нь\ олсон Kralik  энэ зул сараар тушаал дэвших бяцхан горьдлого тээнэ.. мөн түүнчлэн аль хэдийнээ эхнэрт гарах нас нь өнгөрчихсөн Kralik-д удаан хугацаанд захидлаар харьцсан \огт уулзаагүй ч дассан\ бүсгүйтэйгээ энэхүү баяраар уулзахаар төлөвлөн буй.. Kralik-н захидлаар харьцдаг бүсгүй түүнтэй адилхан уран зохиолын өндөр мэдрэмжтэй бөгөөд зүсийг нь л үзээгүй болохоос бусад талаараа манай залууд таалагддаг.. 

ер нь Kralik болон дэлгүүрийн бусад ажилчидтай зухас танилцая. Kralik бол ажилдаа үнэнч, уран зохиолын өндөр мэдлэгтэй залуу ба тус дэлгүүрийн гол зүрх нь болсон ажилчин. Мөн ажилчин Vadas бол зальтай бөгөөд хонины арьс нөмөрсөн чоно гэж болох бол Pirovitch бол хамгийн ахимаг настай сайхан сэтгэлтэй ч гэм нь жаахан аймхай эр.. Pepi хамгийн залуу нь, тэр ч утгаараа сэргэлэн нь дэндсэн залуу ба бусад ажилчид болох Flora, Ilona гэсэн хүүхнүүд киног гацуур дээрх саа шиг гялалзуулна.

Захирал Hugo Matuschek бол ойр тойрондоо хүндлэгдсэн, нинжин сэтгэлтэй хөгшин.. кино маань бараг талаас илүү хувьдаа дэлгүүрт үйл явдал нь өрнөж дүрүүдийн маань ертөнц зөвхөн дэлгүүр мэт мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлэхээс гадна үзэгчдэдээ үүндээ мөн оруулж чадна.. ойрын үеэс захирлын зан араншин гэнэт өөрчлөгдөж Kralik-д уурлаж, шалтгаангүй өө сэв хайж эхэлнэ.. Kralik халагдахгүй гэдэгтээ дэндүү итгэлтэй байхаас гадна энэ завшааныг \ажлаасаа өөрөө гарах дүр эсгэх\ ашиглан тушаал дэвшихийг бодно .. энэ үед Klara гэх бүсгүй ажлын байр сурагласаар орж ирнэ.. Kralik бүсгүйд ажил олгож чадахгүй гээд халгаагүй байх үед захирал зориуд Kralik-н эсрэг бүсгүйг ажилд авчихна.. энэ үеэс Kralik, Klara хоёрын дайн эхэлнэ.. тэд үргэлж зөрөлдөх бөгөөд бие биенээ үзэн ядна.. шинэ ажилчин Klara ухаалаг, юманд адтайн дээр утга уран зохиолд дуртай бөгөөд бүсгүй захидлаар нэг залуутай харьцаж түүндээ дасч улмаар баярын өдрөөр уулзахыг бодно.. 

 ингээд зул сарын баяр дөхөх үед Kralik-г захирал гэнэт ажлаас нь халж дэлгүүр даяар бөөн шуугиан, гуниг үүснэ.. цалин нэмэгдэж, тушаал дэвшинэ гэж бодож байсан Kralik захирлынхаа муухай аашийг далимдуулан айлгая гэж санасан нь харин нэг насны хүслийг нь үгүй хийчихнэ.. халагдсан өдөр нь нөгөө захидлаар харилцдаг бүсгүйтэйгаа анх удаа уулзах тэмдэглэлт өдөр байж таарах нь гаслантай.. үхтлээ гомдож цөхөрсөн Kralik болзоондоо очих хүчгүй болж очихыг үл хүсэвч ямаршүү хүүхэн байгаа бол, нууцаар харахаар очно.. Klara нэгэн зоогийн газар Лев Толстойн "Анна Каренина" романыг ширээн дээрээ тавин сууна.. захидлаар харьцдаг залуутайгаа мөн уулзахаар ирээд буй нь энэ ба уг ном нь залуудаа танигдах тэмдэг нь юм.. ажлын өрсөлдөгчид маань захидлын хайрууд уу? Мөн захирал Hugo Matuschek-н цочир шийдвэрийн шалтгаан зэргийг үзэж, мөн эхнээсээ аваад дуустал өндөг шиг өөгүй нарийн хийгдэж, инээд хөөрөөр бялхаан, жаргалаар умбуулах тус гайхалтай киног спойлордолгүй ингэсгээд үлдээе.. 

Герман-Америкийн иргнэшилтэй, комеди, драмаараа алдартай суут Ernst Lubitsch-н хамгийн шилдэг, мөн урт настай бүтээл гэгдэг уг кино Унгарын жүжиг дээрээс сэдэвлэн хийгдсэн \Miklós László - Унгар-Америкийн зохиолч, түүний "Parfumerie" гэх зохиолоос сэдэвлэсэн\ бөгөөд хожим олон дахин давтан, дууриан \үүнд "you've got mail" орно\ хийгдсэн боловч Ernst Lubitsch-н хувилбарт яагаад ч хүрээгүй болно.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 272-рт жагсдаг ба зул сарын баяраар үзэх “ёстой” кино жагсаалтын дээгүүр бичигддэг.. гэнэтийн учрал, гэнэтийн бэлгэ, мөн James Stewart тоглосон зэргээрээ алдарт It's a Wonderful Life-тай төстэй мэт боловч, илүү амьдралтай хийгээд романтик агуулгаараа ялгарна.. агуу James Stewart-н тус хоёр киног зул сарын баяраар үзээгүй бол харамсалтай. Захидлаар харилцагч хоёрын байдал өнөөгийн нүүрномын амьдралтай багагүй төстэй. 

Гэхдээ захидлаар харилцагчид хоорондоо маш гоё буюу харилцааны дээд түвшинд харилцах нь тун эхэмсэг бөгөөд тэд хоорондоо Лев Толстой, Виктор Хюго, Достоевский болон Гюстав Флобер нарын зохиолчдын бүтээлүүдээр “ярилцах нь” бидэнд үлгэр жишээ болохын дээр киног улам классик болгоно.. Ernst Lubitsch уг кинондоо туслах дүрүүдийг гайхалтай ашиглан, бүтээлчээр шигтгэж өгсөн.. Ernst Lubitsch нэгэнтээ: энэ \ The Shop Around the Corner \бүтээл миний амьдралдаа хийсэн хамгийн сайн кино гэсэн байдаг ба маш хямд төсвөөр бүтэн ердөө хориннайм хоногт киноны бүх зургийг авч дууссан гэдэг.. киноны гол хоёр дүрийн итгэл хийгээд сэтгэлийн түшгүүрийг үзэгч бид хуваалцан, нууцлаг романсыг нь шинэ жилийн бэлэг шиг хамтдаа нээнэ.. зоогийн газар дахь уулзалтыг Америкийн кино түүхэнд тохиосон шилдэг харилцан яриа ч гэдэг.. шинэ жилээр үзэх төгс романтик, итгэл сэргээх кино ба айдас боломжийг үгүй хийдэг гэдгийг харуулжээ.

Comments